Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/03832

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 31 101/ШШ2023/03832

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,  хороо,  хороолол,  байр,  хаягт оршин суух ******* овогт Х*******гийн ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  хороо,  хороолол,  хаягт байрлах Г******* Э******* ХХК /хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар *******, Регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  хороо,  хороолол,  байр,  тоот хаягт оршин суух ******* овогт н Д /Регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 29,310,000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 6,600,000 төгрөг, эмнэлгийн гал тогооны засвар, материалын зардалд 3,300,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хөлдөөгчийн үнэ 750,000 төгрөг, тусгай зориулалттай хогийн савны үнэ 380,000 төгрөг, цахилгаан барианы аппаратын үнэ 2,800,000 төгрөг, 6 сарын түрээсийн төлбөр 4,800,000 төгрөг, нийт 8,730,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

хариуцагч Г******* Э******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Н.Д,

хариуцагч Н.Дийн өмгөөлөгч Ш.Т /үнэмлэхийн дугаар /,

гэрч Л.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Нямдаваа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.******* миний бие 2020 оны 3 дугаар сард хамаатны эгч Ч.Оюунгэрэл санал болгож нагац ах Ч.Лхагвадорж чинь эмнэлэг авсан, чи туслах хэрэгтэй байна гэснээр анх Г******* Э******* ХХК-ийн Г******* М эмнэлэгт очсон. Тэнд очоод ерөнхий эмч Н.Д гэдэг хүнтэй танилцаж түүнээс санал болгосны дагуу эмнэлгийн гал тогоог хариуцаж ажиллуулахаар болсон. Би садангийн хүн гэж бодоод 1 жилийн хугацаанд цалингүй шахуу ажилласан. Ерөнхий эмч Н.Д эмнэлгийн магадлан итгэмжлэл удахгүй бүтэж байгаа, магадлан итгэмжлэгдчихээр өвчтөн дүүрнэ, тиймээс чиний орлого ч ихэснэ гэж намайг байлгаад байсан, гэвч 2020 оны сүүлээр цар тахал гарч эмнэлгийн үйл ажиллагаа түр зогссон. 2021 оны 5 дугаар сард ерөнхий эмч Н.Д утсаар залгаж ковидтой өвчтөн авахаар боллоо, 1 өвчтөний 1 өдрийн хоолыг 14,500 төгрөгөөр хийгээч гэдэг саналыг тавьсан ба саналыг хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж Г******* М эмнэлэгт хоол хийж эхэлсэн. Хоол хийхэд би тухайн ажлаас олсон ашгаа хуваах нөхцөлтэйгөөр Б гэдэг тогоочийг авч хамтран ажилласан. Эмнэлэгт улсаас ковидын өвчтөнүүдийн зардал ордог байснаас би хоолны төлбөрийг авдаг байсан бөгөөд хоолны төлбөрөөс дараах төлбөрийн үлдэгдэлтэй байгааг жагсаавал:

1/ 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх эхний 50 хоногт өдөр бүр 45-50 хүнд дунджаар хоол хийж байсан бөгөөд тухайн үед 143 өвчтөний 10 хоногийн хоолны төлбөр болон тухайн үед ажилласан эмнэлгийн ажилчдын 40 хоногийн хоолны төлбөр болох 25,500,000 төгрөгийг надад төлөх байснаас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 17,500,000 төгрөгийг надад өгсөн. Үлдэгдэл 8,000,000 төгрөг үлдсэн. Энэ хүртэл дээрх хоолыг би бусдаас мөнгө зээлж, хоол хийх материалуудыг цуглуулж, энэ эмнэлгийн гал тогооны тасралтгүй байдлаар хангаж ажиллаж байсан.

2/ 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дараагийн төлбөр орж ирсэн бөгөөд 102 өвчтөний 10 хоногийн хоолны төлбөр 14,790,000 төгрөгийг надад өгсөн. Мөн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эмч ажилтны хоолны тооцоо 4,800,000 төгрөгийг надад өгсөн.

3/ 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 92 өвчтөний 10 хоногийн хоолны төлбөр болох 13,340,000 төгрөг, мөн өмнөх сарын үлдэгдэл 8,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг надад төлж, нийт 17,340,000 төгрөгийг надад өгсөн. Үүнээс гадна 2021 оны 8 дугаар сарын 20-оос 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 81 өвчтөний хоолны мөнгө болох 11,745,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилт орж ирээгүй гэж надад хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

4/ 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс Ерөнхий эмч Н.Д эрүүл мэндийн даатгалгүй хувиараа авч эхэлсэн бөгөөд надад нэг хоолны төлбөрийг 14,500 төгрөг байсныг 16,500 төгрөг болгоё, чи хийгээд өгөөч гэж санал тавьсан. Би ч хоолоо үргэлжлүүлэн хийж бэлтгэн нийлүүлэхээр болсон. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр надад 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 19-нд 3,000,000 төгрөгийг төлснөөр эхэнд үүссэн байсан үлдэгдэл 4,000,000 төгрөгийн төлбөр дууссан.

5/ 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт өвчтөн болон ажилчдын хоолны төлбөр 26,733,000 төгрөг болсноос надад 12,250,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 14,483,000 төгрөг болсон бөгөөд энэ төлбөр дээр тус эмнэлгийн нягтлан бодогч Б.Заяатай тооцоо нийлж тооцоо нийлсэн акт үйлдсэн.

6/ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт өвчтөн болон ажилчдын хоолны төлбөр 7,532,000 төгрөг болсноос надад 4,420,000 төгрөг өгсөн бөгөөд тус төлбөрөөс 3,082,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн.

Дээрх надад төлөх төлбөр нийт 29,310,000 төгрөг болсон, мөн мөнгөө авах гээд шаардахаар Эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтаг тооцож надад төлөх төлбөрөө төлөхгүй удааширсаар байсан тул би тус эмнэлгийн хоолыг хийхээс татгалзаж 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зогсоосон. Иймд тус эмнэлгээс 29,310,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжихийн сацуу, нотлох баримтуудад үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний хохир******* 9,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. 1/ Би Г******* Э******* ХХК-ийн эмнэлэгт хүнс тэжээлийн дэмжих туслах үйлчилгээ үзүүлж хоол бэлтгэн нийлүүлж эхэлснээс хойш маш их хэмжээний өр төлбөрт орсноос болоод би өөрийн Баянзүрх дүүрэг, 25 хороо, 66 байр, 35 тоот хаягт байршилтай орон сууцыг бусдад зарсан, түүнээс үүдэж одоо байр түрээслэн амьдарч байна. Хэрэв тухайн үед хариуцагч нар надад төлөх байсан төлбөрөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас орж ирсэн цаг хугацаандаа төлж байсан бол би орон байраа зарах хэмжээнд хүрэхгүй байсан юм. Энэхүү өр төлбөрөө удааснаас болж би бусдад төлөх өр төлбөр үлэмж ихэссэн. Би одоо Баянзүрх дүүрэг, 25 хороо, 55-5 байр, 1-1 тоот хаягт нийтийн байранд 1 өрөө байр түрээслэн амьдарч байгаа бөгөөд 2022 оны 6 сарын 02-ноос өнөөдрийг хүртэл нийт 2022 оны 6, 7 сар нь 500,000 төгрөг түрээс, 2022 оны 8 сараас 2023 оны 4 сар хүртэл нийт 9 сар 600,000 төгрөгийн түрээсээр нийт 6,400,000 төгрөг, түрээсийн барьцаанд анх орохдоо өгсөн 200,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөгийг би түрээсэнд төлж байна. 2/ Тухайн эмнэлгийн байранд хоол бэлтгэн нийлүүлж байхдаа миний ашиглаж байсан гал тогоог өөрчилж өөр усны өрөө байсан өрөөг засварлаад гал тогоо болго гэж Ерөнхий эмч Д хэлсэн. Энэ засварыг миний нөхөр Л.Г хийсэн бөгөөд бүх барилгын материалыг Зуун айл барилгын материалаас бэлдсэн. Усны өрөөг гал тогоо болгох барилгын материалын зардал 3.300,000 төгрөг болсон бөгөөд барилгын материал худалдан авсан падаануудыг шүүхэд ирүүлсэн байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллахад гарсан хохир******* 9,900,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөлдөөгч, хогийн сав нь байгаа, эдгээр нь шинэ байгаагүй, мөнгө өгөөгүй байсан учраас авч явсан нь үнэн, эхлээд мөнгөө өгөөд ав гэж хэлмээр байна. Цахилгаан барианы аппаратын тухайд Н.Д нь хүнээс худалдаж аваад мөнгөө төлж чадахгүй болохоор мөнгийг нь Х.******* өгсөн, энэ асуудлыг Н.Д мэднэ. Энэ аппарат бол Г******* Э******* ХХК-ийн эд хөрөнгө биш. Түрээсийн мөнгөний тухайд түрээсийн харилцаа байгаагүй, хариуцагч нь эмнэлгийг бүтнээр нь түрээсэлж байгаа болохоос үүдний ганц өрөөг үлдээгээгүй байх. Хэрэв түрээсэлж авч өгсөн гэж байгаа бол нотлох хэрэгтэй. Тог, ус, дулаан, ариутгал хариуцаж байсан гэж байгаа ч, эмнэлэг өөрөө хариуцах ёстой байх. Ажил хийлгэсэн, хоолны материалын мөнгөө өгөөгүй байж яагаад тог, ус, дулааны мөнгөө хариуцахгүй байгаа юм. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд хохирол учруулсан гэх асуудлыг тусдаа шийдүүлээд явах хэрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй, үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна гэв.

 

2. Хариуцагч Г******* Э******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.*******ийн гаргасан нэхэмжлэлд жагсаалтаар бичсэний дагуу байгууллагаас авсан мөнгө нь нийлбэр дүнгээр 58,430,000 төгрөгөөр харагдаж байна. Дурдагдсанаас хойш 9 дүгээр сарын 24-нд 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 09-нд 1,500,000 төгрөг, 10 дугаар сарын 21-нд 4,800,000 төгрөг байгууллагын данснаас шилжүүлсэн буюу 8,300,000 төгрөгийг авснаа дурдаагүй үлдээсэн байна. Эмнэлэгийн улаан бүсэд ажиллах хугацааны тооцоонд Х.*******т нийт 66,730,000 төгрөг шилжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын газрын санхүүжилт саатаж манай санхүүжилт 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн нь үнэн болно. Манай байгууллага санхүүжилтийг хүлээлгүйгээр Х.*******т 8,300,000 төгрөг, мөн өмнөх үлдэгдэл 8,000,000 төгрөг, ажилчдын хоолны үлдэгдэл болох 4,800,000 төгрөгийг төлсөөр байсан болно. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хэвтэн эмчлүүлэгсдийн болон ажиллагсдын хоолны тооцоог Х.*******тэй тооцоо нийлэн 2 талаас хүлээн зөвшөөрч уг хугацаанд шилжүүлсэн байсан 12,250,000 төгрөгийг нийт тооцооноос хасаж үлдэгдэл болох 14,483,000 төгрөгийг санхүүжилтээс өгөхөөр тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тохиролцсон ёсоор нэг өвчтөний хоолны төлбөрийг 16,500 төгрөгөөр тооцож бодсон. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал нийт хэвтэн эмчлүүлэгсдийн болон ажиллагсдын хоолны тооцоог Х.*******тэй тооцоо нийлэн 2 талаас хүлээн зөвшөөрч уг хугацаанд шилжүүлсэн байсан 4,480,000 төгрөгийг нийт тооцооноос хасаж үлдэгдэл болох 3,052,000 төгрөгийг санхүүжилтээс өгөхөөр тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн. 11,745,000 төгрөг гэж 81 өвчтөний төлбөр нэхэмжилсэн байна. Сар бүр нэхэмжилсэн мөнгөнөөс 5-12 хүн хасагддаг, бид урд саруудад хасагдсан, шилжүүлсэн хүний тоог хасаж тооцохгүй бүрэн өгч байсан ба 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн сайдын тушаалаас хамааран гэнэтийн нөхцөл байдал үүсэж 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаа зогссон. Үйл ажиллагаа зогссоноос хамааран хэвтэн эмчлүүлээд 5 хоног хүрээгүй хүмүүс даатгалын санхүүжилтээс хасагдсан. Гэрээний дагуу 10 хоносон буюу бүрэн эмчлэгдсэн өвчтөний үйлчилгээний зардал л даатгалд хамрагддаг, цаашид санхүүжилтгүй болсон тул байгууллагад маш том хүндрэл болсныг тухайн үед тайлбарласан. Иймд 8,300,000 төгрөгийг гэрээт байгууллагын орлогоос Х.*******т өгч тооцоог барагдуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2022 оны 3 дугаар сарын 22-нд санхүүжилт орж 2022 оны 3 дугаар сарын 24, 3 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн актаарх 17,535,000 төгрөгийг дансруу шилжүүлсэн болно. Иймд манай байгууллага түрээслэгч Х.*******ийг хохироосон зүйлгүй нийт 100,995,000 төгрөгийг олгосон. Түрээслэгч Х.*******ээс манай байгууллага байрны түрээс, тог, ус дулаан, хэрэглээний зардал огт авч байгаагүй бөгөөд 2021 оны 9 дүгээр сараас 800,000 төгрөгийн түрээс бүхий өрөөг эмнэлгээс түрээсийг дааж тав тухтай ажиллуулж байсан. Мөн цэвэрлэгээ ариутгал үйлчлэгчээр хангаж ажиллуулсан. Тоног төхөөрөмж бүхий өрөөнд ажилласан, энэ бол маш том дэмжлэг болсон. Эдгээр дэмжлэгийг бодитоор үнэлбэл олон сая төгрөг гарна. Х.*******тэй тооцооны нягтлан хөндлөнгийн үнэлгээ бүгд хийгдэж тайлан балансад тусгаж, өөрөө тооцоо нийлж явж ирсэн мөртлөө ийм илт гүжирдсэн нэхэмжлэл гаргасанд манай байгуулга гомдолтой байгаа. 2021 оноос хойш 1 өвчтөн болон ажилтны хоолны 1 хоногийн тооцоог 14,500 байсныг 16,500 болгон нэмэгдүүлж дэмжсэн. Бид түрээсийн гэрээгээ 1 хүний хоолны зардлаар харилцан тооцож худалдан авалтаа зохих журмын дагуу хийсэн тул тухайн хүн орлогоо хэрхэн яаж зарцуулах, ашиг олох эсэх, өр ширэнд орсон эсэх нь өөрийнх нь хувийн асуудал байх. Иймд Х.*******ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Х.*******ээс хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Х.******* нь манай эмнэлэгт 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс гал тогоо ажиллуулж, Ковид 19 тусламж үйлчилгээнд орж ажиллахад хоол хүнс тэжээлийн үйлчилгээг үзүүлж ажилласан. Х.******* нь ажиллаж байх хугацаандаа манай байгууллагад нийт 8,730,000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд: 1/ Эмнэлгийн гол тогоонд ажиллаж байсан 750.000 төгрөгийн үнэтэй 2 хаалгатай том хөлдөөгч, мөн 380.000 төгрөгийн үнэ бүхий 350 литр багтаамжтай тусгай зориулалтын хогийн сав зэргийг бидний зөвшөөрөлгүй байр түрээслэгчээс авсан. 2/ Эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байсан 2,800,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан барианы аппарат хувьдаа завшиж эргүүлж нэхэхэд бусдад зарсан мөнгийг нь удахгүй өгнө гээд одоо болтол өгөөгүй. 3/ Бид Х.*******т өөрийнх хүсэлтийн дагуу сарын 800,000 төгрөгийн түрээс бүхий эмнэлгийн арын тусдаа гарцтай байрыг 2021 оны 9 дүгээр сарын 13-аас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 сар түрээсэлж авч өгсөн. Иргэн Х.*******тэй мөн аман хэлэлцээр хийж эмнэлгийн гал тогоог стандартын дагуу тохижилт засвар хийж ажиллахыг даалгасан бөгөөд тоног төхөөрөмж, засвар хийсэн бүх зүйлсээ үлдээх гэрээтэй байсан боловч Х.******* нь гэрээгээ зөрчиж бүх хийсэн бүх юмаа салган авч явсан. Гэрээг сануулахад өмнөөс мөнгө нэхэж, бидэнд худалдана гэсэн. Бид байрны эзэнд 6 сарын түрээс болон 4,800,000 төгрөг бүрэн төлсөн. Х.******* гэрээгээ зөрчиж хийсэн бүгдийг буулган авч, разетка хүртэл салгаж авч явсан. Ингэж гэрээгээ зөрчсөн тул бид түрээсийн төлбөрт төлсөн 4,800,000 төгрөгөө нэхэмжилж байна. Бид Х.*******ийн ажиллаж байх хугацаанд тог, ус, дулаан, ариутгал, устгал бүгдийг нь хариуцаж байсан. Иймд дээр дурдсан манай байгууллагын нийт хохирол 8,730,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******ээс гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г******* э******* ХХК-ийн Г******* м эмнэлгийн хоол хүнс тэжээлийг дэмжин туслах үйлчилгээний хөлс төлбөрийн үүрэгт 29,310,000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний хэрэгт намайг хариуцагч болгон нэхэмжилсэн байна. Миний хувьд иргэн Х.*******ийг ажилд аваагүй, Х.******* нь компанийн захирал Ч.Лхагвадоржийн хамаатан. Миний хувьд захирлын үүрэг даалгаврын дагуу нэг хүний хоолны өдрийн зардал дагуу гэрээ хийн ажиллуулж байсан, бидний хувьд ямар ч тооцоо байхгүй. Миний бие Г******* э******* ХХК-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалын дагуу тус эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон Г******* Э******* ХХК-ийн Г******* м эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллаж байсан. Би эд хариуцагч биш, хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан учир ямар нэгэн төлбөр хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв Х.*******т мөнгө төлөх ёстой бол Г******* э******* ХХК-тай гэрээ байгуулж ажиллаж байсан учраас компани хариуцах ёстой гэж үзэж байна. Хоол хүнс тэжээлийн аюулгүй байдал, халдвар хамгаалал, байрыг ерөнхий эмч хариуцдаг байсан. Өвчтөний хоолны тооцоо нь эмчлэгч эмч, санхүү хөндлөнгийн аудит байгууллагын тайлан зэрэг олон дамжлагаас хамааралтай байдаг. Иймд надаас энэ мөнгийг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй юм. Манай байгууллага захирлын үүрэг даалгаврын дагуу Х.*******ээс байрны түрээс, тог, ус, дулаан, газ зэрэг хэрэглээний зардлыг огт авч байгаагүй, бүх талаар дэмжиж байсан. Компанийн зүгээс Х.*******т үүргийн дагуу мөнгө шилжүүлсэн, хамтран ажилласан. Х.******* 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажил дээр гэнэт хэл ам шуугиан дэгдээж, тооцоо нийлсэн акт хэрэгтэй байна хэмээн хийлгэсэн. Энэ акт бичгээ ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ үед дараа долоо хоногт нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилт орох нь тодорхой болсон байсан тул бид хийж өгсөн. 2022 оны 3 дугаар сарын 22-ний өдөр орж ирсэн санхүүжилтээс 3 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд актын дагуу 17,535,000 төгрөгийг шилжүүлж, Х.******* нь Г******* э******* компанид тооцооны бичиг бичиж компанийн санхүү болон надад өгсөн нь хавтаст хэргийн 1-ийн 84 дүгээр хуудсанд байгаа. Төлбөр тооцоо дууслаа гэсэн бичиг бичиж өгсөн. Миний бие Х.*******т төлөх хариуцсан төлбөр байхгүй болно. Ийм учраас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.*******ийн ажлын байр болох гал тогоог тохижуулахад зориулсан гэх 3,300,000 төгрөгийг хэрэв төлөх ёстой бол Г******* Э******* ХХК төлөх ёстой байх, надад хамааралгүй асуудал болно. Мөн Х.******* 2022 оны 3 дугаар сараас Г******* Э******* ХХК ажиллахаа больсон бөгөөд 2022 оны 6 дугаар сард орон байраа зарж түрээсийн байранд төлбөр төлсөн явдалд миний бие огт хамаагүй. Би түүнийг орон байраар хангах үүрэг байхгүй, хэрэв ийм үүрэг байгаа бол хамаатан Г******* Э******* ХХК-ийн захирал Ч.Л хамаатай асуудал байх. Нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь надад огт хамааралгүй асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-н 1, 3/, 2022.03.14-ний итгэмжлэл /1хх-н 2/, 2021.12.31-ний өдрийн Тооцоо нийлсэн акт /1хх-н 4/, ХААН банкны 5035114739 дугаартай Х.*******ийн дансны хуулга /1хх-н 5-58, 140, 4хх-н 79-94/, 2022.05.25-ны итгэмжлэл /1хх-н 78/, хоолны бараа материал авсан талаарх баримтууд, тооцоо бүртгэсэн ногоон хавтастай дэвтэр /1хх-н 212-250, 2хх-н 1-250/, зарлагын баримтууд /3хх-н 18-218/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /4хх-н 23, 24/, банкны дансны хуулга, зарлагын баримт /4хх-н 26-46/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /4хх-н 43, 44/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /4хх-н 45/, түрээсийн гэрээ /4хх-н 78/,

3.2. Хариуцагч Г******* Э******* ХХК-аас ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /1хх-н 67, 68/, 2022.06.06-ны өдрийн хариу тайлбар /1хх-н 82-83/, Х.*******ийн дансанд шилжүүлсэн төлбөрийн тооцоолол /1хх-н 84-86/, Голомт банкны 2205152059 дугаартай Г******* Э******* ХХК-ийн дансны хуулга /1хх-н 87-110/, 2021.01.01-ний Түрээсийн гэрээ /1хх-н 111-114/, 2021.12.31-ний өдрийн Тооцоо нийлсэн акт /1хх-н 115/, 2022.02.16-ны өдрийн Тооцоо нийлсэн акт /1хх-н 116/, Х.*******ийн бичсэн тайлбар /1хх-н 117/, 2022.08.09-ний итгэмжлэл /1хх-н 133/, 2022.08.08-ны итгэмжлэл /1хх-н 139/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021.11.02-ны 0/1561 дугаартай албан бичиг /1хх-н 141/, Энэрэл эмнэлэг /Г******* м/-ийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг, хавсралт тооцоо /1хх-н 143-149/, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3хх-н 220-222, 4хх-н 14-15/, 2020.02.10-ны өдрийн Түрээсийн гэрээ /4хх-н 113-114/, Г******* Э******* ХХК-ийн захирал Ч.Лхагвадоржийн хөрөнгө оруулсан эд хөрөнгийн бүртгэл /4хх-н 115/, Б.Б*******баатарын шүүхэд гаргасан тайлбар /4хх-н 131/,

3.3. Хариуцагч Н.Дээс ирүүлсэн: 2022.12.19-ний өдрийн хариу тайлбар, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3хх-н 14/, 2023.04.19-ний өдрийн хариу тайлбар /4хх-н 19-22/, Г******* Э******* ХХК-ийн захирлын 2020.04.01-ний өдрийн 02 дугаар тушаал /4хх-н 17/, 2023.05.02-ны өдрийн хариу тайлбар /4хх-н 73/, Ш.Сарантуяагийн тайлбар /4хх-н 77/,

3.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Н.Бгийн мэдүүлэг /1хх-н 173-178/, Эрүүл мэндийн яамны 2022.09.20-ны 1а/4246 дугаар албан бичиг, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2021.06.21-ний А/387, 99, 2021.04,30-ны 67/А/268 дугаартай хамтарсан тушаал, хавсралт /1хх-н 181, 182-190/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022.09.23-ны 01/4443 дугаар албан бичиг, хавсралт төлбөрийн даалгавар, төлбөрийн тооцоо /1хх-н 192, 193-204/, Эрүүл мэндийн яамны 2022.12.06-ны 3/5420 дугаар албан бичиг /3хх-н 12/, 2023.03.30-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-н 229-250, 4хх-н 1-19/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г******* Э******* ХХК болон Н.Д нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 29,310,000 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 6,600,000 төгрөг, эмнэлгийн гал тогооны засвар, материалын зардалд 3,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч Г******* Э******* ХХК нь нэхэмжлэгч Х.*******т холбогдуулан эмнэлгийн гал тогоонд байсан хөлдөөгчийн үнэ 750,000 төгрөг, тусгай зориулалттай хогийн савны үнэ 380,000 төгрөг, цахилгаан барианы аппаратын үнэ 2,800,000 төгрөг, 6 сарын түрээсийн төлбөр 4,800,000 төгрөг, нийт 8,730,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

3. Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Г******* Э******* ХХК нь дотор, шүд, мэдрэл, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Г******* м эмнэлгийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх-н 67, 68/

 

Тус компани нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Их тойруу, 36А тоот хаягт байрлах 587 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, уг байранд Г******* м эмнэлгийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг болох нь, мөн тус эмнэлэг Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал өвчний тархалтын үед өвчтөн хүлээн авч, хэвтэн эмчлүүлэх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /4хх-н 113-114/

 

5. Нэхэмжлэгч Х.******* нь дээр дурдсан эмнэлгийн гал тогоог ажиллуулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сараас Г******* м эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн болон эмнэлгийн ажилчдын хоолны тооцоо, төлбөрийн үлдэгдлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

- 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 143 өвчтөний 10 хоногийн хоолны төлбөр болон тухайн үед ажилласан эмнэлгийн ажилчдын 40 хоногийн хоолны төлбөр 25,500,000 төгрөгөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 17,500,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 8,000,000 төгрөг,

- 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 102 өвчтөний 10 хоногийн хоолны төлбөр 14,790,000 төгрөгийг авсан, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эмч ажилтны хоолны тооцоо 4,800,000 төгрөгийг авсан,

- 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 92 өвчтөний 10 хоногийн хоолны төлбөр болох 13,340,000 төгрөг, мөн өмнөх сарын үлдэгдэл 8,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг надад төлж, нийт 17,340,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөр 2021 оны 8 дугаар сарын 20-оос 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 81 өвчтөний хоолны мөнгө болох 11,745,000 төгрөг,

- 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 19-нд 3,000,000 төгрөгийг авснаар үлдэгдэл 4,000,000 төгрөгийн төлбөр дууссан.

- 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт өвчтөн болон ажилчдын хоолны төлбөр 26,733,000 төгрөг болсноос 12,250,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 14,483,000 төгрөг,

- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт өвчтөн болон ажилчдын хоолны төлбөр 7,532,000 төгрөг болсноос 4,420,000 төгрөг авсан, үлдэгдэл төлбөр 3,082,000 төгрөг.

 

Дээр дурдсан тооцооллын дагуу нэхэмжлэгч нь нийт 29,310,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж тодорхойлон хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

 

6. Зохигчдын хооронд бичгээр гэрээ хэлцэл байгуулаагүй байх боловч хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Х.******* болон хариуцагч Г******* Э******* ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул бичгээр гэрээ байгуулаагүй нь гэрээний үүргийг шаардахад саад болохгүй, талууд хэн алинаасаа гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

 

Зохигчдын хооронд гэрээний харилцааг цуцлах, татгалзах талаар мэдэгдэл өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч тал нь хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг цаг хугацаанд өгөөгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

7. Хариуцагч Г******* Э******* ХХК нь нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлд дурдсан хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч болон эмнэлгийн ажилтны хоол хийх ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид төлөх төлбөрийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргасан. Үүнд:

- 2021.07.09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021.07.11-ний өдөр 5,500,000 төгрөг, 2021.07.12-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021.07.14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021.08.10-ны өдөр 14,790,000 төгрөг, 2021.08.13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.08.30-ны өдөр 4,800,000 төгрөг, 2021.09.14-ний өдөр 17,340,000 төгрөг, 2021.09.19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021.09.24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021.10.09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021.10.13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021.10.20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.10.21-ний өдөр 4,800,000 төгрөг, 2021.10.23-ны өдөр 200,000 төгрөг, 2021.11.04-ний өдөр 1,200,000 төгрөг, 2021.11.08-ны өдөр 300,000 төгрөг, 100,000 төгрөг, 2021.11.13-ны өдөр 500,000 төгрөг, 2021.11.22-ны өдөр 400,000 төгрөг, 2021.11.19-ний өдөр 200,000 төгрөг, 2021.11.30-ны өдөр 500,000 төгрөг, 2021.12.26-ны өдөр 500,000 төгрөг, 2021.12.27-ны өдөр 200,000 төгрөг, 2021.12.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 150,000 төгрөг, 1,000,000 төгрөг,

- 2022.01.05-ны өдөр 500,000 төгрөг, 2022.01.18-ны өдөр 500,000 төгрөг, 2022.01.23-эы өдөр 700,000 төгрөг, 2022.01.31-ний өдөр 1,300,000 төгрөг, 2022.02.01-ний өдөр 500,000 төгрөг, 2022.02.08-ны өдөр 50,000 төгрөг, 2022.02.11-ний өдөр 300,000 төгрөг, 2022.02.17-ны өдөр 500,000 төгрөг, 2022.02.21-ний өдөр 100,000 төгрөг, 2022.02.26-ны өдөр 30,000 төгрөг, 2022.03.24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.03.25-ны өдөр 7,535,000 төгрө, нийт 100,995,000 төгрөг.

 

Дээр дурдсан мөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн болох нь ХААН банкин дахь Х.*******ийн 5035114739 дугаартай данс болон хариуцагч Г******* Э******* ХХК-ийн Голомт банкин дахь 2205152059 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх-ийн 5-58, 87-104/

 

8. Нэхэмжлэгч нь дээр дурдсан мөнгөн шилжүүлгийн талаар маргаагүй боловч 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийн 81 өвчтөний хоолны төлбөрийн 11,745,000 төгрөг дутуу, мөн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн тооцооноос 14,483,000 төгрөг дутуу, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн тооцооноос 3,082,000 төгрөг дутуу, нийт 29,310,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй байгаа гэж 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 7,535,000 төгрөгийг шилжүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, үлдэх 11,775,000 төгрөгийг гаргуулна гэх тайлбарыг гаргасан.

 

9. Хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г******* Э******* ХХК болон Х.******* нарын хооронд хийсэн Тооцоо нийлсэн акт нотлох баримтаар авагдсан ба тус баримтад 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч, авалцсан төлбөрийг хоёр талд хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр тулгаж, Г******* Э******* ХХК нь 14,483,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан талаар дурдаж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна. /1хх-ийн 4, 115/

 

Мөн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г******* Э******* ХХК болон Х.******* нарын хооронд хийсэн Тооцоо нийлсэн акт нотлох баримтаар авагдсан ба тус баримтад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд өгч, авалцсан төлбөрийг хоёр талд хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр тулгаж, Г******* Э******* ХХК нь 3,052,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан талаар дурдаж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна. /1хх-ийн 116/

 

Хэрэгт Х.*******ийн гараар бичсэн Г******* Э******* ХХК-аас авах төлбөр тооцоо дууссан, төлбөр тооцоогүй гэсэн баримт нотлох баримтаар авагдсан болохыг дурдах нь зүйтэй. /1хх-ийн 117/

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт гэх баримтад дурдсан дүн нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн тооцооны дутуу гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, нэхэмжлэгчийн тус тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

10. Хариуцагч Г******* Э******* ХХК нь 2021 оны төлбөр тооцооны үлдэгдэл 14,483,000 төгрөг, 2022 оны төлбөр тооцооны үлдэгдэл 3,052,000 төгрөг, нийт 17,535,000 төгрөгийг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байх ба уг төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 7,535,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримт /1хх-ийн 104/-аар тогтоогдож байх тул хоолны үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

11. Нэхэмжлэгч нь хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс хоол бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэхэд их хэмжээний өр төлбөрт орсны улмаас амьдран сууж байсан орон сууцыг бусдад худалдаж, байр түрээслэн амьдарч байгаа тул гэрээний үүргийн зөрчилтэй холбогдох хохир******* түрээслэн амьдарч буй орон сууцны 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг хүртэлх түрээсийн төлбөрт 6,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохир******* тооцно.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс орон сууцны түрээсийн төлбөрт мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч Х.******* болон түүний гэр бүл орон сууц түрээсэлж буй үйл баримтад хариуцагч нар хамааралтай болох нь, уг үйл явдал нь хариуцагч нарын гэрээний үүргийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй гэх үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул орон сууцны түрээсийн төлбөрт 6,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

12. Нэхэмжлэгч нь Г******* Э******* ХХК-ийн Г******* м эмнэлгийн байрны гал тогооны өрөөнд хийсэн засвар болон материалын зардалд 3,300,000 төгрөгийг өөрөөс зарцуулсан гэсэн үндэслэлээр хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бараа материал худалдан авсан зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч хэрэгт авагдсан тухайн баримтуудаар нэхэмжлэгч эдгээр зардлыг гаргасан гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, тухайн зарлагын баримтуудад дурдсан бараа материалуудыг эмнэлгийн гал тогооны өрөөний засварын ажилд зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь эмнэлгийн байранд гал тогооны үйл ажиллагаа эрхлэн явуулахтай холбоотой хийсэн нэмэлт тоноглол, холбогдох материалыг аваад явсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр эмнэлгийн байрны гал тогооны өрөөнд хийсэн засвар болон материалын зардалд 3,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

13. Хариуцагч Г******* Э******* ХХК нь эмнэлгийн гал тогоонд байсан 750,000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, 380,000 төгрөгийн үнэтэй тусгай зориулалтын хогийн савыг нэхэмжлэгч авч явсан гэсэн үндэслэлээр 1,130,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөлдөөгч болон хогийн савыг авч явсныг хүлээн зөвшөөрч байх боловч хариуцагч төлбөрийн үлдэгдлийг төлсний дараа авч болно гэх тайлбарыг гаргаж маргаж байна.

 

Хариуцагч нь хөлдөөгч болон тусгай зориулалтын хогийн савыг биетээр бус мөнгөөр шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй байх ба эдгээр зүйлээ биет байдлаар нь гаргуулахаар шаардах эрхтэй.

 

14. Хариуцагч Г******* Э******* ХХК нь эмнэлгийн цахилгаан барианы аппаратыг нэхэмжлэгч Х.******* авсан гэсэн үндэслэлээр 2,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цахилгаан барианы аппаратыг худалдсан Ш.Сарантуяагийн тайлбар нотлох баримтаар авагдсан бөгөөд уг баримтад Ш.Сарантуяа нь цахилгаан барианы аппаратыг Н.Дт 3,930,000 төгрөгөөр зээлээр худалдсан боловч тэрээр мөнгийг төлөөгүй, Х.******* төлбөрийг төлж дуусгасан, тухайн аппараттай холбоотой төлбөр тооцооны асуудалгүй талаар дурджээ. /4хх-ийн 77/

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цахилгаан барианы аппарат нь хариуцагч Г******* Э******* ХХК-ийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч нь тус компанийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө болохыг баримтаар нотлоогүй тул эмнэлгийн цахилгаан барианы аппаратын үнэ 2,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

15. Хариуцагч Г******* Э******* ХХК нь нэхэмжлэгч Х.*******т түүний хүсэлтийн дагуу сарын 800,000 төгрөгийн түрээс бүхий эмнэлгийн байрны арын тусдаа гарцтай байрыг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай түрээслэн авч өгсөн гэсэн үндэслэлээр 6 сарын түрээсийн төлбөр 4,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай Г******* м эмнэлгийг төлөөлөн Ерөнхий эмч Н.Д, Х.******* нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба тус гэрээнд түрээсийн төлбөрийг сар бүр төлнө гэж дурдсан байх боловч сард төлөх төлбөрийн дүнгийн талаар дурдаагүй байна. /1хх-ийн 111-114/

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эмнэлгийн арын байрыг түрээсэлсэн гэж дурдан, уг байрны түрээсийн төлбөрийг гаргуулахаар шаардсан байх боловч тухайн цаг хугацаанд түрээсийн гэрээ байгуулсан эсэх, өмнө нь байгуулсан түрээсийн гэрээний дагуу байр түрээсэлж, төлбөрийг шаардаж буй эсэх нь тодорхойгүй, энээ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г******* Э******* ХХК нь нэхэмжлэгч Х.*******т түрээсийн байрыг сарын 800,000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул 6 сарын түрээсийн төлбөр 4,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

16. Хариуцагч Н.Д нь Г******* Э******* ХХК-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар тус компанийн Г******* м эмнэлгийн Ерөнхий эмчээр томилогдон ажилладаг болох нь, эрхэлсэн ажил үүргийн хүрээнд нэхэмжлэгч Х.*******тэй харилцаж, холбогдох асуудлаар харилцан тохиролцож байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч компанийн өмнөөс болон хувь иргэний хувьд нэхэмжлэгч Х.*******т эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч өвчтөн, ажиллагсдын хоолны төлбөр, байрны засвар, үйлчилгээний төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Г******* Э******* ХХК болон Н.Д нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 29,310,000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 6,600,000 төгрөг, эмнэлгийн гал тогооны засвар, материалын зардалд 3,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Х.*******т холбогдох эмнэлгийн гал тогоонд байсан 750,000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, 380,000 төгрөгийн үнэтэй тусгай зориулалтын хогийн сав, 2,800,000 төгрөгийн үнэтэй цахилгаан барианы аппарат, 6 сарын түрээсийн төлбөр 4,800,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

18. Нэхэмжлэлийн шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 498,650 төгрөг /304,500 төгрөг + 194,150 төгрөг/-ийг, хариуцагч Г******* Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дүгээр зүйлийн 227.3-т заасныг баримтлан, хариуцагч Г******* Э******* ХХК болон Н.Д нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 29,310,000 төгрөг, байрны түрээсийн төлбөр 6,600,000 төгрөг, эмнэлгийн гал тогооны засвар, материалын зардалд 3,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Х.*******т холбогдох хөлдөөгчийн үнэ 750,000 төгрөг, тусгай зориулалттай хогийн савны үнэ 380,000 төгрөг, цахилгаан барианы аппаратын үнэ 2,800,000 төгрөг, 6 сарын түрээсийн төлбөр 4,800,000 төгрөг, нийт 8,730,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 498,650 төгрөгийг, хариуцагч Г******* Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР