Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2024/00228

 

                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 7 дугаар багт байрлах, Дорнод аймгийн ******* , , т холбогдох

Цалингийн зөрүү 3 709 052 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* , , т холбогдуулан цалингийн зөрүү 3 709 052 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорнод аймгийн ******* , , газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар албан тушаал буурч, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар тогтоолоор уг тушаалыг хүчингүй болгосон. Ингээд ******* , , газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар тус газрын ******* удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эргэн томилогдсон. Ийнхүү хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж албан тушаал буурч ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3 709 052 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: О.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчаас 2019-2020 оны 2 508 633 700 төгрөгийн алдаа зөрчил илэрснээс газрын төлбөр дутуу ногдуулсан 2 137 324 300 төгрөгийн алдаа зөрчлийг арилгуулахаар 7 албан шаардлага, 7 зөвлөмжийг өгч, 371 309 400 төгрөгийн илүү, дутуу ногдуулсан газрын төлбөрийг аймаг, сумын төсөвт төвлөрүүлэх тухай 10 акт тогтоосон. Энэхүү акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн тул эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 248 тоот албан бичгийг ирүүлсэн тул 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаал гаргаж ******* удирдлагын хэлтсийн дарга О.*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8-д заасны дагуу төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл бүрдсэн тул 2023 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар М.Ганзоригийг тус газрын ******* удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Төсвийн тухай хуулийн дагуу цалин хөлсийг олгож, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн. О.******* нь албан тушаал бууруулсан тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг тус Зөвлөл хангаж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, О.*******г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Үүний дагуу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар О.*******г ******* удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Дорнод аймгийн ******* , , нь төрийн захиргааны байгууллагын хувьд төрөөс төсвийн тодотголоор тухайн жилийн төсвийн хөрөнгийг шийдвэрлэдэг бөгөөд О.*******г албан тушаал бууруулсан хугацаанд төрийн үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулах зарчмыг ханган уг сул албан тушаалыг М.Ганзоригоор түр орлон гүйцэтгүүлж, 2023 онд хуваарилагдсан төсвийн дагуу зарцуулсан болно. Манай байгууллагын 2023 оны төсөвт илүү хуваарилалт олгогдоогүй бөгөөд 2024 оны Төсвийн тухай хуульд мөн зардал тусгагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дорнод аймгийн Дотоод аудитын газрын шалгалтаар газрын төлбөр, татвартай холбоотой алдаа зөрчил гарсан учраас уг тушаалыг гаргасан. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8-д заасны дагуу төрийн албыг тасралтгүй явуулах шаардлагын улмаас түр орлон гүйцэтгэгчийг 10 сар хүртэл ажиллуулсан. Энэ зардал 2023 оны төсвийн хуваарилалт зардалд тусгагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорнод аймгийн ******* , , газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар “О.*******г албан тушаал бууруулах тухай”, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаар “О.*******г албан тушаалд нь эгүүлэн томилох тухай” тушаалуудын хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар “Маргаан хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолын хуулбар, Дорнод аймгийн ******* , , газрын Ерөнхий нягтлан бодогчийн гаргасан “О.*******гийн 2023 оны 03 дугаар сараас 10 дугаар сарын хооронд авсан болон авах цалингийн тооцоо” зэрэг баримтыг (хх 2-12 тал)-ыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь хариу тайлбараас өөр бичгийн баримт гаргаж өгөөгүй болно. (хх 16-17 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* , , т холбогдуулан “Цалингийн зөрүү 3 709 052 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч О.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Дорнод аймгийн ******* , , газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар албан тушаал буурч, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар тогтоолоор уг тушаалыг хүчингүй болгосон. ******* , , газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар тус газрын ******* удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эргэн томилогдсон. Ийнхүү хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж албан тушаал буурч ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3 709 052 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчаас 2019-2020 оны 2 508 633 700 төгрөгийн алдаа зөрчил илэрснээс газрын төлбөр дутуу ногдуулсан 2 137 324 300 төгрөгийн алдаа зөрчлийг арилгуулахаар 7 албан шаардлага, 7 зөвлөмжийг өгч, 371 309 400 төгрөгийн илүү, дутуу ногдуулсан газрын төлбөрийг аймаг, сумын төсөвт төвлөрүүлэх тухай 10 акт тогтоосон. Энэхүү акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн тул эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай аймгийн Санхүү хяналт, дотоод аудитын албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 248 тоот албан бичгийг ирүүлсэн тул 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаал гаргаж ******* удирдлагын хэлтсийн дарга О.*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8-д заасны дагуу төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл бүрдсэн тул 2023 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар М.Ганзоригийг тус газрын ******* удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Төсвийн тухай хуулийн дагуу цалин хөлсийг олгож, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн. О.******* нь албан тушаал бууруулсан тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг тус Зөвлөл хангаж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, О.*******г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Үүний дагуу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар О.*******г ******* удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Дорнод аймгийн ******* , , нь төрийн захиргааны байгууллагын хувьд төрөөс төсвийн тодотголоор тухайн жилийн төсвийн хөрөнгийг шийдвэрлэдэг бөгөөд О.*******г албан тушаал бууруулсан хугацаанд төрийн үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулах зарчмыг ханган уг сул албан тушаалыг М.Ганзоригоор түр орлон гүйцэтгүүлж, 2023 онд хуваарилагдсан төсвийн дагуу зарцуулсан болно. Манай байгууллагын 2023 оны төсөвт илүү хуваарилалт олгогдоогүй бөгөөд 2024 оны Төсвийн тухай хуульд мөн зардал тусгагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дорнод аймгийн Дотоод аудитын газрын шалгалтаар газрын төлбөр, татвартай холбоотой алдаа зөрчил гарсан учраас уг тушаалыг гаргасан. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8-д заасны дагуу төрийн албыг тасралтгүй явуулах шаардлагын улмаас түр орлон гүйцэтгэгчийг 10 сар хүртэл ажиллуулсан. Энэ зардал 2023 оны төсвийн хуваарилалт зардалд тусгагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн ******* , , газраас албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 3 709 052 /гурван сая долоон зуун есөн мянга тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.

2. Нэхэмжлэгч О.*******д олгох 3 709 052 /гурван сая долоон зуун есөн мянга тавин хоёр/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган, тайланг холбогдох байгууллагад илгээхийг хариуцагчид үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 495 төгрөгөөс 89 925 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89 925 төгрөг, төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг тус тус гаргуулан төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ