Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/01506

 

 

 

 

 

 

 

2024   04  10   182/ШШ2024/01506

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч:  байрлах, Э********** ХХК /РД:5748313/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж, 469-Б тоотод оршин суух, ************ ********** /РД:/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 764,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.**********оос зээлийн гэрээний үүрэгт 764,888 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б.********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Б.********** миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлж барагдуулна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э********** ХХК нь хариуцагч Б.**********т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 764,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 764,888 төгрөгийг хариуцагч Б.********** төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 764,888 төгрөгийг хариуцагч Б.********** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э********** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,908 төгрөгийн 11,454 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.**********оос 11,454 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э********** ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН