Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2024/00217/И |
Дугаар | 183/шш2024/01600 |
Огноо | 2024-04-15 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 183/шш2024/01600
2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2024/01600 | Улаанбаатар хот
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 14,807,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээний үүрэгт 14,807,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Манай ******* ******* ******* ХХК нь мэдээлэл *******, программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд бизнесийн үйл ажиллагааныхаа хүрээнд ******* ******* ******* ******* ******* *******тай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаартай Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний дагуу манай компани ******* ******* *******д E-School сургуулийн удирдлагын цогц системийг нэвтрүүлэх, ашиглуулах, нөгөө талаас ******* ******* ******* энэхүү үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээсэн. Бидний зүгээс гэрээгээр үүргээ зохих ёсоор биелүүлж 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр холбогдох дэлгэц, хэвлэгч, карт уншигч бүхий киоск төхөөрөмжийг суурилуулан акт үйлдэн хүлээлгэн өгч сар бүр системийн үйлчилгээг хэвийн үзүүлсээр ирсэн. Гэтэл хариуцагч программ хангамжийн төлбөрийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байсаар байна. Тодруулбал, 2022 оноос 2023 оны хичээлийн жилд ашигласан программ хангамжийн төлбөр 7,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хоорондох программ хангамжийн төлбөр 7,164,000 төгрөгийг төлөөгүй. Манай компани Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт "Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг Зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна." гэж, 359 дүгээр зүйлийн 359.1 дахь хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж, гэрээний 3.1.12-т "Систем ашиглалтын төлбөрийг Нэхэмжлэхийн дагуу тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 11 дүгээр сарын 01-ний өдөр, 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчид энэ талаар албан бичиг хүргүүлсэн боловч төлбөрийг төлөхгүй байсаар байна. Мөн гэрээний 4.4 дэх хэсэгт "Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед нөгөө талдаа үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутамд 0.05 хувийн алданги төлнө" гэж тус тус заасан. Мөн гэрээний хавсралт №3-т заасан төлбөрийн хуваарийг харгалзан алдангийг дараах байдлаар тооцож нийт алданги 667,800 төгрөг болсон. Иймд 2022 оноос 2023 оны хичээлийн жилд ашигласан программ хангамжийн төлбөр 6,970,727 төгрөг, 2023 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хоорондох программ хангамжийн төлбөр 7,164,000 төгрөг, алданги 697,073 төгрөг нийт 14,807,800 төгрөгийг хариуцагчаас олгож өгнө үү, гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-иас ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүх хуралдаанд нотлох баримтаа гаргаж өгч шүх хуралдаанаар шийдүүлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.01.23-ны өдрийн 71/А/23 дугаартай Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, систем ашиглалтын төлбөр, төлбөрийн хуваарь, 2023.01.23-ны өдрийн Сургуулийн хоолны киоск нийлүүлэх гэрээ, зарлагын баримт, бүтээгдэхүүн солих хүсэлт, оролцогчдын бүртгэл, ******* *******йн сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р улирлын eschool ашиглалтын тайлан, 2023.11.01-ний өдрийн 58/23 дугаартай албан бичиг, төлбөрийн баримт,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 14,807,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээ байгуулснаас хойш 3 жил буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл eschool сургуулийн удирдлагын цогц системийг *******д нэвтрүүлэх, ашиглуулах, захиалагч нь ашиглалтын төлбөрийг компанийн Худалдаа хөгжлийн банкны 413017498 тоот данс руу шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна. 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-нд очиж үзлэг хийхэд eschool-erp программ болон киоск машины үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул программ ажилладаггүй гэх хариуцагчийн татгалзал няцаагдаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед нөгөө талдаа үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0,05 хувийн алданги төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК дээрх гэрээний дагуу алданги шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс системийн төлбөр гэрээ байгуулагдсан буюу 2022-2023 оны хичээлийн жилд сарын 1,400,000 төгрөгөөр, 2023-2024 оны хичээлийн жилд сарын 2,350,000 төгрөг гэж тооцсон гэж тайлбарлаж байх боловч гэрээний үнэ 2,350,000 төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулаагүй, гэрээний үнэ нэмэхийг талууд тохиролцсон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний үнийг 2,350,000 төгрөгөөр шаардах эрхгүй гэж үзнэ.
Иймд хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-иас программын үндсэн төлбөр 9,800,000 /2023.02.01-2023.06.01, 2023.09-2023.11 сар хүртэл 7 сар x 1,400,000/ төгрөг, алданги 1,430,800 / 2023.02.01-2023.12.22 хүртэл 292 хоног x 1 хоногийн алданги 4,900 төгрөг/ төгрөг нийт 11,230,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,577,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч 2024.04.15-ны өдрийн 9.30 минутад товлогдсон шүүх хуралдааны тов мэдсэн, тов мэдэгдэх баримтад 2024.03.11-ний өдөр гарын үсэг зурсан, тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 194,643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 11,230,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,577,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 194,643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ