| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2024/02045/И |
| Дугаар | 182/ШШ2024/01507 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/01507
2024 04 10 182/ШШ2024/01507
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: байрлах, ************ ХХК /ХЭРД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, 792б тоот хаягт оршин суух, ************ *********** /РД:************/-д холбогдох,
549,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч О.***********гаас 549,168 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ ХХК нь О.***********д холбогдуулан 549,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 549,168 төгрөгийг 2024 оны 04 сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 04 сарын 30-ны өдөр 249,168 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ************ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.***********д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 549,168 төгрөгийг 2024 оны 04 сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 04 сарын 30-ны өдөр 249,168 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,126 төгрөгийн 8,563 төгрөгийг улсын төсвөөс, 8,563 төгрөгийг хариуцагч О.***********гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ************ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН