Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/01460

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/01460

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  өөрийн байранд оршин байх, *** - /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ** тоот хаягт оршин байх, * ХХК /РД:-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,437,430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Анужин нар оролцов.

/Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** - нь хариуцагч * ХХК-д холбогдуулан 70,437,430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тавантолгой-** чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дэд бүтцийн барилга угсралтын ажлын хүрээнд шаардлагатай бараа, материал /зам төмөр, дэр бетон, жижиг хэрэглэл/-ыг ** анги болон ** анги, байгууллагууд * ХХК-тай гэрээ байгуулан тээвэрлүүлэх ажлыг гүйцэтгүүлсэн.

* ХХК нь ** анги /тухайн үеийн ангийн санхүүгийн дарга Х.Ар/-тай харилцан тохиролцсоны дагуу гэрээт ажлын үед шаардагдах шатахууныг ** ангийн гэрээт байгууллага болох ** ХХК-иас тус ангийн нэр дээр бүртгүүлэн гэрээнд заасан ажилд зарцуулах шатахуунаас илүү шатахууныг Дорноговь аймгийн ** сум дахь тус компанийн нөөцийн агуулахаас авсан байна.

Тус аж ахуйн нэгж нь ** ХХК-иас нийт 162,579,679 төгрөгийн шатахуун авсан бөгөөд үүнээс * ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн хүсэлтийн дагуу ** анги нь ** ангид өгөх өглөгөөс ** ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 60,058,290.10 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

** цэргийн удирдах газраас Тавантолгой-** чиглэлийн төмөр замын төслийн ажлын хүрээнд харьяа ангиудын өглөгийн мэдээг нэгтгэн захиалагч ** ТӨХК-д хүргүүлэхдээ * ХХК-ийн өглөгийн зөрүүг хасч тооцоогүй, 162,579,697 төгрөгийг ** ХХК-д төлөх тухай албан бичгийг хүргүүлсэн. Дээрх тооцоог үндэслэн захиалагч ** ТӨХК-иас 162,579,697 төгрөгийг ** ХХК-д шилжүүлсэн. ** ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр илүү төлөлтийн 2,083,977 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд дээрх илүү төлөлтийг үндэслэн * ХХК-иас 70,437,430 төгрөгийг буцаан гаргуулах ёстой, давхардуулж төлсөн талаар мэдсэн. * ХХК-ийн санхүүгийн баримтуудаас дээрх илүү төлсөн төлөлт харагдана.

Иймд ** ангиас * ХХК-д шатахууны төлбөрт илүү шилжүүлсэн 70,437,430 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай * ХХК-ийн данс руу 340, ** дүгээр ангиас шатахууны илүү төлөлт буюу ямар нэг шатахууны тооцоо хийсэн нэг ч төгрөг ороогүй болно. Бид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоогоо дуусгавар болгож, тээвэр хийсэн үлдэгдэл мөнгөө авч тооцоо нийлсэн. Иймд ** дүгээр анги хууль бусаар шатахууны 70,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд ** дүгээр ангийн 29 тонн шатахууны үлдэгдэл үлдсэнийг ** дүгээр ангийн нягтлан Ар ** дүгээр ангийн үйлчилгээний машин болон манай том оврын крануудад ажил дуустал уг шатахуунаар цэнэглэж дуусга гэсэн үүрэг өгсөн.

Уг шатахууныг 2020 оны 4 дүгээр сар хүртэл 1466 УНХ запруушкаар /тоолууртай шахдаг/ түгээгч Д өгч дуусгасан. Уг шатахууны гар бичмэл болон баримтыг ** дүгээр ангийн санхүүд өгсөн. Нийт санхүүгийн баримтын тооцоог зарим хэсгийг ** дүгээр ангийн санхүүгийн хариуцлагагүй байдлаас талыг нь алга хийсэн байдаг. Энэ талаар Ар болон санхүүгийнхэн өөрөө хариуцна гэж шүүхийн нэхэмжлэлд бичсэн байдаг.

Харин 70,000,000 төгрөгийн хувьд он дуусах гээд ** ХХК-тай тооцоо нийлэхэд манай ** дүгээр анги танайхаас түгээлгэж байсан шатахуунаас 29 тонны үлдэгдэл үлдээд байна. Танайх 340 дүгээр ангиас авах тээврийн хөлсөөр түр хаагаад өг гэдэг саналыг тавьсан. Үлдэгдэл шатахууныг ** дүгээр анги ажил дуустал хэрэглээд санхүүжилт орохоор /шинэ оны/ танай компани руу шилжүүлж төлбөрөө хийе гэдэг санал тавьсан. Хамтран ажил гүйцэтгэж байсны хувьд саналыг хүлээн авч, 340 дүгээр ангид манай тээврийн хөлснөөс ** дүгээр анги рүү шилжүүлж өгнө үү гэж албан бичиг хийж өгсөн. 340 дүгээр ангийн нягтлан тээвэр хийсэн хөлс гэрээний дагуу тээврийн хөлсөнд орно, дараа санхүүгийн шалгалт ороход асуудал үүснэ гээд манай * ХХК-ийн дансанд тээврийн хөлс гэж мөнгө шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 29 тонн шатахууныг 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд ** дүгээр ангийн үйлчилгээний машинууд болон том оврын кранд түгээж дуусгасан болно. Түгээсэн бүх бичиг баримтыг ** дүгээр ангийн санхүүд өгсөн. Иймд * ХХК-тай ямар нэгэн төлбөрийн тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: ** удирдах газар --ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ** даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Н/283 дугаар Тавантолгой-** чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд түр байгуулагдсан Зэвсэгт хүчний төмөр замын ** дүгээр ангийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгах тухай тушаал, ** цэргийн удирдах газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/109 дүгээр ** ангийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Зэвсэгт хүчний 110 дугаар анги болон бусад анги, байгууллагад хүлээлгэн өгөх тухай тушаал, ** ангийн орлогын баримт №1106, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №42 тоот төлбөрийн хүсэлт, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №4 тоот төлбөрийн хүсэлт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, * ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг, ** анги, * ХХК нарын байгуулсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ,

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: хариу тайлбар ирүүлсэн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Х.Ар, Б.А нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар нэхэмжлэгч *** --аас ** ангиас 70,437,430 төгрөгийн авлага шилжүүлэн авсан баримт буюу балансаас балансад шилжүүлсэн талаарх баримтыг, мөн 70,437,430 төгрөгийг ** ХХК-д хэзээ, хэрхэн төлсөн талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: *** --тай ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. ** ангийн нягтлан бодогчтой 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, үлдсэн 29 тонн шатахууныг ** ангийн тээврийн хэрэгслүүдэд хийж дуусгасан. ** ангид явуулсан албан бичгийг ** дүгээр ангийн нягтлан бодогч Х.Арын хүсэлтийн дагуу үйлдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч * ХХК нь Зэвсэгт хүчний төмөр замын ** дүгээр ангитай гэрээ байгуулан тээвэрлэлт хийж байсан болох нь Ачаа тээвэрлэлтийн гэрээ, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон. /хх17-27/

4.2. Зэвсэгт хүчний төмөр замын ** дүгээр анги, * ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд * ХХК 162,379,697 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх14/

4.3. * ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ** ангийн захирагчид хүргүүлсэн Манай тээврийн тооцооноос 162,579,697 төгрөгийг манай шатахууны өглөгт ** ХХК-ийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлж өгнө үү гэх албан бичгийн дагуу ** ангиас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг Төмөр замын тээврийн зардлыг ЗХ-ний ** дүгээр ангийн ШТМ-ын үнэ гэх утгатай, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 60,058,290.10 төгрөгийг * ХХК тээврийн өглөгийг ЗХ-ний ** ангийн шатахууны өглөгт шилжүүлэх гэх гүйлгээний утгатайгаар ** ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх12-13, 16/

4.4. ** ТӨХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1,626,245,892.77 төгрөгийг ** групп ХХК-д БИЦ-ээс суутган шилжүүлэв гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдсон./хх75/

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаар ** анги нь * ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажил үүрэг гүйцэтгүүлж байсан, гэрээний хугацаанд * ХХК нь ** нэрийн өмнөөс ** ХХК-иас шатахуун авч хэрэглэж байсан, гэрээний хугацаа дуусахад талууд тооцоо нийлж, * ХХК-ийг 162,379,697 төгрөгийн шатахууны өртэй гарсныг баталгаажуулсан болох нь тогтоогдсон.

** ангиас * ХХК-д өгөх өглөгөөс суутган 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 60,058,290.10 төгрөг, нийт 90,058,290.10 төгрөгийг ** ХХК руу шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

Мөн ** ТӨХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ** групп ХХК-д БИЦ-ээс суутган шилжүүлэв гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн 1,626,245,892.77 төгрөгт * ХХК-ийн тооцооноос үлдсэн 70,437,429.60 төгрөг багтаж, ** ангид 70,437,429.60 төгрөгийн авлага үүссэн болох нь тогтоогдож байна.

** даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Н/283 дугаар тушаалаар Тавантолгой-** чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд түр байгуулж, Тавантолгой-**, **-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгүүлсэн Зэвсэгт хүчний төмөр замын ** дүгээр ангийн үйл ажиллагааг зогсоож, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон татан буулгаж, ** цэргийн удирдах газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар Таван толгой-**, **-Ханги чиглэлийн төмөр замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл, урьдчилж гарсан зардал, өглөг, авлага, санхүүжилтийг холбогдох баримт бичгээр баталгаажуулан Удирдах газрын санхүүгийн тайлан бүртгэлд балансаас балансад шилжүүлэн бүртгэсэн, * ХХК-ийн 70,437,429.60 төгрөгийн авлага шилжүүлсэн болох нь БИЦУ-т шилжүүлсэн авлагын жагсаалт, Тооцооны үлдэгдлийн баталгаа №1030 баримтаар тогтоогдсон. /хх9-10, 102-103/

Иймд ** цэргийн удирдах газар - нь хариуцагч * ХХК-иас 70,437,429.60 төгрөгийг шаардах эрхтэй.

* ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс ** ангитай 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд үлдсэн 25-26 тонн шатахууныг тус ангийн тээврийн хэрэгслүүдэд хийсэн. Одоо ямар ч тооцоогүй гэсэн тайлбар гаргасан боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасныг баримтлан * ХХК-иас 70,437,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ** цэргийн удирдах газар --т олгох үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ** цэргийн удирдах газар - нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 510,137 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-дахь хэсэгт заасныг баримтлан * ХХК-иас 70,437,430 төгрөгийг гаргуулан *** --т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч **  удирдах газар - нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 510,137 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ