| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/01910/И |
| Дугаар | 181/ШШ2024/01525 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/01525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ю ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал/РД:-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч л нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга аа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч бХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ю ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал зулыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь ю ХХК-тай 2021 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр 21/49-07 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 2021.10.17-2021.11.10-г хүртэл 1300 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр болсон. Юнайтад Платинум ХХК нь 2021.10.19-нд 96 м.куб, 2021.10.26-нд 40 м.куб, 2021.10.21 -нд 27 м.куб нийт 169 м.куб буюу 30,528,000 төгрөгийн бетон зуурмаг, 2,500,000 төгрөгийн насос машины төлбөр нийт 33,028,000 төгрөгийн өглөгтэй бөгөөд манай компанид бетон зуурмагийн урьдчилгаа төлбөрт 14,783,200 төгрөг төлж, 18,154,800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. ю ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул манай компанийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 183/Ш32024/04862 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Тус захирамжийн үндэслэх хэсэгт "... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар хүргүүлсэн боловч Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Лакшири Зайсан Виллаж хотхон 8 байр, 1 давхар, 1 тоотод оршин суух хаягт Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх тодорхойлолтыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга шүүхэд ирүүлжээ... гэжээ. Иймд Юнайтад Платинум ХХК, Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал быг эрэн сурвалжлуулж, төлбөрийг нэхэмжлэх шаардлагатай байгаа тул дээрх иргэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч бХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ю ХХК, Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, бХХК-ийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.28-ны өдрийн №04862 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй байна гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч бХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ю ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй гэх хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон гэж тодорхойлж байна.
6. Түүнчлэн нэхэмжлэгч бХХК нь ю ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №183/ШЗ2024/04862 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй буюу нэхэмжлэлд заасан хаягтаа байнга оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ю ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч бХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ю ХХК, түүний гүйцэтгэх захирал Б.Мөнхзулыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ю ХХК /РД:5605458/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал быг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ю ХХК, гүйцэтгэх захирал ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б/Утас:99232436, 99030914/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч бХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.А