Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/01508

 

 

 

 

 

 

2024  04 10  182/ШШ2024/01508

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би

Нэхэмжлэгч:  Ю*********** ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 20 дугаар гудамж, 463 тоот хаягт оршин суух, ********** ************** /РД:************/-д холбогдох

7,597,333.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю*********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Ю*********** ХХК нь Монгол Улсын иргэн П.**************тэй харилцан тохиролцож 2022 оны 10 сарын 27-ны өдөр гар утас төхөөрөмж, худалдан авах гэрээг байгуулан Iphone 14 max маркийн гар утсыг Ю***********ийн 88000586 дугаарын хэрэглээг үндэслэн дараах хугацаанд нөхөн төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан болно. Үүнд: 2022 оны 10-р сараас эхлэн 2024 оны 10-р сар хүртэл, нийт 24 /хорин дөрөв/ сарын хугацаатай.

Ю*********** ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаанд төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 4-р зүйлийн 1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Ю*********** ХХК нь хариуцагч П.**************-н 88000586 дугаарын утасны лизинг, ярианы төлбөр, гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг тооцож нийт 7,597,333.36 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч Ю*********** ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч Ю*********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.************** нь бүрэн биелүүлсэн тул П.**************д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж татан авах хүсэлтэй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю*********** ХХК нь хариуцагч хариуцагч П.**************д холбогдуулан 7,597,333.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүргийг тодорхойлсон, шүүх нэхэмжлэгч талд тухайн эрх үүргийг танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ю*********** ХХК нь хариуцагч хариуцагч П.**************д холбогдуулан 7,597,333.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ю*********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,508 төгрөгийн тал хувь болох 68,254 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ю*********** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН