| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/00332/И |
| Дугаар | 183/шш2024/01540 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 183/шш2024/01540
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2024 оны 04 сарын 09 едөр Дугаар 183/ШШ2024/01540 Улаанбаатар хот
г Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК зээлийн гэрээний үүрэгт 6,266,445.42 төгрөг гаргуулахыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
600,0 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 866,435.42 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,214 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 57,607 төгрөг, улсын төсвөөс 57,607 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжпэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүйг тайлбарласугай.