| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03494/И |
| Дугаар | 183/ШШ2024/01864 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/01864
2024 оны 04 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/01864 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
....
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* ******* овогт ******* ******* /рд:*******/, ******* ******* овогт ******* ******* /рд:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин , оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин , оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү нарыг эх О.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин , оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин , оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин , оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Э.*******гаас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д тус тус зааснаар О.*******, Э.******* нар нь хойшид хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдүүдтэйгээ уулзах эрх үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Э.*******гаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.******* нь улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгсэл, улсын дугаартай Норд бэнз маркын өөрөө буулгагч тээврийн хэрэгслээс ногдох хувь авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Э.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргасан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 48 000 000 төгрөг гаргуулах мөн 4 хүүхдээ өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Талууд энэ дурдагдсан хөрөнгө болон бусад эд хөрөнгийн талаар цаашид маргаан үүсгэхгүй ба маргааныг нэг мөр энэ гэрээгээр шийдвэрлэсэн гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333 000 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /70 200+70 200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дэлгэрбаярт даалгасугай.
9. Иргэний хЭрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ