| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/00815/И |
| Дугаар | 183/ШШ2024/01756 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/01756
| 2024 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2024/01756 Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
...
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18 286 333 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024.05.22-ны өдрийн дотор 3 047 700 төгрөг, 2024.06.22-ны өдрийн дотор 3 047 700 төгрөг, 2024.07.22-ны өдрийн дотор 3 047 700 төгрөг, 2024.08.22-ны өдрийн дотор 3 047 700 төгрөг, 2024.09.22-ны өдрийн дотор 3 047 700 төгрөг, 2024.10.22-ны өдрийн дотор 3 047 700 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 382 төгрөгийн 50 хувь болох 124 691 төгрөгийг хариуцагч *******аас, үлдэх 50 хувь болох 124 691 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ