Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0758

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Б.С /РД:/

Хариуцагч: Нга

Хариуцагч: Хэс

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК /РД:/ нарын хооронд үүссэн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулахыг даалгах, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагч Нгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээд ХХК-ийн өмгөөлөгч А.Б /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б.Сгаас Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо /хуучнаар 3 дугаар хороо/, Чингисийн өргөн чөлөө гудамж, Арьс ширний ******* дугаар байрны ,1 тоот Ү-*******, Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Б.С, ХХК болон Нга нарын хооронд байгуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нгын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.С болон ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг Нгад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага:

2.1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-аас Хан-Уул дүүрэг, хуучнаар 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр, мөн байрын орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.[1]

Гурав. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

3.1. Нгын 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/737 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны Арьс ширний ******* дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэх эрхийг ХХК-д олгож шийдвэрлэжээ.[2]

3.2. Энэхүү шийдвэрийг үндэслэн Н*******,*******ний газрын даргаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ХХК-д МЗХ2018/******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Үйлчилгээтэй орон сууцны 16 давхар барилга барихад зориулан олгожээ.[3]

3.3. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр шийдвэрлэсэн уг орон сууцны барилгын тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт, мөн байрны тоот, 19 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгожээ.[4]

3.4. Ийнхүү өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхдээ тухайн орон сууцыг 1998 оноос хойш өмчилж байсан З.М[5] болон Б.С нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан , тоот Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон Б.Сгаас гаргасан мэдүүлгийг[6] үндэслэжээ.

3.5. Б.Сгаас 2022 оны 05 дугаар сарын *******-ны өдөр төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулахыг даалгах агуулга бүхий гомдлыг Нгад гаргасан бөгөөд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 06/2376 дугаар албан бичгээр ХХК-д гэрээний үүргийн биелэлтийг хангах талаар мэдэгдэж, хувийг Б.Сд хүргүүлжээ.[7]

3.6. Дээрх хүсэлтийг Б.С нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нгад дахин гаргасныг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээ байгуулах тухай гомдлыг барагдуулж ажиллахыг ХХК-д мэдэгдэж, хувийг Б.Сд хүргүүлсэн[8] бөгөөд уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.

3.7. Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэгч Н.Мын Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай, Б.С нарын иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийг хаалгах тухай гомдлыг Хэст, мөн оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий гт гаргасан бөгөөд Б.С нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гомдлыг тус тус гаргасан байна.

3.8. Хсээс ХХК-ийн гомдолд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1015 дугаар албан бичгээр ...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэдээс эрхийн улсын бүртгэлийг хаах тухай мэдүүлэг гаргасан тохиолдолд улсын бүртгэлийг хаах боломжтой... гэх агуулга бүхий хариуг хүргүүлсэн.[9]

3.9. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/7090 дугаар албан бичгээр ....Б.Сн нэхэмжлэлтэй, Нгад холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нь тогтоогдсон...шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна..., гомдолд дурдсан асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх агуулга бүхий хариуг ХХК-д өгчээ.[10]

3.10. Нэхэмжлэгчийн зүгээс ... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 11.1.4 дэх заалтад төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах; гэж заасны дагуу нэхэмжлэгчтэй гурван талт гэрээ байгуулах үүрэгтэй, тийм байхад Нийслэлийн засаг дарга энэ үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

3.11. Хариуцагч Нгын зүгээс ... Гурван талт гэрээ манай байгууллагад ирж хянагдаж, баталгаажсан. , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Стай гэрээ байгуулаагүй. Тус үл хөдлөх хөрөнгүүд нь Б.Сн нэр дээр өмчлөлтэй байгаа нь хангалттай нотлогдож байгаа гэж харж байна. Хэрвээ шилжээд тогтоогдсон тохиолдолд гурван талт гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

3.12. Хариуцагч Хсийн зүгээс ... Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь хэсэгт өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт хаах талаар зохицуулсан бөгөөд мэдүүлэг гаргагч өөрөө бүртгэлийг хаалгахаар заасан ... 2021 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан өмчлөлийн эрх нь хүчинтэй. Хүчингүй болох үндэслэл байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс хойш гурван талт гэрээ байгуулахаар хандсан 12 өмчлөгч /Б.Сгаас бусад/ байна. Тиймээс бүртгэл хүчингүй болох үндэслэл байхгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

3.13. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс ...үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд Б.Сн бүртгэл хүчинтэй байгаа учраас бүртгэхээс татгалзаж байна..., ийнхүү бүртгүүлж чадахгүй байгаагаас хохирол амсаж байгаа, барилгыг 2017 онд нураасан байхад 2021 онд шилжүүлэн бүртгэсэн нь хууль бус ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

Дөрөв. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

4.1. Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Баатаржаргалын С миний бие Нгад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. "Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо (хуучнаар 3 дугаар хороо), Чингисийн өргөн чөлөө гудамж, Арьс ширний ******* дугаар байрны , 156 тоот Y*******, Y******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч бөгөөд ХХК болон Нга нарын хооронд байгуулах "төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ"-г байгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Нгын төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/137 дугаартай захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангаагүй, нийтийн зориулалттай Арьс ширний ******* дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр ХХК-ийг шалгаруулсан байдаг.

Дээр дурдсаны дагуу тус Арьс ширний ******* дугаар байрны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан XXK нь бусад оршин суугчидтай гуравласан гэрээг байгуулж, Нгаар батлуулсан хэдий ч миний өмчилж буй Арьс ширний ******* дугаар байрны , тоот Y*******, Y******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөгч надтай огт гэрээ байгуулаагүй, уг гэрээг байгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт "г, үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх, үнэлүүлэх", 22.1.4 дэх хэсэгт "төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх", 22.1.7 дахь хэсэг "төслийн хугацаанд түр суурьших г, байр, сууцаар хангагдах" эрхтэй байхаар хуульчилсан байна. Нөгөө талаас төсөл хэрэгжүүлэгчид дараах үүргийг ногдуулсан байна. Үүнд, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт "г, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй хамтран хөндлөнгийн эрх бүхий этгээдээр г, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэх", 23.1.2 дахь хэсэгт "сонгосон талбай дахь г, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах үнийн саналыг өмчлөгч, эзэмшигчид танилцуулах", 23.1.4 дэх хэсэгт "Сонгосон талбай дахь г, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах", 23.1.5 дахь хэсэгт "төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга г, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх" гэж заасан байна. Мөн Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана", мөн хуулийн 151.4 дэх хэсэгт "Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна" гэж заасан.

Гэвч XXK нь энэхүү хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүртэл надтай гуравласан гэрээг байгуулахгүй, миний үл хөдлөх эд хөрөнгүүдтэй дүйцэх талбайг шинээр хэрэгжүүлж буй төслөөс олгохгүй байгаа нь Монгол Улсын хуулийг үл хайхарч, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн санаатай үйлдэл юм. Тиймээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар ийнхүү төсөл хэрэгжүүлэгчийн хууль бус үйлдлээс төсөлд оролцогч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Нгаар хамгаалуулахаар хуульчилсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах гэж заасан Нгын бүрэн эрх байх тул энэ эрхээ хэрэгжүүлж миний өмчлөлийн Арьс ширний ******* дугаар байрны , тоот Y*******, Y******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөгч надтай ХХК, Нгатай гурван талт гэрээг байгуулахаар хандаж байсан боловч үүнийг шийдвэрлээгүй. Тиймээс гурвал талт гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Нгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбарт хариу хэлэх тайлбар алга. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарт хариу тайлбар хэлье. Б.Сн ээж нь "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх удирдлага байсан, бизнесээ зараад гарсан гэх асуудлын талаар ярьж байна. Тэгвэл З.М*******гэх хүн "" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар хэзээ ч томилогдож байгаагүй. Харин хувьцаа эзэмшигч байсан. Хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудлаар залилуулсан гэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагдсан бөгөөд энэ нь тусдаа асуудал юм. З.М*******, байрыг оролцуулж бид нарт зарчихсан гэж байвал энэ талаарх баримт нь хаана байгаа вэ. Ямар ч баримтгүй байж зарсан гэх тайлбарыг хэлж байгаа нь үндэслэлгүй.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь хэсэгт заасны дагуу өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан бол бүртгэлийг хаана гэж заасны дагуу хаагдсан хөрөнгийг шилжүүлж авчхаад маргаад байна гэлээ. Гэтэл тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь хэсгийг яаж хэрэгжүүлэхийг 14.1 дэх хэсэгт заасан. Бүртгэлийг хаахын тулд дараах тохиолдолд улсын бүртгэгч, мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан. Тэгэхээр хаах шийдвэрийг барилга нурсан гээд хаахгүй. Тухайн барилгын өмчлөгч нь улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж, улмаар улсын бүртгэгчид хүргүүлдэг. Улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан. Улсын байцаагчийн дүгнэлт гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн барилга устсан талаарх дүгнэлт байх ёстой. Энэ хоёрыг үндэслэж улсын бүртгэлийг хаах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй. Яагаад гэхээр өмчлөгч нь бүртгэлээ хаалгахгүй учир нь байр устаж алга болоогүй, дахин сайжруулалт хийгдэж байгаа гээд эрхээ хадгалаад байгаа. Тийм учраас хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 161.5 дахь хэсэгт заасан барьцааны зүйл устсаныг төсөөтэй хэрэглэх ямар ч боломжгүй. Мөн хариуцагч нь Нга биш гэх агуулгаар тайлбарлаж байна. Төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Нга гаргасан. Одоо болтол "" ХХК, Нга, иргэд хоорондоо гурван талт гэрээ байгуулж, түүнийгээ дүгнүүлээд явж байгаа. Тэгэхээр өөр иргэдийн хэрэгт Нгатай гуравласан гэрээ хийж болдог. Харин Б.Сн хэрэгт Нга биш, дүүргийн Засаг даргад х*******байсан гэдэг хоёрдмол агуулгатай тайлбар хэлж болохгүй.

Өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг иш татаж, захиргааны хэргийн шүүхийн маргаан биш гэх агуулгаар тайлбарлаад байна. Тус маргаан нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаартай тогтоолыг үндэслэж тайлбарлая. Үүнд, нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж төсөл хэрэгжүүлэгч компани нэхэмжлэл гаргасан ба гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох надтай дахин төлөвлөлтийг барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгч компанитай 3 талт гэрээ байгуулахаас татгалзсан. Нийслэлээс Засаг дарга, Н******* ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч надтай, төсөл хэрэгжүүлэгч компанитай 3 талт гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргасан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 221 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тогтоолоор тус магадлалыг хэвээр үлдээсэн.

Тухайн тохиолдолд хуучин орон сууцны өмчлөгч нь бие даасан шаардлага гаргаж оролцож байсан. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатын шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт байгаа гэдгийг хэлье. Тиймээс захиргааны хэргийн маргаан мөн.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллага нь тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох хэрэгтэй. Иймээс захиргааны байгууллагад гэрээ байгуулахыг хуулиар үүрэг болгосон тул Сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны өмчлөгчтэй нөхцөл сайжруулах 3 талт гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй болохыг Улсын Дээд Шүүхийн тогтоолын хянавал хэсэгт дурдсан.

Бид хэдэн м.кв талбайг авна гэх байдлаар гэрээ байгуулахыг даалгах ч юм уу, гэрээ байгуулах чөлөөт байдлын зарчимд халдаагүй. Гэрээ байгуулахыг даалгахгүй болохоор дараагийн асуудал буюу тохиролцоо руу орохгүй байгаа юм. Тиймээс эхэлж гэрээ байгуулахыг даалгасан шүүхийн шийдвэр гарсны дараа тохиролцооны асуудал руу орох нь зүйтэй. Гуравдагч этгээд талаас Б.С ийм зүйл бий болгосон мэтээр ярьж байна, нотлох баримт шинжлэн судлах явцад харагдана. Хуучин орон сууц өмчилж байсан 5 иргэн гэрээ байгуулаагүй болохыг далимдуулж бүртгэлийг хаалгуулахаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Дахин төлөвлөлтөөр ямар төсөл хэрэгжсэн гэхээр 2 блок байшин баригдсан. Хуучин 21 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм. 21 байрыг ямар нэгэн байдлаар суллаад байж байх ёстой байсан. Түүнээс биш г эзэмших эрх шинээр авч түүн дээрээ байшин барьж байгаа асуудал огт биш. Хүний 21 үл хөдлөх эд хөрөнгийг нурааж, тус үл хөдлөх хөрөнгөд дүйцсэн байрыг тохиролцож өгөөд бусад 75 байраа зарж, хажууд нь 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилга байгаа юм. 75 орон сууц авчхаад 21 байрыг шийдэж өгөх байтал зарчихсан өгөх байр байхгүй. Тиймээс шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй гэж ярьж байна. Гэтэл шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгч дахин сайжруулсан орон сууцаа авах ёстой. Гэрээ байгуулах эрхтэй гэдгийг шүүх тогтоовол хүссэн, хүсээгүй "" ХХК тохиролцоонд орно. Яагаад гэхээр Б.Сн мэдүүлэг хаагдахгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаа иргэд хохироод яваад байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэвэл "" ХХК бусад захиалагчтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж таарна. Харин хуучин оршин суугчдад өгөх ёстой байруудыг бусдад зарж, тэдэнд учруулсан хохирлоо өөрсдөө иргэний журмаар барагдуулах үүрэгтэй. Түүнээс биш байр өгөхгүй, чиний байрыг зарчихсан учраас шүүх үүнийг шийдэж болохгүй гэж бүдүүлэг агуулгаар хандаж болохгүй. Эдгээр нөхцөл байдал бий болох вий гэж 2 тал гэрээ биш 3 талт гэрээ байгуулахыг Орон сууцны тухай хууль болон нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хуулиудаар гэрээний нэг тал болж Нгыг оруулаад байгаа юм. Яагаад гэхээр бизнес эрхлэгч хуучин оршин суугчийн эрхийг ингэж хөндөх учраас гэрээ байгуулах үүргийг Нгад өгсөн юм. Гэтэл "" ХХК гэрээ байгуулахгүй байна, гэрээ байгуулж өгөх үүрэг нь танд байгаа гээд хандахаар гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоё гэж байгаа юм. Тиймээс гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргах үндэслэлтэй. Бид 3 талт гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс м.кв-тай дүйцэх байр байхгүй гэх байдлаар хандаж, хуучин оршин суугчийн эрхийг зөрчих санаачилгуудаа илэрхийлж байгаа юм. Тиймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргаж байгаа шаардлагууд бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

"" ХХК нь Б.Сн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Арьс ширний ******* дугаар байрны , тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргажээ. Нэгдүгээрт, бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. А.Б өмгөөлөгчөөс дурдсан, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бие даасан шаардлага гаргаж гуравдагч этгээдээр оролцъё. Яагаад гэхээр ******* дугаар байрны , байрны өмчлөгч гээд хүсэлтээ гаргасан ч тухайн үед хэргийг хянан шийдвэрлэж байсан Н.Дуламсүрэн шүүгч хүсэлтийг хүлээж аваагүй. Хавтаст хэрэгт захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх хуралдааны ирц дээр "" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ц*******, "" ХХК-ийн өмгөөлөгч н.Б*******, А.Б гэж 3 хүн оролцсон. 2022 оны 08 дугаар сард Б.С , байрны өмчлөгч болсон гэдгийг мэдсэн. Хүсэлтээ , байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хавсаргаж өгсөн байдаг. Хэргийн материалаас үзвэл "" ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Б.Сн улсын бүртгэлийг гэрчилгээг хаалгуулъя гэж хандсан. Үүнээс хойш бүртгэл Б.Сн нэр дээр шилжсэнийг мэдсэнээс хойш 10 сарын дараа Хануул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзсэн. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг гаргагч буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч өөрөө хаалгах мэдүүлэг гаргадаг учраас хаах боломжгүй гэх хариуг өгсөн байсан. Гэтэл бие даасан шаардлагыг хэзээ гаргасан гэхээр 2023 оны 09 дүгээр сард гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэг нь энэ нөхцөл байдлуудаар тогтоогдоно.

Тус захирамжийг аваад үзвэл өмгөөлөгч А.Б, н.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ц******* нар энэ актад маргааг гэсэн байдаг. Бие даасан шаардлага нь бүртгэлийг хүчингүй болгуулъя гэж байгаа юм. Тухайн үед урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх үед бүртгэлийг хүчингүй болгуулъя биш Б.Сн бүртгэлийг хаалгуулъя гэж гомдол гаргасан байдаг. Тэгэхээр бүртгэл хүчингүй болгох асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж харж байгаа.

"" ХХК иргэн Б.Сн өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү. "" ХХК Б.Сн өмчлөх эрхийг хүчингүй болгосноор энэ компанийн ямар хууль ёсны эрх сэргэх вэ. "" ХХК-ийн сэргээлгэж байгаа эрх нь дахин төлөвлөлтөөр хүний 21 байрыг буулгаж, дахиж бариад бусдад зарчхаад түүнийг нь хамгаалах гэж байгаа хууль бус хамгаалалт. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учраас бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Бие даасан шаардлагыг гаргахдаа барилга нурчихсан, устчихсан гэж хэлж байна. Барилга устах, барилгыг буулгаад шинээр дахин төлөвлөх гэдэг нь 2 өөр ойлголт юм. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1******* дугаар тушаалын хавсралтаар Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааны журам гэж бий. Үүнд нэг ойлголт байгаа, буулгаад шинээр барина буюу ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг ашиглалтын шаардлага хангадаг болгосон болохоос биш. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан Улсын Дээд Шүүхийн тогтоолд дэлгэрэнгүй заасан. Миний өмнө ярьсан тохиолдлын тухайд нэхэмжлэгч нь одоогийн "" ХХК шиг дахин төлөвлөлтийг хэрэгжүүлдэг компани байсан. Барилгыг буулгаж шинээр барих явцад нэг өмчлөгч шинээр бүртгэгдчихсэн. Тэгэхээр А.Б өмгөөлөгчийн хэлж байгаатай адил зүйл ярьдаг.Тус бие даасан шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатын шүүхийн магадлалаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн эрх зүйн зохицуулалт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын үйл ажиллагаанд тавих эрх зүйн зохицуулалт гэж 2 тусдаа гэж үзсэн. Хсийн улсын бүртгэгч үндэслэл бүхий тайлбар хэлж байна. Өнөөдөр бүртгэл хаагдахгүй байж хуучин оршин суугчийн эрх хангагддаг. Хэрвээ барилгыг буулгаснаар хуучин оршин суугчдын бүртгэл хаагдвал дахин төлөвлөлт хийж байгаа компани бүгдийг нь зарчихна. Өмчлөх эрх хадгалагдаж байж үүнийгээ хэн нэгэн хүнд үлдээж, шинээр баригдсан байшингаас үл хөдлөх хөрөнгөө олж авах эрх нь хадгалагддаг. Тэгэхээр шинээр баригдаж байгаа орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэж өгсний дараа шинэ баригдсан барилгад гэрчилгээ гаргахын тулд хуучин оршин суугчид нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ өгч, мэдүүлгээ гаргаж хаалгаад зөрүүлж шинээр гэрчилгээгээ авдаг. Магадгүй дурын иргэн шинээр барилга баригдаж байхад хүсэлт гаргаж хаалгаад байж болохгүй. Үл хөдлөх эд хөрөнгө устчихлаа гэвэл өөр хэрэг. Давж заалдах шатын шүүхийн магадлалд өмчлөх эрхийн эрх зүйн зохицуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд тавих эрх зүйн зохицуулалт гэдэг нь тусдаа. Өмчлөх эрх нь хадгалагдаж байж өөрийнх нь орон сууцыг буулгаж ашиглалтын шаардлага хангуулах байдлаар дахин барьснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрх нь үүснэ гэж үзсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатын шүүхийн тогтоол нь үндэслэлтэй. Гэтэл "" ХХК 5 хүний байрыг буулгаж дахин төлөвлөлт хэрэгжүүлж байгаа атлаа уг бүртгэлийг хааж өгнө үү гэж өмнөөс нь хүсэлт гаргаад байгаа юм.

Нэхэмжлэгчийн ахаасаа бэлэглэлийн гэрээгээр хүлээж авсан өмчлөлийн хөрөнгө дээр гурван талт гэрээ байгуулъя гэж шаардаад байгаа нь хууль ёсных уу гэдэгт шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл А.Б өмгөөлөгчөөс ээж нь нэхэмжлэл гаргаж өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж байсан гэх зүйлийг ярьж байна. З.Мандахын нэхэмжлэлтэй хэрэг нь ямар учиртай гэхээр арьс ширний ******* дугаар байрны хажууд г эзэмшдэг байсан. Бусдын гт хэтрүүлж байшин барих зөвшөөрөл олгож байгаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж маргасан болохоос би хувьцаа эзэмшигч байсан байхад миний зөвшөөрөлгүйгээр зэрэг маргаан огт байхгүй.

Миний өмчлөлийн 370 м.кв гтай давхцуулж байшин барьсан гэж байгаа юм. Геодези зураг зүйн газраас давхцал тодорхойлсон баримт ирсэн. Тус хэрэг нь эвлэрлийн журмаар шийдвэрлэгдсэн. Яагаад гэхээр Засаг дарга хүлээн зөвшөөрч таны эзэмших эрхтэй гт "" ХХК төсөл хэрэгжүүлэхдээ танай г руу хэтрүүлсэн гээд бидэнд дүйцүүлж г олгосон юм. Хуучин барилгыг устгах гэх ойлголт байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн эрх зүйн зохицуулалт, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын үйл ажиллагаанд тавих гэсэн. А.Б өмгөөлөгчийн хэлж байгаа буулгаад дахин барина гэдэг нь ашиглалттай холбоотой эрх зүйн зохицуулалт болохоос биш өмчлөх эрхийг тэр чигт нь устгаад шинээр өмчлөх эрх өгч байгаа ойлголт биш гэдгийг тайлбарлая. Тиймээс бие даасан шаардлагыг дараах 5 үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж, 2022 оны 08 дугаар сард мэдсэн. 2023 оны 06 дугаар сард бүртгэлийг хаалгах гомдлоо гаргасан. Хоёрдугаарт, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу хууль ёсны сэргийлэх эрх байхгүй. Гуравдугаарт, ашиглалтыг устгах, буулгах, өмчлөх эрхийн зохицуулалт нь хоорондоо ялгаатай гэдгийг шүүхийн өмнөх хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоочихсон учраас бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4.3. Хариуцагч Нгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны А/137 дугаартай захирамжаар төсөл хэрэгжүүлэгч ХХК нь төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч хамгийн өндөр оноог авсны дагуу Нгын захирамж гарч, батламжилж гурван талт гэрээ байгуулах эрх олгосон. үүний дагуу Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн ажлыг ХХК хийж гүйцэтгэсэн. Арьс ширний ******* дугаар байр нь нийт 21 өмчлөгчтэй байсан. Үндсэн барилга 17 өмчлөгчтэй ч үүний 2 байр нь дотроо , гэж 2 хуваагдсаны улмаас 2 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байр бий болсон. Гэрээ нь 100 хувь баталгаажсаны дараа Барилгын тухай хуульд заасны дагуу буулгалтын гэрчилгээ авдаг байсан. Харин тухайн үеийн эрх зүйн орчин өөр байсан учраас гэрээ 100 хувьдаа хүрээгүй байхад барилгыг буулгаж, дахин төлөвлөлт, барилга угсралтын ажил хийгдчихсэн. 2023 оны 04 дүгээр сард тухайн барилга ашиглалтад орж, хуучин өмчлөгчдийн ихэнх нь байрандаа орсон.

Б.С, н.Г, н.С нарын нэхэмжлэлтэй хэрэг нь тус шүүхэд хянан хэлэлцэгдээд одоо давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байгаа. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар дахин төлөвлөлтийн ажил нь төр, хувийн хэвшлийн хамтын хүрээнд явагддаг төсөл бөгөөд төслийн улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон нийтийн зориулалттай орон сууцны үндсэн өмчлөгч нар нь түрүүлж байраар хангагддаг. Улмаар үлдсэн байрыг борлуулах эрхийг төсөл хэрэгжүүлэгчид олгосон байдаг.

Гурван талт гэрээ манай байгууллагад ирж хянагдаж, баталгаажсан. , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Б.Стай гэрээ байгуулаагүй. Тус үл хөдлөх хөрөнгүүд нь Б.Сн нэр дээр өмчлөлтэй байгаа нь хангалттай нотлогдож байгаа гэж харж байна. Хэрвээ шилжээд тогтоогдсон тохиолдолд гурван талт гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй, дахин төлөвлөлтийн төсөлд төр ямар үүрэгтэй оролцдог гэхээр шугам сүлжээний асуудлыг шийдэж өгдөг. Бусад бүх ажлууд төсөл хэрэгжүүлэгчийн зардлаар хийгддэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр төр ашиглалтын шаардлага хангахгүй гт амьдарч байгаа иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн хангах зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа. гэжээ.

4.4. Хариуцагч Хсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сн нэр дээр ******* дугаар байрны , гэх 2 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлага гаргасан байдаг. Өмчлөгч Б.Сн хувьд 2021 оны 08 болон 11 дүгээр сард 2 үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. А.Б өмгөөлөгч байшин устаж үгүй болсон гэх зүйлийг ярьж байна. Эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь хэсэгт өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт хаах талаар зохицуулсан бөгөөд мэдүүлэг гаргагч өөрөө бүртгэлийг хаалгахаар заасан.

А.Б өмгөөлөгч устаж үгүй болсон гэж яриад байгаа. Хамгийн гол зүйл нь өмчлөлийн эрх нь дуусгавар болсон. Дууссан, устчихсан байж болно гол зүйл нь миний өмч устсан шүү гээд өмчлөгч өөрөө хүсэлтээ гаргадаг хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, тус хуульд зааснаар бүртгэлийн байгууллага өмчлөгчийн хууль ёсны эрхийг хамгаална гэж заасан. Тиймээс 2021 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан өмчлөлийн эрх нь хүчинтэй. Хүчингүй болох үндэслэл байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс хойш гурван талт гэрээ байгуулахаар хандсан 12 өмчлөгч /Б.Сгаас бусад/ байна. Тиймээс бүртгэл хүчингүй болох үндэслэл байхгүй. гэжээ.

4.5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. Бодит нөхцөл байдал болон үндэслэлтэй холбоотой хэд хэдэн тайлбар хэлье. Талуудад төслийн талаар ойлголт өгөхийн тулд нэг зүйлийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй. Арьс ширний ******* дугаар байрны дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгч ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлага нь Б.Сн ээж З.М*******гэж хүн байсан бөгөөд гэр бүлээрээ энэ төслийг анх эхлүүлж, дундаас нь хувьцаагаа зарж гарсан. Тухайн үед бизнесийг нь зарахдаа талбай хэсгийг оролцуулж зарсан талаарх асуудал юм. Улмаар гэрээ байгуулаагүй орхигдуулсан гэж маргаж байгаа бол Б.Сн тэр үедээ ээж З.Мандахтай ярилцаж байгуулж болох байсан. Тиймээс тухайн үед талбай худалдах биш хувьцаа зарах байдлаар ашгаа авсан хүмүүс гэж ойлгож байгаа.

Б.С нь гурван талт гэрээ байгуулахыг шаардах эрхтэй этгээд биш. Яагаад гэхээр Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд гурван талт гэрээг хэн байгуулах вэ гэдгийг заасан. Үүнд, Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч, өмчлөгч гэж заасан. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, г, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Г, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нга гурван талт гэрээ байгуулна гэж тус тус заасан. Тиймээс өмчлөгч байснаар шаардах эрхийг хэрэгжүүлнэ.

Гэтэл Б.С уг байрны өмчлөгч биш, мөн энэ байрыг хэзээ ч өмчилж байгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Арьс ширний ******* дугаар байр , байрны өмчлөгч мөн бөгөөд миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаа гэж шүүхэд ханддаг. Гэрчилгээг харахаар нээрээ Б.Сн нэр дээр бүртгэлтэй байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд хэзээ бүртгэгдсэн гэхээр 2008 оны 08 дугаар сар болон 09 дүгээр сард бүртгэгдсэн. Б.Сн нэр дээр бүртгэгдэхээс 4 жил 3 сарын өмнө тус үл хөдлөх хөрөнгө нь нурж, устсан байсан. Тиймээс Б.С тухайн байрыг хэзээ ч бодитоор эзэмшиж, өмчилж байгаагүй. Харин нурсан барилгын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаалгаагүй бөгөөд 4 жилийн дараа өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлж авсан үйл баримт байгаа. 2017 онд байшин нурсан талаар хэд хэдэн нотлох баримтууд бий. Нэг баримтыг одоо дурдаад үлдсэнийг бие даасан шаардлагатаа дурдъя.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь талд шүүгчээс байшин хэзээ нураасан бэ гэж асуухад Б.С нь 2017 онд нураасан гэж тайлбарласан. Гэтэл бүртгэлийг шилжүүлэн авах үед байр хэзээ ч байгаагүй ба оронд нь 16 давхар байр баригдсан байсан. Б.Сн ээж З.Мандахын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт үзлэг хийлгэсэн тэмдэглэлээс харагддаг. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгө устаж, үгүй болсон байхад түүнийг өмчлөх боломжгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт дараах тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаана гэсэн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь хэсэгт өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаана гэж заасан. Гуравдагч этгээд талаас хаагдсан эсэхийг тодруулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Гэхдээ бид бүртгэлийг заавал хаалгая гээгүй, харин эд хөрөнгө устсанаар түүнийг өмчлөх эд хөрөнгийн эрх гэх зүйл байхгүй болох учраас тус заалтаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, нурсан байшинг Б.С өмчлөн гэх ойлголт яригдахгүй гэдгийг тус хуулийн заалтаар харуулж байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5 дахь хэсэгт эд хөрөнгө устаж, алга болсон тохиолдолд эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болохоор зохицуулсан. Тиймээс эд хөрөнгө устаж, алга болсноор эд хөрөнгийн эрх гэх ойлголт яригдахгүй гэдгийг харуулж байгаа юм. Өмчлөх эрхтэй нэгэн адил барьцааны эрх мөн адил дуусгавар болно. Тиймээс нурсан байшингийн өмчлөх эрхийг 4 жилийн дараа шилжүүлж авсан гэж ярих боломжгүй. Үүнтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтуудын дагуу Б.Сн нэр дээр хийгдсэн улсын бүртгэл нь хууль бус захиргааны акт юм. Б.Сн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авлаа гэхэд бодит байдалд хэрэгжүүлэх, захиран зарцуулах, бусдад барьцаалах, ашиглуулах боломжтой юу гэвэл боломжгүй. Тиймээс илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхэлж эрх зүйн үйлчлэлгүй байна. Хэрвээ ингэж үзэхгүй бол Б.С байрыг бусдад худалдан, борлуулах эрхтэй болно. Бусдад худалдан, борлуулсан гэрээ, хэлцлийнхээ үр дүнд мөнгө шаардах эрхтэй болох уу гэвэл үгүй. Тиймээс гарсан цагаасаа эхэлж эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт учраас Б.С өмчлөх эрхийг хэзээ ч олж аваагүй гэж үзнэ.

Гурван талт гэрээ байгуулах эрх дууссан гэж үзэж байгаа, яагаад гэхээр Хот суурин газрыг дахин 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална. Мөн хуулийн 14.7.1 дэх хэсэгт Төслийн бэлтгэл үе шат, 14.7.2. дахь хэсэгт Төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шат, 14.7.3 дахь хэсэгт Хэрэгжүүлэх үе шат, 14.7.4 дэх хэсэгт Төсөл хэрэгжүүлж дуусгах үе шат гэж тус тус заасан бөгөөд гурван талт гэрээ байгуулахыг төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шатанд хэрэгжүүлэхээр зохицуулсан.

Төслийг төлөвлөх үе шатад Б.Стай гэрээ байгуулах асуудал яригдах байсан. Тухайн үед Б.Сн ээж төслийг хэрэгжүүлж байсан, төслөөс ашиг биш талбайг авна гэж бодсон бол гурван талт гэрээ байгуулж болох байсан. Гэтэл үүнээс татгалзаж талбайгаа зарж, борлуулаад ашгаа компанидаа үлдээе гэх байдлаар хандсан гэж ойлгож байгаа.

Нгаас гурван талт гэрээ байгуулахыг шаардаж байгаа гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Засаг даргаас гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг гаргах ёстой эсхүл байгуулаагүй эс үйлдэхүй байх ёстой. Гэтэл татгалзсан шийдвэр байхгүй, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй байгаа юу гэхээр Б.Сгаас Засаг даргад хандаж гурван талт гэрээ байгуулъя гэж хандаж байгаагүй. Дахин төлөвлөлтийн төсөл сонгон шалгаруулалтаар "" ХХК шалгах үед хандсан зүйл бий юу гэхээр байхгүй. Дахин төлөвлөлтийн төсөл сонгон шалгаруулалт зарлахдаа Б.Сгаас гурван талт гэрээ байгуулъя гэж хандсан зүйл байхгүй. Харин бүх хүмүүсийг оруулж дуусаад Б.Сд байр өгөх боломжгүй болсны дараа би байр авъя гэх байдлаар хандсан нь энэ түвэгтэй нөхцөл байдлыг бий болгосон.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.4, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудад гурван талт гэрээг аль шатны Засаг дарга байгуулахыг заасан. Үүнд 2 шатлалын /дүүргийн, нийслэлийн/ Засаг даргыг заасан. Тэгэхээр дүүргийн Засаг дарга хариуцагч юм уу, нга хариуцагч юм уу. Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт тухайн асуудал хэд хэдэн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анхан шатны захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс та гурван талт гэрээ байгуулах саналыг дүүргийн Засаг даргад тавих байжээ.

Мөн гурван талт гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэсэн. Ингэхдээ Нга болон "" ХХК гэж байгаа. Гэтэл энэ шийдвэрийг шүүхээс гаргах боломжгүй учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны хэргийн шүүхээс гаргах шийдвэрийг жагсааж заасан. Үүнд даалгах гэж байгаа ч гэрээ байгуулахыг даалгах гэж байхгүй. Тиймээс шүүх тус хуулийн 106 дугаар зүйлийн аль заалтыг баримталж шийдвэрлэх вэ. Гуравдагч этгээд талаас шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дахь хэсгийг баримталж гаргана гэж ойлгож байгаа. Мөн Улсын Дээд Шүүхийн тайлбарт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой кейс байдаг. Хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахад захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Яагаад гэхээр хууль бус байсан болохыг тогтоолгох гэдгийг зөвхөн захиргааны актын хувьд гаргахаар хуульд заасан. Харин хэм хэмжээний актын хувьд нөхөж хууль бус байсан болохыг тогтоох гэх шийдвэрийг гаргахаар хуульд заагаагүй байна. Тиймээс энэ шийдвэрийг гаргах эрх хэмжээ захиргааны хэргийн шүүхэд байхгүй.

Дараагийн ярих асуудал нь энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн үү. Яагаад гэхээр Нгатай зөвхөн эрх зүйн харилцаанд оролцох асуудал биш. "" ХХК-ийг гурван талт гэрээ байгуулахад оролцох ёстой гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Тэгэхээр "" ХХК-д холбогдуулж захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргах уу, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах уу. Тэгвэл энэ нь нийтийн эрх зүйн асуудлаас хальсан зүйл болно. Яагаад хариуцагч байгууллагад даалгахаас хэтэрч хувийн компанид даалгах шаардлагыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх вэ. Мөн гэрээ байгуулах эсэхийг өөрсдөө шийдвэрлэхээс гадна, агуулгыг талууд өөрсдөө тогтооно. Тухайлбал, Б.С байр өгөх ёстой бол аль байрыг өгөх эсэх, м.кв-ын хэмжээ хэд эсэх, байршлын хувьд ямар байх эсэх. Б.Сн өмнө нь өмчилж байсан байрны м.кв-аас багагүй байна гэсэн. Гэтэл түүнд нь таарах байр байхгүй, улмаар зөрүү үүсэх бөгөөд зөрүүгээр бид их эсхүл бага талбай өгөхөөр болно. Их талбай өгвөл манайх мөнгө авахаар болно, бага талбай өгвөл Б.С мөнгө авахаар болно. Тэгэхээр талбай нь зөрүүгийн м.кв-ыг хэдээр тооцох вэ. Бид зах зээлийн үнийг 5,000,000-6.000.000 төгрөг гэж үзэж байгаа гэтэл Б.С хамгийн багаар авахыг хүснэ. Тиймээс хэлэлцээр хэрхэн хийгдэх вэ, үүнийг шүүхийн шийдвэрээр шууд тогтоох боломжгүй. Шууд тогтоох боломжгүй учраас гэрээний агуулгаа тохиролцох эрх орхигдох болно. Тиймээс гэрээ байгуулах чөлөөт байдлын зарчим зөрчигдөх болоод байна. Үүнийг эвдэхгүй нь улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт гэрээ байгуулахыг даалгах шийдвэрийг гаргах боломжгүй байдлаар хуульчилсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ гэж заасны дагуу Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх заалт үйлчилнэ. Гагцхүү Захиргааны ерөнхий хуулийн болон бусад хуулиудад нийцэх ёстой. Шүүгчээс өмнө нь энэ байр суурийг баримталж байсан гэж харж байгаа, яагаад гэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай 3513 дугаартай захирамжийн хоёр дахь талд гэрээг өмчлөгч этгээд, захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн хооронд гурван талын хүсэл зоригийн илэрхийлэлд нийцсэнээр байгуулах хэлцэл гэж заасан. Бид үүнийг дэмжиж байгаа. Гэтэл бодит байдалд талбайн хэмжээ, байршил зэргийг сонгоогүй, Б.Сд өгөх илүү байр байхгүй гэдгийг тодруулъя. Тиймээс гэрээний чөлөөт байдлын зарчим алдагдах учраас тус шийдвэрийг гаргах боломжгүй.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах хугацаа хамаарахгүй байхаар заасан. Маргаан бүхий харилцаа нь захиргааны акт биш, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох асуудал биш, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох асуудал биш, захиргааны хэм хэмжээний акт биш учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ёстой.

Нгад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.С өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч компанид мэдэгдэж, иргэний гомдлыг барагдуулж, бичгээр шилжүүлэв гэх байдлаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч үүнээс хойш нэг сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өргөдлийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч компанид мэдэгдэж, иргэний гомдлыг барагдуулж ажиллах хугацааг бичгээр шилжүүлэв гэж заасныг өргөдөл бүртгэлийн картын хэсгээс харж болно. Үүнээс нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн болох нь харагдана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны тоот байрны өмчлөх эрхийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр, мөн байрны тоотын өмчлөх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэж бие даасан шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, Б.Сн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа өмчлөх эрхийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг хүчингүй болгуулъя гэж гаргасан. Яагаад уг бүртгэл нь хууль бус байсан гэхээр 2021 онд Б.Сн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийгдэх үед энэ байр байгаагүй. 2017 онд нурж, устаж, үгүй болсон байсан. Тэгэхээр бодитоор байхгүй байрны өмчлөх эрхийг Б.С шилжүүлж авах боломжгүй. Тиймээс өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй учраас өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл анхнаасаа утга агуулгын алдаатай. Бодит байдалд түүнийг биелүүлэх боломжгүй буюу илт хууль бус захиргааны акт байсан. Гэхдээ илт хууль бус болохыг тогтоолгох агуулгаар биш хүчингүй болгох агуулгаар бие даасан шаардлага гаргасан. Эд хөрөнгө устаж, үгүй болсноор өмчлөх эрх дуусгавар болж байгаа гэдгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь заалтаас харж болно. Өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө уствал бүртгэлийг хаана гэж заасан. Хөрөнгө устсанаар эд хөрөнгийн эрх дуусгавар болох учраас цаашид бүртгэлийг байлгах шаардлагагүй.

Бид бүртгэлийг хаалгахыг даалгах гэх агуулгаар бие даасан шаардлага гаргаагүй. Хаагдсан эсэхээс үл хамаарч өмчлөх эрхийг үүсгэхгүй. Улсын бүртгэл нь хаагдаагүй учраас би өмчлөгч нь гэж ярих боломжгүй. Хэрвээ өмчлөгч нь Б.С бол байрыг зарж болох уу, бусдад барьцаалж болох уу, түрээслүүлж болох уу, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж чадах уу гэвэл үгүй. Тиймээс анхнаасаа энэ улсын бүртгэл илт хууль бус өмчлөх эрхийг үүсгэхгүй юм.

2017 онд байр нурсан байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлийн 2 дахь талд илтгэгч шүүгчийн байшин хэдийд нурсан бэ гэх асуултын хариултаас харж болно. Б.С нь 2017 онд нураасан гэж хариулсан. Дараа нь Нийслэлийн хот төлөвлөлт*******ний газраас Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн газрын эрх баталгаажих тухай 08/822 дугаартай албан бичгээс харж болно. Тус албан бичигт орон сууцыг 2017 онд буулгаж, барилга угсралтын ажлыг 2018 оноос эхлүүлсэн ба одоогийн байдлаар 80%-тай явагдаж байна гэсэн. Тэгэхээр үүн дээр 3 зүйл харагдаж байгаа, 2017 онд байрыг нураасан байсан, 2018 онд шинэ барилгын ажлыг эхлүүлсэн байсан.. Гэтэл Б.С үүний дараа бүртгэл хийлгэж, өмчлөх эрхийг шилжүүлж авсан гэж тайлбарладаг. Г Зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгч н.Батсүрэнд хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нотлох баримт хүргүүлэх тухай 3334 дугаартай албан бичиг байгаа. Тус баримт нь Б.Сн ээж З.Мандахын нэхэмжлэлтэй, "" ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургуудыг хүчингүй болгуулах тухай маргаан үргэлжилж байхад ирсэн нотлох баримт бөгөөд 2005 оноос 2019 оныг хүртэлх маргаан бүхий газрын сансрын зургийг ирүүлсэн. 2017 оны сансрын зургийг харвал ******* дугаар байр бүрэн нурчихсан, оронд нь дахин төлөвлөлтийн байрны суурь тавигдсан, арматур явж байгаа зураг харагдана. 2015 оны сансрын зурагт хуучны арьс ширний ******* дугаар байр болох 3 давхар байр харагддаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий гт үзлэг хийсэн. Энэ нь З.Мандахын нэхэмжлэлтэй, Нга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн гт холбогдох захиргааны хэрэг байгаа. Үзлэгийн тэмдэглэлийг харвал одоогийн 16 давхар байр бүрэн баригдсан байсан. Тэгэхээр Арьс ширний ******* дугаар байр гэж байхгүй. Харин тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох н.Г болон бусад хүмүүс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргасан. Энэ тайлбартаа мөн адил 2017 онд байр нурчихсан байсан гэдгийг тайлбарласан. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэсэн. Хуулийн 8.1.6 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан гэж байгаа, 4.1 дэх хэсэгт заасан эрх гэдэг нь өмчлөх эрхийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлүүдийн төрлийн жагсаалтыг заасан. Хугацаа дууссан байвал бүртгэхгүй буюу мэдүүлгийг нь хүлээн авахаас татгалзана гэж байгаа. Жишээлбэл, улсын бүртгэлийг хаачихсан байвал дараа нь дахиж бүртгүүлье буюу хамтран өмчлөгчөөр бүртгүүлье эсхүл өмнө нь хамтран өмчлөгч байсан Б.Сг гаргая гэж мэдүүлэг өгвөл түүнийг нь хүлээн авахаас татгалзах заалт юм. 2021 онд миний нэр дээр бүртгэж өгнө үү гэж мэдүүлэг өгч байх үед аль хэдийнээ нурчихсан, учраас мэдүүлгийг нь хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгүүд нь зөрүүтэй, агуулга нь хууль тогтоомж зөрчсөн бол улсын бүртгэл хийхээс татгалзана, баримт бичгийг буцаана гэж заасан. Тэгэхээр устчихсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлийг хаах нь хуулиар зохицуулагддаг. Түүнийг зөрчиж бүртгэл хийж байгаа нь хууль тогтоомж зөрчиж байна. Тийм учраас саяын хууль тогтоомж зөрчсөн татгалзана гэдэг заалттай хамаарч байгаа. Учир нь Б.С байр байгаа би өмчлөлдөө авч байгаа гэдэг байдлаар бүртгүүлчихсэн. Гэтэл бодит байдалд тус байр байгаагүй. Гэтэл нурсан гэх үйл баримтыг байгаа мэтээр тайлбарлаж, зөрүүтэйгээр улсын бүртгэлийг хийлгэсэн.

Хэрвээ Б.С байр нурсан гэж тайлбарлаад байхад улсын бүртгэгчээс бүртгэсэн бол санаатайгаар эд хөрөнгө бүртгэсэн хэрэг болно. Бид улсын бүртгэлийг хүчингүй болгож өгөөч гэж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад хандсан. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1204 дугаартай албан бичгээр хариу ирсэн бөгөөд "" ХХК-д гэж байгаад танай өмнө ирүүлсэн гомдол болон хүсэлтийн хариу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу арьс ширний ******* дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг тус тус хаахыг дурдсан нь хууль журамд нийцсэн байсан гэсэн.

Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрөхгүй байр сууриас оролцож байх шиг байна. Байгууллагын зүгээс улсын бүртгэл хаагдах ёстой гээд байгаа, улсын бүртгэгчийн зүгээс өөрөө мэдүүлэг гаргаж хаана гэж тайлбарлаад байгаа. Улсын бүртгэл хаагдаагүй гэж яриад байдаг, хаагдаагүй байсан ч нэхэмжлэгч өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Яагаад хаагдаагүй вэ гэхээр өөрөө хүсэлт гаргаснаар хаана гэдэг хуулийн зохицуулалт алдаатай байгаа юм. Тухайлбал, арьс ширний ******* дугаар байрны нэг өмчлөгч өргөдөл өгөхгүй байхад бүртгэл хаагдахгүй. Бүртгэл хаагдахгүй учраас тухайн гт дахин төлөвлөлтийн шинэ байр бүртгэгдэхгүй. Бид шинэ барьсан байраа бүртгүүлье гэтэл өмнөх бүртгэл хүчинтэй учраас давхардуулж бүртгэл хийхгүй гэх байдлаар татгалзаад байгаа. Яагаад гэвэл Б.Сн бүртгэл хүчинтэй хэвээр байгаа юм. Тэгэхээр нэг хүн хэзээ ч хүсэлт өгөхгүйгээр өмчлөх эрхийн улсын бүртгэлээ хаалгахгүй явах боломжтой бөгөөд улмаар залилан, мэхлэх гэмт хэргийн эрсдэл үүснэ. Гэхдээ хаагдаагүй байгаа нь тухайн этгээдийг өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.

Улсын бүртгэлийн байгууллагаас хариу тайлбар өгөхдөө хаагдсан талаарх баримт байгаагүй , Б.С хандаагүй. Барилга нурсан эсэх талаар тодруулж өгөх ёстой, гэтэл тодруулахгүй байгаа нь буруу юм. Энэ нь захиргааны байгууллагын буруу учраас шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тийм учраас бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, тэдгээрийн үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Шүүх нэхэмжлэгчээс тодорхойлон маргаж буй захиргааны үйл ажиллагааны хууль зүйн болон бодит үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх бөгөөд энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Нгын 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/737 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны Арьс ширний ******* дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэх эрхийг ХХК-д олгож шийдвэрлэжээ.[11]

2. Улмаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцыг 2017 онд буулгасан[12] байх бөгөөд Нгын төсөл хэрэгжүүлэх эрх олгосон шийдвэрийг үндэслэн Н*******,*******ний газрын даргаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр МЗХ2018/******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Үйлчилгээтэй орон сууцны 16 давхар барилга барихад зориулан ХХК-д олгожээ.[13]

3. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр шийдвэрлэсэн уг орон сууцны барилгын тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө болон тоот, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.М болон Б.С нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээний[14] дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бэлэглэлийн гэрээнд заасан тоот үл хөдлөх хөрөнгийг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөн байрны тоот үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Сн өмчлөлд тус тус бүртгэж, гэрчилгээ олгожээ.[15]

4. Б.Сгаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах шаардлага бүхий гомдлыг Нгад гаргасныг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээ байгуулах тухай гомдлыг барагдуулж ажиллахыг ХХК-д мэдэгдэж, хувийг Б.Сд хүргүүлсэн.[16]

5. Дээрх хариуг эс зөвшөөрч, гурван талт гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нгын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.С болон ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг Нгад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан байх тул эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжоор хариуцагч Нга нь захиргааны шийдвэр гаргах үүрэг хүлээсэн эсэхийг тогтоох шаардлагатай.

7. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Нга төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах тухай орон сууц өмчлөгчийн гомдлыг шийдвэрлэж, гэрээ байгуулах чиг үүрэгтэй эсэх, энэ чиг үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, гурван талт гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн боломжтой эсэх урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

8. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: гээд, 4.1.1 дэх заалтад "ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж гэж барилга, хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ашиглахыг хориглосон барилга байгууламжийг, 4.1.10 дахь заалтад "хот, суурин газрыг дахин хөгжүүлэх гэж архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн ... ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг гэж тодорхойлсон.

9. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд, 8.1.5 дахь заалтад хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх; гэж заасан бөгөөд энэ хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын  2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1******* дугаар тушаалаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмыг баталжээ.

10. Дээрх журмын 4.10-д Журмын 4.8-д заасан шалгарсан гэрээ байгуулах эрх бүхий хуулийн этгээд нь тухайн орон сууцны барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчидтэй хоёр талт гэрээ байгуулна. Хоёр талт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна гэж, 4.11-д Хоёр талт гэрээнд дараах зүйлсийг заавал тусгасан байна:, 5.4-д Төсөл хэрэгжүүлэгч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан гурван талт гэрээний үлгэрчилсэн загварын дагуу сууц өмчлөгч болон аймаг, нгатай гурван талт гэрээ байгуулна гэж, 5.6-д Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн бэлтгэл үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.

11. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1******* дугаар тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын бүтцээс үзвэл, төсөл хэрэгжүүлэх үе шатыг цаг хугацааны дарааллаар буюу ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоохоос төсөл хэрэгжүүлж дуусах хүртэл бүлэглэн нарийвчлан зохицуулсан байна.

12. Тодруулбал, энэ журмын 4 дүгээр бүлэгт Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үе шатыг журамлаж, 4.8-д Аймаг, нга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно гэсний дагуу Нгын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/737 дугаар Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай захирамж гармагц төсөл хэрэгжүүлэгч ХХК болон маргаж буй орон сууцны , тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын хооронд хоёр талт гэрээ байгуулах учиртай байжээ.

13. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан гэрээ байгуулах эрх бүхий хуулийн этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хооронд байгуулах хоёр талт гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн үндсэн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн үндсэн мэдээлэл, солих орон сууцны давхар, өрөөний тоо, сууцны талбайн хэмжээ, орон сууц ашиглалтад орох хугацаа, нүүлгэн  шилжүүлэхтэй холбогдох зардлыг хэрхэн шийдвэрлэх тухай, түр суурьшуулах асуудлыг шийдвэрлэх талаар, төсөл хэрэгжих явцад үүсэж болох эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга хэмжээ зэрэг чухал ач холбогдол бүхий зохицуулалтыг тусгасан талуудын хүсэл зоригийн анхдагч нэгдэл буюу гурван талт гэрээний салшгүй хэсэг бөгөөд захиргааны байгууллагатай байгуулах гурван талт гэрээний урьдчилсан нөхцөл гэж дүгнэхээр байна.

14. Нэхэмжлэгч талаас ... хоёр талт гэрээ байгуулах шаардлага одоо байхгүй, барилгыг нураасан учраас гурван талт гэрээ байгуулж, гол нөхцөлийг тохирно гэх агуулгаар тайлбарлаж байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан 2017 оноос хойш орон сууцны өмнөх өмчлөгч болон Б.С нарын зүгээс ХХК-тай хоёр талт гэрээ байгуулахаар хандаж байсан болон мөн асуудлаар Нгад хүсэлт, гомдол гаргаж байсан талаарх үндэслэл дурдаж, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

15. Хэдийгээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд, 11.1.4 дэх заалтад төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах;, 11.2 дахь хэсэгт Г, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нга гурван талт гэрээ байгуулна., 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, г, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна. гэж заасны дагуу Нга гурван талт гэрээ байгуулах чиг үүрэгтэй боловч энэ зохицуулалт нь төсөл хэрэгжүүлэгчтэй гол нөхцөлөө тохирч хоёр талт гэрээ байгуулсан өмчлөгчийн хувьд хэрэгжих учиртай байна.

16. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч болон орон сууцны өмчлөгч нарын төслийн харилцаанд гол нөхцөлүүдээ тохирч байгуулсан хоёр талт гэрээг үндэслэн Нга гурван талт гэрээ байгуулах чиг үүрэгтэй байх тул 2017 оноос хойш өнөөг хүртэл төсөл хэрэгжүүлэгчтэй хоёр талт гэрээ байгуулаагүй тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

17. Нөгөө талаас, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих харилцааны оролцогчид болох төсөл хэрэгжүүлэгч болон орон сууц өмчлөгчийн хүсэл зориг нэгдэж гэрээ байгуулж, тохиролцоонд хүрээгүй энэ тохиолдолд гурван талт гэрээ байгуулах эрх хэмжээ Нгад олгогдоогүй гэж үзнэ.

18. Нэгтгэн дүгнэхэд, маргаж буй харилцааны хувьд хоёр талт гэрээ байгуулаагүй орон сууцны өмчлөгчөөс гаргасан гурван талт гэрээ байгуулах тухай гомдлын шаардлагыг шийдвэрлэх, ийнхүү гурван талт гэрээ байгуулах чиг үүргийг Нгад олгогдоогүй тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй буюу гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

19. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.Сгаас Нгад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо /хуучнаар 3 дугаар хороо/, Чингисийн өргөн чөлөө гудамж, Арьс ширний ******* дугаар байрны ,1 тоот Ү*******, Ү******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Б.С, ХХК болон Нга нарын хооронд байгуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нгын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.С болон ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг Нгад даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

20. Харин дээр дурдсан хууль зүйн болон бодит үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс хоёр талт гэрээ байгуулахыг шаардах эрх одоог хүртэл хэвээр хадгалагдаж байгаа болохыг тэмдэглэж байна.

 

Б. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

Шүүх гуравдагч этгээдээс тодорхойлон маргаж буй бие даасан шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх бөгөөд энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Гуравдагч этгээд ХХК-аас Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр, мөн байрын орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.[17]

2. Бие даасан шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд Б.Сн бүртгэл хүчинтэй байгаа учраас бүртгэхээс татгалзаж байна..., ийнхүү бүртгүүлж чадахгүй байгаагаас хохирол амсаж байгаа, барилгыг 2017 онд нураасан байхад 2021 онд шилжүүлэн бүртгэсэн нь хууль бус гэх зэрэг агуулгаар тайлбарлан маргаж байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Тодруулахад:

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэгч Н.Мын Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай, Б.С нарын иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийг хаалгах тухай гомдлыг Хэст, мөн оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий гт гаргасан бөгөөд Б.С нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гомдлыг тус тус гаргасан байна.

5. Хсээс ХХК-ийн гомдолд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1015 дугаар албан бичгээр ...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэдээс эрхийн улсын бүртгэлийг хаах тухай мэдүүлэг гаргасан тохиолдолд улсын бүртгэлийг хаах боломжтой... гэх агуулга бүхий хариуг хүргүүлсэн.[18]

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/7090 дугаар албан бичгээр ....Б.Сн нэхэмжлэлтэй, Нгад холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нь тогтоогдсон...шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна..., гомдолд дурдсан асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх агуулга бүхий хариуг ХХК-д өгсөн байна.[19]

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс улсын бүртгэлийн хэлтэс нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.6 дахь заалтад зааснаар Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр, мөн байрын орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгүүдийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтад зааснаар Б.Сн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байсан гэх агуулгаар бие даасан шаардлагын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: гээд, 8.1.3 дахь заалтад хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй;, 8.1.6 дахь заалтад энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан. гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана: гээд, 29.1.3 дахь заалтад мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн; гэж тус тус зохицуулжээ.

9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс харвал, улсын бүртгэгч мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэсэн хууль зүйн хоёр ялгаатай ойлголтыг хуульчилсан байх бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад дурдсан хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтад дурдсан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлүүд нь эрхийн улсын бүртгэлд эрхээ бүртгүүлэхээр хандаж буй иргэний /эсхүл хуулийн этгээдийн/ мэдүүлэгтээ бөглөсөн мэдээлэл нь мэдүүлэгт хавсаргаж өгсөн нотлох баримтуудад бэхэжсэн мэдээлэлтэй зөрүүтэй байх нөхцөлд хамааралтай гэж үзэхээр байна.

10. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана: гэж заасан байх бөгөөд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр, мөн байрын орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгүүд /батлагдсан маягт/-д тухайн барилга, байгууламж нураагдсан /буулгасан/ талаарх мэдээллийг заавал бичих шаардлага тавигдаагүй /тийм мэдээллийн хэсэг маягтад байхгүй/ байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Сг Арьс ширний ******* дугаар байр нураагдсан талаарх мэдээллийг мэдүүлэгт бичих үүрэгтэй гэж үзэх боломжгүй, нэгэнт тийм мэдээллийн хэсэг маягтад байхгүй байгаа тохиолдолд мэдүүлэг бодит байдлаас зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

11. Өөрөөр хэлбэл, хуулийн дээр дурдсан заалтуудаар бодит байдлын зөрүүтэй байдлыг бус, харин мэдүүлэг, түүнд хавсаргаж өгсөн баримтуудын зөрүүтэй байдлыг зохицуулж өгчээ.

12. Иймд энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

13. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтад заасан ... эрхийн хүчинтэй хугацаа дууссан гэдэгт тухайн үл хөдлөх хөрөнгө нураагдсан /буулгасан/ учраас өмчлөх эрхийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.

14. Учир нь, үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах өмчлөх эрх нь нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжихдээ хуульд заасан харилцан адилгүй журмаар, тухайлбал, худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, өмч хувьчлал гэх зэргээр шилжих боломжтой бөгөөд тухайн тохиолдол бүрд өмчлөх эрх шилжүүлэн авч буй этгээдэд хугацаагүй шилжүүлсэн тохиолдолд /холбогдох гэрээнд хугацаатай байхаар тохиролцоогүй тохиолдолд/ өмчлөх эрхийн тухайд хүчинтэй хугацаа гэсэн ойлголт яригдахгүй.

15. Маргаан бүхий энэ тохиолдолд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны , орон сууцны өмчлөх эрхийг З.Маас нэхэмжлэгч Б.С руу бэлэглэлийн гэрээнүүдээр хугацаагүй шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул хугацаагүй шилжүүлсэн өмчлөх эрхийн хувьд эрхийн хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэлийг хэрэглэхгүй.

16. Иймд энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

17. Түүнчлэн шүүх дараах үндэслэлээр хариуцагч Хсээс тайлбарлаж буй ...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэдээс эрхийн улсын бүртгэлийг хаах тухай мэдүүлэг гаргасан тохиолдолд улсын бүртгэлийг хаах боломжтой... гэх агуулга бүхий хариуг үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулбал:

18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана: гээд, 14.1.7 дахь заалтад өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан. гэж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтад хот, суурин газрыг дахин хөгжүүлэх гэж архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг; гэж заажээ.

19. Хуулийн дээрх хэм хэмжээг системчилсэн тайлбарын үүднээс тайлбарлахад, өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан бол мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийг хаах тохиолдлыг ялгамжтай байдлаар авч үзэх учиртай байна. Дэлгэрүүлбэл:

20. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө устсан /үгүй болсон/ зорилго нь өөр байх боломжтой. Нэгдүгээрт, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч өөрөө буулгасан /өөр барилга барих зорилгоор/, хоёрдугаарт, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дахин төлөвлөлтийн зорилгоор буулгасан, гуравдугаарт, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь байгалийн давагдашгүй шинжтэй хүчин зүйлийн нөлөөний улмаас устсан тохиолдлууд хамаарч болохоор байна.

21. Маргаан бүхий энэ тохиолдолд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол хаягтай Арьс ширний ******* дугаар байр нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтад заасан дахин төлөвлөлтийн зорилгоор нураагдсан байх бөгөөд энэ нөхцөлд тухайн нураагдсан орон сууцны оршин суугчдын /өмчлөгчдийн/ ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн дахин төлөвлөж, шинээр барьсан орон сууцыг өмчлөх, түүнд амьдрах, орон байртай байх эрх, хууль ёсны ашиг сонирхол байх тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээд буюу мэдүүлэг гаргагчаас мэдүүлэг зайлшгүй гаргасны дараа эрхийн улсын бүртгэлийг хаах эсэхийг шийдвэрлэнэ гэх хариуцагч Хсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

22. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь байгалийн давагдашгүй шинжтэй хүчин зүйлийн нөлөөний улмаас устсан зэрэг тохиолдолд мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг зайлшгүй шаардахгүй байх боломжтой гэж үзэхээр байна.
25. Тодруулбал, маргаж буй орон сууц нь нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэслэн захиргааны байгууллагын шийдвэрээр буулгаж, төслийн журмаар дахин барьсан буюу өмчлөлийн зүйл устсан үйл баримт нь өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах үйл баримт бөгөөд мөн үндэслэлээр өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гарган маргаж буй энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага эрхийн бүртгэлийг хаах буюу хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

*******. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо тайлбарлахдаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэхэд Б.Сн бүртгэл хүчинтэй байгаа учраас бүртгэхээс татгалзаж байна..., ийнхүү бүртгүүлж чадахгүй байгаагаас шууд болон шууд бус байдлаар хохирол амсаж байгаа ... гэх агуулгаар тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Б.Сн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны , орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа, түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.

27. Иймд дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр, мөн байрын орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

В. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бусад хүсэлтийн тухайд:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гуравдагч этгээдийг бие даасан шаардлага гаргахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.

2. Шүүх дараах үндэслэлээр дээрх тайлбаруудыг үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:, 14.2 дахь хэсэгт Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заажээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.С нь 2022 оны 05 дугаар сарын *******-ны өдөр Нгад хандан гомдол гаргасныг[20] Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн г руу шилжүүлж, улмаар тус газраас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 06/2376 тоот Тайлбар хүргүүлэх тухай гэх албан бичгээр[21] ХХК руу, мөн дараа нь нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нгад хандан дахин гомдол гаргасныг[22] Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн г руу шилжүүлж, улмаар тус газраас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10/295 тоот Дахин төлөвлөлтийн төслийн тухай гэх албан бичгээр[23] ХХК руу явуулсан байх боловч төсөл хэрэгжүүлэгч ХХК нь ямар нэг арга хэмжээ авсан талаар хариуг өгөөгүй болох нь тогтоогдож байна.

5. Тиймээс хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид хандан ямар нэг хариуг албан ёсоор өгөөгүй буюу гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэхгүй байсан тул нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 30 хоног хүлээгээд шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг эрх зүйн хамгаалалтын зарчим-ын үүднээс буруутгах үндэслэлгүй.

6. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэхгүйгээр гуравдагч этгээд рүү асуудлыг шилжүүлсэн байх тул гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

7. Тиймээс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд, Хэст хандан гаргасан тус компанийн 2023 оны охс/23/06-21, охс/23/06-22, охс/23-117 дугаартай гомдолд хариу өгсөн Хсийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1015 дугаартай албан бичгийг хүлээн аваад шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бие даасан шаардлага гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

9. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

10. Түүнчлэн, шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэгчийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ү-*******, мөн өдрийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан байна гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул тухайн эд хөрөнгийн бүртгэл хаагдсан лавлагааг дахин гаргуулах тухай хүсэлт гаргасан.

11. Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт Улсын бүртгэлийн байгууллага лавлагаа, мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24.4-т заасны дагуу баталгаажуулан цахим хэлбэрээр олгож болох бөгөөд энэ хуулийн 12.10-т заасантай нэгэн адил хүчинтэй байна. гэж заасан, хариуцагчийн гарган өгсөн хоёр лавлагаа нь хуульд заасан тус шаардлагыг хангасан буюу QR-кодоор баталгаажсан байх тул нотлох баримтын шаардлага хангана гэж дүгнэсэн.

12. Мөн шүүх хуралдаанд хариуцагч Хсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцож байх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд эрхийн бүртгэл хаагдсан эсэх үйл баримтыг тодруулахад нотолгооны анхдагч эх сурвалж нь итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу улсын бүртгэгч өөрөө байх тул дахин лавлагаа гаргуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.1, 4.1.10 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.5 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.1.4 дэх заалт, 11.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сн гаргасан Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо /хуучнаар 3 дугаар хороо/, Чингисийн өргөн чөлөө гудамж, Арьс ширний ******* дугаар байрны , тоот Ү*******, Ү******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч Б.С, ХХК болон Нга нарын хооронд байгуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нгын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.С болон ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг Нгад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.3, 8.1.6 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 14.1.7 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 29.1.3 дахь заалт, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 4.1.10 дахь заалтад заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Арьс ширний ******* дугаар байрны тоот орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр, мөн байрын орон сууцны өмчлөх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Сн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

[1] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 2-6 дугаар тал

[2] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 232 дугаар тал

[3] 1Хх 234 дүгээр тал

[4] 1Хх 10-11 дугаар тал

[5] З. М нь маргаж буй үл хөдлөхийн өмнөх өмчлөгч бөгөөд 1998 оноос хойш өмчилж байгаад Б.Сд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.

[6] 1Хх 168, 209 дүгээр тал

[7] Хх 63 дугаар тал

[8] Хх 56 дугаар тал

[9] 2Хх 8-9 дэх тал

[10] 2Хх 11 дэх тал

[11] 1Хх 232 дугаар тал

[12] 1Хх 33 болон 218-227 дугаар талд авагдсан баримтаар барилгыг нураасан үйл баримт тогтоогдсон.

[13] 1Хх 234 дүгээр тал

[14] 1Хх 171 болон 211

[15] 1Хх 10-11 дугаар тал

[16] 1Хх 56 дугаар тал

[17] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 2-6 дугаар тал

[18] 2Хх 8-9 дэх тал

[19] 2Хх 11 дүгээр тал

[20] 1Хх 60 дугаар тал

[21] 1Хх 63 дугаар тал

[22] 1Хх 52-53 дугаар тал

[23] 1Хх 56 дугаар тал