Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/02084

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр                  Дугаар 183/ШШ2024/02084                              Улаанбаатар хот

  

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

...

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ХХК-д холбогдох 223 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч  73 650 000  төгрөгөөс татгалзаж, үлдэх  150 000 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 276 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 907 950 төгрөгийг хариуцагч  ******* ******* ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.





 

ШҮҮГЧ                                          Д.ЭНХЦЭЦЭГ