| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/02381/И |
| Дугаар | 101/ШШ2023/03977 |
| Огноо | 2023-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/03977
| 2023 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2023/03977 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, хороо, хороолол, гу*******ж тоотод оршин суух ******* овогт Ядмын Б*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, хороо, гу*******ж, байрны тоотод оршин суух ******* овогт Б*******гийн Б*******т холбогдох,
35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З*******, хариуцагч Б.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, гэрч Р.Б*******, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Б******* нь Я.Б*******тай 2016 оны эхээр Цэцэрлэг, бага сургуулийн барилгын төслийн ажил хэрэгжүүлнэ. Герман улсаас төсөл оруулж ирж байгаа хамтран ажиллах уу гэхэд итгэж, үнэмшин зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хэсэг хугацааны дараа хариуцагч Б.Б******* нь урьдчилгаа 250,000,000 төгрөг хэрэг болоод байна энэ мөнгийг та гаргана үлдсэн мөнгийг Герман улсаас оруулж ирнэ гэж хэлсэн бөгөөд Б.Б******* нь өөрийн найзаас 65,000,000 төгрөг, 60,000 ам доллар буюу 150,000,000 төгрөг зээлэн авч хариуцагч Б.Б*******т өг. Мөн ажил хөөцөлдөхөд машины хэрэг гараад байна машинаа ББСБ-д барьцаанд тавьсан мөнгө байвал туслаач гэхэд нь 35,000,000 төгрөгийг Б.Б*******тэй хамт яван Баянзүрх дүүргийн нутагт байрлах Сансарын тунел дээр байдаг Е ш ББСБ-д очин төлж нийт 250,000,000 төгрөгийг өг. Түүнээс хойш нилээн хугацаа өнгөр бөгөөд Б.Б*******ийн яриад байсан ажил төсөл худал болохыг мэдээд Хууль хяналтын байгууллагад хандан гомдол гарган шалгуулж 2022.06.21-ны 2022/ШЦТ/508 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шийтгэх тогтоолоор Б.Б*******ийг гэм буруутайд тооцож 215,000,000 төгрөгийг Б.Б*******ээс хохирогч Я.Б*******д олгохоор шийдвэрлэсэн. Үлдсэн 35,000,000 төгрөгийг иргэд хоорондын зээлийн харилцаа гэж үзсэн тул дээрх 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Я.Б******* нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Б.Б******* миний биеийг миний гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч гэрээгээр зохиомол хэрэг үүсгүүлж 4 жилийн хорих ялаар шийтгүүлж миний бие хийгээгүй хэргийнхээ төлөө 11 сар шоронд хоригдсон. Хуурамч гэрээ хэлцлийг үндэслэж надад хэрэг үүсгүүлсэн бөгөөд миний бие 35,000,000 төгрөгийг авсныг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 2022ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоол,
Хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Х/005 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 201 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Х/004 дугаартай Хамтран ажиллах гэрээ,
Шүүхийн журмаар Б.Б*******т холбогдох 1810029491002 дугаартай хэргээс Р.Б*******, Б.Ундрал, гэрч Т.Соёлт нарын мэдүүлэг, Б.Б*******ийн яллагдагчаар өг мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, Я.Б*******ын хохирогчоор өг мэдүүлэг, Б.Б*******ийн гэрчээр өг мэдүүлэг, Б.Б*******ийн сэжигтэнээр өг мэдүүлэг, 2021.11.12-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл №1809, Я.Б*******, Б.Б******* нарын нүүрэлдүүлэн өг мэдүүлэг, Шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчээр Р.Б*******, Б.У нарыг асуусан тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Б******* нь хариуцагч Б.Б*******т холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 2022ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Б*******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Батбилгээс 215,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Я.Б*******д олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /х.х-ийн 4-12 дэх талд/
Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022ШЦТ/508 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд 215 сая төгрөгөөс өөрт зарцуулсан зүйл байна уу гэхэд шүүгдэгч Б.Б******* 35 сая төгрөгийг өөртөө зарцуулсан гэж, 6 дахь талд Та нийт 250 сая төгрөгийг авсан юм уу гэхэд шүүгдэгч Б.Б******* Тийм би 35 сая төгрөгийг өөртөө зарцуулсан гэжээ. /х.х-ийн 36-45 дахь талд/
Дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх аижллагааны явцад хариуцагч Б.Б******* нь гэрчээр өг мэдүүлэгтээ ... 250,000,000 төгрөгөөс би 36,000,000 төгрөгийг өөрт ашигласан. Би Е ш ББСБ-д 2018 онд 07-00 УБД улсын дугаартай Жи 550 маркийн хар өнгийн автомашинаа 36,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тэгээд Я.Б*******аас авсан мөнгөнөөс 36,000,000 төгрөгийг төлөөд машинаа авсан гэж, гэрчээр дахин өг мэдүүлэгтээ ... Я.Б*******аас авсан мөнгөнөөс барьцаанд байсан машинаа авахад 36 сая төгрөг, бусад мөнгийг хэрхэн зарцуулсан гэхээр Я.Б*******ыг ажил, албан тушаалтай болгоод өг гэхээр шагналд нь өөрөө авсан гэж, Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж авсан тэмдэглэлд Я.Б******* өг мэдүүлэгтээ ... би 35 сая төгрөгийг Б.Б*******тай хамт явж Е ш гээд Банк бус санхүүгийн байгууллагад өгч Б.Б*******ийн барьцаалсан машиныг чөлөөлөхөөр өг машинаа авсан үгүйг мэдэхгүй байна гэж, Б.Б******* уг мэдүүлэгт .. 35 сая төгрөгийг яагаад авсан бэ гэвэл би машинаа Е ш гэж ломбардад барьцаанд тавьсан байсан учир машинаа аваад Сэлэнгэ аймаг руу ажил хөөцөлдөхөөр явуулах гэж авсан би энэ мөнгөөр машинаа очиж авсан гэж тус тус мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 59-61, 65-67 дахь талд/
Түүнчлэн, гэрч Р.Б******* шүүхэд өг мэдүүлэгтээ ... Я.Б******* буюу миний эхнэр 35 сая төгрөгийг өг, би машинаа зараад манайд мөнгө байсан хөдөө явсны дараа өг байсан ... гэж, гэрч Б.У шүүхэд өг мэдүүлэгтээ ... Тэр мөнгөний асуудлыг бол би сайн мэдэхгүй байна. Тэр гэрээ нь цэцэрлэг сургуулийн барилгатай холбоотой л гэрээ байсан би тухайн үед төлөөлж гарын үсэг зурж байсан ... гэж тус тус мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан дээрх баримт, гэрч нарын мэдүүлэг зэргээр хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Я.Б*******аас 35,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч дээрх хэрэгт авагдсан баримтуудыг няцааж үгүйсгэсэн баримтаа гаргаж мэтгэлцээгүй болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөр зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, аливаа иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүснэ.
Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хуульд заасан аливаа үүрэг үүссэн болох нь тогтоогдоогүй тул хариуцагч Б.Б*******т нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 35,000,000 төгрөгийг үлдээх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Б*******ээс 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б*******д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төл 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б*******ээс 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төл 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ