Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/103

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Хохирогч: Б.Уянга,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Иргэний нэхэмжлэгч: Б.Отгонцэцэг,

Иргэний /нэхэмжлэгч/хариуцагч: Ө.Баярбат,

Шүүгдэгч: Л.Сансарсайхан, түүний өмгөөлөгч Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буур овгийн Лхагвасүрэнгийн Сансарсайханд холбогдох 1728000040014 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:...

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Л.Сансарсайхан нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс 18 километрт Ө.Баярбатын 64-73 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооны эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3Б, 2.1а дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, эмэгтэй, 20 настай Б.Уянгын биед хүнд хохирол учруулсан, Ө.Баярбатын эзэмшлийн 64-73 ӨМҮ улсын дугаартай автомашинд 3890000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Л.Сансарсайхан нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс 18 километрт Ө.Баярбатын 64-73 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооны эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3б, 2.1а дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, Б.Уянгын биед хүнд хохирол учруулсан, Ө.Баярбатын эзэмшлийн 64-73 ӨМҮ улсын дугаартай автомашинд 3890000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Шүүгдэгч Л.Сансарсайхан нь  2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сумын төв рүү явах замд буюу сумын төвөөс 18 километрт Ө.Баярбатын 64-73 ӨМҮ улсын дугаартай Тоёота кролло автомашиныг  жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3Б, 2.1а дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Уянгын биед хүнд хохирол учруулсан, Ө.Баярбатын эзэмшлийн 64-73 ӨМҮ улсын дугаартай автомашинд 3890000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Л.Сансарсайханы гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл...Өмнөговь аймгийн Баяндалай сумаас зүүн урагш, засмал замын далангийн урд талаар нь баруунаасзүүн чиглэлд явах хэсэгт шороон зам байх ба засмал замын далан шороон замын хооронд 64-73 ӨМҮулсын дугаартай цагаан өнгийн королла маркийн автомашин онхолдож 4 дугуй дээрээ зогссон байх ба ослын үл хөдлөх А цэгийг Баяндалай сумын төвийг тэмдэглэж автомашин анх онхолдсон газрыг Б цэгээр тэмдэглэсэн ба А цэгээс Б цэг хүртэл хэмжихэд 1 кмх18500 км хэмжээтэй байх ба автомашин газрын хөрсөнд шаравсан мөрийг хэмжихэд 67,40 м байх ба уг мөрний автомашинч чиглэлд явах төгсгөл хэсэгт 7 м хэмжээтэй газрын хөрс хонхойлт үүссэн ба мөрний төгсгөл хэсэгт шарвалтын мөр 3 ширхэг болсон ба уг шарвалтаас үүссэн урд талын хэсгийн мөр 14 м хэмжээтэй байх ба мөр төгссөн хэсгээс Б цэг хүртэл 6,50 м хэмжээтэй байх ба Б цэгээс автомашин хүртэл хэмжихэд 13 м хэмжээтэй байх ба автомашины зорчиж явсан зам 10 м хэмжээтэй байх ба ...” /хх-4 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Уянгын... “2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би найзтайгаа саданд сууж байсан. Сансарсайхан миний утас руу залгаад юу хийж байна гэхээр нь саданд байна гэхэд Сансарсайхан би Баяндалай сум руу таньдаг ахыгаа авч ирэх гэсэн юм ханиндаа яваад ирье гэхээр би чадахгүй гэж татгалзаад байхад тэр хамт яваад ирье, хаана байгаа газраас чинь очоод авъя гээд гуйгаад байсан. Би байгаа газраа зааж өгсөн. Тэгээд хөдөө явах машинтайгаа удаагүй ирээд хамт явъя  гээд гуйсан. Бид хоёр хамтдаа Хүч автоамшины угаалгын газарт очоод машинаа шүршүүлж байхад Сарантуяа залгасан. Би Сансарсайханд явмааргүй байна гэж зөндөө хэлсэн. Сарантуяа утсаар залгахаар нь би Сансарсайхантай Баяндалай сум руу хамт яваад ирье гээд байна гэхэд тэр тэгвэл хамт явъя намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд бид 3 хамт Баяндалай явахаар болж дэлгүүр орж ундаа аваад гурвуулаа аймгийн төвөөс Баяндалай сум руу гарсан. Сансарсайхан засмал зам дээр хурдтай яваад байсан. Засмал зам дуусаад шороон зам руу жоохон яваад машин унасан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй” /хх-ийн дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Б.Уянга мэдүүлэхдээ...” 2017 оны 08 дугаар 06-ны өдөр найзтайгаа явж байхад Сансарсайхан надруу залгаад юу хийж байна, хаана байгаа нь бэ гээд хамт Баяндалай сум руу явчихаад ирье гэсэн тэгэхлээр нь би яах гэж байгаа нь бэ гэхэд очиж хүн авчаад ирье гэсэн, хэн гэдэг хүн бэ гэсэн чинь манай нэг ах байгаа нь очиж авчаад ирье гээд надаас хэд хэдэн удаа залгаад гуйсан тэгээд бид хэд аймгаас гараад явсан” гэв.

Гэрч Б.Отгонцэцэгийн... “Манай охин Уянгад тухайн үед чихний ар талд цус гарсан хөл гар нь нэл хөхөрсөн шоконд ороод ухаангүй байдалтай байсан. Түүнээс хойш байнга эмнэлэгээр явж байна. Би өөрөө хувиараа театрт тоглолтын хувцас авч оёж орлого олдог. Энэ бүгдийг ослоос хойших хугацаанд юу ч хийж чадаагүй охиноо хурдан эдгэрээрэй гэж бодоод явж байна. Одоо манай охин бүрэн хүн асрамжинд ороод байна би өөрөө ч гэсэн ажил төрлөө хийж чадахгүй байдалтай байна. Миний ажил наадмаар ихээхэн орлого олдог. Гэтэл энэ бүгд байхгүй болсон. Манай охин одоо болтол эдгээгүй группд орчихоод байна. Манай охины ирээдүй маш их бүрхэг болж байна учир нь манай охин осолд орхоос өмнө 2 сартай жирэмсэн байсныг ослын дараа хүүхэд гаргах боломжгүй гээд авхуулсан үүнээс болоод охин маана дахин хүүхэд тээх боломжгүй байдалтай байна. Миний хувьд маш их зарлага гарч байна. Манай охин хүүхдээ авхуулсанаас болоод сэтгэл санааны хувьд маш их хүнд байдалд ороод байна. Би охиныхоо өмнөөс л шүдээ зуугаад л явж байна надад ч гэсэн маш их хэцүү байна. Би охиноо хүн шиг л хүн болгомоор байна. Би ослоос хойш гарсан бүх зардлаа нэхэмжилж байна би энэ гарсан зарлуудын тооцоог гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...“2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой манай охин Б.Уянга зам тээврийн осолд орсоны улмаас би буруутай этгээдээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа. Би өөрөө хэдий өндөр насны тэтгэвэрт байдаг ч гэсэн хувиараа театрт оёдол хийж орлого олдог. Ослоос хойш би энэ бүх ажлаа хийж чадаагүй, зөвхөн охиноо эрүүл саруул болгох гэж маш их зардал гаргасан. Иймд нэхэмжилж байгаа юм би эдгээр баримтуудыг бүгдийг нь гаргаж өгнө.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, Би Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж байгаад 2016 оны 11 дугаар сарын 14-ны өдөр тэтгэвэртээ гарсан, миний сарын орлого 314000 төгрөг орлоготой тэгээд би шөнө хүртэл оёдлоо хийж амьдралаа залгуулдаг 2 хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулсан. 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр гэртээ байж байтал хүүхдэд тань ийм зүйл тохиолдлоо гэхээр би  Баяндалай  сум руу очсон, тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд маш яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай нугасаа дарсан хүнд гэмтэл байна гэсэн тийм учраас маргааш нь эгчийгээ дагуулаад хүүхэдтэйгээ Улаанбаатар хот руу явах онгоцны тийзийн төлөөд эмчээ аваад очтол яаралтайгаар гээд  тэр өдрөө хагалгаанд орсон, хагалгаа туайн үед маш хүнд байсан, тэр үед би Өмнөговь аймгат захиалга авсан байсан, мөн би театрын урлагийн хувцасны захиалаар өөрийн амьдралаа авч явдаг тэгээд энэ наадмын үеэр би захиалга авсан байсан тэгтэл хөдөлмөрийн чадваргүй болсон хүүхдийн эмчилгээний зардал байхгүй маш хүнд байсан, одоо би хүүхдээ асраад 2 сар тасралтгүй харсан, ах дүү садан минь өөрсдийнхөө амьдралыг болгосон хүмүүс байдаг. Олон сувилалаар явсан төлбөр гэж дийлдэхээ больсон, би өөрөө өрх толгойлсон эмэгтэй 3-р дугаар багийн 1-6 тоотод 19 м.кв амьдардаг би 2 хүүхэддээ бүхэл амьдралаа зориулсан 2 хүүхдээ эрүүл саруул өсгөх гэж ганцаараа зүтгэсэн гэтэл одоо энэ ослын улмаас эгчийндээ амьдарсан одоо би хүүхдээ ганцаараа асарч байна, ямар их хэцүү байсан ч  би ганц цамцны захиалга авчихаад тэр зүйлээ өөрийнхөө хамгийн хурднаар хийж амьдралаа залгуулж байгаа. Би цаашдаа энэ хүүхдийг хэдий хугацаанд босох талаар мэдэхгүй чадлаараа хурдан босгох гэж бөө дээр хүртэл очиж байгаа, энэ хүүхэд хөл дээрээ боссон ч ямар хүн болох бэ?, нуруундаа ийм их бэхэлгээтэй, энэ хүүхэд 2 сартай жирэмсэн байсан, нуруундаа хүнд хагалгаатай учир хүүхэд тээх ямарч боломжгүй гэснээр Эх нялхас дээр очиж үр хөндүүлсэн, одоо энэ хүүхдийн цаашдын амьдрал маш бүрхэг, хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан гэж тогтоогдсон, одоо группэд орсон, одоо цаашдаа би яах бэ? гэдэг дээрээ тулчихаад байна. Энэ бүхний зардлыг баримттай хэлж байгаа их хэмжээний зардал гардаг юм байна. 2 тариа нь 96000 төгрөг байдаг, манай хүүхэд надад хэлэхдээ би зарим зүйлээ мартаад байна гэсэн тэгэхлээр толгойг нь үзүүлээд зургийг нь  авахуулсан, би хүүхдээ асраад ажлаа хийж чадахгүй байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ө.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... “2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойно Сансарсайхан руу утсаар залгаад завтай байна уу гэхэд тэр Хүч авто угаалга дээр завтай, аргаа бариад байж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг машин аваад хүрээд ир гэхэд тэр за гэж хэлсэн. Төд удаагүй Сансарсайхан машин Хүч дээр аваачаад угаалгаж байна удахгүй гарлаа гэж хэлхээр нь би угаалгаж дуусгахаар нь яриарай гэж хэлсэн. Тэгсэн тэр удаагүй эргүүлээд залгаад бензин хийгээд аймгийн төвөөс гараад Морь бариа өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Нээх удаагүй Сансарсайхан нэг хүний утсаар залгаад уначихлаа, хүрээд ир гэхээр нь би хэнтэй хамт явсан юм бэ гэхэд хоёр хүнтэй явж байна гэхээр нь хүн чинь ямар байна гэхэд тэр нэг нь хөдлөхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би осол болсон газар дээр очиход машин дөрвөн дугуйн дээрээ засмал замын хажуу талын шуудуунд тэгнээд зогсож байсан хоёр эмэгтэй нь машины арын суудалд сууж байсан. Сансарсайхан машиныхаа гадаа зогсож байсан. Жолооны үнэмлэхний талаар тухайн үед огт яриа болоогүй. Харин осол болсон дараа очоод би түүнийг жолооны үнэмлэхтэй юу гэхэд тэр байхгүй гэж хэлж байсан. Би Сансарсайханыг дарамтлаад машин аваад ир гэж хэлсэн зүйл огт байхгүй. Яагаад гэхээр нь би эхлээд Сансарсайхан руу утсаар залгаад завтай байна уу гэхэд тэр завтай Хүч дээр аргаа бараад байж байна гэхээр нь би чи тэгвэл миний машиныг унаад аваад ир би буцаагаад шууданд чамайг суулгаад явуулъя гэж хэлсэн чинь тэр за гэж хэлсэн. Тэгээд нь тэр миний машиныг унаад гарсан. Миний машины хохиролын үнэлгээ 3 сая 800 гаран мянган төгрөг болсон гэсэн энэ мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, Би энэ гэмт хэргийн улмаас авто машинаараа хохирсон байгаа. 2016 оны 09 сард 6500000 төгрөгөөр худалдаж авж байсан. Үнэлгээний компаниар үзүүлэхэд 3890000 төгрөг гарсан одоо энэ хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би Сансарсайханыг машин унаад ир гэсэн тэгэхдээ би утсаар ярихдаа байнгын дарамталсан юм байхгүй, эхлээд залгахад хаана юу хийж байна гэхэд би угаалган дээр байна гэсэн тэгэхлээр нь би машин унаад ирэх боломж байна уу гэхэд за тэгье гэхээр нь би эхнэрийн ажил дээр очоод авчих гэсэн тэр хооронд утсаар ярихад би үнэмлэхний асуудал бол яригдаагүй” гэв.

Иргэний хариуцагч Ө.Баярбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...” : Би Сансарсайханыг унаад ир гэсэн болохоос өөр хүн аваад ир гэж би тэгж хэлээгүй, хохирогч Уянга охиныг би танихгүй, Сансарсайхан нь Уянгыг утсаар ярьж хамт явсан байсан. Сансарсайхан нь миний машиныг ганцаараа явж байгаад унагаасан бол өөр асуудал болох байсан, Сансарсайхан бид 2-ын хоорондын асуудал байх байсан одоо бол 3 хүний асуудал болсон байна, би хохирогчтой ямарч уялдаа холбоогүй” гэв.

Гэрч П.Сарантуяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... “2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байхад Уянга Сансарсайханы утсаар залгаад Баяндалай яваад хүний машин хүргээд, ойрхон салхинд гараад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Уянга, Сансарсайхантай хамт Кролла гэдэг машинтай ирсэн. Тэгээд бид гурав аймгийн төвөөс гарсан. Аймгийн төвөөс бид нар орой 17 цаг өнгөрч байхад гарсан. Засмал зам дээр Сансарсайхан машинаа 120-оос 140 км цагийн хурдтай яваад байсан. Засмал замаас буугаад шороон замаар 120 км цагийн хурдтай яваад байхаар нь би түүнийг зөөлөн явахгүй юу гэхэд Сансарсайхан дэржигнүүртэй зам дээр ингэж явахгүй бол болохгүй гэж хэлээд удаагүй машин онхолдсон. Уянга бид хоёр машины ар талын суудалд сууж явсан. Би зүүн гар талд нь суугаад явж байсан. Машиныг Сансарсайхан жолоодож явсан. Машин буруу талдаа жолооны хүрдтэй байсан жолооны хүрдтэй талаараа унасан. Машин хурдтай явсанаас болоод осол гарсан гэж би бодож байна. Би аймгаас гарахдаа машины миллийг нь хараад явж байсан болхоор мэдэж байна. Одоо миний бие гайгүй толгой нуруу өвдөнө, мартамхай болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч Л.Сансарсайханы яллагдагчаар мэдүүлсэн ... “2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хүч авто угаалга дээр байж байхад Баярбат гэдэг цагдаа намайг машин аваад Баяндалай сум руу аваад ир гэхээр нь би чадахгүй гэж хэлэхэд тэр удаа дараа над руу залгаад аваад ир гээд байсан. Тэгэхээр нь би түүний машиныг нь аваад гарах гэж байхад Уянгатай би утсаар яриад хамт явъя гэсэн. Тэгсэн бас Сарантуяа бас хамт явахаар болсон. Тэгээд бид гурав аймгийн төвөөс Баяндалай сум руу гарсан. Баяндалай сум руу засмал замаар яваад засмал замаас буугаад шороон зам руу ороод 5 км явж байхад машины өмнө талын дугуй хагарсан уу яасан гэнэт рулээ булаагаад унасан. Уянгийг ханиндаа хамт явъя гэхэд тэр тэгье гэсэн тэгээд хамт явсан. Харин Сарантуяаг нь би авч яваагүй. Би засмал зам дээр 90-100 км цагийн хурдтай явж байсан. Харин шороон зам дээр 70, 80 км цагийн хуртай явж байсан. Дөнгөж засмал замаас буугаад явж байсан юм. Би машиныг жолоодож явсан. Сарантуяа, Уянга хоёр ар талд суугаад явж байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Машины өмнө талын дугуй хагарснаас болоод осол гарсан байх гэнэт рулээ булаагаад тэгээд унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №307 дугаар дүгнэлт: 1. Б.Уянгын биед 1-р нугалмын хугарал нугасны дарагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Жирэмслэлттэй холбоотой эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул энэ асуултанд хариулах боломжгүй байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 34 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.30-ны өдрийн №308 дугаар дүгнэлт: 1. Л.Сансарсайханы биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 36 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.30-ны өдрийн №309 дүгээр дүгнэлт: 1. П.Сарантуяагийн биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээ хамаарна. /хх-ийн 38 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2017.07.01-ний өдрийн Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /хх-ийн 43 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг шинжээчийн дүгнэлт 2017.07.21 №38 дугаар: Нэг: Toyota Corolla маркын 6473ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Лхагвасүрэн овогтой Сансарсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.3-ын “б”-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бус хэрэглээгуй зорчигч тээвэрлэхгуй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хоёр: Лхагвасүрэн овогтой Сансарсайхан нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаархи лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээ TPS программаас шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Toyota Corolla маркын 6473ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Лхагвасүрэн овогтой Сансарсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ын “а”-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Гурав: Toyota Corolla маркын 6473ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Лхагвасүрэн овогтой Сансарсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж дүгнэлтийг гаргав.

Дөрөв: Уг зам тээврийн осол нь орой 20 цагийн үед гарсан байх ба гадаа үзэгдэх орчин чөлөөтэй үед шулуун, тэгш, хуурай шороон зам дээр зам тээврийн осол болсон байна. Уг зам тээврийн осолд үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Л.Сансарсайханы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг шинжээчийн дүгнэлт 2017.07.21 №38 дугаар: Нэг: Toyota Corolla маркын 6473ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Лхагвасүрэн овогтой Сансарсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг Монгол улсын Замын хөдөлгөөн дүрмийн 2.1-ын “а”-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.3-ын “б”-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бус хэрэглээгуй зорчигч тээвэрлэхгуй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцон явахдаа тээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөлд байдалд тохируулалгүй хурдтай явсан байсан болох нь гэрч П.Сарантуяагийн “… Аймгийн төвөөс бид нар орой 17 цаг өнгөрч байхад гарсан. Засмал зам дээр Сансарсайхан машинаа 120-140 км цагийн хурдтай яваад байсан. Засмал замаас буугаад шороон замаар 120 км цагийн хурдтай яваад байхаар нь би түүнийг зөөлөн явахгүй юу гэхэд Сансарсайхан дэржигнүүртэй зам дээр ингэж явахгүй бол болохгүй гэж хэлээд удаагүй машин онхолдсон” гэх мэдүүлэг болон  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл 2017.06.14-ний өдөр, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэсэн байх тул шүүгдэгч Л.Сансарсайханы үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №307 дугаар дүгнэлтээр: 1.     1-р нугалмын хугарал, нугасны дарагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт тогтоогдсон байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Сансарсайханы гэм буруутай үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 –д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих ажиллагааг байна.

Хохирогч Б.Уянгад Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №307 дугаар дүгнэлтийн 2-д Жирэмслэлттэй холбоотой эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул энэ асуултанд хариулах боломжгүй байна гэсэн байх боловч хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Хэвлийн хэт авиа оношлогоогоор умайд 8-9 недель ураг тодорхойлогдоно. Дүгнэлт бичсэн эмч Д.Ундармаа /хх-40 дүгээр хуудас/ гэсэн байх тул хохирогч Б.Уянга зам тээврийн осолд орох үедээ жирэмсэн байсан болох нь тогтоогдож байна. Хохирогч Б.Уянгын эрүүл мэндийн  шалтгаан, хийгдсэн эмчилгээний үр нөлөөнөөс шалтгаалан ураг тээх боломжгүй шалтгаанаар Эх нялхасын эрүүл мэндийн төвд үр хөндөх мэс ажилбар хийгдсэн гэснийг шүүгдэгч Л.Сансарсайхан няцааж маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Сансарсайхан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч өмгөөлөгч Б.Энхбат гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Л.Сансарсайханыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Сансарсайхан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Сансарсайханд холбогдох хэргийн хэрэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэж гэм буруутайд тооцсон шийдвэрийг гаргахдаа шүүгдэгч Л.Сансарсайханаас сэтгэл санааны гэм хорын хохирол 5000000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад олгуулахаар, иргэний нэхэмжлэгч Ө.Баярбатад 2723000 төгрөг олгуулахаар, иргэний хариуцагч Ө.Баярбатаас гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уянгад учирсан шууд болон шууд бус хохиролд 4807906 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэг өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Л.Сансарсайхан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо 1 жилийн хугацаанд  нөхөн төлж барагдуулахаар илэрхийлсэн  болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан боловч хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,  хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдал болон хохирол нөхөн төлөх талаар хохирогч Б.Уянга, түүний өмгөөлөгч Н.Нармандах нарт илэрхийлж зөвшилцөөгүй байх тул хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Сансарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн, 3  дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сансарсайханын  тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Сансарсайхан цагдан хоригдсон хоноггүй, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Уянга эмчилгээ, асаргаа сувилгаа, тээврийн зардалд зарцуулсан нийт 7400922 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 60 000 000 төгрөг тус тус нэхэмжлэснээс хэрэгт давхардсан Хаан фарм эмийн сангийн бэлэн мөнгөний зарлагын баримт-942700 төг, Хадгаламжаа цуцалж эмчилгээнд зарцуулсан мөнгө-533655 төгрөгийн ................... ыг хохирлын тооцооноос хасч шийдвэрлэлээ.  

Шүүх хэрэгт авагдсан дараахь нотлох баримтыг үнэлж хохирогч Б.Уянгын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлээ. Үүнд: Хүннү эйр ХХК-ий нислэгийн тийзэнд төлсөн 904200 төгрөг, Монос эмийн сан-2100 төг, монос эмийн сан-111672 төг, оргил худалдааны төв-10290 төг, сайхан сүмбэр эмийн сан-14000 төг, Синчи ойл-20000 төг, петровис-20000 төг, энх саран сувилал -800000 төг, health star эмийн сан-17500 төг, нарлаг дэлгүүр-10050 төг,  петор стар ШТС-20000 төг, Тэс ШТС-45000 төг, ШТС-25000 төг, цомбоговь эмийн сан-14120 төг, гэрэлт чагнуур эмнэлэг-20000 төг, ГССҮТ-ЭМД-ын 15%-76194 төг, Гэмтэл эмийн сан-135000 төг, Хаан фарм-942700 төг, СЗКЭ-ийн төлбөрт- 298800 төг, Агар шим эмийн сан-165200 төг, хаан фарм эмийн сан-315000 төг, Хаан фарм-363500 төг, нурууны бүс-85000 төг, ШТс-30600 төг, монос эмийн сан-78210 төг, петростар ШТС-21000 төг, Хаан фарм-3250 төг, Монгол ойл ШТС-10000 төг,нарлаг дэлгүүр-6550 төг, NESойл-13636,40 төг, монос эмийн сан-16920 төг, Сувдбаяр эмийн сан-23000 төг, Эм импекс-2280 төг, Сувдбаяр эмийн сан-11000 төг, Сувдбаяр эмийн сан-14600 төг, баянтөхөм-3600 төг, Сувдбаяр эмийн сан-2700 төг, Сувдбаяр эмийн сан-7000 төг, эмимъекс-3600 төг, эмимпекс-5630 төг, эм хангамж-203700 төг, эм хангамж-214000 төг, нотариатын хөлс-3000 төг, өмгөөллийн хөлс-1000000 төг,  УБ хотоом Өмнөговь аймагт машин хөлслөсөн-85000 төгрөг, ШТС-27001 төг, Акума эрин-167000 төг, Петорстар-30100 төг, Сувдбаяр эмийн сан-20000 төг, эм импекс-1500 төг, КТГ-80000 төг, хурд-8000 төг зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хохирогч Б.Уянгын эрүүл мэндэд учирсан хохирол болон хор уршгийн үр дагвараар үүссэн шууд болон шууд бус зардлуудыг тооцоход 6452464 төгрөгийг  хангах үндэслэлтэй боловч  шүүгдэгч Л.Сансарсайхан мөрдөн байцаалтын шатанд хохирогчид төлсөн 1644,558 төгрөгийг төлсөн байх тул 4807906 төгрөг хангаж хохирогч Б.Уянгад олгуулах үндэслэлтэй

/6452464-1644,558 /Хаан банкны мөнгөн шилжүүлгээр 2017.07.03-ны өдөр 300000 төг, 2017.07.06-ны өдөр 800000 төг,БОЭТ-д 358958 төг, мөнхийн тун эмийн санд-185600 төг/   .

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн,  мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон бол өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ. Иймд иргэний хариуцагч Ө.Баярбатаас 4807906 төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад олгох хуульзүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “бусдын амь нас, эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг харуцан арилгах үүрэгтэй, “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх ...сувиллын газартт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй “ гэсэн байх тул хохирогч Б.Уянгын сэтгэл санааны гэм хорд 5000000 төгрөг гаргаж, үлдэх 55000000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Учир нь: хохирогч Б.Уянга нь шүүгдэгч Л.Сансарсайханы гэм буруутай үйлдлийн улмаас амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн чадвараа 90% алдсан болох нь Өмнөговь аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон /хх- дугаар хуудас/, хэвлийдээ тээж байсан 2 сартай урагаа цаашид тээх боломжгүй болж үр хөндүүлсэн, эрүүл мэндийн шалтгаанаас хүний асрамжинд орж байнгын асаргаа сувилгаанд байгаа зэрэг нөхцөл байдал нь сэтгэл санаанд хүндээр тусаж байнгын бухимдал, уур уцаартай, хүнтэй харилцах дургүй гэх зовуур, шаналгаа нь  өвчтөний эрүүл мэндийн дэвтэрт эмчийн үзлэгээр тодорхойлогдсон нь цаашид сэтгэл зүйчийн хяналтад байнгын сэтгэл засал хийгдэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч эмчлэгдэх нь цаашид биеийн эрүүл мэнд эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөх тул сэтгэл санааны гэм хорын хохиролд 5000000 төгрөг гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэг нь ...“2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой манай охин Б.Уянга зам тээврийн осолд орсоны улмаас би буруутай этгээдээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа. Би өөрөө хэдий өндөр насны тэтгэвэрт байдаг ч гэсэн хувиараа театрт оёдол хийж орлого олдог. Наадмын захиалга аван ажил гүйцэтгэх байсан ч чадаагүй гэрээгээ цуцалсан учир 4500000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн боловч иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан Татвар төлөгч иргэний дэвтрийн хуулбар /хх-  хуудас/, Хөгжимт жүжгийн театрын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн 81 дугаартай тодорхойлолтыг ирүүлсэн нь шүүгдэгч Л.Сансарсайханы эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэхэд хангалтгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний дараа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг нөхөн мөнгөөр нөхөн төлнө, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багаж болно гэж заасан байх тул шүүгдэгч Л.Сансарсайханаас 2723000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.Баярбатад олгуулах нь зүйтэй. Учир нь: иргэний нэхэмжлэгч Ө.Баярбат нь өөрийн эзэмшлийн 64-73 ӨМҮ улсын дугаартай Тоёота каролло автомашиныг Даланзадгад сумаас Баяндалай суманд авчруулахаар шүүгдэгч Л.Сансарсайханаас хүсэхдээ түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүй хэт хайхарамжгүй хандсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн 1728000040014 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт “Л.Сансарсайхан нь Нисэхийн 15-02 тоотод ам бүл 4-үүл оршин суудаг нь үнэн болно” /хх-ийн 57 дугаар хуудас/

Л.Сансарсайханы иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 58 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017.08.13-ны өдрийн №01 дугаартай “Иргэний хариуцагчаар татах тогтоол” /хх-ийн 72 дугаар хуудас

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Буур овгийн Лхагвасүрэнгийн Сансарсайханг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Л.Сансарсайханд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Сансарсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссанаас хойш тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Сансарсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Л.Сансарсайханаас 5000000 /таван сая/ төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад, 2723000 /хоёр сая долоон зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.Баярбатад тус тус олгуулж, иргэний хариуцагч Ө.Баярбатаас 4807906 /дөрвөн сая найман зуун долоон мянга есөн зуун зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Б.Уянгад, иргэний нэхэмжлэгч Ө.Баярбат, Б.Отгонцэцэг нар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сансарсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сансарсайхан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ