Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2024/00297

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Т.Байгалмаа, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймгийн сумын зоогийн газарт ажилладаг, регистрийн дугаартай, овогт т холбогдох

Гэм хорын хохиролд 5 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Ц.*******

            Хариуцагч С.

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч С.т холбогдуулан гэм хорын хохиролд 5 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2023 оны 10 дугаар сарын 22-ны 09 цаг 20 минутад Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойд талын засмал зам дээр баруунаас зүүн чиглэлд явж байсан. Гэтэл миний араас Прадо-150 маркийн дугаартай машин мөргөсөн. Замын цагдаагийн газраас ирж үзлэг шалгалт хийгээд С.ийг буруутай болохыг тогтоосон. Мөнх даатгалын хүмүүс ирж манай даатгалаас 100 хувь гаргах боломжтой, хохирлын үнэлгээгээ гаргаж өг гэсэн. Үнэлгээ гаргуулаад, материалаа бүрдүүлж Мөнх даатгалд өгсөн боловч 5 хоногийн дараа “манайхаас олгох боломжгүй” гээд материалыг буцаасан. Осолд орсноос хойш даралт ихсэж, дотор муухайрах болсон. Хувийн эмнэлэгт томографикт 150 000 төгрөгөөр харуулсан. Эмч үзээд ажил хийх боломжгүй байна, хэвтрийн дэглэм барь гэсэн. Би 10,*******,12 сард акттай байсан. Акттай байсан хугацаанд нийгмийн даатгалаас 380 000 гаруй төгрөг орсон. 10 хоногийн зөрүү буюу ажилгүй байсан хугацааны зөрүү 867 530 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хот руу эмчилгээнд явсан мөнгөө нэхэмжлээгүй. Машины хохирол 4 565 000 төгрөг, 14 хоногийн цалингийн зөрүү 867 530 төгрөг, эрүүл мэндийн үзлэгийн зардал 150 000 төгрөг, машинаа засуулаад ирж очих зардал 200 000 төгрөг, нийт 5 800 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч С. хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойно авто тээврийн осол гаргасан. Тухайн үед приус машины хохирлын үнэлгээ 4 565 000 төгрөг гарсан. Ц.*******ыг нэгдсэн эмнэлгийн томографикт харуулж, дотрын эмчид үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Гэвч үүнийг үгүйсгэж өөрөө хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тиймээс энэ хувийн эмнэлэгт үзүүлсэн 150 000 төгрөгийн зардлыг би хариуцахгүй. Мөн энэ хугацаанд ажилдаа явах боломжтой байсаар байтал өөрөө яваагүй тул 14 хоногийн цалин 867 530 төгрөгийг би төлөхгүй. Харин машины хохиролд 4 765 000 төгрөгийг төлнө. Гэхдээ бөөнд нь өгөх боломж байхгүй тул сар сардаа төлөөд явна гэв.

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны ******* дүгээр сарын 06-ны өдрийн 604 дүгээр шинжээчийн дүгнэлт, 2023 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 0663227 дугаартай шийтгэлийн хуудас, С.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, эрх бүхий албан тушаалтны 2023 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл болон магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1393 дугаартай үнэлгээний тайлан, и-баримтууд, эмнэлгийн цаг авсан баримтууд, 15 дугаар цэцэрлэгийн ахлах нягтлан бодогчийн гаргасан цалин тооцооны хүснэгт, ажлын цагийн бүртгэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Дорнод аймгийн Цагдаагийн газарт 2023 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр гаргасан гомдол, цалингийн карт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд хариуцагч нь бичгийн тайлбараас өөр баримтыг гаргаж өгөөгүй болно.   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч С.т холбогдуулан гэм хорын хохиролд 5 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлээс 5 504 097 төгрөгийг хангаж, 295 903 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 20 минутад Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойд талын засмал зам дээр машинтайгаа баруунаас зүүн чиглэлд явж байхад араас Prada-150 маркийн дугаартай машин мөргөсөн. Замын цагдаагийн газраас ирж үзлэг шалгалт хийгээд С.ийг буруутай болохыг тогтоосон. ...Машины хохиролд 4 565 000 төгрөг, 14 хоногийн цалингийн зөрүү 867 530 төгрөг, эрүүл мэндийн үзлэгийн зардал 150 000 төгрөг, машинаа засуулахаар явахад гарах зардал 200 000 төгрөг, нийт 5 800 000 төгрөгийг нэхэмжилнэ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойно авто тээврийн осол гаргасан нь үнэн. Ц.*******ыг нэгдсэн эмнэлгийн томографикт харуулж, дотрын эмчид үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Гэвч үүнийг үгүйсгэж өөрөө хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тиймээс хувийн эмнэлэгт үзүүлсэн 150 000 төгрөгийн зардлыг би хариуцахгүй. Мөн энэ хугацаанд ажилдаа явах боломжтой байсаар байтал өөрөө яваагүй тул 14 хоногийн цалин 867 530 төгрөгийг төлөхгүй. Харин машины хохирол 4 565 000 төгрөг, машин засуулахаар явахад гарах зардал 200 000 төгрөг, нийт 4 765 000 төгрөгийг төлнө. Гэхдээ бөөнд нь өгөх боломж байхгүй тул сар сардаа хувааж төлнө.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны ******* дүгээр сарын 06-ны өдрийн 604 дүгээр шинжээчийн дүгнэлт, 2023 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 0663227 дугаартай шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны 2023 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл болон магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1393 дугаартай үнэлгээний тайлан, и-баримтууд, эмнэлгийн цаг авсан баримтууд, 15 дугаар цэцэрлэгийн ахлах нягтлан бодогчийн гаргасан цалин тооцооны хүснэгт, ажлын цагийн бүртгэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, цалингийн карт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч С. нь Ланд прадо-150 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь  эрх бүхий албан тушаалтны 2023 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл болон магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогджээ.

4.2. Хариуцагч С.ийн дээр үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь 2023 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 0663227 дугаартай шийтгэлийн хуудсаар нотлогдож байна.

4.3. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны ******* дүгээр сарын 06-ны өдрийн 604 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Ц.Үржинхандын биед гэмтэл тогтоогдоогүй байна.

5. Хариуцагч С. нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шинэ хөгжил цогцолбор сургуулийн хойд талын засмал зам дээр Ланд прадо-150 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин Ц.*******ын жолоодон явсан приус-30 маркийн 61-10 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

6. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 5 800 000 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч С. нь нэхэмжлэгч Ц.*******ын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Машин засварлахад гарах зардал 4 565 000 төгрөг, 14 хоногийн цалингийн зөрүү 867 530 төгрөг, эмчилгээний зардал 150 000 төгрөг, машин засуулахаар явахад гарах зардал 200 000 төгрөг, нийт 5 782 530 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 17 470 төгрөг илүү тооцсон байна. 

Хариуцагч нь машин засварлахад гарах зардал 4 565 000 төгрөг, машин засуулахаар явахад гарах зардал 200 000 төгрөг буюу 4 765 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 14 хоногийн цалингийн зөрүү 867 530 төгрөг, эмчилгээний зардал 150 000 төгрөгийг тус тус төлөхөөс татгалзаж маргадаг.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтаас үзэхэд “Ашид билгүүн” ХХК-ийн  гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар авто машиныг засварлахад 4 565 000 төгрөгийг зардал шаардлагатай болох нь тогтоогджээ. Мөн авто машиныг засварлахаар явахад гарах зардал 200 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд эд хөрөнгийн хохиролд 4 765 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хувийн эмнэлэгт үзүүлсэн зардлыг хариуцахгүй гэж маргадаг боловч амбулаториор эмчлүүлэгсдийн карт, и-баримт зэрэг баримтыг үндэслэн эмчилгээний зардал 120 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин Дорнод аймгийн БОЭТ-д үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалаас гарсан 30000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ц.******* нь эмнэлгийн магадлагаагаар 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс ******* дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан бөгөөд дээрх хугацааны хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 384 688 төгрөг хүлээн авсан болох нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн авах ёстой байсан цалингаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг хасч тооцоход 619 097 төгрөгийн зөрүү цалин гарч байна. Дээрх хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин болох 619 097 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.   

Иймд хариуцагчаас эд хөрөнгийн хохиролд 4 765 000 төгрөг, эмчилгээний зардалд 120 000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин болох 619 097 төгрөг буюу нийт 5 504 097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 295 903 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.оос улсын тэмдэгтийн хураамжид 103 016 төгрөгийг гаргуулан Ц.*******д олгохоор шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.оос эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 5 504 097 /таван сая таван зуун дөрвөн мянга ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 295 903 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.оос улсын тэмдэгтийн хураамжид 103 016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                        Т.БАЙГАЛМАА

                                                                                       Х.ОТГОНЖАРГАЛ