Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0832

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Д.Х*******гийн нэхэмжлэлтэй, О*******,*******-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Х*******гээс  ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Дын Х******* нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд Улаанбаатар хотын АДХГЗ-аас олгосон 9******* тоот о******* эзэмших эрхийн бичгийг үндэслэн 1998 оны ******* 23 дугаар тогтоолоор хувьчилж олгосон 00******* дугаартай о******* өмчлөх эрхийн гэрчилгээнд С.Ц*******, Г.А*******, Г.А******* нарын нэр оруулсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт тогтоолгох шаардлага  гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын нийслэлийн о******* хувьчлах товчооны 1998 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн дугаар 23 о******* өмчлөх эрх олгох тухай тогтоолын хавсралтын о******* нийтийн аж ахуйн 19 конторын о******* өмчлөгчийн овог, нэрийн 21-т бичигдсэн Дын Гад о******* өмчлөх эрх олгосон холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж өөрчлөн тодотгосон. Дээрх шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 болон 69 дүгээр зүйлд заасны дагуу бүхэлд нь  татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг татгалзлыг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлгосон” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Д.Х*******гийн нэхэмжлэлтэй О*******,*******-д холбогдох “Монгол Улсын нийслэлийн о******* хувьчлах товчооны 1998 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн дугаар 23 о******* өмчлөх эрх олгох тухай тогтоолын хавсралтын о******* нийтийн аж ахуйн 19 конторын о******* өмчлөгчийн овог, нэрийн 21-т бичигдсэн Дын Гад о******* өмчлөх эрх олгосон холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Д.Х*******гийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х*******гийн нэхэмжлэлтэй О*******,*******-д холбогдох “Монгол Улсын нийслэлийн о******* хувьчлах товчооны 1998 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн дугаар 23 о******* өмчлөх эрх олгох тухай тогтоолын хавсралтын о******* нийтийн аж ахуйн 19 конторын о******* өмчлөгчийн овог, нэрийн 21-т бичигдсэн Дын Гад о******* өмчлөх эрх олгосон холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргээс нэхэмжлэгч Д.Х******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ