Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 119/ШШ2023/0034

 

                                             Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                          

                                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн  ОА-ын ХХҮГ-ын ХХУБ Д.Э, Ж.Б нарт холбогдуулан гаргасан

ХХУБ нарын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14-06-002/02 дугаартай “Нөхөн төлбөр ногдуулах тухай” актын тооцооллын алдааг засахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тооцооллын алдаагаа залруулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авч хянаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтдээ: “ХХҮГ-ын ХУБ-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14-06-002/02 дугаартай актыг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч, 531,081,739.0 төгрөг барагдуулсан тул “Э” ТӨХК нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ХХҮГ-ын ХХУБ-д холбогдох 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14-06-002/02 дугаартай “Нөхөн төлбөр ногдуулах тухай” актын тооцооллын алдаагаа залруулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь  ОА-ын ХХҮГ-ын ХХУБ Д.Э, Ж.Б нарт холбогдуулан ХХУБ нарын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14-06-002/02 дугаартай “Нөхөн төлбөр ногдуулах тухай” актын тооцооллын алдааг засахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тооцооллын алдаагаа залруулахыг даалгах  шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.  

Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь сайн дурын үндсэн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2-д заасан үр дагаврыг бүрэн ойлгож шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, тэр тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн ОА-ын ХХҮГ-ын ХХУБ Д.Э, Ж.Б нарт холбогдуулан гаргасан ХХУБ нарын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14-06-002/02 дугаартай “Нөхөн төлбөр ногдуулах тухай” актын тооцооллын алдааг засахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тооцооллын алдаагаа залруулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

        ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ