Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 53

 

*******гийн хүсэлттэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс: 148/2019/00417/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                           Г.Давааренчин

 

                            Оролцогчид: 

                 Хүсэлт гаргагч               *******

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 479 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******гийн хүсэлттэй “Эцэг тогтоолгох”-ыг хүссэн шаарлага бүхий иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: .... Миний бие нь 2008 онд Сарантуяагийн Ариунболдтой танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2010 онд том хүү Бат-ирээдүй, 2013 онд Оюунболд, 2014 онд Энэбиш, 2017 онд Баярболд нар төрсөн. ******* миний бие иргэний үнэмлэхийн зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй, эцэг эхийндээ амьдарч байсан. Хүүхдүүдийн маань эцэг 2018 оны 12 сарын 14-ны өдөр нас барсан. Гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас шүүхээр хамтын амьдралтай байсан гэдгээ тогтоолгож, хүүхдүүд маань халамжаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан боловч 2019 оны 8 сард эцэг тогтоолт хийлгэх зөрчилтэй гэж тэтгэмж зогсоох талаар мэдэгдэл ирүүлсэн. Хүүхдүүд маань 1-9 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, том хүү маань сургуульд, дунд хүү маань сургуульд орно. Бага хоёр хүүхэд маань цэцэрлэгт орох болсон учир тэжээгчээ алдсаны тэтгэмжээ үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаа тул 2010-2017 онд төрсөн Б.Бат-Ирээдүй, Б.Оюунболд, Б.Энэбиш, Б.Баярболд нарын эцэг нь С.Ариунболд мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 479 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн хүү Б.Бат-Ирээдүй, Б.Оюунболд, Б.Баярболд, охин Б.Энэбиш нарын эцгийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр үндэслэлтэй болж чадсангүй. Учир нь миний бие тус шүүхэд хүсэлт гарган иргэн Р.Энхтуяа, Д.Цэрэннадмид, Д.Булганноров нарыг гэрчээр асуулгасан гэрчүүд нь 4 хүүхдийн эцэг С.Ариунболд болохыг нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн энэ талаар 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийдвэр хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шийдвэрт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Боргүвээ 5-р багийн засаг даргын 2019 оны 04 сарын 12-ны 526 дугаартай албан тоот, мөн талийгаач С.Ариунболдын төрсөн эх Р.Сарантуяагийн мэдүүлэг, гэрч М.Цолмонбаатарын мэдүүлэг зэргээр нотлогдсоор байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Энэ нэхэмжлэлийн тухайд шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх байсан талаар шийдвэрт тусгасан байна. Урьд нь хамтын амьдралтай байсан эсэхийг  тогтоох ажиллагааны явцад талийгаач С.Ариунболдтой 9-10 жил хамтын амьдралтай байж дундаас маань 4 хүүхэд төрж өсөж торниж буй талаарх нотлох баримтууд хүчин төгөлдөр байгаа 2019.оны 04 сарын 15-ны өдрийн 156 тоот шүүхийн шийдвэрт тусгагдан бичигдсэн байсан мөн энэ талаарх нотлох баримтууд дахин нэмж бүрдүүлж өгсөөр байтал “нотолж чадахгүй” гэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган талийгаач С.Ариунболдыг төрсөн 4 хүүхдийнх нь буюу Бат-Ирээдүй, Оюунболд, Энэбиш, Баярболд нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоосон шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь эцэг тогтоолгох тухай  хүсэлт  гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүсэлт гаргагч  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

 

Хэргийг судлан үзвэл: Хүсэлт гаргагч ******* нь 2008 оноос 2018  он хүртэл хугацаанд  нас барагч С.Ариунболдтой хамтын амьдралтай байсан болохыг  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийдвэрээр тогтоосон байна.

 

Хүсэлт гаргагч ******* нь нас барагч С.Ариунболдтой  хамтын амьдралтай байх хугацаанд  2010 онд том хүү Бат-Ирээдүй, 2013 онд Оюунболд, 2014 онд Энэбиш, 2017 онд Баярболд нарыг  төрүүлсэн бөгөөд нас барагч нь хүүхдүүдийн эцэг мөн болох нь  хэрэгт авагдсан  гэрч Д.Булганноровын “...******* С.Ариунболд нар нь 2008 онд гэр бүл болж  2010 онд том хүү Бат-Ирээдүй, 2013 онд Оюунболд, 2014 онд Энэбиш, 2017 онд Баярболд нарыг төрүүлсэн. Хүүхдүүдийн эцэг нь С.Ариунболд  мөн болохыг гэрчилж байна..” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Цэрэннадмидын “...Би  С.Ариунболдын нагац ах нь байгаа юм. Дүү нар маань 2008 онд гэр бүлж болж 4 хүүхэд төрүүлсэн. Дүү маань өвчний улмаас нас барж ******* 4 хүүхэдтэйгээ үлдсэн. Энэ хүүхдүүд дүүгийн маань хүүхдүүд мөн...”   гэсэн мэдүүлэг, гэрч Р.Энхтуяагийн “...Сэлэнгэ аймагт 2008 онд нүүж ирсэн цагаас нь гэр бүлийн найзууд тийм учраас ******* С.Ариунболд хоёр гэрлээд 4 хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүд нь С.Ариунболдын хүүхэд мөн гэдгийг гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Сарантуяагийн “...С.Ариунболд нь миний том хүү дороо 4 дүүтэй. 2008 онд эхнэр  *******гаа дагуулж ирээд бид нэг гэртээ амьдарсан. Хүүхдүүд маань хамт амьдарч байхдаа 4 хүүхэд төрүүлсэн нь үнэн...” гэсэн мэдүүлэг, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийдвэр зэрэг  бичгийн  баримтуудаар  тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч ******* нь нас барагч С.Ариунболдтой хамтын амьдралтай байсныг тогтоосон тухайн шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа, тэдгээр нь хамтын амьдралтай байхдаа  дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, хүүхдүүд нь нас барагч С.Ариунболдын хүүхэд мөн эсэх талаар ямар нэгэн маргаангүй байгаа байдал болон  хэрэгт авагдсан   нотлох баримтуудыг  үндэслэн мэргэжлийн байгууллагаар биологийн эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэхгүйгээр хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 479 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  

1 дэх заалтыг:

“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар  нас барагч Сарантуяагийн Ариунболд нь 2010 оны 11 сарын 03-ны өдөр төрсөн хүү Бат-Ирээдүй, 2013 оны 02 сарын 04-ны өдөр төрсөн хүү Оюунболд, 2014 оны 06 сарын 28-ны өдөр төрсөн  охин Энэбиш, 2017 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн хүү Баярболд нарын төрсөн эцэг  мөн болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн  шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Хүсэлт гаргагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас  шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН