Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/03606

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 02

101/ШШ2023/03606

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо,  байр  тоот хаягт оршин суух ******* овогт М*******гийн Б******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  хороо,  байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн хороо,  гудамж, байр, тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х*******,

шинжээч Ж.У*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэгийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 210/MA2022/00690 дугаар магадлалаар Ш г ХХК, Б.Б, С.Б нараас 1,344,591,588 төгрөгийг гаргуулж О у ОМЗ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Б******* миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн  хороо,  гудамж, дугаар байрны  тоот 110 м.кв талбайтай үл хөдлөх х үнэлгээг 330,000,000 төгрөгөөр тогтоосныг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2-241/7618 тоот мэдэгдлээр өгснийг хүлээн авч танилцлаа. Тус мэдэгдэлд зөвхөн шинжээч Х ү төв ХХК-ийн албан бичгийг хавсаргасан бөгөөд х ү дэлгэрэнгүй тайланг хавсаргаагүй ба миний бие тус тайлантай танилцах боломжийг олгоогүй. Тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг авах үед миний бие ойролцоо байрнуудын үнэлгээг судалсны үндсэн дээр 660,000,000 төгрөгөөр үнэлж шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн. Төлбөр авагч тал энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээчээр үнэлгээг тогтоолгожээ. Х ү төв ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээ албан тоотоор миний байрыг 330,000,000 төгрөгөөр буюу миний өгсөн үнийн саналаас 2 дахин бага үнэ тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Одоогоор Улаанбаатар хотын захын дүүргүүдээр дөнгөж суурь цутгаж байгаа барилгын захиалгын гэрээг 1 м.кв талбайг 2,600,000 төгрөгөөс эхлэн үнэлж, гүйцэтгэл дөхсөн тохиолдолд 3,000,000 төгрөгт хүрч байгаа. Түүнээс гадна орон сууцны байршил төв рүү байхаас хамаарч үнэ илт өөр өөр байдаг. Зайсангийн байршил дахь орон сууцнууд хамгийн өндөр үнэтэй байдгийг хүн бүр мэдэх болсон билээ. Гэтэл үнэлгээчин нь х үнэлгээг тогтоохдоо илт нэг талыг барьж, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоож байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зараас ойролцоо байрны үнийг үзэхэд 1 м.кв нь 5,000,000 төгрөгөөс эхэлж байгааг байгааг зараас харж болно. Иймд Х ү төвийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газарт холбогдуулж М.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 210/MA2022/00690 дүгээр магадлалаар Ш г ХХК, Б.Б, С.Б нараас 1,384,591,588 төгрөгийг гаргуулж О у ОМЗ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш г ХХК, Б.Б, С.Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Б*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн хороо, дугаар байрны  тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22261137/04 дүгээр битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22261137/10 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/134 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Х ү төв ХХК-аар дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 330.000.000 төгрөгөөр үнэлснийг талуудад биечлэн болон баталгаат шуудангаар мэдэгдэн гарду******* өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу, М.Б*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байрны 21 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 330,000,000 төгрөгийн 70 хувь болох 231,000,000 төгрөгөөр доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 5 дугаар сарын 12- ны өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар нийтэд зарласан. Албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолуудыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт биечлэн болон баталгаат шуудангаар гарду******* өгсөн. М.Б******* нь оролцогч биш учраас хөрөнгөтэй холбоотой мэдэгдлийг биечлэн хүргэж байсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/11558 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул М.Б*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 3/, НШШГГ-ын 2023.04.21-ний өдрийн 4-241/7618 дугаартай ү мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, М.Б*******аас НШШГГ-т 2023.04.05-ны өдөр үнийн санал хүргүүлсэн бичиг, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.13-ны өдрийн 210/МА2022/00690 дугаар магадлал, НШШГГ-ын 2023.05.02-ны өдрийн 4-241/8609 дугаартай мэдэгдэл, 2023.04.25-ны өдрийн 5/33 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.05.10-ны өдрийн итгэмжлэл, 2023.06.13-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, 2023.07.26-ны өдрийн өмгөөлөгч сольж оролцуулах хүсэлт,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2023.05.18-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, 2022.07.28-ны өдрийн 101/ГХ2022/01753 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.13-ны өдрийн 210/МА2022/00690 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.28-ны өдрийн 101/ШЗ2022/17921 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, О у ОМЗ ББСБ ХХК-ийн 2022.08.02-ны өдрийн 22/475 дугаар албан бичиг, 2022.08.26-ны өдрийн 22261137 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, М.Б*******ын үнийн санал, төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнийн санал, 2023.04.12-ны өдрийн 4/133, 4/134/, 4/135 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль, эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэл, Х ү төв ХХК-ийн захирлын 2023.04.12-ны өдрийн 14 дугаар тушаал, 2023.04.19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, ү тайланг хүлээлцсэн баримт, Х ү тайлан, НШШГГ-ын 2023.04.21-ний өдрийн 4-241/7637, 4-241/7642, 4-241/7621, 4-241/7649, 4-241/7643, 4-241/7619, 4-241/7648, 4-241/7641, 4-241/7620, 4-241/7646, 4-241/7647, 4-241/7618 дугаартай ү мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: шинжээч Ж.У*******гийн мэдүүлэг, 2023.08.02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М.Б******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 330,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин Ж.У*******гийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг гаргасан

 

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэрээр хариуцагч Ш г ХХК, Б.Б, С.Б нараас 1,394,591,588.49 төгрөгийг гаргуулж О у ОМЗ ББСБ ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр, 3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056641 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр, 4 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204057527 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, 21 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 47/г хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204103246 дугаарт бүртгэгдсэн 6,390 м.кв талбайтай орон сууц үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 210/MA2022/00690 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс 50,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь үлдэх 1,344,591,588.49 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, хариуцагч нар нь дээрх зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/17921 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2022/01753 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр дараах ажиллагаануудыг явуулсан байна. Үүнд:

 

5.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 22261137 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулжээ.

 

5.2. Шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийхдээ төлбөр төлөгч Ш г ХХК, Б.Б, С.Б нар болон барьцаа х нэг болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, 21 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай эд х өмчлөгч М.Б******* нарт мэдэгдэж, үнийн санал авах ажиллагааг хийсэн байна.

 

М.Б******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ийн үнийг 6,000,000 төгрөгөөр тооцож, нийт 660,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх үнийн саналыг бичгээр хүргүүлсэн байх ба төлбөр төлөгч Ш г ХХК, Б.Б, С.Б нар нь мөн уг үл хөдлөх хөрөнгийг 660,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх үнийн саналыг тус тус ирүүлжээ.

 

5.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/134 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, 21 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай эд х үнэлгээг тогтоох шинжээчээр Ж.У*******г томилж, хууль тайлбарлаж эрх, үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, үл хөдлөх эд х үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ. /хх-66, 68, 69/

 

Шинжээчээр томилогдсон Ж.У******* х үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь, түүний харьяалагдан ажилладаг Х ү төв ХХК нь х үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан х үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх ба үнэлгээчин Ж.У*******г хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны зүйл болох х үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Б******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа болон тогтоолтой холбогду******* гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

5.4. Үнэлгээчин Ж.У******* нь тогтоолын дагуу тухайн хөрөнгийг үнэлэн, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр х ү тайланг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, 21 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай эд хөрөнгийг 330,000,000 төгрөгөөр үнэлжээ.

 

5.5 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4-241-7618 дугаартай албан бичгээр барьцааны зүйл болох х өмчлөгч М.Б*******т х ү талаарх мэдэгдлийг хүргүүлэн мэдэгдэж, мөн өдөр хүлээлгэн өгсөн байна: /хх-106/

 

Нэхэмжлэгч нь түүнд ү талаар мэдэгдэл хүргүүлсэн болон уг ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гаргаагүй, тухайн асуудлаар маргаагүй.

 

6. Нэхэмжлэгч нь х үнэлгээг эс зөвшөөрч, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр х үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

7. Х үнэлгээ хийх гэдэг нь х ү зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь х үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон х ү зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ.

 

Х үнэлгээ хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, 21 тоот хаягт байрлах 110 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө бөгөөд шинжээч нь х үнэлгээг тухайн орон сууцны ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судлан хийсэн байна. Үнэлгээ хийгдсэн орон сууцтай ижил төрлийн, нэг бүсчлэл тойрогт байрлалтай ойролцоо метр квадрат талбайтай, засал хийцлэлийн хувьд төстэй зах зээл дээр худалдан борлуулагдаж байгаа орон сууцуудтай харьцу******* зах зээлийн хандлагаар ү тооцоо хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. У нь шинжээч үнэлгээ хийж буй орон сууц болон харьцуулалт хийсэн орон сууцуудын онцлог, ашиглалт, насжилт, байршил зэрэг хүчин зүйлсийг тооцон, зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ, борлогдох магадлал, хэлцлийн нөхцөл зэргийг харгалзан нэгж талбайн тохируулагдсан дундаж жишиг үнийг тогтоон үнэлгээ хийлгэж буй орон сууцны талбайн хэмжээгээр тооцон зах зээлийн үнэ цэнийг тодорхойлжээ.

 

Үнэлгээчин Ж.У******* нь тогтоолын дагуу орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагаарх харьцуулалтын аргыг ашиглан үнэлгээ тогтоосон нь Х ү тухай хууль /2022 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бодитой байх зарчимд нийцсэн байна.

 

8. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Зайсанд байрладаг орон сууцны 1 м.кв нь 5,000,000 төгрөгөөс дээш үнэлэгдэж байхад энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хөрөнгийг үнэлээгүй, тухайн орчмын орон сууцны 1 м.кв-ийн үнэ нь 5,000,000 6,000,000 төгрөгийн үнэ өртөгтэй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар энэ нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь шинжээчийн х ү дүгнэлт илт нэг талыг барьсан, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон бодит бус, үл хөдлөх хөрөнгийг үнэн зөвөөр үнэлж дүгнэлт гаргаагүй, түүний өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ нь 660,000,000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

9. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон үнэлгээчин Ж.У******* нь М.Б*******ын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Х ү тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба х ү тайлан Х ү тухай хууль /2022 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2-т заасан шаардлагыг хангасан байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Нэхэмжлэгч нь х ү тайланд Х ү төв ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хавсаргаагүй, мөн мэргэжлийн хариуцлагын талаарх мэдээллийг дурдаж холбогдох баримтыг хавсаргаагүй нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болно гэх тайлбарыг гаргаж маргаж мэтгэлцсэн.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/134 дугаар тогтоолоор х үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Ж.У*******г шинжээчээр томилсон ба х ү тайланд түүний харьяалагдан ажилладаг байгууллага болох Х ү төв ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хавсаргаагүй нь үнэлгээчин Ж.У*******гийн хийсэн х үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн барьцааны зүйл болох х үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, х ү тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээчин Ж.У*******гийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/11558 дугаар захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцу******* сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР