| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01578/И |
| Дугаар | 181/ШШ2024/01330 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/01330
| 2024 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 181/ШШ2024/01330 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: *** ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Ч.Б овогт Г.Д /РД:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,348,818.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Г.Д нь *** ХК-тай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1905185794 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан, *** тоот цалингийн харилцах дансыг барьцаалж, 6,100,000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 201 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Г.Д-с ЗГ1905185794 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,833,333.17 төгрөг, зээлийн хүүд 486,225.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,259.88 төгрөг, нийт 4,348,818.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.Д нь *** ХК-ийн нэхэмжилсэн 4,348,818.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Уг мөнгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,449,606 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,449,606 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,449,606.85 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Г.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,348,818.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Г.Д нь *** ХК-ийн нэхэмжилсэн 4,348,818.85 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,449,606 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,449,606 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,449,606.85 төгрөгөөр нэхэмжлэгч *** ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Зохигчид ийнхүү эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.Д-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *** ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,348,818.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Г.Д нь *** ХК-ийн нэхэмжилсэн 4,348,818.85 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,449,606 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,449,606 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,449,606.85 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Г.Д-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,534.10 төгрөгөөс 42,465.55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 42.465.55 төгрөгийг, хариуцагч Г.Д-с 42,465.55 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ