Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 361

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч, хохирогч М.О,

Шүүгдэгч, хохирогч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М, М.О нарт холбогдох 1708000020029 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “...” сургуульд сургалтын менежер ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-н О /.../,

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч-криминалистикийн шинжээч мэргэжилтэй, ...-д ахлах шинжээч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Н-н М /.../

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Хохирогч М.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, эгч Ч, түүний нөхөр  хүргэн ах И нарын хамт ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Хас банкны” урд талын гудамжаар эргээд орсон чинь түгжрээтэй байсан. Манай ах И түгжирсэн тээврийн хэрэгслүүдийг зохицуулаад машиндаа суух гэтэл ... улсын дугаартай кровон маркын тээврийн хэрэгслийн жолооч хэд хэдэн удаа мөргөсөн тул би машинаасаа бууж зургийг нь авах гэсэн чинь тэр машинаас нэг эмэгтэй “чи зураг авдаг хэн бэ” гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг өшиглөөд, гараараа маажаад зодож эхэлсэн, бас миний үснээс зулгаасан. Тэр танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн намайг газар унагааж байгаад өшиглөж, чирээд зодож, миний гар утсыг булааж аваад газар шидээд хагалсан. Тэр үед цагдаагийн албан хаагч нар хүрч ирсэн Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 х/

 

Хохирогч Н.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр С.Б, 2 хүүхэд, ээж У нарын хамт ... улсын дугаартай кровон маркын тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Хас банкны” урд талын гудамжинд явж байсан чинь түгжрэл үүссэн. Тэр өдөр би сонгууль өгөх гээд явж байсан. Манай машины урд талд И гэх согтуу эрэгтэй зогсоод явуулахгүй байсан тул манай нөхөр Б чагналдсан чинь И гэх эрэгтэй машины копуд руу гараараа цохиод  авахад манай нөхөр машинаасаа бууж очоод “Та яаж байгаан холдооч” гэж хэлсэн чинь тэр И гэх эрэгтэй “Юу гээд байгаан бэ? Чамайг ална шүү” гээд гартаа чулуу бариад цохих гээд байсан, тэгсэн чинь хажуугаас нь Ч гэх эмэгтэй бас манай нөхрийн хувцаснаас нь зуураад байсан. ... УБҮ улсын дугаартай машинаас О гэх эмэгтэй манай машины цонхыг гараараа тогшоод, хаалга татаад байснаа нөхөр Б рүү жижиг чулуу аваад шидэхэд нуруу хэсэг рүү нь оносон. Тэгэхээр нь би охин М \10 сартай охин\ тэврээд машинаас буугаад “Та нар яагаад хүн зодоод байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь О гэх эмэгтэй миний хүүхдийг маажсан, тэгэхээр нь би хүүхдээ машины цонхоор өгсөн. Тэгсэн чинь О ирээд миний үснээс зулгаагаад, хувцаснаас зуураад гараараа толгой руу цохиод маажаад эхэлсэн. Намайг О гэх эмэгтэй зодож байх үед нөхөр Б ирээд салгаад машинд суулгасан. Нөхөр Б-тэй И гэх эрэгтэй зууралдаад зогсож байсан. О гэх эмэгтэйн гар утсыг хэн эвдэж гэмтээсэн талаар надад мэдэх зүйл алга байна. Хэрэг болсоны дараа миний баруун гарын хуруунд байсан монетон бөгж алга болсон байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 х/

 

Шүүгдэгч М.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны дээд талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш түгжирчихсэн байсан. Манай машины урд Б-н машин түгжрэл үүсгэчихсэн байсан, түүний урд талд нэг Пажиро машин байсан ба тэрийг нь би харалгүй хажуугаар нь ороод зогссон. Тухайн үед Б бага зэрэг ухраад юм уу, урагшилчихсан бол тийм зүйл болохгүй байсан. Тэгээд ойролцоогоор 5 минут орчим болсон ба тэр Пажиро машины жолооч манай машин руу хандаж Б гэх залуугийн машиныг харж бай, би ухраадахъя гэхээр нь манай машины жолооч ах И бууж ирээд тухайн замын хөдөлгөөнийг зохицуулаад тэр Пажиро гараад явсан. Тэрний араас нилээн хэдэн машин гараад явсан. Тэгээд И ахыг буцаж машиндаа суух гээд явж байтал Б гэх залуу 2-3 удаа машинаараа мөргөсөн ба 3 дахь удаагаа мөргөхөд нь И ах газар унах гээд тэрний машины урд хэсгийг гараараа цохисон юм. Тэгээд Б гарч ирээд манай ахтай маргалдаад байсан. Тэр үед би машин дотроосоо И ахыг явъя гээд орилтол, нөгөө машинаас нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй бууж ирээд намайг, чамаас л боллоо гээд орилоод мөрөөрөөр түлхэхэд нь би газар унасан. Тэр үед Ч эгч намайг гарнаас өргөж босгосон. Тухайн үед би М-н биед хүрээгүй. Би нэг гартаа гар утсаа барьчихсан, нөгөө гараараа нүүрээ таглачихсан байсан. Тухайн үед М-н нөхөр намайг араас татаж холдуулах үедээ миний палажин дээр гишгэсэн. Тэгээд Б цагдаа дуудсан. Миний хувьд М-н биед хүрээгүй, түүний нөхөр нь нь уурандаа надаас салгахдаа гэмтэл учруулсан юм болов уу гэж бодож байна...” /хх-ийн 107-108 х/

  

Хохирогч М.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч Н.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар  сарын 26-ны өдөр нөхөр болон 0-5-насны 2 хүүхэд, өөрийн ээж У /.../-ийн хамт сонгуульд санал өгөх гээд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны гудамжны үзүүрт өгсөх гээд байж байтал том оврын Пажиро авто машин нэг усргалтай гудамжийг хаагаад хүн буулгаж, суулгаад байсан ба хажууд нь  саарал өнгийн приүс-20 маркын авто машин давхар эргэлт хийгээд зогссон ба манай машины ард талд машинууд зогсчихсон байсан ба тэр Пажирогийн жолооч манай нөхөр рүү ухарч бай гээд байсан. Манай нөхөр ухрах боломжгүй байсан учир байрандаа зогсоод байсан юм. Тэгтэл хажууд байсан приүс-20 маркын авто машинаас хижээл насны согтуу эрэгтэй хүн гарч ирээд манай машины цонхыг тогшоод ухар, ухар гээд байсан. Тэгтэл нөгөө Пажиро машин давхар эргэсэн машины хажуугаар гараад явангуут араас нь ирж байсан машинууд бүгд цуваад гараад явсан. Тэгээд манай нөхөр хөдлөх гэтэл тэр хижээл насны хүн манай машины урд ирээд явуулахгүй зогсоод байсан. Манай нөхөр сигналдсан боловч бас л холдохгүй байхаар нь манай нөхөр буугаад холд гэтэл холдохгүй приүс автомашиныг явуулахгүй гээд байсан. Тэр машинуудыг гарсны дараа гарах боломжтой байсан юм. Тэгээд манай нөхөр холдуулаад буцаад машиндаа суух гээд ирж байтал араас нь тэр хүн том чулуу барьчихсан ална гээд далайгаад цамцнаас нь зуураад байж байтал нөгөө приүс автомашинаас мөн хижээл насны эмэгтэй бууж ирээд тэр эрэгтэй хүнийг салгах гээд араас нь зуураад байсан. Тэгтэл миний машины цонхыг хүмүүс тогшоод хаалга татаад байсан. тэгтэл тэр эмэгтэйгийншидсэн чулуу машин дээгүүр даваад манай нөхрийн нурууг оносон юм. Тэгэхээр нь буугаад “чи одоо яаж байгаа юм, эмэгтэй хүн байж” гэж хэлтэл манай хүүхдийн нүүрний баруун хацар болон хүзүүг нь маажсан юм. Тэгэхээр нь би хүүхдээ ээждээ өгөх хооронд намайг тал талаас чангаагаад байсан. Миний урд О, зүүн талд 10 орчим насны эрэгтэй хүүхэд байсан. Араас хэн чангаагаад байсныг хараагүй. Тэгтэл тэр эмэгтэй миний урдаа цахилгаантай палаажийг тайлсан ба миний дотуур хувцас харагдаад байсан учир халхлах гээд яаж зодуулснаа ч мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр ирээд намайг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 х/ 

 

Хохирогч Н.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Л.И-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Ч, дүү О нарын хамт ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Хас банкны” урд талын гудамжаар эргээд орсон чинь түгжрээтэй байсан.  Би эхнэр, дүү нарыхаа хамт сонгууль өгөх гээд явж байхад манай маштны урдуур ... УНЕ улсын дугаартай кровон маркын тээврийн хэрэгсэл, түүний урд талд марк нь мэдэхгүй жижиг суудлын тэрэг, урд нь хэд хэдэн тээврийн хэрэгсэл зогссон байсан. Би түгрэлээс жижиг суудлын тэрэгийг түгжрэлээс гаргаад зогсож байтал Б машинаараа миний хөл рүү 2-3 удаа зөөлөн мөргөхөд нь хөл алдсан. Тэр үед ... УНЕ улсын дугаартай кровон маркын тээврийн хэрэгслийн копудыг санамсаргүй гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Б машинаасаа бууж ирээд “пизда чинь машин цохичихлоо, яаж байгаа юм бэ” гэж хэлээд хувцаснаас заамдаад маргалдаж эхэлсэн. Тэр үед эхнэр машинаасаа бууж ирээд боль гэж хэлээд салгах гээд зогсож байтал дүү О бууж  ирээд “та нар хүн алах шахлаа” гэж хэлээд маргалдаж байхад М гэх эмэгтэй машинаасаа бууж ирээд дүү О-г газар унагаагаад үснээс нь зулгаасан, зөрүүлээд О М гэх эмэгтэйн үснээс зулгаагаад маажиж зодолдож байгаад хэсэг хугацааны дараа хоёр тийшээ салсан. Манай эхнэр намайг авто машиндаа сууж бай гэж хэлээд машинд суулгахад Оюунтунгалаг бас машиндаа суух гэтэл гарт нь байсан Самсунг А-7 маркын гар утсыг Б гэх залуу “Чи хүний зургийг авлаа утсаа аваад ир” гэж хэлээд булаагаад хүчтэй газар шидээд эвдээд чиний гар утсыг шинээр төлөөд өгнө гэж хэлж байсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн албан хаагч нар ирээд хэлтэс рүү бүгдийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

Гэрч Ж.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Маргаан  машины түгжирлээс болж гарсан. Манай охин М-г, О гэх эмэгтэй үснээс зулгаагаад маажаад зодоод  байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

Шинжээчийн 8360 тоот дүгнэлт

1.М.О-н биед нүүр, 2 бугалганд шалбаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 х/,

 

Шинжээчийн 8366 тоот дүгнэлт

1.Н.М-н биед духанд цус хурал, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 5-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно.

5.Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 161-162 х/

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 х/

 

Хувийн байдлын талаарх баримтууд:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-86 х/

М.О-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 113 х/

Н.М-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 119, 174х/

Сургуулийн тодорхойлолт /хх-ийн 141 х/

 

Хохирлын баримтууд:

М.О-н гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 71-76 х/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 153-154 х/ зэрэг болно.

 

            Гэм буруугийн талаар:

Н.М нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Хас банкны” урд талын авто зам дээр замын түгжрэлийн улмаас иргэн М.О-тай маргалдаж түүний нүүр, гар, хөлөн тус газар маажих, цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

М.О нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Хас банкны” урд талын авто зам дээр замын түгжрэлийн улмаас иргэн Н.М-тэй маргалдаж түүний нүүр, гар, хөлөн тус газар маажих, цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч, хохирогч М.О-н “...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, ... ... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Хас банкны” урд талын гудамжаар эргээд орсон чинь түгжрээтэй байсан. Манай ах И түгжирсэн тээврийн хэрэгслүүдийг зохицуулаад машиндаа суух гэтэл ... улсын дугаартай кроун маркын тээврийн хэрэгслийн жолооч хэд хэдэн удаа мөргөсөн тул би машинаасаа бууж зургийг нь авах гэсэн чинь тэр машинаас нэг эмэгтэй “чи зураг авдаг хэн бэ” гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг өшиглөөд, гараараа маажаад зодож эхэлсэн, бас миний үснээс зулгаасан. ...” /хх-ийн 6-7 х/

Шүүгдэгч, хохирогч Н.М-н “... 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ...  ... улсын дугаартай кроун маркын тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Хас банкны” урд талын гудамжинд явж байсан чинь түгжрэл үүссэн. ... ... УБҮ улсын дугаартай машинаас О гэх эмэгтэй гарч ирээд манай машины цонхыг гараараа тогшоод, хаалга татаад байснаа нөхөр Б рүү жижиг чулуу аваад шидэхэд нуруу хэсэг рүү нь оносон. Тэгэхээр нь би охин М-г \10 сартай охин\ тэврээд машинаас буугаад “Та нар яагаад хүн зодоод байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь О гэх эмэгтэй миний хүүхдийг маажсан, тэгэхээр нь би хүүхдээ машины цонхоор өгсөн. Тэгсэн чинь О ирээд миний үснээс зулгаагаад, хувцаснаас зуураад гараараа толгой руу цохиод маажаад эхэлсэн. ...” /хх-ийн 22 х/

 

Гэрч Л.И-н “...Би түгжрэлээс жижиг суудлын тэргийг гаргаад зогсож байтал Б машинаараа миний хөл рүү 2-3 удаа зөөлөн мөргөхөд нь хөл алдсан. Тэр үед ... УНЕ улсын дугаартай кроун маркын тээврийн хэрэгслийн копудыг санамсаргүй гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Б машинаасаа бууж ирээд “пизда чинь машин цохичихлоо, яаж байгаа юм бэ” гэж хэлээд хувцаснаас заамдаад маргалдаж эхэлсэн. Тэр үед эхнэр машинаасаа бууж ирээд боль гэж хэлээд салгах гээд зогсож байтал дүү О бууж  ирээд “та нар хүн алах шахлаа” гэж хэлээд маргалдаж байхад М гэх эмэгтэй машинаасаа бууж ирээд дүү О-г газар унагаагаад үснээс нь зулгаасан, зөрүүлээд О М гэх эмэгтэйн үснээс зулгаагаад маажиж зодолдож байгаад хэсэг хугацааны дараа хоёр тийшээ салсан. ...” /хх-ийн 23-24 х/

 

Гэрч Ж.У-н “...Маргаан  машины түгжирлээс болж гарсан. Манай охин М-г, О гэх эмэгтэй үснээс нь зулгаагаад маажаад зодоод  байсан...” /хх-ийн 28 х/

 

Шинжээчийн 8360 тоот дүгнэлт

1.М.О-н биед нүүр, 2 бугалганд шалбаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 х/,

 

Шинжээчийн 8366 тоот дүгнэлт

1.Н.М-н биед духанд цус хурал, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 5-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно.

5.Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 161-162 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Н.М, М.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд  2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаас үзэхэд Н.М, М.О нарт холбогдох гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэгдэхээр байгаа.Уг гэмт хэрэг нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ялуудаас хөнгөн ял байгаа хэдий ч, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаас  үзэхэд шүүгдэгч нарыг шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой учраас эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль нь 2002 оны Эрүүгийн хууль гэж шүүх үзсэн тул Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Н.М, М.О нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн болно.

Н.М, М.О нар нь харилцан бие биенийхээ хохирогч бөгөөд Н.М нь нь М.О-т 1.439.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, хохирогч Н.М уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар эмчилгээ хийлгээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, шүүгдэгч нар харилцан бие биедээ гомдол саналгүй, эвлэрсэн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн хавтаст хэргийн 177 дугаар хуудсанд бичгээр гаргаж өгсөн тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал хуульчлагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

            Эд мөрийн баримтын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул устгахаар шийдвэрлэсэн болно.

 

            Бусад асуудлын талаар:

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нарын хохирол төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас М.О, Н.М нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     2.Б овогтой М-н О, Ч овогт Н-н М нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.О, Н.М нарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

 

4.М.О, Н.М нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нарын хохирол төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.О, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ