Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/01673

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2024/01673 Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсаныг баталж, 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би

...

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ХК-д холбогдох ******* мэдээллийг нийлүүлээгүй тухай тодруулга албан бичгийг Монгол *******ны зээлийн мэдээллийн санд хүргүүлэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ******* зээлийн мэдээллийн сан засагдаагүй тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг ******* ******* ХК-иас, үлдэх 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                                                                   

 

  ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ