Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2023/0860

 

        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “Ш*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай”  ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамж болон “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх тухай” гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... “Ш*******” ХХК-аас ******* даргад холбогдох ******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай”  ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамж болон “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх тухай шаардлага бүхий Захиргааны хэрэг хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч тал нь мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасантай танилцсан бөгөөд цаашид ямар нэгэн гомдол, маргаан гаргахгүй болохоо үүгээр уламжилж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ш*******” ХХК-аас ******* даргад холбогдуулан гаргасан “Ш*******” ХХК-аас “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай”  ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамж болон “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх” тухай шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн  “Ш*******” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          Иймд нэхэмжлэгч Ш*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Ш*******” ХХК-аас ******* даргад холбогдуулан гаргасан ******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай”  ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамж болон “******* даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр захирамжийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ