Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/118

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.,

Иргэдийн төлөөлөгч: Т.Саранцэцэг, 

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,           

Шүүгдэгч: Ц.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанцэцэг, Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Овогт ******* овогтой *******д холбогдох эрүүгийн 201516000228 тоот 4 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Цагаан булгийн 2-11 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******тай маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж, чацархайн голомтлог няцрал, цус хуралт бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ц.******* нь 2015 оны 09 дүгээр сарын 17-18-нд шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Цагаан булгийн 2-11 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******тай маргалдан улмаар бие эрх чөлөөнд халдаж, чацархайн голомтлог няцрал, цус хуралт бүхий амь биед аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт Өмнөговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                        Шүүгдэгч Ц.******* согтуугаар 2015 оны 09 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Цагаан булгийн 2-11 тоотод “миний нүүрийг яагаад ийм болгож байгаа юм бэ, чи миний толгойд яагаад гар хүрч байгаа юм бэ?, та нар яахаараа миний толгойд гар хүрдэг юм бэ?, танай эгч чинь намайг байнга загнаж байдаг шдээ, загнаж болно, гэхдээ толгойнд хүрч болохгүй, би чинь эр хүн шүү дээ” гэж агсран хохирогч Б.*******ы нүүр хавьд цохиод суган доогуур нь гараа оруулаад тонгорч шалан дээр дагзаар унагааж элэг хавьд өвдөглөн сууж байсан байна. Тухайн хэргийн нөхцөлд хамт байсан гэрч Э.*******, У.******* нар шүүгдэгч Ц.*******ыг хохирогч Б.*******аас салган авч явахаар гэрээс гарч У.******* өөрийн фургон автомашинд гэрч Т.*******ийг суулган шүүгдэгч Ц.******* өөрийн машинтай тус тус хохирогч Б.*******ы гэрийн гаднаас хөдөлсөн боловч 200 метр яваад гэрч нарыг харахад Ц.******* араас нь яваагүй байсан бөгөөд 4 орчим минутын дараа тэдэн дээр иржээ.  Ц.******* тухайн цаг үед хохирогч Б.*******ы гэрт эргэж орон хохирогчийг шалан дээр дээш нь харуулж хэвтүүлээд дээрээс нь хэвлий хэсэгт нь дэвсэж зодож байсан үйл баримт тогтоогдож байна.

            Гэмт хэрэг гарахаас өмнөх өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрийн 23,00 цагийн үед хохирогч Б.*******ы биед ямар нэгэн гэмтэлгүй байсан болон хэргийн нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар дүгнэлт хийх үндэслэлтэй байна. 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******ын...” ******* утсаар залгаад танай хүн сонин болчихлоо гээд дуудахаар нь би гүйгээд гараад байшинд ороход ******* ирээд талийгаачийг дээш нь харуулж хэвтүүлээд өмсөж байсан цамцны хоолойгоор нь боогоод хэвлий хэсэг дээр нь дэвсэж байхаар нь би хөөе чи яаж байгаа юм бэ? гээд араас нь татахад эргээд над руу дайрах гэснээ болиод шууд байшингаас гараад энэ муу хулгайчийг ална, энэ мууг алчихна гэж хашгирч байгаад алга болсон. Би талийгаачаас яасан ийсэн гэхэд тэр надад нээх юм хэлээгүй тэгээд унтсан. 30-40 минут унтаад сэрэхдээ “ёо” дуу алдаад байхаар нь би түүнээс хаана чинь өвдөөд байгаа юм бэ? гэхэд элэг элэг гэж хэлж байсан “ гэх мэдүүлгээр /хх-32-33 дугаар хуудас/,

Гэрч Т.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”2015 оны 09 дүгээр сарын 17-ны орой 22 цаг өнгөрч байхад ажлаас буугаад *******той хамт ******* эгчийнд орж бэлэн гоймон халааж идэх гээд сууж байхад гаднаас ******* ороод ирсэн. ******* хөргөгчний хажуу талаас хоёр том савтай пиво гаргаж ирснийг бид гурав хуваагаад уугаад хоорондоо юм ярилцаад сууж байхад гаднаас ******* нэлээн согтуу орж ирсэн. Тэр үед гэрт гэрэл унтраасан зурагтны гэрэлд бид гурав пиво уугаад сууж байсан юм. ******* орж ирж мэндэлчихээд би ******* эгчид тоосгоны мөнгө өгөх ёстой гэж хэлээд кармаагаа ухаж байгаад мөнгө гаргаж ирээд ******* эгчид өгсөн ******* эгч мөнгийг аваад хөргөгчин дээр тавьсан ******* ******* бид хоёрын голд ирээд суухаар нь түүнд ууж байсан пивоноосоо аяганд хийгээд өгөхөд ******* миний өгсөн аягатай пивыг газар тавиад би ******* эгчид мөнгө өгөх ёстой гэхээр нь би түүнд мөнгө өгсөн шдээ гэхэд хажуунаас ******* таануус идсэн юм байгаа биз гэхэд ******* би эгчийнхээ мөнгийг юу гэж иддэг юм бэ гэж хэлээд кармаагаа ухаад зогсоод байхаар нь би мөнгө өгсөн шүү дээ *******оо дуугүй бай гэж хэлээд *******ыг суу гэж хэлээд суулгахад ******* тэндээс та нар муусайн хөгийн шдээ цалин мөнгөө ч тавьдаггүй шдээ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ чи дуугүй бай гэж хэлсэн чинь ******* *******оо хоёул гарч уулзья би чамайг ийм хүн гэж бодоогүй тэр үгээ эгчид хэл л дээ би ямар хамаатай юм бэ гэж хэлээд ******* ******* хоёр гэрээс гарахаар нь араас нь бид нар 2-3 минутын дараа *******, ******* бид гурав гараад ирэхэд *******ыг ******* газар унагаад нүүр лүү нь гараараа алгадаж байхаар нь би түүн дээр очоод *******ийг хоёр мөрнөөс нь арагш нь түлхээд яаж байгаа юм бэ гэхэд тэр газар суун тусаад цаашаагаа яваад өгсөн, би *******ыг татаж босгоод гэрийн үүд рүү 2-3 алхтал ******* ирээд *******ы нүүр лүү хоёр гурван удаа цохьсон чинь ******* зөрүүлээд *******ы нүүр лүү цохихоор нь *******ыг түлхсэн чинь *******ыг ******* эгч татаад цааш нь болж байсан би *******ыг аваад баруун хашаа руу нь тэдний гэр лүү явсан. ******* урагшаагаа яваад өгсөн яах гэж байсныг мэдэхгүй. Би *******тай хамт баруун хашаанд ирээд гэрийнх нь үүдэнд очоод хаалгыг нь тогшиход ******* би наад руу чинь орохгүй байшинд оръё гээд байшинд орсон. Дараа нь ******* хаалгаа дотроос нь түгжсэн. Бид хоёр байшинд ороод 2-3 минутын дараа байшингийн хаалгыг нүдсэн чинь ******* очоод хаалга тайлахдаа байж бай хаалга гацаад байна гэж хэлээд хаалгаа нээхэд цаанаас нь ******* ирээд уучлаарай хоёулаа муудалцах ёсгүй байсан юм гэж хэлээд ******* тэр хоёр гараа барьж байгаа харагдсан тэр хоёр хамгийн баруун талын өрөөнд ирээд суусан. ******* босоод шкафнаасаа аяга авчираад бид гурав хагас пиво уугаад 20 гаран минут суусан ******* шүлэг уншаад байсан. Гаднаас ******* орж ирээд хагас өвдөглөж суугаад *******ыг чи миний нүүрийг яагаад ийм болгож байгаа юм бэ? чи миний толгойнд яагаад хүрч байгаа юм бэ гээд агсраад байхаар нь би зүгээр бай гэж хэлээд хорьсон чинь гэнэт ******* ухас хийгээд *******ыг цамцны захнаас татаж байгаад хойш нь унагаасан. ******* хойд талд нь ******* өөдөөс нь хараад сууж байсан юм. ******* босож ирээд яасан гэнээ гээд суусан чинь ******* чи яагаад миний толгойнд хүрч байгаа юм бэ та нар яахаараа миний толгойнд хүрдэг юм бэ танай эгч чинь намайг байнга л загнаж байдаг шдээ загнаж болноо гэхдээ толгойнд хүрч болохгүй би чинь эр хүн шүү дээ гэж хэлж байснаа *******ы хамарны доороос гараараа сөргөөд чамайг ингээд байвал ямар байна гэхэд ******* босоод зогсоход ******* босож зогсоод чи яахын бэ гээд байхаар нь ******* бид хоёр зэрэг босоод зогссон тэгсэн ******* ******* хоёр өөд өөдөөсөө духаа нийлүүлээд байсан тэгсэн ******* за эр улсууд учраа олог гэж надад хэлсэн тэгтэл ******* *******ы нүүр хавьд нь цохиод суган доогуур нь гараа оруулаад тонгороод газар шалан дээр дагзаар нь хүчтэй унагаасан чинь ******* *******ыг араас нь тэврээд татаад хорьсон би *******ыг хэвтэж байхад нь татаж босгоход түүний нүүр хавьд нь шалбараад царай нь зэвхий даагаад сонин болоод уруул нь хөхөрчихсөн ******* сууж байсан. ******* тэнд би чинь эр хүн шүү дээ энэ муу ер нь яагаад байгаа юм бэ гэж хэлээд байсан ******* өөдөөс нь зүгээр бай гэж хэлээд *******ыг суулгахад ******* пиво архи байгаа юм уу ууя гэхээр нь би байхгүй гэж хэлсэн тэгсэн ******* за тэгвэл хэдүүлээ гаръя пиво ууя гэж хэлсэн бид нар гараагүй буцаад суусан, би гутлаа өмсөөд *******оос ******* ахаа утсаа өгчих гэж хэлээд утсыг нь аваад байшингаас гараад руу утсаар залгаад Төрөө байна юу гэж хэлэхэд тэр өөдөөс яасан бэ утас чинь үнэтэй юу үнэгүй юу гэхээр нь би үнэтэй гэж хэлэхэд тэр утсаа салгаад эргүүлээд над руу залгахаар нь энэ хэд муудалцаад байна нөхрөө ав нөхрийн чинь царай сонин болчихлоо гэхэд тэр за за гэж хэлээд намайг зодвол яанаа гэхээр нь би юу гэж бид нарын хажууд зоддог юм бэ гэж хэлсэн ингээд утсаа салгасан. Би тэр хооронд эгч рүүгээ утсаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Би байшингийн гадаа 3-аас 4 минут болоод буцаж орсон, эргээд байшинд ороход ******* *******ыг газар хэвтүүлээд элэг хавьд нь өвдөглөөд сууж байсан ******* *******ы толгой хавьд нь тэр хоёрыг салгах гэж байгаа юм шиг байсан би *******ыг хойш нь татаж унагаасан. ******* үүд рүү явж байгаа харагдсан. би ******* ахыг алив явъя гэж хэлсэн тэр үүд рүү эргэсэн, тэр үед ******* дээшээ хараад хэвтэж байсан, байшингаас хамгийн эхэлж *******, араас нь ******* бид хоёр гарсан би гарахдаа эргээд харахад ******* газар дээшээ хараад хэвтэж байсан. Би байшингийн хаалгыг хаасан, би *******ийн араас хоцрос гээд явсан тэр зүүн хашаа руу орж байгаа харагдсан, би хойшоо гарч бие зассан тэр хооронд байшингийн өмнөх гэрээс хоёр хүн гараад байшингийн цонхон дээр очиж байгаа харагдсан тэр нь том хүүхэдтэйгээ байсан тэгтэл надад байсан *******ийн утас дуугарахаар нь би утсаа авахад байхаар нь танай нөхөр зүгээр үү гэхэд тэр гайгүй байна та нар явж байгаа юм уу гэхээр нь би бид нар одоо явлаа энэ хоёр машинаа асааж байна гэж хэлээд утсаа салгасан би зүүн хашаа руу ороход *******, ******* хоёр машинаа асаагаад хашаанаас гараад явж байгаа гэрэл нь надад харагдсан би тэр үед энэ хоёр намайг орхиод явж байгаа юм байхдаа гэж бодоод эргэтэл, *******, ******* хоёр машинтайгаа хашааны хойгуур яваад ******* машинтайгаа байшингийн өмнө цонхны харалдаа ирээд зогссон, ******* машинтайгаа гэрийн баруун өмнө талд ирээд зогсоод чигнаалдах чимээ гарсан тэпгэл миний утас дуугарахаар авахад байсан тэр надад Зориг ах ирсэн юм биш үү чамайг авах гээд байгаа юм биш үү гэхээр нь би харин тиймээ би одоо очиж байна гэж хэлсэн, би хашааны хаалгаар гараад ирэхэд ******* ******* хоёр машинаасаа буугаад зогсож байсан тэгтэл ******* намайг явъя машинд суу гэж хэлсэн. Би *******ийн пургонд суусан ******* тэр хооронд машин руу явсан ******* бид хоёр машинтай хөдлөөд хойшоогоо яваад 200 орчим метр яваад эргээд харахад ******* байхгүй байсан би *******ыг байхгүй байна гэхэд ******* ах машинаа зогсоогоод *******ыг ирэхийг хүлээж байхдаа би ******* ахыг та машин жолоодож чадах юм уу гэж хэлэхэд тэр чамайг хүргээд өгнөө гэж хэлээд, юм яриад 4 орчим минут болсон тэгсэн ******* машинтайгаа *******ы байшингийн баруун талаар гарч ирээд бид хоёрын зогсож байсан газар ирж зогсоод за явъя Ажаагийнд очье гэж хэлсэн. Ажаа гэдэг нь *******ы аав нь тэдний гэр нь *******ы гэрээс 1 км орчим байх хүрэхгүй ч байж магадгүй. ******* түрүүлээд хөдлөөд явсан, ******* бид хоёр *******ы араас хөдлөөд Ажаагийнд очиход ******* машинаа гэрийн үүдэнд зогсоогоод *******гийн эхнэр нь гарч ирээд *******ыг машинаас буулгаад зогсож байсан. Бид хоёр машинаас буугаад бүгдээрээ *******гийн гэр лүү орсон. Гэрт ороод *******г унтаж байхаар нь түүнийг босгоод хүргээд өг гэж ******* хэлсэн ******* залхуураад байгаа бололтой босохгуй хэвтээд байсан тэгж байгаад ******* босоод бид нарыг хүргэж өгөхөөр болсон. ******* ах машинаа тэдний гадаа үлдээгээд ******* *******ы машиныг унаад хажууд нь *******, ******* ах бид хоёр ард суугаад тэндээс яваад *******ийг эхэлж гэрийнгадаа нь буулгаад дараа нь намайг гэрт буулгаж өгөөд явсан. Тэр хоёр манайхаас дээшээгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орой 18 цагийн үед ******* бид хоёр миний машинтай ажил дээрээс төв рүү яваад Баянтөхөм төвөөс 2 литрийн 2 пиво аваад *******ийг ажил дээр буулгачихаад гэртээ ирсэн. Гэртээ байж байгаад 20 цаг өнгөрөөгөөд ажлаа хүлээж авсан. Би Галтууд компанид галч даамалын ажил хийдэг. 21 цагийн үед *******, ******* 3-уулаа ажлын манаач *******гийн гэрт орж пиво уусан. Пивийг бүгдээрээ хувааж уусан. *******гийн гэрт ******* ачтайгаа хамт байсан. Өөр хүн байгаагүй. 22 цаг өнгөрөөгөөд ******* согтуу ирсэн. ******* ******* 2 ам мурийгаад *******гийн гэрээс барилцаад гарсан. Араас нь *******, ******* бид 3 гарч очиход ******* *******ыг ташиж унагаагаад өшиглөөд авсан. Би *******, ******* 2-ыг салгах гэсэн чинь чи юу юм гээд миний зүүн талын духны хэсэгт гараараа цохиод авсан. Би цохиулчихаад ажил руугаа яваад өгсөн. *******, *******, ******* 3 *******ы гэрлүү явсан. Би ажил дээр очоод галаа түлээд 30-аад минут болчихоод духан дээрээ дараад үзсэн чинь цус гарч байсан. Тэгэхээр нь би яваад *******ы гэрт очсон. *******, *******, ******* 3 байшин дотор үүдэн хэсэгтээ сууцгааж байсан. *******ы гэр тоосгоны үйлдвэрийн баруун талд нь хашаагүй байдаг. Жижиг байшингийн урд талд 5 ханатай гэр байдаг. Тэр 3 байшинд байсан. Би орж очоод чи миний энд цохисон байна ш дээ гэсэн. ******* хохь чинь гээд намайг барьж аваад миний дээр гарсан. Би зууралдаж байгаад *******ы дээр гарсан. ******* намайг боль гээд салгасан. Намайг *******ы дээр байхад миний зүүн талын цээжрүү тийрсэн өөр юм болоогүй. *******тай дээр доороо орж байхад ******* хаана байсныг би анзаараагүй. Би тэндээс гараад *******гийн гадаа байсан машин дээрээ ирсэн. ******* эгчээр машинаа бариулаад гэртээ ирээд авгай хүүхдээ аваад ажил дээр очсон. Би галаа түлчихээд унтаад өгсөн. Өглөө нь манай эхнэр тай *******ы эхнэр ******* манай нөхрийн бие өвдөөд байна гэж утсаар ярьсан. бид 2 очоод *******ыг гэрээс нь аваад эмнэлэг дээр хүргэж өгсөн. Ходоод гэдэсний зураг авахуулсан. Эмч нь усжилт байна гэсэн. Тэгээд ******* эмнэлэгт хэвтсэн. 19-ний үүрээр хагалгаанд орсон. Хагалгаанд ороод хот явах эмчилгээтэй болсон байна, дийлэхгүй нь гэсэн. 19-ний үдийн үед эмнэлэгийн машинаар хот руу явсан. Эмнэлэгийн машинд хамт явсан. Замдаа эмч 2 тариа хийсэн. Цогт-Овоо сум гатлаад биеийн байдал нь муудаад дусал тариа, хиймэл амьсгаа хийгээд эргэж Цогт-Овоо сумын эмнэлэгт ирээд өнгөрсөн. ...******* *******ы нуруу хавь руу нь өшиглөсөн харанхуй болоод сайн хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 155-157 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Талийгаачийн гэр бүлээс удаа дараа захидлаар уучлал гуйж эмгэнэл илэрхийлсэн. Болсон хэрэгт харамсдаг. Энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. У.*******ын мэдүүлэг болон талийгаачийн надад эмнэлэгт байхдаа хэлж байсан үг зөрүүтэй байдлаас болоод би олон удаа мөрдөн байцаалтанд буцсан. Хохирол нөхөн төлбөр өгсөн. Зүйлчлэлийг өөрчилж ял оногдуулж өгнө үү. Хүний биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Гэрч У.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”тэр шөнө ажлаас буугаад 23 цаг болж байхад *******, ******* бид гурав 2 литрийн 2 пивыг *******гийнд уугаад сууж байсан тэгсэн гаднаас ******* архи уусан бололтой халамцуу орж ирсэн тэр гэрт орж ирээд суусан. Тэгсэнээ миний цамцнаас татсан гэхдээ юунаас болж маргалдсанаа би санахгүй байна тэгээд бид хоёр гэрээс гарсан тэр эхлээд гарсан би араас нь гарсан бид хоёр гэрээс гарч ирээд тэр намайг чи яагаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би түүнийг хоёр удаа цохих шиг болсон. Тэгсэн гэрээс ******* гарч ирээд бид хоёрыг салгаад намайг арагш нь түлхсэн би арагшаагаа хоёр гараараа тулаад суусан тэр үед ******* хажуу талаар гүйж ирээд *******ыг хоёр гурван удаа цохисон тэгсэн өөдөөс нь ******* бас *******ыг цохисон чинь *******ы нүүр нь халцарсан. Тэр үед хажууд нь ******* ******* хоёр байж байсан тэр хоёрыг салгаад ******* *******ыг дагуулаад гэр лүү явсан. Би шээгээд үлдсэн. ******* ганцаараа зуух руу зүүн тийшээгээ явсан ******* *******ы гэрлүү явсан би тэр хоёрын араас яваад хашаагаар гараад ирэхэд байшингийн гэрэл асаалттай байхаар нь гэрийн араар яваад байшингийн үүдэнд очиход хаалга нь цоожтой байсан. Хаалга тогшиход хаалгыг ******* нээсэн. Би байшинд ороод *******аас уучлалт гуйхад надаас бас тэр уйчлалт гуйгаад хоёул муухай юм боллоо гэж хэлээд голын өрөөнд ороод шалан дээр ******* бид хоёр өөдөөсөө хараад, ******* бид хоёрын голд суугаад юм яриад суусан. Тэгсэн араас ******* орж ирээд чи миний духыг ийм болгодог хэн юм бэ гэхэд ******* нээх юм хэлэхгүй өөдөөс нь хараад суугаад байсан. Хажуунаас ******* *******ыг яах гээд байгаа юм бэ яах гээд байгаа юм бэ гээд хориод байхад ******* ******* руу давшлаад байсан чинь ******* түүнийг суулгасан. Тэгсэн гэнэт ******* босч ирээд *******тай барилцаад авахаар нь би наад хоёр чинь эр хүмүүс юм чинь учраа ол гэсэн. Тэгсэн гэнэт ******* *******ыг шалан дээр ташиж унагаад нүүрэн хэсэгт гараараа цохихоор нь ******* бид хоёр тэр хоёрыг салгаад суулгасан. Тэгсэн чинь ******* дахиад чи яахаараа миний духыг ийм болгодог юм гээд давшилаад байсан. Тэгсэн дахиад гэнэт ******* *******ы нүүр лүү гараараа цохиод шалан дээр дагзаар нь унагаасан. Тэгэхээр нь ******* бид хоёр дахиад суулгасан чинь ******* утсаар ярих гээд гарсан, тэр миний утсыг аваад гарсан юм. *******ийг гарсан дараа нь ******* дахиад чи намайг зоддог хэн юм бэ гээд шууд босож очоод дахиж ******* нүүр дундуур нь цохиж унагаад дээрээс нь элэг рүү нь гараараа цохиод авахаар нь би *******ыг *******аас салгах гэхэд дийлэхгүй байхаар нь би *******ыг дээш нь босгох гээд хоёр гараас нь татахад ******* миний хоёр гарын суган доогуур гараараа ******* цээж, элэг рүү нь ээлжлээд цохиод байсан би *******ыг арагш нь түлхээд эргээд *******ыг хоёр гараас нь татах үед ******* *******ы цээж рүү цохиод өвдөглөөд хэвлийн дээрээс нь өвдөглөөд суухад ******* хэг гээд дуугарсан. Тэр үед гаднаас ******* орж ирээд *******ыг араас нь татаад босгосон. Би *******ыг босгоод орлуу нь хүргэсэн чинь тэр би одоо унтлаа гэсэн. ******* *******ыг аваад байшингаас гарсан. Би бас тэр хоёрын араас гарсан. Намайг гарахад ******* ******* хоёр зүүн тийшээгээ машинд суух гээд явсан байсан би араас нь яваад машинаа асаагаад хөдлөх үед *******ы машинтайгаа хөдлөөд хашаанаас гараад хойгуур тойрох гээд явахаар нь араас нь яваад *******ы гэрийн хажууд ирж зогссон тэгсэн тэр үед ******* зүүн хашаанаас гарч ирж байхаар нь түүнийг явъя гэж хэлээд машиндаа суулгаад хөдөлсөн. Тэндээс яваад 1 км шахуу яваад зогсож эргээд харахад ******* машинтайгаа хөдлөөгүй байсан. Тэнд бараг 4 минут хэртэй хүлээсэн. Араас ******* машинтайгаа ирээд явцгаасан. *******, *******ы байшингийн өмнө талд машинтайгаа зогсож байсан юм. Би тухайн үед орос фургонтой явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******, гэрч Т.******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: гэрч Т.******* мэдүүлэхдээ... “Би *******ыг аваад баруун хашаа руу нь тэдний гэр лүү явсан. ******* урагшаа яваад өгсөн яах гэж байсныг мэдэхгүй. Би *******тай хамт баруун хашаанд ирээд гэрийнх нь үүдэнд хаалгыг нь тогшиход ******* би наад руу чинь орохгүй байшинд орьё гэхээр нь байшинд нь орсон байшин гэрэлтэй байсан. Байшинд орсны дараа ******* хаалгаа дотроос түгжсэн. Бид хоёр байшинд ороод 2-3 минутын дараа байшингийн хаалгыг нүдсэн чинь ******* хаалгаа тайлахдаа байж бай, хаалга гацаад байна гэж хэлээд хаалгаа нээхэд цаанаас нь ******* орж ирээд уучлаарай, хоёулаа муудалцах ёсгүй байсан юм гэж хэлээд ******* тэр хоёр гараа барьж байгаа харагдсан тэр хоёр хамгийн баруун талын өрөөнд ирээд суусан. Бид гурав пиво уугаад 20 гаруй минут суусан ******* шүлэг уншаад байсан, тэгж байтал гаднаас ******* орж ирээд хагас өвдөглөж суугаад *******ыг миний нүүрийг яагаад ийм болгож байгаа юм бэ гэж агсраад байхаар нь би зүгээр бай гэж хэлээд хорьсон чинь гэнэт ******* ухас хийгээд *******ы цамцны захнаас татаж байгаад хойш нь унагаасан. ******* босож ирээд яасан гэнээ гээд суусан чинь ******* чи яагаад миний толгойнд гар хүрч байгаа юм бэ? та нар яахаараа миний толгойнд гар хүрдэг юм бэ? Танай эгч чинь намайг байнга загнаж байдаг шдээ загнаж болноо гэхдээ толгойнд гар хүрч болохгүй би чинь эр хүн шүү дээ гэж хэлж байснаа *******ы хамарны доороос гараараа сөргөөд чамайг ингээд байвал ямар байна гэхэд ******* босоод зогсоход ******* босож зогсоод чи яахын бэ гээд байхаар нь ******* бид хоёр зэрэг босоод зогссон. ******* ******* хоёр өөд өөдөөсөө духаа нийлүүлээд байсан тэгсэн ******* за эр улсууд учраа олог гэж  надад хэлсэн тэгтэл ******* *******ы нүүр хавьд нь цохиод суган доогуур нь гараа оруулаад тонгороод газар шалан дээр дагзаар нь хүчтэй унагаасан чинь ******* *******ыг араас нь тэврээд татаад хорьсон би *******ыг хэвтэж байхад нь татаж босгоход түүний нүүр хавьд нь шалбараад царай нь зэвхий даагаад сонин болоод уруул нь хөхөрчихсөн ******* сууж байсан. ******* тэнд би чинь эр хүн шүү дээ энэ муу ер нь яагаад байгаа юм бэ? гэж хэлээд байсан.... би байшингийн гаднаас 3-4 минут болоод буцаж орсон, эргээд байшинд ороход батсайхан *******ыг газар хэвтүүлэээд элэг хавьд нь өвдөглөөд сууж байсан. ******* *******ы толгой хавьд нь тэр хоёрыг салгах гэж байгаа юм шиг байсан, би *******ыг хойш нь татаж унагаасан ******* үүд рүү явж байгаа харагдсан би ******* ахыг алив явья гэж хэлсэн тэр үүд рүү эргэсэ, тэр үед ******* дээшээ хараад хэвтэж байсан, байшингаас хамгийн эхэлж *******, араас нь ******* бид хоёр гарсан би гарахдаа эргээд харсан ******* газар дээшээ хараад хэвтэж байсан. Би байшингийн хаалгыг хаасан би Батзоргийн араас хоцрос гээд явсан тэр хашаа руу орж байгаа харагдсан би хойшоо бие зассан тэр хооронд байшингийн өмнөх гэрээс хоёр хүн гараад байшингийн цонхон дээр очиж байгаа харагдсан тэр нь том хүүхэдтэйгээ байсан, тэгтэл надад байсан *******ийн утас дуугарахаар нь би утсаа авахад байхад байхаар нь танай нөхөр зүгээр үү гэхэд тэр гайгүй байна, та нар явж байгаа юм уугэхээр нь бид нар одоо явлаа энэ хоёр машинаа асааж байна гэж хэлээд утсаа салгасан би зүүн хашаа руу ороход ******* ******* хоёр машинаа асаагаад хашаанаас гараад явж байгаа гэрэл нь надаа харагдсан би тэр үед энэ хоёр намайг орхиод явж байгаа юм байхдаа гэж бодоод эргэтэл ******* батзориг хоёр машинтайгаа хашааны хойгуур яваад ******* машинтайгаа байшингийн өмнө цонхны хардаа ирээд зогссон. ******* машинтайгаа гэрийн баруун тал өмнө талд ирээд зогсоод сигналдах чимээ гарсан, тэгтэл миний утас дуугарахаар авахад тэр надад Зориг ах ирсэн юм биш үү чамайг авах гээд байгаа юм биш үү гэхээр нь би харин тиймээ би одоо очиж байна гэж хэлсэн, би хашааны хаалгаар гараад ирэхэд ******* ******* хоёр машинаас буугаад зогсож байсан тэгтэл ******* бид хоёр машинтай хөдлөөд хойшоогоо яваад 200 метр орчим яваад эргээд харахад ******* байхгүй байсан, би *******ыг “Байхгүй байна” гэхэд ******* ах машинаа зогсоогоод *******ыг ирэхийг хүлээж байхдаа би ******* ахыг “Та машин жолоодож чадах юм уу?” гэж хэлэхэд чамайг хүргээд өгнөө гэж хэлээд юм яриад 4 орчим минут болсон тэгсэн ******* машинтайгаа *******ы байшингийн баруун талаар гарч ирээд бид хоёрын зогсож байсан газар ирж зогсоод за явъя ажаагийнд очъё гэж хэлсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.******* мэдүүлэхдээ:.. Мэдүүлгийг сонслоо. ******* үнэн зөвөөр мэдүүлж байна. ******* над руу утсаар залгасан дараа нь би гэрээс гараад байшингийн цонхон дээр очоод харахад манай нөхөр толгойгоо арагш нь илээд цонхны доор хэвтэж байсан тэгээд эргэж гэрт орж хувцас өмсөх гэж орсон би гэрт ороод 3-4 минут болоод эргээд гарч байшинд ороход ******* ирчихсэн *******ыг шалан дээр дээш нь харуулж хэвтүүлээд дээрээс нь хэвлий хэсэгт нь дэвсээд зогсож байсан. ******* хэзээ хаанаас ирснийг мэдэхгүй. Би байшингийн цонхоор харахдаа том хүүгээ дагуулж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэргээр хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2015 оны 09 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би Малчны хороололд байхад барагцаагаар 02 цагийн үед ******* над руу өөрийнхөө утсаар залгаад юу ч хэлэхгүй хэд хүчтэй амьсгаадаад утсаа таслахаар нь би түүнийг өвдөөд янз бүр болсон юм биш байгаа даа гэж бодоод түүний эхнэр руу утсаар залгаад *******ы бие нь зүгээр үү хаана байна вэ гэж асуусан, би *******ыг тэр шөнө ээлжтэй байгаа гэдгийг нь мэдэж байсан юм. Тэгээд гаас *******ыг хаана байгаа юм бэ утсаар залгаад амьсгаадаад ярихгүй байна буцаагаад залгахад утсаа авахгүй байна чи очиж үзээд надад эргээд хэлээрэй гэж хэлсэн. Би давхар сахиул *******гаас юу болсон талаар асуухад тэр *******, *******, ******* гурав байж байгаад сая гарлаа гэсэн хариу өгсөн. болохоор надад *******ыг архи уусан гэж хэлсэн. Тэгээд би *******, *******, ******* гурвыг архи уусан юм байна гэж бодоод г *******ы ажил дээр очсон гэж ойлгоод санаа амраад өнгөрсөн. Маргааш өглөө нь ажилруугаа залгаж хүмүүсээ бүртгэж туслах ажилтнаасаа асуухад тэр ах , *******, 4 эмнэлэг дээр яваа гэж надад хэлэхээр нь би яасан гэж асуухад тэр надад мэдэхгүй гэж хэлсэн. Би санаа зовоод бэр *******тай утсаар ярихад тэр Жагайг эмнэлэгт хэвтүүлсэн гэхээр нь би яагаад гэхэд тэр ******* зодсон гэж хэлсэн. “Тэгээд яасан” гэхэд “Тэр гайгүй дотуур ус алдсан түүнийг нь соруулаад авахад зүгээр болно” гэсэн гэхээр нь бие нь яаж байна гэхэд гайгүй гэж хэлсэн. Би руу утсаар залгаад ******* *******ыг зодсон гэж байна чи хэлэхгүй яасан юм гэсэн. Т

эгээд би ажил дээрээ очиход *******ы машин байхаар нь *******тай уулзаад юу яахаар та нар архи уусан юм бэ юу болсон юм бэ чи яахаараа юм боддоггүй юм бэ гэж асуухад тэр надын өөдөөс юу ч болоогүй нээх сүртэй зүйл болоогүй эгч, архины хордлоготой гэсэн тэгсэн *******ы нэг хөмсөгний дээд хэсэг дээр нь шалбарсан байхаар нь би түүнээс яасан юм бэ гэхэд тэр зүгээрээ гэхээр нь би, чи яаж байгаа юм бэ гэж асуухад тэр надад Чимэгээ эгч зүгээрээ сүртэй зүйл болоогүй гэж хэлж байсан болохоор би түүнд итгэсэн тэгсэн хойноос намайг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/, 

Гэрч Б.Бат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”2015 оны 09 сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед намайг гэртээ байхад аав Бүдээ утасдаад ах *******ыг хагалгаанд орох болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад мэдэхгүй байсан тэгээд аавыг дагуулаад Бүсийн оншилгоо эмчилгээний төв дээр очсон. Тэгхэд ******* ах орон дээр хэвтээд бөөлжөөд байсан. Тэгэхдээ хүйсний орчим өвдөж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан. Тэгсэн ******* ахын эхнэр ******* ******* гэх хүний хамт ирээд *******, ******* хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ цохисон гэж хэлсэн. Тэгээд байж байхад ******* ах хагалгаанд орсон юуны хагалгаанд орсон талаар нь би сайн мэдэхгүй байна. ...Биед нь ямар нэгэн шарх сорви огт байгаагүй эв эрүүл сав саруул болсон байхад нь би өөрөө ах *******ыгаа авч байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 43-44, 357 дугаар хуудас/,

Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2015 оны 09 дүгээр сарын 17-ны орой ажилчид тарсан би ажилчид тарахаар нь аймгийн төвд ажилчдаа тараадаг ажил давхар хийдэг. Тэгээд ажилчдаа тараагаад явж байхад Ноён богд дэлгүүрийн гадаа ******* ганцаараа зогсож байгаад намайг зогсоосон. Би ажилчдаа тараагаад түүнийг хаана буух уу гэхэд тэр хаа хамаагүй бууна гэж хэлсэн. Би гэрийн гадаа ирээд түүнийг буухуу гэхэд бууна гэж хэлээд гэрт орж цай уучихаад намайг архи уухуу гэхээр нь би уухгүй өглөө ажилтай гэж хэлэхэд тэр за за би тэгвэл явлаа гэж хэлээд гараад явсан. Маргааш өглөө нь би ажил дээрээ очиход *******ыг эмнэлэгт хэвтсэн гэсэн сураг гарсан... 2015 оны 09 сарын 17-ны орой ажил тарахад ******* түрүүлээд явсан байсан тэр Ноён богдын хажууд явган ганцаараа явж байхдаа надтай таарсан. Зүгээр ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн шинжгүй эрүүл явж байсан. *******тай ажил дээр таарахад түүний биед ил харагдах шарх харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/, 

Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Бүдээ овогтой ******* нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 55 минутанд саатуулах байранд агсам тавьсан гэх зөрчлөөр хүргэгдэж ирсэн байна. Согтолтын зэргийг тогтоохоор драйгер багажийг үлээлгэхэд ямар ч шалгуулах чадваргүй болтлоо согтсон байсан. Биед нь үзлэг хийхэд ил харагдах шарх гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 358 дугаар хуудас/,

Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ... “******* ахыг цагдаагаас аваад явахад түүний биед ил харагдах шарх сорви харагдаагүй зүгээр байсан. Ямар нэгэн хүнтэй зодолдсон талаар хэлээгүй. Тэр үед дулаахан байсан болохоор ******* ах нимгэн хувцастай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 359 дүгээр хуудас/,

Гэрч Ж.- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* гэгчийг Цагдаагийн газарт авчирч саатуулах байранд саатуулсан. Намайг дуудлагаар очиход *******ы биед ил харагдах шарх сорви гэмтэл учраагүй байсан. Саатуулах байранд авчирч тухайн хүний согтуурлын зэрэг мөн биед үүссэн шарх сорвины талаар дэлгэрэнгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ж.- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “намайг унтаж байхад ээж намайг дуудаад миний хүү ханиндаа гараад ирье гэхээр нь ээжтэй хамт гэрээс гарахад гадаа харанхуй болсон байсан. Бид хоёр яваад хойд байшингийн цонхон дээр очоод ээж цонхоор харсан би арай наахан талд нь зогсож байсан болохоор цонхоор харж чадаагүй. Тэгсэн ээж за за миний хүү гэртээ оръё гэж хэлээд бид хоёр гэрт орсон. Гэрт орж ирээд ээж намайг за за миний хүү унт гэж хэлэхээр нь би унтсан. Би тухайн үед нойрмог байсан болохоор шууд унтсан. Би гаднаас орж ирээд шууд унтсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “*******ыг анх үзэхэд тэр надад хүнд зодуулсан гэж хэлж байсан. Яг хэнд гэж хэлээгүй. Би түүний эхнэрээс энэ талаар асуухад хамаатны хүн нь зодсон шөнө *******ыг дээрээс нь дэвсээд ална гэж хэлж байсан гэж хэлэхээр нь би түүнд ямар зэрлэг хүн бэ гэж хэлж байсан. Б.*******ы нүүр хүзүүгээр хавагнаж улайсан, хоёр өвдөг нь шалбарсан байсан. Тэр шархнууд нь дандаа шинэ шархнууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ гэх нотлох баримтуудаар талийгаач Б.*******ы биед харагдах шарх сорвигүй гэмтэлгүй байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол зориуд учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлж хохирогч Б.*******ы эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ц.*******ы гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.*******ы эрүүл мэндэд учирсан хохирлыг тусгай мэдлэг бүхий шинжээч болон шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 4 удаагийн дүгнэлтээр хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, талийгаач Б.******* нь хэвлийн битүү гэмтэл, чацархайн голомтлог няцрал, цус хуралтаас гэмтлийн гаралтай чацархайн артерийн судасны бөглөрөл үүсч нарийн гэдэсийг үхжүүлэн биеийн ерөнхий хордлогод орсны улмаас амь нас хохирсон хор уршиг учирсан болох нь дараахь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Үүнд:

 Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч эмч С.Шүрцэцэгийн шинжээчийн дүгнэлт №76 тоот

1.*******ы цогцост үзлэг шинжилгээгээр хэвлийн битүү гэмтэл чацархайн гэмтэл: нарийн гэдэсний цусархаг үхжил, хэвлийн гялтангийн цусархаг үрэвсэл, баруун бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, дух, баруун нүдний зовхи, баруун хацар шанаа, дээд урүүл, эрүү, зүүн шанаа, баруун мөр, тохой, баруун түнх, өвдөг, зүүн мөр, тохой, цээжний зүүн хажуу, зүүн өвдөг, шилбэ, цээжний баруун ар хэсэг, зүүн далны доод хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Чацархайн гэмтэл, нарийн гэдэсний үхжил гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай /3.1.12/ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зулгаралт гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-49 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Одончимэг, Б.Ариунзул, Д.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хавтаст хэргийн материалаар гаргасан №1286 тоот дүгнэлтэд

1.Талийгаач *******ы цогцост нүүр, их бие, мөчдийн зулгарал цус хуралтууд, хэвлийн битүү гэмтэл болох чацархайн голомтлог няцрал, цус хуралт, түүнээс шалтгаалсан нарийн гэдэсний динамик түгжрэл үүсчээ.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хэвлийн битүү гэмтэл нь хэвлийд цохих, өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой.

3.Талийгаач Б.*******д учирсан чацархайн няцрал, нарийн гэдэсний динамик түгжрэлийг БОЭТ-ийн мэс засал хийсэн эмч нар оношлож чадаагүй байна.

4.Талийгаач Б.*******д учирсан гэмтлийг зөв оношлож, мэс заслын эмчилгээг зөв хийсэн ч чацархайн гэмтэл, чацархайн артерийн судасны бөглөрөлийн мэс засал эмчилгээний үр дүн бага, амь насыг аврах боломж бага байдаг.

5.Талийгаач Б.*******д хийгдсэн хэвлийн хөндийг нээж шалгах, баруун бөөр орчимд урсгуур тавих мэс засал үр дүн бага байжээ.

6.Шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

7.Талийгаач Б.******* шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай хүнд гэмтэл болох хэвлийн битүү гэмтэл: чацархайн голомтлог няцрал, цус хуралт, түүнээс шалтгаалсан нарийн гэдэсний динамик түгжрэлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 119-122 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 562 дугаартай шинжээч М.баяр, Ц.Ганболд, Ө.Сарангэрэл, О.Болороо, М.Золжаргал нарын хавтаст хэргийн материалаар гаргасан “...Талийгаач Б.*******ы цогцост нүүр, их бие, мөчдийн зулгарал цус хуралтууд, хэвлийн битүү гэмтэл болох чацархайн голомтлог няцрал, цус хуралт гэмтлүүд учирчээ. Чацархайн голомтлог няцрал, цус хуралтын улмаас нарийн гэдэсний чацархайн судасны бүлэнт бөглөөс /чацархайн тромбоз/ үүсч нарийн гэдэс /хоёр метр/ үхшин хордлогонд орж нас баржээ. ...Б.******* нь хэвлийн битүү гэмтэл чацархайн цус хуралтын улмаас судсууд нь бүлэнт бөглөөс үүсч нарийн гэдэс үхжин хордлогонд орж нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 556-559 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.04.26-ны өдрийн шинжээч Б.Ундармаа,Ч.Эрдэмболор, Ж.Ганцэнгэл, Н.Туяа, Ш.Цэцэгмаа, Т.Чимэд-Очир, Г.Ханхүү нарын гаргасан №526 дугаар дүгнэлт:

1.2.3.4.5 Талийгаач Б.******* нь хэвлийн битүү гэмтэл, чацархайн голомтлог няцрал, цус хуралтаас гэмтлийн гаралтай чацархайн артерийн судасны бөглөрөл үүсч нарийн гэдсийг үхжүүлэн биеийн ерөнхий хордлогод орж нас баржээ. Өмнөговь аймгийн БОЭТ-н мэс заслын эмч  нар хэвлийн хөндийг нээж, шалгаж мэс засал хийсэн байх ба дээрхи өвчин хүндрэлийг оношлоогүй байна. БОЭТ нь 2-р шатлалын эмнэлэг бөгөөд мэс заслын эмч нар хэвлийн хөндийн мэс засал хийх үед уг өвчнийг оношлох боломжтой. БОЭТ-ийн мэс заслын эмч нар оношлогоо эмчилгээтэй холбоотой стандарт зөрчсөн эсэхийг мэргэжлийн хяналтын газрын байцаагч тогтооно.

6. Чацархайн артерийн судасны бөглөрөл нь түргэн явцтай, үхэлд өндөртэй байдаг тул эмчилгээ нь үр дүн муутай амь насыг аврах боломж багатай байдаг.

7. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 76 тоот болон хэргийн материалаар гаргасан 1286 тоот дүгнэлтүүд үндэслэл муутай, хэргийн материалын 562 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /4-хх-ийн 109 хуудас/ гэх дүгнэлт зэрэг болно.

 Тухайн хэргийн нөхцөлд талийгаач Б.******* эмнэлгийн тусламжийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 05:50 минутад Түргэн тусламж дуудан үзүүлэхэд хэвлий гэдсээр өвдсөн, хүнд зодуулсан гэх өгүүлэмжтэй байна. /1хх-ийн 167 дугаар хуудас/, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 20 минутад хэвтэж эмчлүүлэхээр өвчний түүх нээлгэж эмчилгээ хийгдэж /1хх-ийн110-117 хуудас/ 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04:30 минутад хэвлий нээх мэс засал хийгдсэн байна. /1хх-ийн 123-129 дүгээр хуудас/

Хохирогч Б.*******ы биед эмчилгээ, мэс засал хийгдсэн байх бөгөөд хохирогчид эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч Ж., Т. нарын үйлдэлд оношилгоо үйлчилгээний стандарт зөрчсөн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтад тулгуурлан шүүх дүгнэлээ. Үүнд:

            Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 76 дугаар дүгнэлтийн

5.БОЭТ-ийн эмч нар *******ы биед учирсан чацархайн гэмтэл, нарийн гэдэсний цусархаг үхжил гэмтлийг оношлоогүй байна.

6.Чацархайн гэмтлийг оношилсон ч эмчилгээ хийж амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл болно. Анагаахын хэвлэлүүдэд 80% орчим нь үхлээр төгсдөг гэжээ.Уг тохиолдолд хийгдэх мэс заслын эмчилгээ нь гэдэс тайрч залгах мөн судасны битүүрлийг арилгах хавсарсан хүнд хагалгаа хийгддэг тул 2 шатлалын эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмч мэргэжилтний мэргэжлийн чадавхи хүрэхгүй болно.

7.*******д оношлогоо эмчилгээний зорилгоор хэвлийг шалгаж, цэвэрлэх гуурч тавих мэс засал хийсэн нь стандартын дагуу хийгджээ. гэх дүгнэлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Одончимэг, Б.Ариунзул, Д.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хавтаст хэргийн материалаар гаргасан №1286 тоот дүгнэлтийн:

3.Талийгаач Б.*******д учирсан чацархайн няцрал, нарийн гэдэсний динамик түгжрэлийг БОЭТ-ийн мэс засал хийсэн эмч нар оношлож чадаагүй байна.

4.Талийгаач Б.*******д учирсан гэмтлийг зөв оношлож, мэс заслын эмчилгээг зөв хийсэн ч чацархайн гэмтэл, чацархайн артерийн судасны бөглөрөлийн мэс засал эмчилгээний үр дүн бага, амь насыг аврах боломж бага байдаг.

5. Талийгаач Б.*******д хийгдсэн хэвлийн хөндийг нээж шалгах, баруун бөөр орчимд урсгуур тавих мэс засал үр дүн бага байжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 562 дугаар дүгнэлтийн

5. талийгаач Б.*******д учирсан чацархайн няцрал, нарийн гэдэсний үхшилийг БОЭТ-ийн мэс засал хийх үед оношлоогүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 556-559 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн №526 дугаар дүгнэлтийн

5. Өмнөговь аймгийн БОЭТ-ийн мэс заслын эмч  нар хэвлийн хөндийг нээж, шалгаж мэс засал хийсэн байх ба дээрхи өвчин хүндрэлийг оношлоогүй байна. БОЭТ нь 2-р шатлалын эмнэлэг бөгөөд мэс заслын эмч нар хэвлийн хөндийн мэс засал хийх үед уг өвчнийг оношлох боломжтой. БОЭТ-ийн мэс заслын эмч нар оношлогоо эмчилгээтэй холбоотой стандарт зөрчсөн эсэхийг мэргэжлийн хяналтын газрын байцаагч тогтооно.

6. Чацархайн артерийн судасны бөглөрөл нь түргэн явцтай, үхэлд өндөртэй байдаг тул эмчилгээ нь үр дүн муутай амь насыг аврах боломж багатай байдаг.

Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...”2015 оны 09-р сарын 18-ны өглөө 10 цаг 30 минутын үед ******* гэж хүн, хүнд өшиглүүлсэн хэвлийгээр өвдлөө гэсэн зовиуртайгаар ирж үзүүлсэн. Үзлэгээр хэвлийн эмзэглэлтэй ЭХО-ны шинжилгээгээр элэгний доохон талд арлуугаа байрласан бага зэргийн шингэнтэй байсан. Тэгэхээр нь эмнэлэгт хэвтүүлээд эмийн эмчилгээ хийж ажиллах тактик баримтлан хэвтүүлэхээр болоод хэвтүүлсэн. Тэгээд би тухайн өдөр жижүүртэй байсан. Энэ хугацаанд ******* нь дахиад өвдлөө гэхээр нь дахин үзсэн. Тэгэхэд хэвлийд байгаа шингэний хэмжээ ихэссэн байсан. Хэвлийн өвдөлт багасаагүй байхаар нь яаралтай тэр шөнөө хагалгаа хийхээр болсон. Элэг дэлүүний гэмтэл байж магадгүй гэсэн байдлаар хагалгаанд орсон. Хагалгаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний 04 цаг 30 минутын үед орсон. Хагалгаанд унтуулгын эмч Оргодолчулуун, унтуулгын сувилагч нь Баярмаа, мэс заслын эмч нь болон би мэс заслын сувилагчаар Гантулга нарын бүрэлдэхүүнтэй хагалгаа хийгдсэн. Хэвлийг нээхэд шаргал өнгийн шингэн их хэмжээгээр гарсан. Цустай зүйл байгаагүй. Хэвлийг нээхэд элэг дэлүү бүтэн баруун бөөр орчимын өөх хавьд их хэмжээний шингэн хуралдаж түрсэн байдалтай байсан. Тэгэхээр нь гялтанг нь нээж уг шингэнийг соруулаад хагалгааны явцад утсаар 1-р эмнэлгийн эмч Ганбат гэж хүн рүү залгаад байгаа байдлаа хэлээд зөвлөгөө авсан. Зөвлөгөө авчихаад хэвлийн тэр хавьд гуурс тавиад хэвлийг хаасан. Ер нь хэвлийг шалгах явцад нарийн гэдсний чацархайн уг орчимд бага зэргийн газар ногоон өнгөр суусан байсан. Өнгөр нь арчаад арилахгүй байсан. Гэдэсний төгсгөл хэсэг рүү цусан хангамж жаахан багатай юм уу гэхээр харагдаж байсан. Бөөрөнд асуудал гэмтэл байна гэж үзсэн тэгсэн бөөр нь бариад үзэхээр бүтэн байсан. Тэгсэн мөртлөө шээс байнга гоожоод байсан. Тэгэхээр бид нар эрүүл бүтэн бөөрийг аваад хаячихаж болохгүй үлдээгээд гуурс тавиад дараагийн нарийн мэргэжлийн эмч рүү шилжүүлэхээр шийдвэр гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Шинжээч эмч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Б.*******д хагалгаа хийснээрээ түүний амь насыг аврах боломжгүй гэдгийг би дүгнэлтэндээ тусгасан. Энэ өвчний 80-аас дээш хувь нь үхлээр төгсдөг. Б.*******д учирсан уг чацархайн гэмтэл нь мэс заслын хагалгааны үед үхэжсэн гэдэс нь эхний үе шатандаа нүдээр харахад өөрчлөлтгүй хэвийн байх боломжтой. Ингэснээрээ эмч нарт мэдэгдэхгүй оношлоогүй байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Анхны шинж тэмдэг гэвэл гэдэсний түгжрэл гарсан тохиолдолд гэдэс занхайх хэвлийгээр өвдөх гэх мэт шинж тэмдэг өгдөг. Энэ юу гэсэн үг бэ гэхээр уг гэмтэл авсан хүний биед бол анх тийм сүртэй шинж тэмдэг гээд байх зүйл илрэхгүй байж байгаад гэдэс нь түгжрэл үүсдэг. Түгжрэл үүсэх үед болохоор хэвлийгээр өвдөх гэдэс занхайх гэх мэт шинж илэрдэг. Хүн хэвлийдээ гэмтэл авлаа, авснаас хойш судас гэмтэнэ. Судас гэмтсэнээр цусанд бүлэм үүснэ. Бүлэм үүсэхээр гэдэс үжинэ. Гэдэс үхжинэ гэдэг нь гэдэсний түгжрэлийг хэлээд байгаа юм. Ийм дараалалтай процессоор явагдаад үүний дараа хордлогонд орно. Хордлого гүнгийрээд хүн нас барна гэсэн үг. Тэгэхээр гэдэсний түгжрэл болох хүртэл хугацаа 24 цаг байдаг. Энэ тохиолдолд хугацааг нарийн тогтоох боломжгүй. Гэхдээ энэ тохиолдолд болохоор зөв оношилсон байсан ч амь нас аврагдах боломж муу байсан байна. Чамархайн бүтцийн онцлогоос хамаараад зөв оношлоод мэс заслыг зөв хийсэн ч чацархайн гэмтэл, чацархайн артерийн судасны бүлэнгийн мэс засал эмчилгээний үр дүн бага амь насыг аврах боломж бага байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 359-361 дүгээр хуудас/,

Шинжээч  эмч Б.Ундармаа мэдүүлэхдээ... “Өмнөговь аймгийн БОЭТ-ийн мэс заслын эмч нар талийгаач *******ы гэмтэл түүнийг хүндрэлийг оношлоогүй байсан ба уг өвчний хүндрэл чацархайн артерийн судасны бөглөрөл нь явц түргэн үхэлд хүргэх нь элбэг тул амь насыг нь аврах боломж муутай болно. Энэ өвчин нь түргэн хугацаанд үхэлд хүргэх эрсдэлтэй тул эмчилгээний үр дүн муутай  3-р шатлалын эмнэлэгт маш богино хугацаанд эмчилсэн тохиолдолд амь насыг аврах боломж байхыг үгүйсгэхгүй. Харин аймгийн БОЭТ нь 2 дугаар шатлалын эмнэлэгт хамаардаг. Энэ өвчин нь гэмтлийн улмаас үүссэн хүндрэл юм. Хэрэв гэмтээгүй бол энэ хүндрэл үүсэхгүй” гэх мэдүүлэг /4-хх-ийн 150 хуудас/,

Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...”Задлан шинжилгээний протокол, фото зураг болон эд эсийн шинжилгээг үндэслэн нарийн гэдэсний динамик түгжрэлийг үгүйсгэж нарийн гэдэсний чацархай бүлэнт бөглөөс гэж оношилсон. Эд эсийн шинжилгээгээр цусархаг үхжилт гарсан. Энэ нь дээрх оношийг батлаж байгаа юм. Бусад заалтуудыг үндэслэлтэй гэж ойлгож болно. Дүгнэлтийн 5 дахь хариултанд талийгаач Б.*******д учирсан чацархайн няцрал, нарийн гэдэсний үхжилийг БОЭТ-ийн мэс засал хийх оношлоогүй байна гэж хариулсан. Мэс заслыг хийсэн эмч нар зөв онош тавиагүй нь буруутай байна. Хэдийгээр мэс заслын эмч нар нарийн гэдэсний чацархай бүлэнт бөглөөс, нарийн гэдэсний үхжил гэж оношлоогүй боловч энэ гэмтэл нь маш хүнд, үхэл өндөртэй, учир нь нарийн гэдэс 2 метр хэмжээтэй үхжилт үүссэн нь маш их хордлогонд оруулж цусны бүлэгнэлт болон дотоод орчинг ихээр хямраадаг. Энэ тухай анх шинжилгээ хийсэн С.Шүрцэцэг эмч дүгнэлтэндээ /80 орчим хувь нь үхлээр төгсдөг/ тусгасан байсан. Мэс заслын эмч нарын онош буруу байсан боловч өвчтөний тавиланд нөлөөлөхгүй. Учир нь тус гэмтэл нь үхлээр төгсөх гэмтэл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 560х/, ...дахин байцаасан... “80 хувь нь үхлээр төгсдөг, 20 хувь нь амьдарна гэсэн үг. Мэс заслын ном, сурах бичиг, гэмтлийн ном сурах бичгийг эх сурвалжаа болгосон. ******* нь нарийн гэдэсний чацархайн судасны бүлэнт бөглөөс, чацархайн тромбод үүсч нарийн гэдэс үхжил болж нас барсан. Нарийн гэдэсний түгжрэл, нарийн гэдэсний үхжил нь 2 өөр ойлголт. Талийгаач *******д учирсан гэмтлийг зөв оношилж эмчилгээ хийсэн ч амь насыг нь аврах боломжгүй байсан. Чацархайн гэмтсэн гэдсэнд үхжил үүсэж байсан үед хийгдэх ёстой эмчилгээг хийсэн” гэх мэдүүлэг /4-хх-ийн 100 хуудас/,

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/03/27/17 дугаартай шинжээч Ц.ы “...БОЭТ-ийн мэс заслын эмч нар клиникийн үндсэн оношийг олж илрүүлж чадаагүй нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх хэмжээнд эмчийн мэдлэг ур чадвар хүрээгүй, эрт оношилж эмчлэх найдвартай үр дүнтэй арга техник дутмаг, анагаахын шинжпэх ухааны төгс бус байдалтай холбоотой эмчийн бодит бус шалтгаантай оношилгоо, эмчилгээнд гарч болох алдаа байна." гэх дүгнэлт /хх-ийн 667-668 дугаар хуудас/,

 Шинжээч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “надад өгсөн материалыг дүгнэж үзэхэд өвчтөнд үхжил явагдаж байгааг хэвлийг нээснээр шууд оношлох боломжгүй байсан. Учир нь тухайн хэргийн нөхцөлд үхжил шууд явагдаагүй байсан. Үүнийг тодорхойлохын тулд гуравдугаар шатлалаас зөвлөгөө аваад, гуравдугаар шатлалын эмнэлэг рүү өвчтөнийг тээвэрлэсэн нь мэс заслын эмч нарын хувьд зөв байсан. Нарийн шинжилгээгээр энэ үхжлийг нарийвчлан тогтоодог. Мэс засал хийсэн эмч нар нь нарийн мэргэжпийн эмч нар биш. Чацархай маань маш олон нарийн артер болон вен, хялгасан судсаар баялаг байдаг. Гэтэл энэ судаснууд тасраад цусан хангамжгүй болсоноос үхжил явагдаж байдаг. Энэ мэс заслын хагалгааг нарийн мэргэжлийн эмч нар хийдэг. Энэ эмч нар маань Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд байхгүй. Мэс заслын болон гэмтлийн ерөнхий эмч нар байдаг. Нарийн мэргэжлийн эмч нар нь дотроо тархины, бөөрний, хэвлийн хөндийн, зүрхний гэх мэтчилэн нарийсаж байдаг. Эдгээр эмч нар нь гуравдугаар шатлалын буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг дээрээ ажиллаж байдаг юм. ...Үхжил нь давхар их хэмжээний хордлого явагддаг. Б.*******ы хэвлийд хагалгаа хийхэд үхжил явагдсаныг тогтоох боломжгүй байсан. Яагаад гэвэл үхжил нь тухайн хагалгааны үед нүдэнд илтэд харагдах хэмжээний үүсгэгдээгүй байсан. Үхжил нь тодорхой цаг хугацаанд явагдаж байдаг. Гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргэгдсэнээс далд явагдаж байгаа үхжилийг нарийн багаж тоног төхөөрөмжөөр тодорхойлно. Энэ тоног төхөөрөмж нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд байхгүй. Төрөлжсөн нарийн мэргэжпийн эмч нар энэ тоног төхөөрөмжийг ашигладаг. Чацархайд үүссэн ногоон өнгөр гэдэг нь үхжил хэлж болохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 669-671 дүгээр хуудас/,

2017.06.12-ны өдрийн 201516000228 тоот хэргийн материалд өгөх шинжээчийн дүгнэлтийн:

1. Өмнөговь аймгийн БОЭТ-ийн мэс заслын эмч нар стандарт журам зөрчөөгүй.

2. Стандарт зөрчөөгүй.

3. Хэвлийн битүү гэмтэл, тэр тусмаа гэдэсний чацархайн судасны бөглөрөлийг БОЭТ-д шууд оношлох боломжгүй. Харин оношлогдсон тохиолдолд гэдэс бүрэн үхэжсэн байвал мэс заслаар эмчлэх боловсон хүчний нөөц байгаа. 2015 оны 09-p сарын 18 ны өдрийн 09-өөс 04 цагийн хооронд хэвлийн ‘гэмтэл онош тавьж, мэс засал хийсэн. Харин оношийг тодруулж адаагүй. Учир нь гэдэсний чацархайн судасны бөглөрөлийг 100% оношлодог арга нь артериаграфи, аортографийн шинжилгээ юм. Хэт авиан допплерографиар оношлох боломжтой ч 40% мэдрэг байдаг. Өмнөговь аймгийн БОЭТ-д дээрх хоёр шинжилгээг хийх боломжгүй. Xэвлийг нээж хийсэн мэс заслын явцад гэдэс бүрэн үхэжсэн нь тогтоогдоогүй. Гэдэсний чацархайн судас ямар нэгэн шалтгаанаар бөглөрч гэдэс үхжихдээ гадна талаасаа биш, дотор салст талаасаа үхжиж эхэлдэг. Тухайн тохиолдолд гэдэс үхжиж эхэлж байсан ч салст талаас гарсан өөрчлөлт энгийн нүдээр харагдахгүй. Гэдэс үхжээгүй байхад гэдэс тайрах заалт заалтгүй. Салст талаасаа эхэлсэн гэдэсний ханын үхжил даамжирч, гэдэсний бүх давхаргыг хамарсан тохиолдолд гаднаас нь харж оношлох боломжтой. Мэс засал хийхийн өмнө ангиографийн аргаар гэдэсний чацархайн судасны бөглөрөлийг оношлосон бол судсан доторх бүлэнг авах баллон арга, судасны бөглөрсөн хэсгийг тойруулан залгах зэрэг мэс заслын аргуудаар өвчтөний амийг аварч болох ч, дээрх мэс заслыг 3-р шатлалын эмнэлэгт, зөвхөн судасны мэс засалчид хийж, гүйцэтгэдэг. Үхэл өндөртэй, хүнд өвчин болох тухай мэс заслын сурах бичигт бичигдсэн байхаас гадна, мэргэжлийн сэтгүүлд олон арван судалгааны материал хэвлэгдсэн байдаг. Жишээлэхэд: Хирургия сэтгүүлийн 2017 оны №1 дугаарын 88-р хуудсанд “Неокклюзионная форма острого нарушения мезентериального кровообращения: диагностика и лечение” нэртэй судалгааны материалд гэдсний чацархайн судасны бөглөрөл 50-80% нь үхэлд хүргэж байна. Оношлогоо, эмчилгээний асуудал одоо ч хэцүү төвөгтэй байна гэж бичсэн байна. Үүнээс гадна гэдэсний чацархайн судасны бөглөрөлт өвчний нас баралт 50-75% байдаг гэж дэлхийн мэс засалчдын үндсэн сурах бичиг, ширээний номонд бичсэн байна. (Shwart s Principles of surgery 2016) Өмнөговь аймгийн БОЭТ -ийн эмч нар цаг алдалгүй өөрсдийн үүргээ зөв гүйцэтгэж, тэдний хүч чадлаас давсан тухайн тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн байна. /4-хх-ийн 112 хуу/ гэх дүгнэлт болон мэдүүлгээр БОЭТ-ийн эмч Ж., Т. нарын үйлдэлд эмчилгээ, оношилгооны стандарт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, эмч өвчтөнд эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өмгөөлөгч Э.Ганбат... “шинжээчээр оролцсон шинжээч Ц.ы дүгнэлт нь тамга тэмдэг дарагдаагүй, нотлох баримтын шаардлагагүй хангахгүй байх тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Шинжээч Ц.ыг дахин байцаасан тэмдэглэлд ... “2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 69 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталж гаргасан Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үнэмлэх тэмдэг хэрэглэх, хяналт тавих журмын 4.2, 4.3 дахь хэсэгт зааснаар би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/03/27/17 дүгнэлтдээ тэмдэг хэрэглээгүй юм. Учир нь би энэ мэргэжлийн хүн, мэргэжлийн хяналтын байцаагчийн хувьд дүгнэлт гаргасан болохоос биш тухайн ажилд хяналт шалгалт хийгээгүй. Энэ журмыг болон ажилд орсон тушаалаа хэрэгт хавсаргуулж байна. Надад хүний эмчийн тэмдэг байгаа гэхдээ би Мэргэжлийн хяналтын улсын байцаагч болсноор энэ тэмдгийг хэрэглэх эрхгүй болсон. Учир нь хүний эмчийн тэмдэг нь тухайн эмч нь хүнийг эмчилснийг гэрчлэх тэмдэг болдог. Би хүнд эмчилгээ хийдэггүй, мэргэжлийн хяналтын байцаагч юм” гэх мэдүүлэг /4-хх-ийн 104 дүгээр хуудас/,

Гэрч Д. мэдүүлэхдээ... “Тухайн өдөр манай байгууллагад цагдаагийн байгууллагаас шинжээчийн дүгнэлт гаргуулахаар бичиг хэргээр орж ирсэн. Би түүнийг нь манай байгууллагад энэ төрлийн дүгнэлт гаргах эрх бүхий ганц байдаг улсын байцаагч Ц.д шууд өгсөн. Үүнтэй холбогдуулан ямар нэгэн тушаал шийдвэр гардаггүй” гэх мэдүүлэг /4-хх-ийн 111 дүгээр хуудас/ болон Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх, хяналт тавих журмын дагуу дүгнэлт гаргасан байна гэж үзлээ./4хх-171-173 дугаар хуудас/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт хэргийн хохирол тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан байх тул шүүгдэгч Ц.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан боловч амь насыг аврах боломжгүй гэмтлийн улмаас нас барсан байна.

Иймд талийгаач Б.******* нь хэвлийн битүү гэмтэл, чацархайн голомтлог няцрал, цус хуралтаас гэмтлийн гаралтай чацархайн артерийн судасны бөглөрөл үүсч нарийн гэдсийг үхжүүлэн биеийн ерөнхий хордлогод орж нас барсан болох нь шүүх шинжилгээний хүрээлэнгийн 526, 562 дугаар дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт хэргийн хохиролд тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тус тус заасан байх тул шүүгдэгч Ц.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,  хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас буюу хэвлийн битүү гэмтэл, чацархайн голомтлог няцрал, цус хуралтаас гэмтлийн гаралтай чацархайн артерийн судасны бөглөрөл үүсч нарийн гэдсийг үхжүүлэн биеийн ерөнхий хордлогод орж нас барсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан болгосон эрүүгийн хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ы үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлийн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн байх тул шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

            Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэж байна.

            Шүүгдэгч Ц.*******ы  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-.д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Учир нь: шүүгдэгч Ц.******* хохирогч Б.*******тай тухайн цаг хугацаанд таарамжгүй харьцаа үүсгэн маргалдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн үйлдэлд тогтоогдоогүй болно.  

            Хэрэгт авагдсан  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

- Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол 201516000228 /хх-ийн 1 дүгээр хуудас/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12 дугаар хуудас/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-25, 530-539 дугаар хуудас/

- Цогцос болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 77 дугаар хуудас/

- Сэтгэцийн гэм судлалын магадлагаа /хх-ийн 83-84, 86-87, 89-90, 92-93, 95, 97-98 дугаар хуудас/

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-108 дугаар хуудас/

- Өвчний түүх /хх-ийн 110-117 дугаар хуудас/

-Өвчтөний түүх /хх-ийн 123-129 дүгээр хуудас/

-Өмнөговь аймаг Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт, У.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 160, 163 ,173 дугаар хуудас/

-Өмнөговь аймаг Даланзадгад сум Цагаан булаг 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Ц.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 168-169 дүгээр хуудас/

-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 167 дугаар хуудас/

-Б.*******ы 2015 оны 09 сард мэс засал, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 174-182 дугаар хуудас/

-Албадан саатуулагдсан хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 183-185 дугаар хуудас/

-Дугааруудын орсон гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 189-267 дугаар хуудас/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас Ц.*******ы /хх-ийн 268 дугаар хуудас/

-Хохирогч У.*******ын нэхэмжлэж буй хохирол, төлбөрийн баримт /хх-ийн 276-334, 470-481 дүгээр хуудас/

-Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 349-350 дугаар хуудас/

-Ц.*******ы гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 443-446 дугаар хуудас/

-Чадамжийн гэрчилгээ, батламж, эрхийн бичгийн хуулбар /хх-ийн 447-449 дүгээр хуудас/

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 450-451 дүгээр хуудас/

-Цалингийн гэрээ, зээлийн эргэн төлөлт, орлогын баримт, зээлийн гэрээ, төлбөрийн даалгаварын хуулбар /хх-ийн 452-458 дугаар хуудас/

-Хураан авсан тэмдэглэл /хх-ийн 527 дугаар хуудас/

-Б.*******ы иргэний үнэмлэх, хүүхдийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 459-465 дугаар хуудас/

-Таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 540-544 дүгээр хуудас/

-Ц.*******ы банк дахь дансны хуулга /хх-ийн 573-577 дугаар хуудас/

-Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай У.******* холбогдох хэргийг 2016.07.04-ний 11 дүгээр прокурорын тогтоол, Ж., Т. нарт холбогдох хэргийг 2016.11.08-ны 21 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 618-619, 703-706 дугаар хуудас/ зэрэг  болно.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, шүүх эмнэлэгийн дүгнэлтүүдийг зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Иргэний хуулийн 508 дугаар 508.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Б.*******ыг оршуулахтай холбоотой гарсан зардлыг шүүгдэгч Ц.******* төлж барагдуулсан гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Талийгаачийн хүү *******ы - 2002 он 09 дүгээр сарын 14-нд төрсөн. Одоо 15 настай. Хүү Ж.Ган- 2004 оны 08 дугаар сарын 23-нд төрсөн. Одоо 13 нас 1 сартай, охин Ж.- 2008 оны 7 дугаар сарын 24-нд төрсөн. Одоо 9 нас 2 сартай байна. Талийгаач Б.******* нь “Галтууд” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг бөгөөд үндсэн цалин 192000 төгрөг байсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын архивын лавлагаагаар тогтоогдож байна. Талийгаач Б.*******ы насанд хүрээгүй Ж.-, Ж.Ган-, Ж.- нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 189750 төгрөг олгохоор шийдвэрлэжээ./2хх-ийн 463 дугаар хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.******* 2017 он гараад 240000 төгрөг авч эхэлсэн гэх боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй нь шүүх хуралдаанаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Ц.******* нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд нийт 734 хоног цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн гаднаа DVD-R deli 4.7GB  гэсэн cd-1 ширхэг, цагаан өнгийн ANGTE  DVD-R гэсэн cd-1 ширхэгийг тус тус хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ы цагдан хоригдсон 734 /долоон зуун гучин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СD-г хэрэгт хавсаргасугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА

                                    ШҮҮГЧИД                                        Э.ОЮУН-ЭРДЭНЭ       

                                                                                     З.ТӨМӨРХҮҮ