Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2024/00288

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, НИ740918******* регистрийн дугаартай, ******* овогт ******* Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаартай, овогт д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Д.*******

            Хариуцагч Э.

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2022 оны 02 сард иргэн гийн морийг уяж байсан. Туслах уяач авахаар зар тавихад Э. гэх залуу ирж уулзан ажиллахаар болсон. Сарын цалин 500 000 төгрөг өгөхөөр тохирсон. Уг цалинг өгөх ёстой. Э. нь 7 хоног ажиллаад намайг эзгүй хойгуур морьдыг орхин явсан байсан. Түүнээс хойш байхгүй байж байгаад 2022 оны 07 сарын 31-ны өдөр охинтойгоо ажил дээр ирээд “мөнгөний хэрэг гарлаа, хавар унагалах 2 байдсан гүү зарна” гээд зургийг нь үзүүлсэн. Би сайхан сэтгэлийн үүднээс тусалж буурал, хүрэн 2 байдсан гүүг 1 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч бэлнээр 500 000 төгрөг өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан. 1, 2 хоногийн дараа дансаар 500 000 төгрөг шилжүүлсэн. Би Э.д өгсөн мөнгийг тухайн үед хүнээс сарын 8 хувийн хүүтэй авсан бөгөөд энэ хугацаанд өөрөө хүүг нь төлж байсан. Одоогийн байдлаар 960 000 төгрөгийн хүү төлсөн байна. Иймд Э.ас 2 унагатай гүү нэхэмжлэхгүй, мөнгөө нэхнэ. 1 000 000 төгрөг, хүүнд төлсөн 960 000 төгрөг, нийт 1 960 000 төгрөгийг нэхэмжилж байна. ...цалинг төлөх ёстой гэв.

 

2. Хариуцагч Э. хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Намайг зарын дагуу ярихад “туслах уяач хэрэгтэй, чи ирээч” гээд цалинд 700 000 төгрөг өгнө гэж тохирсон. Мөн байрлах гэр орон, хоол ундаар хангана гэсэн. Ингээд би Дорнод аймгийн сумаас Улаанбаатар хот ******* дүүргийн нутаг Хүй долоон худагт очсон. Надад хэлэхдээ 4, 5 адуу гэсэн боловч очиход өлдчихсөн, тэжээл аваагүй 10 гаруй адуу байсан. Энэ ядарсан морьдыг би 2022 оны цагаан сарын шинийн 3-наас  3 сарын 25-ны өдрийг хүртэл малласан. Морьд нь өнгө зүс орж сайжирсан. 3 сарын 24-ний орой тэжээлийг нь өгчихөөд амарч байхад шөнө надад хэлэлгүй хашаанд байсан адуунуудаа ачаад явчихсан байсан. Тэгсэн мөртлөө намайг хаяад явсан гэж худлаа ярьж байна. Надад цалин хөлс ч өгөөгүй. Цалингаа авъя гэхээр “гийн малыг малласан, түүнээс ав” гэдэг. нь болохоор “та хоёр тохирсон болохоос би тохироогүй, *******асаа ав” гээд байсан. Тэгээд надад мөнгөний хэрэг болоод Д.*******ас эхлээд 500 000 төгрөг бэлнээр, дараа нь дахин 500 000 төгрөгийг дансаар авсан. Болохгүй бол даага, байдасхан өгөөд тохирно биз дээ гэж байсан. Миний 700 000 төгрөгийн цалинг өгөөгүй учир суутгаж тооцох ёстой. Дорнод аймгаас хот руу очсон зардлыг ч өгөөгүй, хоол ундаар ч хангаагүй учир би уг мөнгийг төлж чадахгүй. Надад 08 дугаар сард эхлээд 500 000 төгрөг, дараа нь Сэлэнгэд явж байхад минь 500 000 төгрөг өгсөн нь үнэн. Би уг мөнгийг цалингаа өгч байна гэж ойлгосон. Би энэ хүнээс хүүтэй мөнгө зээлээгүй учир хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа хаягийн лавлагаа, фото зураг зэрэг баримт (хх 3-6 тал)-ыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагчаас хариу тайлбар (хх 14 тал)-аас өөр бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 960 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хангаж, 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э. нь 2022 оны 07 сарын 31-ны өдөр ...“мөнгөний хэрэг гарлаа, хавар унагалах 2 байдсан гүү зарна” гээд зургийг нь үзүүлсэн. Би буурал, хүрэн 2 байдсан гүүг 1 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч бэлнээр 500 000 төгрөг өгч гарын үсэг зуруулж баталгаажуулсан. 1, 2 хоногийн дараа дансаар 500 000 төгрөг шилжүүлсэн. Би Э.д өгсөн мөнгийг тухайн үед хүнээс сарын 8 хувийн хүүтэй авсан бөгөөд энэ хугацаанд өөрөө хүүг нь төлж байсан. ...Иймд Э.ас 2 унагатай гүү нэхэмжлэхгүй, ...1 000 000 төгрөг, хүүнд төлсөн 960 000 төгрөг, нийт 1 960 000 төгрөгийг нэхэмжилж байна. Цалинг би төлөх ёстой, бид хоёр хоёулаа тэдний уяач байсан...

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би зарын дагуу очиж туслах уяачаар 2022 оны цагаан сарын шинийн 3-наас  3 сарын 25-ны өдрийг хүртэл 10 гаруй ядарсан адуу малласан. ...надад мөнгөний хэрэг болоод Д.*******ас эхлээд 500 000 төгрөг бэлнээр, дараа нь 500 000 төгрөгийг дансаар авсан. Болохгүй бол даага, байдасхан өгөөд тохирно биз дээ гэж байсан. Миний 700 000 төгрөгийн цалинг өгөөгүй учир суутгаж тооцох ёстой. Дорнод аймгаас хот руу очсон зардлыг ч өгөөгүй, хоол ундаар ч хангаагүй учир би уг мөнгийг төлж чадахгүй. ...Би уг мөнгийг цалингаа өгч байна гэж ойлгосон. Би энэ хүнээс хүүтэй мөнгө зээлээгүй учир хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.д 500 000 төгрөг бэлнээр, 500 000 төгрөг дансаар шилжүүлжээ.

5. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2 адуу нэхэмжлэхээс татгалзан адууны үнэнд төлсөн 1 000 000 төгрөг, хүү 960 000 төгрөг, нийт 1 960 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.         

6. Хариуцагч Э.ас 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.ас 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 960 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ