| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/04072/И |
| Дугаар | 183/ШШ2024/01413 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/01413
| 2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2024/01413 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ХХК 98,087,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 58,087,716 төгрөгөөс татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч П ХХК-ийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 648,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ