| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03055/И |
| Дугаар | 183/ШШ2024/02083 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/02083
| 2024 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2024/02083 Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
...
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 10 921 373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Бишрэлт бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024.05.30-ны өдөр 910 115 төгрөг, 2024.06.30-ны өдөр 910 115 төгрөг, 2024.07.30-ны өдөр 910 115 төгрөг, 2024.08.30-ны өдөр 910 115 төгрөг, 2024.09.30-ны өдөр 910 115 төгрөг, 2024.10.30-ны өдөр 910 115 төгрөг, 2024.11.30-ны өдөр 910 115 төгрөг, 2024.12.30-ны өдөр 910 115 төгрөг, 2025.01.30-ны өдөр 910 115 төгрөг, 2025.02.28-ны өдөр 910 115 төгрөг, 2025.03.30-ны өдөр 910 115 төгрөг, 2025.04.30-ны өдөр 910 115 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 692 төгрөгийн 50 хувь болох 94 846 төгрөгийг хариуцагч ******* үлдэх 50 хувь болох 94 846 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ