Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/01486

 

 

2024 04 11 181/ШШ2024/01486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, гэрч Б.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын МЭДЭГДЭЛ-ийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2018/01080 дугаар шийдвэрээр *******гаас 87,250,000 төгрөгийг гаргуулж Та глобал капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан ******* миний өмчлөлийн *******,*******,*******,, м.кв газрыг хамтад нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож, 391,481,471төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Миний бие Баянзүрх дүүргийн*******,*******, м.кв газрыг хөрсийг нь тордож, 2 граж, 2 хувийн сууцыг барихын тулд 500 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж барьсан. Одоогийн зах зээлийн ханш 800 гаран сая төгрөг байхад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгаад гомдолтой байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 2 гаражийг 206,2 мкв гэж бичсэн байдаг байхад үнэлгээний дүгнэлтэд 300 мкв гэж алдаатай бичсэн нь үнэлгээг бүхэлд нь буруу болгож байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* миний өмчлөлийн *******,*******,*******,, м.кв газрын хамт үнэлсэн 391,481,471 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2018/01080 дугаар шийдвэрээр *******гаас 87,250,000 төгрөгийг гаргуулж Та глобал капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч *******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын , дугаарт бүртгэлтэй *******,*******,*******, тоот байрлах 230 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууц, 206.2 м.кв талбайтай 2 ширхэг граж, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй 521 м.кв талбайтай газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 391,481,471 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нотлох баримтын тухайд:

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх3/, 181/ГХ2018/00819 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /Хх4/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх5/, 181/ШШ2018/01080 дугаартай шүүхийн шийдвэр /Хх6-12/, давж заалдах шатны шүүхийн магадлал /Хх13-18/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх19-20/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх21/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /Хх22-24/, мэдэгдэл /Хх25/, ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /Хх26-34/, зураг /Хх35/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх36/, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /Хх37/, итгэмжлэл /Хх40/, мэдэгдэл /Хх50/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол /Хх51/, итгэмжлэл /Хх226/-г гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: итгэмжлэл /Хх41/, итгэмжлэл /Хх57/, шүүхийн гүйцэтгэх хуудас /Хх58/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх59/, 181/ШШ2018/01080 дугаартай шүүхийн шийдвэр /Хх60-65/, давж заалдах шатны шүүхийн магадлал /Хх66-71/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх72/, зарлан дуудах мэдэгдэл /Хх73/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх74-75/, тэмдэглэл /Хх76-79/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /Хх80-83/,т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх84/, СҮхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2018/03652 дугаар шүүгчийн захирамж /Хх85-86/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бичсэн албан бичиг /Хх87/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн албан бичиг /Хх88-89/, тэмдэглэл /Хх90-91/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /Хх92-93/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх94/, зарлах дуудах мэдэгдэл /Хх95/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /Хх96/, мэдэгдэл /Хх97/, шинжээч томилуулах тухай албан бичиг /Хх98/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх99/, шинжээч томилох тухай тогтоол /Хх100-103/, ХХК-ийн албан бичиг /Хх104/, үнэлгээний тайлан /Хх105-116/, хөрөнгийн үнэлгээний хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /Хх117/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх118/, итгэмжлэл /Хх119/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх120-121/, мэдэгдэл /Хх122/, *******гийн гаргасан гомдол /Хх123/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /Хх124/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхий гэрчилгээ /Хх125-126/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх127/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх128/, шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /129-130/, 2019 оны 06 сарын 10-ны өдрийн хүсэлт /Хх131/, 181/ШШ2019/02082 дугаар шийдвэр /Хх132-137/,магадлал /Хх138-142/, тогтоол /Хх143-146/, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /Хх147/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /Хх148/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /Хх149-150/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх151-152/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх153/, шинжээч томилох тухай тогтоол /Хх154/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /Хх155-156/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх157/, хөрөнгө үнэлгээний тайлан /Хх158-176/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх178-179/, хөрөнгө үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /Хх180/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт /Хх181/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт /Хх182/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх183/, мэдэгдэл /Хх184-185/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж /Хх186-187/-г гаргасан.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* миний өмчлөлийн *******,*******,*******, тоот байрлах 2 гараж, м.кв газрын хамт хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож, 391,481,471 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл энэ хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш 800 гаран сая төгрөг байхад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 206,2 мкв талайтай гараж гэж бичсэн боловч үнэлгээн дотроо 300 мкв талбайтай гараж гэж тэмдэглэсэн учраас тухайн үнэлгээ бодит, зөв үнэлгээ болж чадаагүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хэрэгжиж байгаа ажиллагаа бөгөөд үнэлгээг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчнээр гүйцэтгүүлсэн. Үнэлгээчин нь эд хөрөнгийн бодит үнэлгээг хийхээр газар дээр нь үзлэг хийж тогтоосон үнэ, талбайн хэмжээ учир бодитой үнэлгээг гаргасан. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01080 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч *******гаас 92,078,053 төгрөгийг гаргуулж, Та -д олгохоор шийдвэрлэжээ.

-       Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1617 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, төлбөр төлөгч *******гаас 87,250,000 төгрөгийг гаргуулж, Та -д олгохоор шийдвэрлэсэн байна.

-       Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, дээрх шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан *******гийн өмчлөлийн *******,*******,*******, тоот байрлах 2 гараж, 2 хувийн сууц, 521 м.кв газрыг хамтад нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/01, 2/02 дугаартай тогтоолуудаар битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

-       Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож, үнийг тогтоогоогүй тул 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 9/226 тоот тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, мөн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заасан.

-       Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 9/226 дугаар тогтоолоор шинжээчээр шинжээч г томилж, шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

-       Шинжээч Г.Батзаяа нь тогтоолд заасан барьцааны хөрөнгө болох гийн өмчлөлийн *******,*******,*******, тоот байрлах 2 гараж, 2 хувийн сууц, 521 м.кв газрыг 391,481,471 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай мэдэгдлээр талуудад тус тус мэдэгдсэн байна.

-       Төлбөр төлөгч ******* нь үнэлгээний мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүйгээс 2022 оны 09 дүгээр сарын*******-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

-       Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд байх тул үнэлгээчнийг томилсон үйлдэл нь хуульд нийцжээ.

-       Үнэлгээчин нь тус үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, хөрөнгийн үнэлгээг 391,481,471 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

5.    Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлж буй хөрөнгө болох *******,*******,*******, тоот байрлах 2 гараж, 2 хувийн сууц, 521 м.кв газрыг үнэлэхдээ зах зээлийн хадлагаар үнэлгээг 391,481,471 гэж, орлогын хандлагаар 275,564,189 төгрөг гэж, өртгийн хандлагаар 268,782,300 төгрөг гэж үнэлсэн байх бөгөөд зах зээлийн хандлагын арга болох зах зээлийн харьцуулан жиших аргыг ашиглан, үнэлгээгээ хийж, үнэлж буй хөрөнгөтэй байршил, барилгын хийц, зориулалт, ашиглалтанд орсон он зэргээр нь ижил төстэй, зэх зээлд зарагдаж буй болон зарагдсан хөрөнгөтэй харьцуулан үнийн тохируулга хийж хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоож, энэ үнэлгээг дүгнэлтдээ тусгажээ. Энэ үнэлгээний маргаан нь 2022 оны зах зээлийн ханшаар үнэлэгдсэн үнийн талаарх маргаан бөгөөд ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өндөр байгаа асуудлаар нэхэмжлэгч нь гомдол гаргах үндэслэлгүй байна. Учир нь шинжээч нь тухайн хөрөнгөтэй ижил төстэй Баянзүрх дүүргийн 17, 15 дугаар хороонд байрлах 3 хөрөнгүүдтэй харьцуулан жишиж, үнийг тогтоож гаргасан байна. Мөн үнэлгээг хэт бага дүнгээр үнэлж, дүгнэлт гаргасан гэх тайлбараа нотлох баримтыг нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

6.    Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд шинжээч дүгнэлт гаргах талаар зохицуулж, хуулийн 17.1-т Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна гэж заасан. Шинжээч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 хувийн сууц болон 2 гараж, газарт үнэлгээ тогтоохоор шинжээчээр ажиллаж, бодит талбайн хэмжээ, зах зээлийн үнэлгээг гаргасан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд гаражийн бодит талбай 300 мкв байсан болохыг дүгнэлтдээ тусгасан байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 206,2 мкв талайтай гараж гэж бичсэн боловч үнэлгээн дотроо 300 мкв талбайтай гараж гэж тэмдэглэсэн учраас тухайн үнэлгээ бодит, зөв үнэлгээ болж чадаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

7.    Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч *******гийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8.    Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Ир 115 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч *******гийн гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ