Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2024/00232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох

4 560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг

            Хариуцагч Ж.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан 4 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие хариуцагч Ж.г Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газарт ажиллаж байхдаа таньдаг болсон. 2023 оны 06 сарын 20-ны үед намайг тос буулгаж байхад Ж. надтай уулзаад “...та газартай юу, газартай бол манай нэг найз эко хашаа хийдэг юм, би ч бас газартай, газар дээрээ хашаа хийлгэх санаатай байна, хамтраад хийлгэж болно шүү” гэсэн санал гаргасан. Миний хувьд эко хашаа хийлгэвэл өнгө үзэмж нь зүгээр байх гэж маш сайхнаар төсөөлөөд Ж.гээс ямар үнэ ханштай хийлгэх талаар асууж тодруулсан. Тэгэхэд “та хоёр айлын хашааны материалд орох цемент, торыг Улаанбаатар хотоос өртөг багатай аваад ирвэл болно” гэж хэлсэн. ...2023 оны 06 сарын 23-ны өдөр Ж. нь надтай ирж уулзаад “ахаа, би тор захиалах хүнтэй холбогдоод байна, та мөнгийг нь шилжүүлчих үү” гээд утга дээр нь Дорнод гэж бичүүлээд 900 000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Маргааш нь буюу 2023 оны 06 сарын -ний өдөр дахин залгаад “ахаа би ******* сард амралтаа авна, амралтаараа гялс хашаануудаа хийчихмээр байна, та яаралтай цементээ аваад ирэх үү” гэхээр нь би эхнэртэйгээ зөвлөөд аймаг руу буцахдаа тухайн цементээ авч очихоор болж 2023 оны 06 сарын 26-ны өдөр утга дээр нь гэж бичээд 6 тн цементний үнэ 2 *******0 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд цементээ аваад ирэхэд Ж. нь найзынх гээд ******* сумын 1 дүгээр багт байрлах айлын хашааны гражид буулгуулсан. Энэ үедээ надад 2023 оны 0******* сарын 25-ны дотор манай хашааг хийж хүлээлгэж өгнө гэж итгүүлсэн. Тохирсон хугацаа нь аль хэдийн өнгөрсөн ч гэсэн хэд хоног хүлээж, сүүлдээ яасан бэ гэж залгах болгонд “дүү нь ажилдаа орчихсон, амжихгүй байна, найзынхаа тоног төхөөрөмжийг ашиглаж хийх тул хугацаа хэрэгтэй байна” гээд байсан. 2023 оны 09 сарын 16-ны өдөр ярихад “хашаа хийж өгөх худлаа болсон, харин ирэх нэг дэх өдөр таны мөнгийг өгье” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Миний хувьд 6 тн цементийг өөрийн зардлаар тээвэрлэж ирсэн. Хэдийгээр өөрийн машинаар авчирсан ч гэсэн хэрвээ 6 тн цемент ачаагүй бол бусдын 6 тн ачааг ачиж орлого олох байсан. 1 тн ачааг доод тал нь 200 000 төгрөгийн хөлсөөр ачдаг. Хүмүүс хоорондоо тохироод 1 тн ачааг 200 000-250 000 төгрөгөөр ачдаг болохыг Б.Баярсайхан, Ч.Адьяажав нар гэрчилсэн. Иймд тор авахаар шилжүүлсэн 900 000 төгрөг, 6 тн цемент авахаар шилжүүлсэн 2 *******0 000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 1 200 000 төгрөг, нийт 4 560 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ж., түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: ...Би Б.******* ахтай уулзахдаа “дүү нь өөрөө хашаа хийж барих гэж байгаа юм” гэж хэлэхэд “ах нь ч гэсэн газартай, хашаа барих санаатай байгаа,  чи надад хашаа хийгээд өгөөч” гэсэн. Тэгээд 2 айлын хашаа хийх материалыг хотоос авчирч өгөхөөр болсон. ...Би хашааг ажлын заваараа хийж байгаа болохоор анх тохирсон хугацаандаа амжиж хийж чадаагүй. ...Одоо хашаагаа хийсэн боловч хэдэн шон дутуу байгаа. Үүнээс болж бидний хооронд маргаан үүссэн. ...******* ах торны 900 000 төгрөг, цементний 2 400 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. 60 000 төгрөгт ачааны хучлага авсан байсан. Материалын үнэ 3 360 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Анхнаасаа ачааны мөнгө өгнө гэж тохиролцоогүй учир тээвэрлэлтийн зардал 1 200 000 төгрөг нэхэж байгааг зөвшөөрөхгүй. 3 тн цементийг өөрийн машинаар авчирсан. Хэдэн төгрөгийн зардал гарсан нь тодорхойгүй байна. 3 тн цементийг өөр хүнээр авчруулсан. Хэдэн төгрөгийн тээврийн хөлс төлсөн нь тодорхойгүй байх тул 1 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа материалаа аваад ирвэл хашааг нь үнэгүй хийж өгнө гэж тохиролцсон... гэв.  

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хас банк” ХК дахь өөрийн 5003426262 тоот дансны хуулга, фото зураг, 2023 оны 10 дугаар сарын -ний өдрийн 0*******4******* дугаартай итгэмжлэл, Дорнод НХСалбарт УБ-аас ачигдсан тосны тооцооны баримт, ШТМ-ын хүлээн авалтын бүртгэл, “ХААН банк” ХК дахь өөрийн 5422225963 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримт (хх 3-5, 14-53 тал)-ыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй болно.  

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Баярсайхан, Ч.Адьяажав нараас гэрчийн  мэдүүлэг авах ажиллагааг (хх 62-65 тал) хийсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүхэд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 4 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 360 000 төгрөгийг хангаж, 1 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Ж. нь 2023 оны 6 сарын 20-ны үед надтай уулзаад хоёр айлын эко хашаа хийх материалыг өртөг багатай аваад ирвэл хашааг үнэгүй хийж өгнө гэж тохирсон. ...2023 оны 6 сарын 23-ны өдөр Ж.гийн хэлсэн данс руу “утга дээр нь Дорнод ” гэж бичээд торны мөнгө 900 000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 6 сарын 26-ны өдөр “утга дээр нь ” гэж бичээд 6 тн цементний үнэ 2 *******0 000 төгрөг шилжүүлсэн. ...Ж. нь ээлжийн амралтаараа 2023 оны ******* сарын 25 гэхэд хашааг хийж өгнө гэж итгүүлсэн. Гэвч хугацаандаа хашаагаа хийж өгөөгүй учраас олон удаа нэхүүлсэн. Эхлээд амжихгүй байна гэдэг байснаа сүүлдээ таны хашааг хийж өгч чадахгүй боллоо, мөнгийг чинь өгнө гээд одоог хүртэл өгөөгүй. Иймд торны үнэ 900 000 төгрөг, цементний үнэ 2 *******0 000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 1 200 000 төгрөг, нийт 4 560 000 төгрөг нэхэмжилнэ. ... хэдийгээр өөрийн машинаар авчирсан ч гэсэн 6 тн цемент ачаагүй бол 6 тн бусдын ачааг ачаад 1 200 000 төгрөгийн орлого орох байсан...

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Анхнаасаа материалаа аваад ирвэл хашааг нь үнэгүй хийж өгнө гэж тохиролцсон. Би хашааг ажлын заваар хийж байгаа болохоор анх тохирсон хугацаандаа амжиж хийж чадаагүй. ...Одоо хашаагаа хийсэн боловч хэдэн шон дутуу байгаа. Үүнээс болж бидний хооронд маргаан үүссэн. ...******* ах торны 900 000 төгрөг, цементний 2 400 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Материалын үнэ 3 360 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Анхнаасаа ачааны мөнгө өгнө гэж тохиролцоогүй учир тээвэрлэлтийн зардал 1 200 000 төгрөгийг төлөхгүй. ...3 тн цементийг өөрийн машинаар авчирсан, хэдэн төгрөгийн зардал гарсан нь тодорхойгүй байна. 3 тн цементийг өөр хүнээр авчруулсан. Хэдэн төгрөгийн тээврийн хөлс төлсөн нь тодорхойгүй байх тул 1 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Б.******* нь 2023 оны 6 сарын 23-ны өдөр өөрийн Хас банкны 5003426262 дугаарын данснаас гүйлгээний утга дээр нь “Дорнод ” гэж бичин 900 000 төгрөгийг торны үнэнд шилжүүлсэн.

4.2. Мөн 2023 оны 6 сарын 26-ны өдөр өөрийн Хас банкны 5003426262 дугаарын данснаас гүйлгээний утга дээр нь “” гэж бичин цементний үнэнд 2 *******0 000  төгрөгийг шилжүүлжээ.

5. Хариуцагч нь хашаа барихад шаардагдах материалын үнэнд төлсөн 3 360 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин тээвэрлэлтийн хөлс 1 200 000 төгрөгийг төлөхөөс татгалзан маргадаг.  

6. Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь хоёр айлын эко хашаа хийх материалыг Улаанбаатар хотоос авчирч өгөх, хариуцагч Ж. нь 2023 оны ******* сарын 25-ны өдрөөс хэтрүүлэхгүйгээр хашааг бэлэн болгож хүлээлгэн өгөхөөр амаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын амаар байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч Ж. нь захиалагчийн материалаар эко хашааг хийх, нэхэмжлэгч Б.******* ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ. Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь 2 айлын хашааны материалыг Улаанбаатар хотоос авчирч хүлээлгэн өгсөнөөр хөлс төлөх үүргээ биелүүлсэнд тооцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасантай нийцжээ. 

Харин Ж.гийн хувьд гүйцэтгэсэн ажлын үр дүнг тохиролцсон хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.гээс үүргээ гүйцэтгэхийг удаа дараалан шаардаж, урьдчилан сануулсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ. Иймд нэхэмжлэгч Б.******* Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь эко хашааны материалын үнэ 3 360 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тээвэрлэлтийн зардал 1 200 000 төгрөгийг төлөхөөс татгалзсан.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжилж буй 1 200 000 төгрөгийн үндэслэлээ ...тээвэрлэлтийн зардал... гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...орох байсан орлого... гэж тус тус тайлбарладаг.

Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан.

Нэхэмжлэгч тал 6 тн цементийг Улаанбаатар хотоос Дорнод аймаг уруу авчрахад хэдэн төгрөгийн зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

  Мөн нэхэмжлэгчийн “...6 тн цементийг ачиж ирээгүй бол бусдын 6 тн ачааг ачиж 1 200 000 төгрөгийн орлого олох байсан” гэж нэхэмжилж байгаа үндэслэл нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогод хамаарахгүй байх тул хариуцагчаас 1 200 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 Иймд хариуцагч Ж.гээс 3 360 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

*******. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8******* 910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68 *******10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 22******* дугаар зүйлийн 22*******.1, 3******* дугаар зүйлийн 3*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.гээс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 3 360 000 /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8******* 910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68 *******10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ