Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 55

 

                                               *******ын гомдолтой

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00295/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч

                             Ерөнхий шүүгч                        Б.Батзориг

                             Шүүгчид                                  Д.Буянжаргал

                                                                            Г.Давааренчин

 

                             Оролцогчид 

                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    М.Гансүх

                 Хариуцагч                              *******ариуцагчхаорар

                 Хариуцагчийн өмгөөлөгч      Р.Атарцэцэг

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 453 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ын гомдолтой Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* холбогдох “2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот Сахилгын арга хэмжээ авах тухай, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/50 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн ******* дэвтэрт бичилт хийлгэхийн даалгах” тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан гомдол  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* миний бие Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* 2018 оны 06 сарын эхээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Нэг жилийн хугацаанд би байгууллагын дотоод журам зөрчиж ямар нэгэн алдаа гаргаж, ажил тасалж байсан удаа байхгүй. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр надад байгууллагаас ажлаас халах тушаал гардуулж өгсөн. Энэ тушаалд намайг шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллаагүй, чөлөө авахгүйгээр ажил тасалж явсан гэж гүтгэсэн байна. Ийм учраас би Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний Б/50 үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг гаргуулах, ******* болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж энэ хугацааны шимтгэлүүдийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот сахилгын шийтгэл ногдуулах  арга хэмжээ авсан нь илтэд хууль бус тул тухайн тушаалыг хүчингүй болгуулах болгож өгнө үү гэх шаардлагыг  тус тус гаргасан гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн дарга ******* нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллагын хувьд хуулийн дагуу *******ын асуудлыг шийдвэрлэсэн. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/24 тоот хэлтсийн даргын тушаалаар тус ******* жолоочоор ажиллахаар түр томилогдсон байна. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/35 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилсон байна. Ажиллах хугацаандаа ******* нь ... шаардлагатай тохиолдолд баяр ёслол, амралтын өдрүүдэд ажиллах үүргээ удаа дараа зөрчиж, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил тасалдаг сахилгын зөрчлийг давтан гаргаж байсны улмаас түүнд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот тушаалаар 1 сарын 20 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрхи тушаалууд нь хуулийн дагуу гарсан учраас  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 453 дугаартай шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******ыг Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан нэхэмжлэгчийг ажилгүй хүлээлгэсэн өдрийн цалинтай тэнцэх олговорт 1.803.260 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн ******* шимтгэлийг тооцож нийгмийн ******* дэвтэр болон эрүүл мэндийн ******* дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 114.002 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулан, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн дарга ******* болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын гомдол бүхий хэргийн гомдлын ханган шийдвэрлэсэн шүүхийн  шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

1. 2019 оны 05 сарын 31-ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг шүүх хүчингүй болгоогүй байж шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэхь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2 дахь заалтыг баримтлан *******ыг жолоочийн ажилд эгүүлэн томилсон нь үндэслэл муутай  болсон.

2. Шийдвэрийн тогтоох хэсэгт: Шүүх *******ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа энэ талаархи заалт оруулаагүй нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2 заалт ...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчим зөрчигдсөн нь ИХШХШТХ-ийн 118-р зүйлийн 118.5 заалт зөрчигдсөн болно.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт...Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч санаачилгаараа цуцлахаар заасан байх боловч ******* нь ...дотоод журмын 8.6, 10.11.1 гэх мэт заалтуудыг зөрчсөн нь тогтоогдоогүй бөгөөд баримтаар нотлогдсонгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь туйлаас буруу дүгнэлт болсон гэж үзэж байна.

Тухайн байгууллагад мөрдөгдөж байгаа дотоод журмын 8-р зүйлийн 8.6 дахь заалтаар ... 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авч хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн заалт, мөн журмын 10.11.1 заалтаар ноцтой зөрчилд тооцно гээд 8.6 гэх мэт заалтуудыг тус тус зөрчсөн тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахаар зохицуулалт хийсэн байдаг. Энэ заалтын дагуу тухайн байгууллагын ирцийн дэвтэр дээр 27, 28, 29 өдрүүдэд ажил дээрээ ирээгүй гэдэг нь жижүүр нарын гарын үсэг зураагүй баримтаар нотлогдож байхад шүүх энэ нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй үлдсэн нь ИХШХШТХ-ийн 118-р зүйлийн 11.4 дэхь заалтыг зөрчсөн.

4.Түүнчлэн дотоод журмын 8.9-р заалтаар шаардпагатай тохиолдолд нийтээр амрах, баяр ёслолын өдөр, уртасгасан цагаар болон амралтын бямба, ням гарагт ажиллана гэсэн заалтаар 2019 оны 5-р сарын 25-ны өдөр МУ-л банк байгуулагдсаны ойн арга хэмжээ болсон үед жолоочоо дуудахад ирээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан, зайлшгүй шаардлагатай үед ажиллагаагүй зэрэг үндэслэлүүдээр ажиллаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байхад шүүх нотлогдсонгүй тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харин ч үгүйсгэгдэж байгаа юм.

Яагаад байгууллагын дарга албан ёсны үйл ажиллагаанд оролцох тохиолдолд жолоочоо дуудах эрхгүй гэж шүүх дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.  Шүүхийн шийдвэрт: *******ын үйлдэлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зөрчил гаргасан байна гэж үзэх боломжгүй байна гэжээ. Хуульчид бид аль нэг байгууллагын дотоодод мөрдөж байгаа журмыг үгүйсгэх эрхгүй. Дотоод журам нь тухайн байгуулгын бүх л ажилтан ажилчидад хамаарч үйлчилж тодорхой дэглэмийг мөрдөн ажиллаж, хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа эрхийн акт гэж үзнэ. Тиймээс анхан шатны шүүх эргэлзээтэй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөллөө гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 14-ны өдрийн 453 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний үйлчлүүлэгчийн хувьд сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан үндэслэлээ өөр өөрөөр тайлбарладаг.  Хариуцагч анх шүүхэд тайлбар гаргахдаа *******ыг 2019 оны 05 сарын 25, 26-нд ажил тасалсан гэж тайлбарлаж байсан бөгөөд энэ нь амралтын өдрүүд байсан  ажил олгогчоос шүүхэд  2 дахь удаа тайлбар гаргахдаа 2019 оны 05 сарын 27-29-ны өдөр ажил тасалсан гэсэн байдаг. Гэтэл ажилтан Даваа гарагт буюу 27 ны өдөр ажилдаа ирэхэд дарга намайг амралтын өдөр утсаа авсангүй гээд ажлаас халсан гээд ажил хийлгээгүй элдэв үгээр доромжилсон тэгэхээр нь 28-ны өдөр  өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргахад нь чамайг би  өөрөө хална гэж зүй бусаар авирласан байдаг юм. Энэ талаар хэрэгт нотлох баримтууд хангалттай авагдсан байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч ******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* холбогдуулан  гаргасныг хариуцагч ажилтны гаргасан сахилгын зөрчилд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажлаас нь чөлөөлсөн тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд гомдол гаргагчийн гомдлыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан байна.

 Хариуцагч буюу ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхээс нотлох баримтуудыг  эргэлзээтэй байдлаар тайлбарласан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэжээ.

Хэргийг судлан үзвэл: Гомдол гаргагч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн жолоочоор томилогдон ажиллаж байгаад 2019 оны 05 сарын 31-ний өдрийн Б/30 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг  баримтлан  ажилтан байгууллагын дотоод журамд заасны дагуу  шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажилладаггүй, чөлөө зөвшөөрөлгүй  ажил тасалсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ  цуцласан  байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан зохицуулалт юм. Ийнхүү ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан гэрээг цуцлахдаа ажилтны  гаргасан зөрчлийг тогтоосон байх шаардлагатай бөгөөд тухайн  зөрчилд  хариуцлага  хүлээлгэх ойлголт юм. 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцласан үндэслэлээ  байгууллагын дотоод журмын 8.9-р заалтаар шаардлагатай тохиолдолд нийтээр амрах, баяр ёслолын өдөр, уртасгасан цагаар болон амралтын бямба, ням гарагт ажиллана гэсэн заалтаар 2019 оны 5-р сарын 25-ны өдөр МУ-д банк байгуулагдсаны ойн арга хэмжээ болсон үед жолоочоо дуудахад ирээгүй,  мөн 05 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд  ажилтан ******* нь шалтгаангүйгээр дараалан 3 өдөр ажил таслаж, урьд гаргасан зөрчлөө давтан гаргасан учраас ажлаас халах шийтгэлийг ногдуулсан гэж тайлбарладаг боловч  хэрэгт авагдсан  нотлох баримт болох хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Хүний нөөцийн мэргэжилтэн *******  “...******* нь 2019 оны 05 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд ажил дээрээ байсан эсэхийг мэдэхгүй байна.  Жижүүрийн ирцийн дэвтэрт жолоочийн ажлын цагийг бүртгэдэг байсан.  Тухайн өдрүүдэд ажил тасалсан талаар  удирдлагадаа хэрхэн  тайлбар тавьсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...” гэх, Үйлчилгээний тасгийн дарга ******* “...*******ын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан талаар мэдэхгүй байна. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд надаас чөлөө авдаг...” гэх, тухайн байгууллагын  ажилтаны ирцийн бүртгэл хөтөлдөг ажилтан болох жижүүр  С.Сарантуяагийн “...тухайн өдөр ажилдаа ирсэн эсэх талаар мэдэхгүй байна. *******, ******* нар нь байнга томилолтоор явдаг учир гарын хээгээр бүртгэдэггүй, дэвтэр дээр бүртгэдэг...” гэсэн мэдүүлэгүүд болон *******ын “...2019 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүд нь амралтын өдрүүд байсан даргад ургийн баярт явна гэдгээ хэлсэн, 27-ны өдөр ажилд ирэхэд дарга чамайг ажлаас халсан гээд ажил хийлгээгүй...” гэсэн тайлбар болон тухайн байгууллагын  Ажилчин албан хаагчдын өдөр тутмын ирцын бүртгэл зэргээс үзвэл ажилтан *******ыг  ажил тасалсан гэдэг нь  дээрхи баримтуудаар тогтоогдохгүй  байна.

Тухайн байгууллагын дотоод журмын 8.4-т “ажлын зайлшгүй  тохиолдол гарсан үед ажиллах  ажилтнуудын  нэрсийн жагсаалтыг сар бүр нэгтгэн гаргаж цагийн бүртгэл хөтөлнө.”, 8.5-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн 1-2 өдрийн ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх бөгөөд хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж шийдвэрлэнэ”, 8.30-д “ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн ажилтныг илүү цагаар ажиллуулж болно” гэж тус тус заажээ.

 Ажил олгогч нь *******ыг 2019 оны 05 сарын 25-ны өдөр байгууллагын ойн арга хэмжээнд оролцохоор дуудахад ирээгүй,  байгууллагын дотоод журмын 8.4-г зөрчсөн гэж байгаа  боловч  ажил олгогч нь ажлын зайлшгүй шаардлага гэж ямар нөхцөл байдлыг хамааруулан ойлгох талаар тодорхой тайлбарлаагүйгээс гадна бусад байгууллагын ойн арга хэмжээнд оролцох  нь тухайн байгууллагын хувьд зайлшгүй шаардлага мөн  эсэх нь тодорхой бус байна.

Мөн ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр тасалсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн ажилтны сахилгын зөрчил гаргасан талаар хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж шийдвэрлээгүй, шууд түүнтэй байгуулсан гэрээг цуцласан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ажилтан  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан  нь тогтоогдоогүй байна. 

Иймээс анхан шатны шүүхийн ажилтан *******ын үйлдлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зөрчил гаргасан байна гэж үзэх боломжгүй тул ажилтны гаргасан гомдол үндэслэлтэй  гэж дүгнэсэн нь  үндэслэлтэй, Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзлээ.  

Ажилтаны  Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлын хувьд ажилтан нь сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтаас мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан  ажилтны дахин зөрчил гаргахгүй тухай агуулга бүхий  2019 оны 03 сарын 22-ны өдрийн өргөдөл, цалингийн тооцооны карт зэрэг нотлох баримтуудаар  сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдсэн бөгөөд  Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу  тухайн шийтгэлд гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гомдлоо гарган шийдвэрлүүлэх эрхтэй байсан байна. Гэтэл ажилтан ******* нь хуульд заасан  гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул түүнийг гомдлыг хүлээн авах боломжгүй гэж  шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан  нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг  зөв тайлбарлаж хэрэглэсэн,  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 453 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан гомдол гаргагч *******ын Сэлэнгэ аймгийн ******* ******* хэлтсийн даргын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн Б/31 дугаартай “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ч.Төгсбаярыг Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.”  гэж өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 114.002 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН