Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/02066

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/02066 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

....

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 894 251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024.05.30-ны өдөр 298 084 төгрөг, 2024.06.30-ны өдөр 298 084 төгрөг, 2024.07.30-ны өдөр 298 084 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  26 012 төгрөгийн 50 хувь болох 13 006 төгрөгийг хариуцагч *******аас үлдэх 50 хувь болох 13 006 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.






ШҮҮГЧ                                          Д.ЭНХЦЭЦЭГ