Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2022/0015/З |
Дугаар | 111/ШШ2023/0160 |
Огноо | 2023-11-17 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 111/ШШ2023/0160
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч *******, ******* нарт холбогдох “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” ******* дугаар улсын байцаагчийн актын *******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч ******* Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар “Илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай улсын байцаагчийн актын *******од холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өндөр насны тэтгэврийг зогсоосон хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи олгоогүй тэтгэврийг нөхөн олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад ярилцаад дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд.
1. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай улсын байцаагч нарын хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох, тухай актын *******той холбоотой хэргийг Захиргааны хэргийн давж заалдах анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2023/0551 дугаартай магадлалаар хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2. Түдгэлзүүлсэн акт хүчингүй болсон тул шат шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан 2022 оны 3 сарын 15-ны өдрийн 03 дугаартай улсын байцаагчийн актын *******той холбоотой хэсгийг хүчингүй болгох
3. *******ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нь тооцож 1 удаа нөхөн олгох үргэлжлүүлэн тэтгэвэр олголтыг хэвийн олгохоор харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нарт холбогдуулан “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” ******* дугаар улсын байцаагчийн актын *******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч *******, ******* нарт холбогдох “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” ******* дугаар улсын байцаагчийн актын *******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН