Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2023/0802

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ГХОХХК /РД:/,

Хариуцагч: Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг

Хариуцагч: Монголын т******* ТӨХК

Гуравдагч этгээд: ******* саплайз ХХК /РД: / нарын хооронд үүссэн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор үүссэн захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Л.Б, хариуцагч Монголын т******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч С ГХОХХК-аас тус шүүхэд хандан дараах 3 нэхэмжлэлийн шаардлагыг[1] гаргаж маргасан. Үүнд:

1.1. Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох;

1.2. Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг гаргасан шийдвэрийг хүчингүй болгох;

1.3. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг Монголын т******* ХХК-д даалгах шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай 116 дугаар тогтоолыг баталсан.[2]

2.2. Тус тогтоолын 1 дэх заалтаар Монголын т******* ТӨХК-ийн оролцоотой Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн т******* ХХК, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын Чойбалсан-Хөөт-Бичигт т******* ХХК-ийг тус тус байгуулжээ.

2.3. Тус тогтоолын 3 дахь заалтаар концессын Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажлыг зохион байгуулахыг Зам, Л.Х, Монголын т******* ТӨХК-д даалгажээ.

2.4. Тус тогтоолын 4 дэх заалтаар уг тогтоолын 1-д заасан компанитай холбогдох хууль тогтоомжийн дагуу шууд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт, т*******ын төслийн ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх арга хэмжээ авахыг Зам, Л.Х, Монголын т******* ХХК-д тус тус даалгажээ.

2.5. Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн Зам, ын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Чойбалсан-Хөөт-Бичигт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын суурь бүтцийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг сонгох, хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.[3]

2.6. Мөн Монголын т******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/73 дугаартай тушаалаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн э*******, нийгэмд онцгой ач холбогдолтой т*******ын суурь бүтцийг барихад хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийг сонгох, хэлэлцээг зохион байгуулахад бэлтгэл ажлыг хангаж, Зам, тээврийн *******ны Ажлын хэсэгт танилцуулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулжээ.[4]

2.7. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын дагуу Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг-ийг[5] гаргаж, улмаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255-1507 км т*******ын суурь бүтцийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын төрлөөр барьж байгуулах төсөлд нэхэмжлэгч компани хүсэлтээ өгчээ.[6]

2.8. Гэвч Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжөөр Ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар Чойбалсан-Хөөт-Бичигт болон Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийн хөрөнгө оруулагчийг сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийг дагуу саналаа ирүүлсэн бүх хуулийн этгээд нь шаардлага хангаагүй гэж үзэж, дахин олон нийтэд нээлттэй зарлахыг зөвлөсөн.[7]

2.9. Улмаар дээрх шийдвэрийг Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/718 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн.[8]

2.10. Уг мэдэгдлийг хүлээн аваад нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/98 тоот албан бичгээр тодруулга хүссэн.[9]

2.11. Тус албан тоотод Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/817 тоот бичгээр ... Ажлын хэсгээс нийт оролцогчдын санал шаардлага хангаагүй гэж үзсэн тул сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн. Танай компанийн хувьд Баруун чиглэлийн т*******ын төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн. Үүнд: Эхний шатанд Зээгт-Шинэжинст-Шивээхүрэн чиглэлийн 520 орчим км т*******ыг барих ба хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирүүлсэн бол дараагийн шат буюу Арцсуурь-Зээгт чиглэлийн т*******ыг барих хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа ирүүлээгүй болно гэх хариуг өгчээ.[10]

2.12. Дээрх шийдвэрийн дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй зарласан тул нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч шүүхэд хандсан.

2.13. Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийг баталж, хуулийн этгээдүүдээс хүсэлтийг нь авах мөчид болон шүүхэд анх нэхэмжлэл гаргах мөчид нэхэмжлэгч нь Г******* ХХК гэх нэртэй байсан бөгөөд шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа мөн энэ компанийн нэрээр гаргасан.

2.14. Нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Г******* ХХК нь хэлбэрээ өөрчилж, С ГХОХХК болж бүртгэгдсэн.[11]

2.15. Шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2022/7165 дугаартай шүүгчийн захирамжаар зарим хариуцагчид буюу Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсэгт холбогдох нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, зарим хариуцагчид холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг буцаасан.[12]

2.16. Мөн шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2022/9407 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Монголын т******* ТӨХК-ийг татан оролцуулсан.[13]

2.17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зам, тээврийн сайдын 2022 оны ******* дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хуралдаан болж[14], Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын суурь бүтцийг барих төсөлд хөрөнгө оруулах дотоод, гадаадын аж ахуй нэгжийг сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг /2022.05.16/-ийг[15] шинэчлэн баталжээ.

2.18. Уг баримт бичгийн 2.2.3.5-д Хүсэлт гаргагч нь 10,000,000 /арван сая/ ам.доллартай тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий баталгааг Монгол Улсын арилжааны аль нэг банкаар гаргуулан ирүүлнэ гэх шаардлага нэмэгдсэн.[16]

2.19. Гэхдээ нэхэмжлэгч С ГХОХХК нь тус 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтад хүсэлт өгч оролцоогүй.

2.20. Улмаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зам, тээврийн сайдын 2022 оны ******* дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хуралдаан болж[17], нэхэмжлэгчийн маргаж буй Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төсөлд санхүүгийн чадавхын санал ирүүлсэн болон бусад шаардлага хангасан аж ахуйн нэгж ******* ******* ХХК-тай хэлэлцээрт орох, ирүүлсэн санхүүгийн баталгаа болох 10 сая долларыг Монголын т******* ТӨХК-ийн нээсэн тусгай дансанд байршуулж, энэхүү хөрөнгийг байршуулсан хуулийн этгээдтэй цаашид хэлцэл хийхийг Дэд ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэсэн.[18]

2.21. Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монголын т******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулсан ажлын хэсгийн хурал болж, тус хурлаар Зам, ын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар шийдэлд хүрэх, хамтрагчаар сонгогдсон мэдэгдлийг ******* ******* ХХК-д өгөх асуудлыг хэлэлцжээ.[19]

2.22. Улмаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Монголын т******* ТӨХК болон ******* саплайз ХХК нарын хооронд ХЭГБ-2023/01 дугаартай Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулагджээ.[20]

2.23. Нэхэмжлэгчийн зүгээс ... Төсөл сонгон шалгаруулалтын материалыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 09 цагт Монголын т******* ТӨХК хүлээж авсан. Ингээд урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэлээд 2022 оны 04 дүгээр 28-ны өдөр дараагийн шатанд шалгарах жагсаалтыг зарлах ёстой байсан. Харин уг ажлыг хийхгүй байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01/718 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр дахин сонгон шалгаруулалт зарлах болсныг мэдэгдсэн нь хуульд нийцээгүй, манай гаргасан тайлбаруудыг бүрэн нягтлаагүй байж шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хууль бус, шинээр зарласан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн сонгон шалгаруулалтын баримт бичигт банкны баталгаа гэх 10 000 000 ам.долларын дүнг нэмсэн нь Концессын хуульд байхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдахгүй асуудал байсан ... гэх зэрэг агуулгаар маргаж байна

2.24. Хариуцагч Зам, тээврийн яамны сайдын 2022 оны ******* дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн зүгээс Зам, тээврийн хөгжлийн дэд сайд жинхэнэ хариуцагч биш, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн хувьд зөрчигдсөн эрх, ашиг сонирхол байхгүй, учир нь дахин шинээр зарласан 2022.05.16-ны өдрийн сонгон шалгаруулалтад өөрөө оролцоогүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.25. Хариуцагч Монголын т******* ТӨХК-ийн зүгээс ... Тухайн компани эхний сонгон шалгаруулалтад оролцон боловч сонгон шалгаруулалтын шаардлага хангасан материалыг ирүүлээгүй. Саяны яриан дээрээ түүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Бид салаа утгатайгаар биш нэг утгатайгаар сонгон шалгаруулалтын материалыг бэлдэж зарласан. Эднийхээс бусад бүх оролцогч 2 шаттай байх уу, нэг шаттай байх уу гэдэг дээр асууж тодруулсан зүйл сонгон шалгаруулалтын хугацаанд байгаагүй. Бүгд нэг ойлголттой, эхний түвшинд нийт 1255 км т*******аа барих юм байна гэдэг материалууд ирсэн байсан. Нэхэмжлэгч тал 522.9 км замыг эхэлж барина. Дараа нь хоёрдугаар үе шат гэж баригдах Зээгт-Арцсуурь чиглэлийн т*******ыг барих санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байсан учраас татгалзсан. Тэрийг тухайн үед утсаар болон албан хариугаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Мөн 2 дахь сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч тал оролцох бүрэн боломжтой байсан боловч оролцоогүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.26. Гуравдагч этгээд ******* саплайс ХХК-ийн зүгээс С ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь манай компанийн эрх ашгийг хөндөхгүй хэмээн үзэж буй тул ******* саплайз ХХК энэхүү шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна гэсэн болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С ХХК-аас дараах шаардлагыг гаргаж байна. Сүүлийн байдлаар 08 дугаар сарын 03-ны өдөр шаардлагаа бичгээр тодруулж өгсөн. Нэгдүгээрт, Зам ын 2022 оны ******* дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох, хоёрт Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, гуравт 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг даалгах шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд тус компани нь Монголын т******* ТӨХК-аас ирүүлсэн урилгын дагуу сонгон шалгаруулалтад холбогдох материалыг бэлтгэн хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа баруун босоо т*******ын төсөл буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төсөлд оролцох саналаа илэрхийлэн оролцсон аж ахуй нэгж байгаа. Төсөл сонгон шалгаруулалтын материалыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 09 цагт Монголын т******* ТӨХК хүлээж авсан. Ингээд урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэлээд 2022 оны 04 дүгээр 28-ны өдөр дараагийн шатанд шалгарах жагсаалтыг зарлах ёстой байсан. Харин уг ажлыг хийхгүй байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01/718 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр дахин сонгон шалгаруулалт зарлах болсныг мэдэгдэж байна гэсэн байдаг. Энэ албан бичгийг аваад нэхэмжлэгч талаас 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монголын т******* ТӨХК-д тодруулга хүсэж албан бичиг явуулсан. Үүний дагуу Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/817 дугаар албан бичгийг Арцсуурь-Зээгт чиглэлийн т*******ын хөрөнгө оруулалт хэрхэн шийдвэрлэх талаар дараагийн сонгон шалгаруулалттай холбоотой саналаа ирүүлээгүй байна гэж шаардлага хангаагүй үндэслэлийг дурдсан хариуг ирүүлсэн. Ингээд нэхэмжлэгч компаниас сонгон шалгаруулалттай холбоотой шаардлагыг хангасан гэдгээ дараах байдлаар сонгон шалгаруулалтын 05 дугаар сарын 02-ны бичиг ирэхээс өмнө бичгүүдийг төсөл сонгон шалгаруулах төрийн байгууллагад хүргүүлж байсан. Үүнийг дурдвал 2022 оны 04 дүгээр сарын 22-ны бичгээр төсөлд оролцохоо илэрхийлсэн албан бичигтээ дараах байдлаар дурдаж байгаа. Сонгон шалгаруулалтын баримт бичигт шаардсан бүх баримт бичгийг бүрдүүлж хүргүүлсэн, бүх мэдээлэл үнэн зөв болохыг баталж байна. Гэрээлэгч байгууллагаас шаардлагатай гэж үзсэн аливаа материалыг нэмэлтээр эсвэл баталгаажуулж боломжтой. Дараа нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0393 дугаар албан бичгээр төслийг үе шаттай хэрэгжүүлнэ. Тэгээд санал хүргүүлэх албан бичиг хүргүүлж байгаа. Энэ албан бичигт 2 шаттай төслөөр хэрэгжинэ, шаардагдах санхүүжилтийг дараах байдлаар шийдвэрлэн гэдгийг тусгаж байгаа. Нэгдүгээрт, 2 дугаар үе шатны т******* барих хугацаанд Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд транзит хийх хэлэлцээр байгуулагдана. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалт шийдвэрлэгдэх ёстой. Үүний дагуу бид хэд Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын 5, 6 дугаар заарт бүрэн хэрэгжсэний дараа санхүүжилттэй холбоотой хэрэгжүүлэх саналаа хүргүүлээд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Үүний дараа 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 0392 дугаар албан бичигт санхүүгийн чадавхаа хэрхэн нотолж байгаа талаар тайлбар хүргүүлсэн. Үүн дээр Арцсуурь Гашуунсухайт-Нарийнширээт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг нийт хөрөнгө оруулалтынхаа 40 хувийг С ХХК өөрийн хөрөнгөөр, үлдсэн 60 хувийг бусад эх үүсвэрээс буюу банкны зээл, бусад эх үүсвэрээс бид шийдвэрлэх боломжтой гэдэг тайлбар болон баримтаа сонгон шалгаруулалтын баримт бичигт хавсаргаж өгсөн. Үүний дараа 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн сонгон шалгаруулалтын баримт бичигт тус компанид төслийн санхүүгийн зөвлөхөөр Уан Партнерс ХХК хамтран ажиллаж байгаа. Энэ компани санхүүжилтийн амлалттай холбоотой баримтыг гаргаж өгсөн. Энэ компани юу гэж санхүүгийн амлалт гаргаад байгаа вэ гэвэл нэхэмжлэгч компанид нийт 600 сая ам.долларын эх үүсвэрийг гадаад эх үүсвэрээс бүрдүүлж өгнө, хамтарч ажиллана гэдэг саналаа илэрхийлээд явсан баримтуудыг сонгон шалгаруулалтын баримт бичигт өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан. Энэ баримтуудаас харвал нэхэмжлэгч компани өөрөө Монголын т******* ТӨХК-аас ирүүлсэн урилга, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичгүүдийн шаардлагыг хангалттай бүрдүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой огт танилцаж, ажиллагаа хийлгүйгээр явсан нь хууль бус байна гэж үзэж байна. Монголын т******* ТӨХК-аас энэ ажиллагааг хийгээгүй нь холбогдох хууль, дүрэм журамд нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэ төсөл нэлээдгүй томоохон хэмжээний Монгол Улсын Их хурлаас 2010 онд баталсан төрөөс т*******ын талаар баримтлах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл хөтөлбөр байсан. Гэтэл энэ хариуцлагатай ажлыг хийсэн төрийн эрх бүхий байгууллага хууль дүрэмд заасан ажлаа зохих журмын дагуу хийгээгүй нь нэг талаар хууль зөрчиж байгаа. Үүнээс нь болоод энэ ажил гацсан, саатсан, бүтэн жилийн нүүр үзэж явж байгаа нь сонгон шалгаруулалтад оролцсон энэ компанийн болоод бусад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаа байна гэж үзэж байна. Хоёрт нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зарласан сонгон шалгаруулалттай холбоотойгоор дараах үндэслэлийг гаргаж байна. Т*******аас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалт зарлахдаа сонгон шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлтүүдийг оруулж зарласан. Үүний хурлын тэмдэглэлүүд зэргийг харахаар сонгон шалгаруулалтын баримт бичигт нэг томоохон өөрчлөлт ороод байсан зүйл нь санхүүгийн баталгаатай холбоотой өөрчлөлтийг оруулсан байсан. Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.2 дугаар зүйлийн 3.5 дээр хүсэлт гаргагч нь 10 сая ам.доллартай тэмцэх хэмжээний баталгааг Монгол Улсын аль нэг арилжааны банкнаас гаргуулаад ирүүл гэж заасан. Дээр нь энэ нь Монгол төдийгүй дэлхийн банк, олон улсын байгууллагуудын худалдан авах ажиллагааны жишигт нийцэхгүй шаардлага тавьсан. Одоогоор энэ ажлын техник эдийн засгийн нөхцөл нь боловсруулагдаагүй, тухайн үед гэрээ нь ч байгуулагдаагүй, ямар эрх үүрэгтэй уг харилцаанд орох нь тодорхойгүй үед санхүүгийн баталгааг авах үндэслэл хууль зүйн боломжгүй байхад шаардаад байгаа нь агуулгаараа анхнаасаа энэ баримт бичиг нь өөрөө үндэслэлгүй, хуульд нийцээгүй. Ийм шаардлага тавиад ажиллагаа эхлүүлсэн нь хууль бус байсан байна. Анхнаасаа энэ сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль зөрчөөд явчихсан үйл ажиллагаа байна гэж харж байна. Үүнийг тодруулах юм бол 05 дугаар сарын 16-ны өдөр зарлаад, энэ баримт бичгээ 06 дугаар сарын 08-ны өдөр авч байгаа юм. Хуанлийн 22 хоногийн хугацаа заасан. Тэгэхээр Монгол болон дэлхийн банкны тогтолцоогоор хийх арга барилаа харах юм бол энэ хугацаанд яагаад ч 10,000 ам.доллартай тэнцэх санхүүгийн баталгаа гаргах боломжгүй нөхцөл байдал байсаар байтал илт нэг талыг гэдэг юм уу, ямар нөхцөл байдал байсан нь одоо тодрох байх. Үүнтэй холбоотой явц нь хууль бус байна гэж үзэж байна. Ийм үндэслэлээр нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан 3 нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийг гаргаж байна.

... Сая хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэлээдгүй зүйл тодорхой боллоо гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байна. Хэрэгт 4 хавтас цугларсан. Энэ ажиллагааг 2 удаа буюу 04 дүгээр сарын 19 болон 05 дугаар сарын 16-ны өдөр баримт бичгүүдийг боловсруулаад зарласан хэдий боловч баримт бичгийн шаардлагыг огт хангаагүй аж ахуй нэгжийг шалгаруулсан нь нэгдүгээрт тодорхой боллоо гэж үзэж байна. Хоёрдугаарт, хариуцагчийн тайлбартай холбоотойгоор Засгийн газрын 116 дугаар тогтоолд заасныг өөрсдөө зөрчөөд, сонгог шалгаруулалтын баримт бичгийг боловсруулаад анхнаасаа энэ ажиллагаа хууль бус явсан байна гэдэг нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдлоо гэж харж байна. Гуравт нь, эрх зүйн орчин процессын хуулиар явах юм уу гэдэг асуудал нь тодорхой биш. Бид хэд ямар ч байсан энэ хүмүүсийг оролцуулах ёстой гээд оролцуулаад явсан гэдэг тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн байгууллагаас энэ ажиллагааг хийхийн тулд заавал хуульд заасан үндэслэл байх ёстой. Хуульд заасан үндэслэл байж энэ ажиллагаа хийгдэх ёстой байсан. Эрх зүйн орчин тодорхойгүй гэж ярьж байгаа тохиолдолд ерөнхий ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаад явах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дээр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчим байгаа. Эрх зүйн орчин тодорхойгүй ч гэсэн Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлаад явах ёстой байсан. Гэтэл түрүүн дурдахдаа энэ компани шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа төрөөс зарласан том бүтээн байгуулалтын ажлыг зогсоож байна гэж байгаа боловч үнэндээ бид ямар ч ажлыг зогсоогоогүй. Шүүхээс шийдвэр гараад эрх нь сэргэх эсэх нь тодорхойгүй, хүчээр энэ ажиллагаагаа хийчихсэн. Маргааш концессын гэрээг байгуулна гээд сүрдүүлэх маягтай юм уу, шүүхэд нөлөөлөх гэж байгаа юм шиг юм яриад сууж байна. Тэрийг анхаараасай гэж хүсэж байна. Гэтэл үндсэндээ юу болсон гэвэл баримт бичиг зэргийг судлаад үзэхээр энэ компанийн консорциум гэрээ хүчин төгөлдөр биш. Энэ ажлын хэсэгт орж байгаа хүмүүс бүгд эрх зүйч, хуульч, тагнуул гээд Монголын бүх мэдлэг, чадалтай хүмүүсийг авчраад суулгачихсан. Тэгсэн хэр нь энэ баримт бичгийн сонгон шалгаруулалтад ирж байгаа компанийн баримт бичгүүд өөрөө хуульд нийцсэн эсэхийг сонгож шалгаруулж чадаагүй. Жишээ татаад яривал консорциумын хүчин төгөлдөр болоогүй гэрээний 20 хувьд нь энэ компани оролцохоор гэрээ байгуулаад ороод ирсэн. Тэрийг нь хараагүй. Энэ компани өөрийнхөө санхүүжилтээр 10 хувийг нь хийнэ гэж байгаа юм. Тэгэхээр та хэд 90 хувь тодорхойгүй компанийг өнөөдөр сонгон шалгаруулчхаад төслийн том бүтээн байгуулалтын ажлыг зогсоочихлоо гэж ярьж байгаа юм. Өнөөдөр нэхэмжлэл гаргаад байгаа компани чинь техник, эдийн засгийн нөхцөлөө хүртэл боловсруулчихсан. Одоо та хэдийн ажил хийлгэх гэж байгаа компанид техник, эдийн засгийн нөхцөл ч байхгүй. Энэ компани чинь 2008 онд байгуулагдсан, 1990 оны хүүхэд удирдаад явж байгаа бидний хэлдгээр цүнхний компани. Нэг ч удаа туршлагатай ажил хийж үзээгүй компанийг сонгон шалгаруулсан. Гэтэл нэхэмжлэгч 40 хувийн санхүүжилт нь бүтэн өөрөөс нь гарах чадалтай, чадвартай, бүх баримт нь боловсруулаад бэлэн болчихсон. Тэр костюмын 2 товч гээд байгаа нь хэр оновчтой юм. 100 хувь санхүүжилтээ хийе, 40 хувийг нь өөрийн хөрөнгөөр хийе, 60 хувийг энэ компани шийднэ. Та хэд үлдсэн зам дээрээ Засгийн газар хоорондын хэлэлцээрээ баталчих юм бол ажил амжилттай явагдах гээд байна гэсэн тодруулгыг л өгсөн. Компанийнхаа хүчин чадал, техник санхүү, эдийн засгийн бүх нөхцөл байдлаа тодруулж чадаагүй компанийг сонгон шалгаруулчихсан хууль бус ажиллагаа явсан байгаа нь тодорхойлогдож байгаа. Хоёрт нь, та хэд 2022 оны 08 дугаар сард 10 ам.долларын баталгаагаа өг гээд, жилийн дараа өнөөдөр 2023 оны 10 дугаар сард дөнгөж концессын гэрээ ярьж байгаа нь ямар учиртай юм гэхээр (энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ мэдээлэл бүгд нээлттэй) тэр компани чинь 100 төгрөг ч хөрөнгө оруулах чадваргүй компани учраас танай төслийн ажил зогсоод жил болсон байгаа юм. 04 дүгээр сарын 19, 05 дугаар сарын 16-ны танай өөрсдийн боловсруулаад бичсэн, энэ ажлаа үүний дагуу хийнэ гээд энэ харилцаанд оролцогч нарт өгчхөөд байгаа баримт бичиг, жагсаалт, журамлаад байгаа юмаараа та хэд 2 сонгон шалгаруулалт хийнэ гэсэн. Үүний урьдчилсан сонгон шалгаруулалт гэдэг нь шорт жагсаалт гаргана гээд сонгон шалгаруулалт дээрээ биччихсэн. Эндээс 10 ирсэн бол 10 ирсэн гээд хүснэгт гаргасан гээд байгаа боловч хэрэгт байхгүй. 10 ирсэн бол үүнээсээ 1 гарч байгаа бол 1, 2 гарч байгаа бол 2 гэчхээд дараа нь энэ компани тэр төслөө сонгон шалгаруулах чадвартай юм уу гэдэг 2 дахь төсөл сонгон шалгаруулалт чинь явах ёстой байсан. Тэгэхээр та хэд өөрсдийн боловсруулсан баримт бичгээ хүртэл уншиж мэдэхгүй, тайлбарлаж мэдэхгүй ийм төсөл сонгон шалгаруулалт хийсэн байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Тэр нь хэд хэдэн баримтаар тогтоогдож байна. Засгийн газрын тогтоолоо зөрчөөд шууд гэрээ байгуулна гэсэн чинь 2 үе шатаар сонгон шалгаруулалт хийчхэж. 2 үе шаттай сонгон шалгаруулалт хийсэн юм уу гэхээр хийгээгүй, нэг үе шаттай хийсэн. Одоо нөгөө компани нь чадваргүй гацаад зогссон нөхцөл байдал байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ ажиллагаа өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг журамлаад явах ёстой байсан. Энэ дээр заасан зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх гэдэг шаардлагыг огт хангаагүй хууль бус шийдвэр гаргаад оролцогч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

3.2. Хариуцагч Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засгийн газрын тогтоолоо зөрчөөд 2 үе шаттай сонгон шалгаруулалтын баримт бичиг боловсруулчихлаа гэж сая ярьж байна. Гэхдээ энийг ямар хууль тогтоомж хэрэглэх вэ гэдэг талаар нэхэмжлэгчээс байр сууриа илэрхийлсэнгүй. Хуульд заасан ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэрхүү зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо ямар үндэслэлээр сэргээлгэх гэж буй талаар үндэслэл бүхий тайлбар хийсэнгүй гэж харж байна. Хоёрдугаарт, би сая хэлсэн. Засгийн газрын тогтоолыг уншихаар ажлын хэсгийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох, оролцоог хангах гэдэг байдлаар дэд ажлын хэсгийг байгуулахгүй Монголын т******* ТӨХК энэ компанитай шууд гэрээ байгуулаад явахаар ойлгогдож байгаа. Гэхдээ энэ ажлыг арай эмх цэгцтэй, холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд гэдэг агуулгаар энэ бүх процесс явагдсан. Дэд ажлын хэсэг гаргаад, том ажлын хэсэг гаргаад ч гэдэг юм уу. Нэхэмжлэгч энэ асуудлыг зогсоочихлоо гэдэг байдлаар тайлбарлаж байх шиг байна. Тэгээгүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд энэ бүтэн жил гаруй явсан холбогдох хүмүүсийн хөдөлмөр талаар өнгөрнө гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Сая төслийн ажил зогсоод жил боллоо гэж тайлбарлаж байх шиг байна. Энэ ажил 1 цагаар ч хойшилж байгаа зүйл байхгүй. Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн гэрээ, компанийн дүрэм, тамга тэмдэг бүхий л юм дээр яамдаас санал авч байна. Монголын т******* ТӨХК-аас гэрээнийхээ төслийг ирүүлж байна. Манайх тэр бүр дээр нь бодлогын шинжтэй зүйлийг нь тусгаад буцаагаад явуулж байна. Ингэсээр байгаад энэ ажил ийм түвшинд ирчхээд байгаа юм. 116 тогтоолоор хэд хэдэн асуудлыг үүрэг болгосон. Эндээс 1, 2, 3, 4, 5 дурдсан ажлууд хийгдсэн байгаа. Нэхэмжлэгчийн сонгох асуудалд оролцоогүй асуудлаас болоод Засгийн газрын 116, 2022 оны 105, Улсын Их хурлын 2021 оны шинэ сэргэлтийн бодлогын 1.2-т заасан хэсэг бүхнийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэж байна. Засгийнхаа эсрэг шийдвэр гаргах буюу Монгол Улсын э*******т хор хохиролтой асуудал хийх үү, эс хийх үү гэдэг асуудлыг нэхэмжлэгч талаас яриад байгаа юм. Хоёрдугаарт, нэхэмжлэгч өөрөө сонгох процесс ч юм уу, консорциумыг шалгаруулсан эсэх асуудал дээр тайлбар хийх болон энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх эрх нь байгаа юм уу гэдгийг анхаарахыг хүсэж байна. Яагаад гэвэл нэгдүгээр сонголтын харилцаа шалгуур үзүүлэлт чинь болохгүй байна, ийм асуудлууд нь болохгүй байна гэдгээр хойшлогдоод одоо дахиад илүү сонгох харилцааг төгөлдөршүүлээд 2 дугаар үе шат эхэлж байгаа. Нэхэмжлэгч 1 дүгээр үе шат дээр оролцсон хэр нь бүрэн дүүрэн юмаа хийж өгөөгүй. Гэсэн боловч 2 дахь шалгаруулалтын харилцааг шүүмжлэх, энэ дээр манай эрх ашиг хөндөгдсөн гэдэг байдлаар тайлбарлах нь үндэслэлгүй. Харин 2 дахь үе шатад оролцчихоод манайх яагаад сонгогдоогүй вэ гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргаад явах юм бол энэ арай өөр нөхцөл байдлаар шүүх хүлээж авах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хөөн хэлэлцэх хугацаа буюу концесстой холбоотой асуудлаар 14 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж дурдсаныг анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5581 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт нэхэмжлэгчийн субъектив эрх ашиг нь хөндөгдөөгүй гэдэг агуулгыг хөндсөн. Саяны миний тайлбарлаж байгаа хэсэг нэхэмжлэгчийн субъектив эрх ашиг хөндөгдөөгүй, үүн дээр нэхэмжлэл гаргаад маргах, үүнээс улбаатай Засгийн газар болон консорциумын төдийгөөс өдий хүртэл хийсэн ажлыг нураах эсэх асуудлыг ярих хууль зүйн үндэслэл боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс маргаан бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага албан тушаалтныг ажлын хэсгийн ахлагч буюу ажлын хэсэг гэж тодорхойлсон. Яамны эрх зүйн байдлын хуульд ажлын хэсгийг ахлагч нь эсвэл тушаал гаргасан субъект нь хариуцна, шийдвэрийг нь ингэнэ тэгнэ гэсэн байдлаар зохицуулалт байхгүй. Ажлын хэсэг хуралдаад тэр чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хамтын шийдвэр гаргадаг субъект. Дахин сонгон шалгаруулалт явуулъя гэж хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн шийдвэрт ажлын хэсгийн ахлагч тэр шийдвэрийг төлөөлөх субъект биш. Зүй нь энэ хүнийг хувь хүнээс нь итгэмжлэл аваад, нотариатаар батлуулаад орж ирэх тохиолдолд итгэмжлэлийг нэр дээр нь гаргах нь хуульд нийцнэ. Төрийн захиргааны өөр байгууллагын албан тушаалтныг ажлын хэсэгт орсон, саналаа өгөөд шийдвэр гаргасан түвшин дээр нь ажлын хэсгийн ахлагч итгэмжлэлгүйгээр ажлын хэсгийг төлөөлнө гэсэн ойлголт биш. Энэ хамтын шийдвэр. Л.Б шинжээч бид хоёр дэд сайдын ахлагчаас итгэмжлэл авсан хүмүүс. Ажлын хэсгийн дэд ахлагч буюу Э*******, *******ны төрийн нарийн бичгийн дарга, тагнуул, гааль, татварын даргаас бид хоёрт ямар нэгэн өгсөн итгэмжлэл байхгүй. Энэ зөвлөмж нь захиргааны актын шинжийг агуулаагүй. Энийг дэд ажлын хэсэг хуралдаад гарсан шийдвэрээ хүргүүлэхдээ зөвлөмж гэж хүргүүлсэн. Зөвлөмж заавал биелэгдэх албагүй, эрх зүйн үр дагавар шууд үүсэхгүй. Энэ асуудлыг ингэж байж ингэвэл илүү зохимжтойн байна гэсэн саналын шинжтэй асуудал. Тэгэхээр үүн дээр хариуцагч болоод төрийн захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын шинжийг агуулаад ажлын хэсгийн бүх гишүүдийг ажлын хэсгийн ахлагч төлөөлж явах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

3.3. Хариуцагч Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх төсөл маань 2021 онд шинэ сэргэлтийн бодлого, алсын хараа т*******ын бодлого гээд томоохон бичиг баримтуудад тусгагдсан ажил байна. Үүний дагуу 2022 Концессын зүйлийн жагсаалт гэж Засгийн газрын тогтоолоор баталсан. Энэ концессын зүйлийн жагсаалтад Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төсөл мөн төслийг шууд концессын гэрээ байгуулахаар жагсаалтад орсон. Үүний дагуу Засгийн газрын 116 дугаар тогтоолоор гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай сонгоод Монголын т******* ТӨХК-нд тусгай зориулалттай компани байгуулж энэ төслийг хэрэгжүүл гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Энд ямар нэгэн сонгон шалгаруулалт байхгүй, компаниа сонгоод шууд гэрээ байгуул гэсэн агуулгатай тогтоол гарсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Монголын т******* ТӨХК өөрсдөө хамтрагч компаниа сонгоод шууд тусгай зориулалтын компаниа байгуулаад төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Харин Зам тээвэр, *******наас туслалцаа аваад ажлын хэсэг байгуулаад өгөөч ээ гээд төрийн төлөөллүүдийг оролцуулсан. Тухайн ажлын хэсэгт Зам тээвэр, ******* болон бусад төрийн захиргааны байгууллагуудын дарга нар орсон. Тагнуул, цагдаагаас хүмүүс орсон. Ингээд том ажлын хэсэг байгуулсан. Том ажлын хэсэг олон удаа хурал хийсэн. Тэр ажлын нарийн бичгээр би өөрөө ажиллаж байсны хувьд зарим нэг тайлбаруудыг хэлье. Нэгдүгээрт, энэ том төсөл маань шалгаруулалт зарлахад С ХХК нь Г******* гэдэг нэрээр анх хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Тэгэхээр Монголын т******* ТӨХК дэд ажлын хэсгээрээ тэр ажлыг хариуцаж, том ажлын хэсэг буюу Зам тээвэр, *******анд ирж танилцуулж, шийдвэрүүдээ гаргадаг зохион байгуулалттай явж байсан. Эднийх эхний сонгон шалгаруулалт дээрээ Монголын т******* ТӨХК-аас ирсэн тайлбараар бол 1255 км урт т*******ын төслийг эхний 600 км дээрээ хэрэгжүүлнэ гэсэн баримт бичиг ирүүлсэн гэж үзсэн байна. Тэнд ирүүлсэн бүх материалууд нь шаардлага хангаагүй гэж танилцуулсан. Ажлын хэсэг үүнийг хүчингүй болгож дахин зарлая гэсэн шийдвэр гаргасан. Энэ буруу шийдвэр биш байх гэж би харж байгаа. Дахин сонгон шалгаруулалт зарласан. Дахин сонгон шалгаруулалтад Г******* ХХК оролцоогүй. Нэгдүгээрт, ажлын хэсэг дэд ажлын хэсгээс ирүүлсэн шалгаруулалт, сонголттой холбоотой асуудлыг зөвлөх, чиглүүлэх ажлын хэсэг байсан. Тийм учраас нэхэмжлэлийг ажлын хэсэгт гаргаж байгаа нэхэмжлэл биш байна гэж харж байна.

Засгийн газрын 116 дугаар тогтоол хөрөнгө оруулагч, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг сонгох ажлыг зохион байгуулахыг Зам, тээвэр ******* болон Монголын т******* ТӨХК-нд даалгасан. Үүн дээ зохион байгуулах ажлыг хийхдээ бидний тэмдэглэлийг анзаарсан бол Чойбалсан-Хөөт-Бичигт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн тэмдэглэл гэж явж байгаа. Энэ ажлыг маш хурдан эрчимжүүлье гэдгийг Засгийн газраас байнга бидэнд үүрэг болгож өгдөг байсан. Маш олон удаа Засгийн газрын тогтоолууд гарсан байдаг. Энэ ажлыг зөв шударга, олонд нээлттэй байлгахын тулд 2 ажлын хэсэг гаргаж, олон нийтэд нээлттэй зарлаж ямар нэгэн эрх зүйн журмын харилцаа байхгүй учраас бид нар аль болох шударга явуулахын тулд энэ ажлыг зохион байгуулсан. Маш олон төрийн төлөөллүүдийг оролцуулж энэ ажлыг зохион байгуулсан. Ажлыг зохион байгуулахад маш олон хүндрэлүүд бий болсон. Өөрөөр хэлбэл яамдын төлөөллүүдийг ажлынх нь зав чөлөөгөөр нь цуглуулж хурлыг хийнэ гэдэг хүндрэлтэй байсан. Маш олон хурал ирц бүрдэхгүй буцаж байсан. Тэмдэглэл дээр та бүхэн харсан байх. Ингэж маш олон цаг хугацааг үрэн барин ажлыг зохион байгуулж байгаа учраас энэ нэхэмжлэгч компанийг ёс зүйгүй нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. гэжээ.

3.4. Хариуцагч Монголын т******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас эхний сонгон шалгаруулалтаар ахиад явагдах байсан гэдэг шаардлага байгаа. Түүн дээр хариуцагч Зам тээвэр, *******наас ажлын хэсгийн ахлагч маань тайлбар хийлээ. Тухайн компани эхний сонгон шалгаруулалтад оролцон боловч сонгон шалгаруулалтын шаардлага хангасан материалыг ирүүлээгүй. Саяны яриан дээрээ түүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Бид салаа утгатайгаар биш нэг утгатайгаар сонгон шалгаруулалтын материалыг бэлдэж зарласан. Эднийхээс бусад бүх оролцогч 2 шаттай байх уу, нэг шаттай байх уу гэдэг дээр асууж тодруулсан зүйл сонгон шалгаруулалтын хугацаанд байгаагүй. Бүгд нэг ойлголттой, эхний түвшинд нийт 1255 км т*******аа барих юм байна гэдэг материалууд ирсэн байсан. Нэхэмжлэгч тал 522.9 км замыг эхэлж барина. Дараа нь хоёрдугаар үе шат гэж баригдах Зээгт-Арцсуурь чиглэлийн т*******ыг барих санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байсан учраас татгалзсан. Тэрийг тухайн үед утсаар болон албан хариугаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Мөн 2 дахь сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч тал оролцох бүрэн боломжтой байсан. Өөрсдөө тухайн үед зарласан байна, энэ мөнгийг ямар хугацаанд яаж байршуулах вэ гэдгийг утсаар манай ажлын хэсгээс тодруулж байсан байдаг. Тэгээд өөрсдөө хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцоогүй. Маргаж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага шаардлага хангахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

Монголын т******* ТӨХК-ийн хувьд Засгийн газрын тогтоолоороо энэ компанийн дүрмийг мөрдүүлэх дээр орсон. Энэ хүрээнд саяны шалгарсан компанитай маш олон удаагийн уулзалт хийсэн. Компанийн дүрмийн төсөл болон хувьцаа эзэмшигчдийн гэрээн дээр маш олон удаа ярилцсан. Ямар нэгэн байдлаар чадваргүй компани шалгаруулсан учраас энэ ажил маань саатаж өнөөдрийг хүрсэн асуудал огт байгаагүй. Бид 7 хоногт 2 ч удаагийн уулзалт, хэлэлцээрүүдийг хийж нэлээн олон талаас яам, тамгын газар, оролцогч бүх талуудаас саналаа аваад 06 дугаар сард компани маань албан ёсоор байгуулагдсан. Түүнээс хойш концессыг байгуулах ажлын хэсгийн хүрээнд эхлээд Төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулах, концесс байгуулах ажлын хэсгийг томилох, бэлтгэл ажлаа хангах энэ компанитай холбоотой, төслийг амжилттай хэрэгжүүлэхтэй холбоотой ажлууд цаг наргүй явж байгаа гэдгийг хэлье. Тиймээс нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. гэв.

3.5. Гуравдагч этгээд ******* саплайз ХХК-ийн төлөөлөгч Б.С******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь манай компанийн эрх ашгийг хөндөхгүй хэмээн үзэж буй тул ******* саплайз ХХК энэхүү шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байгааг хүлээн авна уу. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагууд, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагуудаас энэхүү шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 1.1, 1.3-т тодорхойлсон шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 1.2-т тодорхойлсон шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А. Шүүх нэхэмжлэгчээс тодорхойлон маргаж буй захиргааны акт болон захиргааны үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөхөөс өмнө талуудын хооронд үүссэн маргаан болох Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажлыг зохион байгуулахтай холбоотой эрх зүйн суурь харилцааг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзлээ.

Нэг. Шүүхээс талуудын хооронд үүссэн маргаантай холбоотойгоор эрх зүйн харилцааг дүгнэсэн талаар:

1.1. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй хариуцагч Монголын т******* ТӨХК-ийн баталсан 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг болон мөн оны 05 дугаар сарын 16-ны өдөр шинээр батлахдаа Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг-т нэмэлтээр оруулсан банкны баталгааны асуудлаар тайлбарлахдаа энэхүү харилцаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш, мөн Концессын тухай хуульд ч ийм зохицуулалт байхгүй гэх агуулгаар маргадаг.

1.2. Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Э*******, *******ны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03/662 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ... Монголын т******* ТӨХК-иас зарласан тус шалгаруулалт нь Концессын тухай хуульд заасан Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зарлаж буй концесс эзэмшигчийг сонгох, концесс олгох тухай шалгаруулалт биш бөгөөд Монголын т******* ТӨХК-ийн зүгээс дээрх төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг сонгон шалгаруулж буй шалгаруулалт юм ...[21] гэж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-1/1630 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичигт ... танай байгууллагын оролцсон сонгон шалгаруулалт нь дээрх төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажил тул Концессын тухай хуульд хамаарахгүй асуудал байна ... гэж тус тус хариу өгчээ.

1.3. Шүүхээс энэхүү маргаантай асуудалд эрх зүйн дүгнэлт өгөхдөө Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг гэх эрх зүйн ойлголтын үндсэн /онолын/ агуулга болон эрх зүйн хэм хэмжээг системчлэн тайлбарлах, түүнчлэн төсөөтэй хэрэглэн тайлбарлах арга зүйд тулгуурлан дараах дүгнэлтийг хийж байна. Тодруулахад:

1.4. Хариуцагч Монголын т******* ТӨХК-ийн баталсан Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг гэх ойлголт нь олон улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцаанд Request for Qualifcations хэмээх нэр томьёогоор хэрэглэж тогтсон ойлголт байна.

1.5. Request for Qualifcations гэх ойлголт нь онолын талаасаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцаанд буюу төрийн худалдан авах /тендерийн/ харилцаанд хамаардаг бөгөөд урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийг боловсруулж, гаргах нь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээдүүдийн ерөнхий ур чадвар, техникийн болон санхүүгийн чадавхыг тогтоох зорилготойгоор худалдан авах ажиллагааны эхний үе шатуудын нэг гэж үздэг.[22]

1.6. Үүнийг Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлд бэхжүүлж өгсөн байна.

1.7. Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажлыг зохион байгуулах гол үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг судлан үзэхэд:

1.8. Тус тогтоолын 1 дэх заалтаар Монголын т******* ТӨХК-ийн оролцоотой Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн т******* ХХК, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын Чойбалсан-Хөөт-Бичигт т******* ХХК-ийг тус тус байгуулж,

1.9. Тус тогтоолын 3 дахь заалтаар концессын Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажлыг зохион байгуулахыг Зам, Л.Х, Монголын т******* ТӨХК-д даалгаж,

1.10. Тус тогтоолын 4 дэх заалтаар уг тогтоолын 1-д заасан компанитай холбогдох хууль тогтоомжийн дагуу шууд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт, т*******ын төслийн ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх арга хэмжээ авахыг Зам, Л.Х, Монголын т******* ХХК-д тус тус даалгажээ.

1.11. Мөн дээрх тогтоолын эрх зүйн үндэслэл хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 2007 оны Т*******ын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг зэргийг үндэслэжээ.

1.12. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, ... саналыг хэлэлцэж шийдвэрлэх; гэж, 2007 оны Т*******ын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Улсын э*******, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, т*******ын шугамын чигийг Засгийн газар тогтооно. гэж заажээ.

1.13. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолд эдгээр хуулийн зохицуулалтуудыг хэрэглэсний учир холбогдол нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын суурь бүтцийг улсын э*******, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзсэн байна.

1.14. Мөн тус тогтоолоор 3 ялгаатай харилцааг зохицуулсан байна. Үүнд:

1.15. Нэгдүгээрт, уг тогтоолын 1 дэх заалтаар Монголын т******* ТӨХК-ийн оролцоотой Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн т******* ХХК, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын Чойбалсан-Хөөт-Бичигт т******* ХХК-ийг байгуулсан байна.

1.16. Хоёрдугаарт, уг тогтоолын 3 дахь заалтаар Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажлыг зохион байгуулахыг Зам, Л.Х, Монголын т******* ТӨХК-д даалгасан байна.

1.17. Гуравдугаарт, уг тогтоолын 4 дэх заалтаар тогтоолын 1-д заасан компанитай холбогдох хууль тогтоомжийн дагуу шууд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэжээ.

1.18. Тодруулбал, маргаан бүхий тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын 3 дахь заалтад заасан асуудал буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын компани /ТЗК/-д хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох ажил хамаарч байна.

1.19. Харин Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын компани /ТЗК/-д хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээд сонгогдсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолын 4 дэх заалт хэрэгжихээр байна.

1.20. Хэдийгээр онолын хувьд Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг нь тендерийн эрх зүйн харилцаанд хамаарах боловч Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын суурь бүтцийг улсын э*******, нийгэмд онцгой ач холбогдолтой бүтэц гэж Монгол Улсын Засгийн газраас үзсэн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн Хуулиар ... үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ... байгууламж, ажил, үйлчилгээ ... худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. гэж заасан зохицуулалт үйлчлэхээр байна.

1.21. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг нь тендерийн эрх зүйн харилцаанд хамаарах боловч Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын суурь бүтэц нь улсын э*******, нийгэмд онцгой ач холбогдолтой тул түүнд хамаарах Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулагдахгүй байна.

1.22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй. гэж зааснаар энэхүү маргаан бүхий эрх зүйн харилцаа нь Концессын тухай хуульд хамаарах сонгодог концессын харилцаа биш, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш байх тул энэ тохиолдолд тухайн эрх зүйн харилцаанд агуулга болон хүрээ хязгаарын хувьд ойролцоо хэрэглэж болох хуулийг төсөөтэй хэрэглэж, тайлбарлана.

1.23. Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255-1507 км т*******ын суурь бүтцийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын төрлөөр барьж байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох нь Урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг-ийн гол зорилго байна.

1.24. Иймд шүүх энэхүү Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255-1507 км т*******ын суурь бүтцийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын төрлөөр барьж байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичигтэй холбоотой харилцаа нь Концессын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаар, тодруулбал, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг төсөөтэй хэрэглэх байдлаар зохицуулагдах эрх зүйн харилцаа байна гэж дүгнэлээ.

Б. Нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэсэн талаар:

Нэг. Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны актыг тодорхойлохдоо Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмж-ийг[23] тодорхойлсон.

1.2. Тус зөвлөмжид Ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар Чойбалсан-Хөөт-Бичигт болон Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийн хөрөнгө оруулагчийг сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийг дагуу саналаа ирүүлсэн бүх хуулийн этгээд нь шаардлага хангаагүй гэж үзэж, дахин олон нийтэд нээлттэй зарлах гэжээ.

1.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгээс анх 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарлан явуулсан урьдчилсан сонгон шалгаруулалтаа хүчингүй болгож, дахин шинээр зарлан явуулах шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргажээ.

1.4. Энэ тухайгаа Монголын т******* ТӨХК нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/718 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байх бөгөөд үүний дараа Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/817 тоот бичгээр ... Ажлын хэсгээс нийт оролцогчдын санал шаардлага хангаагүй гэж үзсэн тул сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн. Танай компанийн хувьд Баруун чиглэлийн т*******ын төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн. Үүнд: Эхний шатанд Зээгт-Шинэжинст-Шивээхүрэн чиглэлийн 520 орчим км т*******ыг барих ба хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирүүлсэн бол дараагийн шат буюу Арцсуурь-Зээгт чиглэлийн т*******ыг барих хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа ирүүлээгүй болно гэж үндэслэлээ дурдаж хариу өгчээ.

1.5. Түүнчлэн, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зам, тээврийн сайдын 2022 оны ******* дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хуралдаан болж[24], Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын суурь бүтцийг барих төсөлд хөрөнгө оруулах дотоод, гадаадын аж ахуй нэгжийг сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг /2022.05.16/-ийг[25] шинэчлэн баталжээ.

1.6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайлбал, уг баримт бичгийн 2.2.3.5-д Хүсэлт гаргагч нь 10,000,000 /арван сая/ ам.доллартай тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий баталгааг Монгол Улсын арилжааны аль нэг банкаар гаргуулан ирүүлнэ гэх шаардлага нэмэгдсэнийг Концессын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад нийцээгүй, хууль бус шаардлага байсан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч С ГХОХХК нь тус 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцоогүй, тус шалгуур үзүүлэлтийн баримт бичигт хүсэлт гаргаагүй байна.

1.7. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодруулахад нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцоогүй гэх үйл баримттай маргаагүй болно.

1.8. Хариуцагчийн зүгээс Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмж-ийг захиргааны актын шинжийг агуулахгүй гэж маргасныг шүүх хүлээн аваагүй.

1.9. Учир нь, тухайн зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг агуулж байна гэж шүүх үзсэнийг дурдах нь зүйтэй.

1.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох зохицуулалт нь эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болоогүй буюу хаяглагдсан этгээддээ эрх зүйн хувьд дарамт учруулсаар байгаа захиргааны актын хувьд хэрэглэгддэг.

1.11. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох зохицуулалт нь шүүхэд захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд тухайн захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол хэрэглэгддэг.

1.12. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмж нь тодорхой эрх зүйн харилцааг дуусгавар болгосон боловч дараагийн шинэ эрх зүйн харилцаа буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ажлын хэсгийн хуралдаан болж, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын суурь бүтцийг барих төсөлд хөрөнгө оруулах дотоод, гадаадын аж ахуй нэгжийг сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийг шинэчлэн баталснаас эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болжээ.

1.13. Иймд шүүх нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй.

1.14. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмнөх урьдчилсан сонгон шалгаруулалт хуульд нийцээгүй, хууль бус байдлаар явагдсан учир нэхэмжлэгч компани дахин зарласан сонгон шалгаруулалтад оролцоогүй, өмнөх сонгон шалгаруулалтыг дуусгавар болгож, дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгох боломжтой гэж үзсэн гэх агуулгатай тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

1.15. Учир нь, маргаж буй Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмж нь үргэлжилсэн шинжтэй захиргааны акт биш, харин тодорхой эрх зүйн харилцааг дуусгавар болгосон шинжтэй захиргааны акт байх тул түүнээс хойшхи эрх зүйн үр дагаварт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй.

1.16. Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, эсхүл нэмэгдүүлэх процессын эрх хэмжээтэй байдаг бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.17. Хэдийгээр хариуцагч Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгээс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийн шалгуур, нөхцөлийг хэлэлцэж тогтох асуудлыг хэлэлцэхэд нарийвчилсан шаардлагыг бэлтгэж амжаагүй байсан[26] атлаа 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмждөө Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн т*******ын төслийн хөрөнгө оруулагчийг сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичгийг дагуу саналаа ирүүлсэн бүх хуулийн этгээд нь шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй.

1.18. Хариуцагч Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/817 тоот бичгээр ... Ажлын хэсгээс нийт оролцогчдын санал шаардлага хангаагүй гэж үзсэн тул сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн. Танай компанийн хувьд Баруун чиглэлийн т*******ын төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн. Үүнд: Эхний шатанд Зээгт-Шинэжинст-Шивээхүрэн чиглэлийн 520 орчим км т*******ыг барих ба хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирүүлсэн бол дараагийн шат буюу Арцсуурь-Зээгт чиглэлийн т*******ыг барих хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа ирүүлээгүй болно гэж тайлбарлахдаа нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/92 тоот албан бичгээр[27] ирүүлж байсан Тайлбар хүргүүлэх тухай тоотыг харгалзан үзэж, нягтлаагүй.

1.19. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанаас Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын суурь бүтцийг барих төсөлд хөрөнгө оруулах дотоод, гадаадын аж ахуй нэгжийг сонгох урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг /2022.05.16/-ийг шинэчлэн батлахдаа уг баримт бичгийн 2.2.3.5-д Хүсэлт гаргагч нь 10,000,000 /арван сая/ ам.доллартай тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий баталгааг Монгол Улсын арилжааны аль нэг банкаар гаргуулан ирүүлнэ гэх шаардлага нэмсний дагуу дахин сонгон шалгаруулалтад оролцох компаниудад Монголын т******* ТӨХК-ийн нэр дээрх тусгай дансанд тухайн мөнгөн дүнг байршуулах үүргийг хүлээлгэсэн боловч түүнийгээ хэрэгжүүлээгүй гэх зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх боловч энэхүү хэсгийн 1.17-1.19-д заасан үйл баримтууд нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохооргүй байна.

1.20. Учир нь, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалт хүчингүй болсон, түүнчлэн нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцоогүй байна.

1.21. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг гаргасан шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийн тухайд:

2.1. Нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны үйл ажиллагааг тодорхойлохдоо Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг[28] тодорхойлсон.

2.2. Шүүхээс тус саналын урилгыг захиргааны акт биш гэж дүгнэлээ. Тодруулбал:

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан.

2.4. Маргаж буй урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилга нь захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгох буюу зохицуулалт агуулсан байх шинжийг хангахгүй байна гэж үзлээ.

2.5. Өөрөөр хэлбэл, энэхүү урилга нь сонгон шалгаруулалтад оролцохыг холбогдох этгээдүүдэд нээлттэй байдлаар уриалсан шинжтэй, заавал биелүүлэх үүрэг үүсгэхгүй байна.

2.6. Харин энэхүү урилга нь захиргааны эрх зүйн онолын үүднээс тайлбарлахад захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийлэл болно.

2.7. Иймд маргаж буй саналын урилга нь захиргааны акт биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Гурав. 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг Монголын т******* ХХК-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

3.1. Шүүхээс нэгэнт энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн Б-ийн 1-д нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэрхүү сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгахыг хүссэн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

3.2. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас өмнө зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтаа хүчингүй болгосон шийдвэр хэрэгжсэн буюу тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож дуусгавар болгосон байгаа энэ тохиолдолд хүчингүй болсон сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг даалгах хууль зүйн боломжгүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагч Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас дахин зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтад өөрөө оролцоогүй байгаа энэ тохиолдолд хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн төдийгүй сэргэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй байна.

3.3. Иймд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

В. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын маргасан бусад эрх зүйн асуудлын тухайд:

1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр маргасан.

2. Шүүх энэхүү үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь:

3. Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжийг гарсан талаар Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/718 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

4. Тус мэдэгдлийг хүлээн аваад нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/98 тоот албан бичгээр тодруулга хүссэний дагуу Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/817 тоот бичгээр хариуг өгчээ.

5. Энэ хугацааг шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны төгсгөл хэсэг гэж дүгнэсэн бөгөөд энэ хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн ахлагч буюу Зам, тээврийн хөгжлийн дэд сайдыг жинхэнэ хариуцагч биш гэж маргадаг.

7. Нэхэмжлэгчээс уг захиргааны хэрэгт хамаарах нэг хариуцагчийг тодорхойлохдоо Зам, ын 2022 оны ******* дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийг тодорхойлсон, түүнийг нь үндэслэлтэй гэж үзэж шүүхээс тус ажлын хэсгийг хариуцагчаар татсан, мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/8601 тоот албан бичгээр[29] тус ажлын хэсгийн ахлагч буюу Зам, тээврийн хөгжлийн дэд сайдыг хариуцагчаар татсаныг дурдсан байна.

8. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна. гэж заасны дагуу тухайн ажлын хэсэг нь захиргааны байгууллага болох бөгөөд тус ажлын хэсгийн ахлагч нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байхаар Зам, ын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тушаалаар зааж, түүнд эрх олгосон байх тул түүнийг хариуцагч гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6, 2007 оны Т*******ын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ГХОХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас Зам, ын 2022 оны ******* дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан урьдчилсан сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох болон 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарласан Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонгон шалгаруулалт зохих журмын дагуу үргэлжлүүлэн явуулахыг Монголын т******* ХХК-д даалгах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С ГХОХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Монголын т******* ТӨХК-аас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн т*******ын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилан сонгон шалгаруулалтад оруулах саналын урилгыг гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

[1] Хэргийн 3-р хавтасны /цаашид 3Хх гэх/ 181 дэх тал

[2] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 66-67 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 161-162 дахь тал

[4] 1Хх 178 дахь талын арын нүүр

[5] 2Хх 51-62 дахь тал

[6] 2Хх 70-250 дахь тал

[7] 2Хх 7 дахь тал

[8] 1Хх 24 дэх тал

[9] 1хх 32-33 дахь тал

[10] 1Хх 34 дэх тал

[11] 1Хх 28 дахь тал

[12] 1Хх 143-145 дахь тал

[13] 1Хх 205-208 дахь тал

[14] 2Хх 3-6 дахь тал

[15] 1Хх 43-64 дэх тал

[16] 1Хх 52 дахь тал

[17] 3Хх 64-70 дахь тал

[18] 3Хх 69 дэх тал

[19] Хэргийн 4-р хавтасны /цаашид 4Хх гэх/ 13-14 дэх тал

[20] 3Хх 172-178 дахь тал

[21] 1Хх 19 дэх тал

[22] chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.adb.org/sites/default/files/open-competitive-bidding-mn.pdf, Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны заавар, 10 дахь тал

[23] 2Хх 7 дахь тал

[24] 2Хх 3-6 дахь тал

[25] 1Хх 43-64 дэх тал

[26] 1Хх 239 дэх тал, Бүс нутгийн логистикийн төвийн дарга М.Энхбатын яриа бүхий тэмдэглэл

[27] 1Хх 37-38 дахь тал

[28] 1Хх 185 дахь тал

[29] 1Хх 187 дахь тал