Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/01630

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 19 181/ШШ2024/01630

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,т холбогдох,

 

Тогтоол хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин тэмдэглэл хөтлөв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтийн дагуу гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/Ш32021/08647 дугаар захирамжийг гүйцэтгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч миний биет гаргасан. Тус хүсэлтийн дагуу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч ын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-154/2542 тоот мэдэгдэлд хариуцагч д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны агуулгыг тодорхой зааж эс биелүүлбэл хүлээх хариуцлагыг ч сануулсан байдаг. Гэвч хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 6 удаагийн мэдэгдэл, сануулга, зөрчлийн хэрэг үүсгэсэн шийдвэр, Улсын бүртгэл дээр тавигдсан хориг зэргийг үл ойшоон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэн өөрсдийнхөөрөө тайлбарлан хэрэгжүүлэхгүй хоёр жилийн хугацааг өнгөрөөсөн. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон гэсэн 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх заалтыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь огт үндэслэлгүй, илт алдаатай байсан тул шийдвэрийг хянаж хүчингүй болгож өгөхийг хүсч миний бие дээд шатны байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх албанаас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бидэнд хариу өгөхдөө: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор дуусгавар болгохдоо хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй, хууль хэрэглээний алдаатай тогтоол үйлдсэн байх тул гэж миний гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөн ижил дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол дахин гаргаж тогтоолын үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн гэсэн огт хамааралгүй, илт үндэслэлгүй заалтаар хаасан нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар ноцтойгоор зөрчлөө. Үүнд: Энэхүү Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны үр дүнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаартай магадлалаар: ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгжүүлж нэхэмжлэгч миний -ийн Удирдах зөвлөлийн гишүүний эрхийг сэргээж хуралд нь оролцуулах ёстой байсан. Төлбөр төлөгч ээс тус магадлалыг биелүүлж тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй. Намайг Удирдах зөвлөлийн хуралд нэг ч удаа оролцуулаагүй байтал Шийдвэр гүйцэтгэх байгууллага, хариуцсан албан тушаалтан нь тодорхой үйлдэл хийж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэтээр удаа дараа хаах гэж оролдож байгаа нь иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан, хууль шүүхийн өмнө эрх, тэгш байх, Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хөндөхийн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэсэн заалт хэрэгжихгүй байна. Гэтэл эрх бүхий байгууллага болох, хариуцсан албан тушаалтан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйл Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл 5.1-т заасан Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биөлүүлнэ" гэж заасныг зөрчин хэрэгжээгүй, биелэгдээгүй ажиллагааг биөлэгдсэн мэтээр илт үндэслэлгүй, хууль бус тогтоол шийдвэр гаргаж төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон уг тогтоол гарсаны дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 22-нд төлбөр авагч миний хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч ийн явуулсан 4-156/10133 тоот мэдэгдэлд, хариуцагч -ээс "Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь манай ТББ-ын дүрмийн заалтуудад үл нийцэж байгаа тул биелүүлэх боломжгүй гэж хариу өгсөн байдаг. Мөн тус ТББ-ын Удирдах зөвлөлөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг ШШГГ-т даапгасугай гэсэн шийдвэрийг гаргаж байв. Ийнхүү төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь байтугаа Удирдах зөвлөлийн хурал зарлаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэдэг тогтоол шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг үүрэгдэж Монгол улсын хараат бус шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг доромжилж, тохуурхаж шүүхээс дээгүүр эрх, мэдэлтэй Төрийн бус байгууллага Монгол улсад бий болжээ. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн ямар ч үйл баримт, тогтоол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хавтаст хэрэгт авагдаагүй байгааг энд тэмдэглэх зүйтэй байна. Ийм байхад, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ийнхүү хууль бусаар дуусгавар болгосноор хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж байна. Хамгийн ноцтой нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн дуртай нь үл хэрэгсэн биелүүлэхгүй байж болдог, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн мэтээр хааж болдог хууль бус, шударга бус жишгийг, ахлах шийдвэр гүйцэтгэгч , төлбөр төлөгч талтай хамтран Монгол улсын хууль шүүхийн практикг бий болгож байгааг нүдээрээ харлаа. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаанд мөн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Шийдвэр гйүцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол-ыг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргасанд: 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх албанаас 03/2929 дугаартай Дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх татгалзсан хариуг өгсөн болно. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүлийн 44.4-1 Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэдэг хуулийн зохицуулалтыг баримталсан болно. Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл нь 8.1.3-т хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр байна, мөн 9 дүгээр зүйл Иргэний эрх зүйн хамгаалалт нь 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх", 9.4.7-т бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасны дагуу, Хэлтсийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол"-ыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч д 17 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудалд тусгагдаагүй, Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн сонгууль явуулж нэхэмжлэгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх зөрчигдсөн, өмнөх гишүүдийн эрх дуусгавар болоогүйг мэдсэн. Гүйцэтгэх баримт бичигт Орон нутгийн мэргэжлийн зөвлөлийн төвийн гишүүдийн хурлыг хуралдуулах тодорхой үүргийг албадан гүйцэтгүүлэхээр заагдаагүй, тодорхой ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-т заасны дагуу дуусгавар болгосныг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй, хууль хэрэглээний алдаатай тогтоол үйлдсэн гэж үзсэн тул зөвтгөн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд -ээс хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4 Нотлох баримт

Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр/Хх5-10/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /Хх11-19/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /Хх20/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас -ийн ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгчид бичсэн мэдэгдэл /Хх21/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /Хх22-23/, Шийдвэр гүйцэтгэх албанаас руу бичсэн албан бичиг /Хх24/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүүд бичсэн албан бичиг /Хх25/, ,д нэхэмжлэгчээс гаргасан гомдол /Хх26-30/, -ийн удирдах зөвлөлөөст хүргүүлсэн албан бичгүүдийн хуулбар /Хх31-35/-ыг нотлох баримтаар өгсөн байна.

 

Хариуцагч талаас: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /Хх45-56/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /Хх57-73/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /Хх74-75/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /Хх76/, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ /Хх77-78/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /Хх79/,т гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт /Хх80/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /Хх81/, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч ын д бичсэн албан бичиг /Хх82/, мэдэгдэл /Хх83/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх84/, хуулийн этгээдийн мэдээлэл /Хх85/, мэдэгдэл /Хх86/, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол /Хх87/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /Хх88-89/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд -ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч гийн гаргасан тайлбар /Хх90/, гийн иргэний үнэмлэхийн хуулбар /Хх91/, мэдэгдэл /Хх92/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /Хх93/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл /Хх94/, -ийн удирдах зөвлөлийн тогтоол /Хх95/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Оюунцэцэгт гаргасан нэхэмжлэгчийн гомдол /Хх96-97/, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч од гаргасан нэхэмжлэгчийн гомдол /Хх98-99/, Шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн ид бичсэн албан бичиг /Хх100/, -ийн дүрэм /Хх101-107/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бичсэн албан бичиг /Хх108/, гэмт хэргийн талаарх гомдол гаргах тухай /Хх109-110/, итгэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг /Хх111/, гомдлын хариу /Хх112/, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч од хүргүүлсэн тайлбар /Хх113-115/, үүрэг хүргүүлэх тухай албан бичиг /Хх116/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх117/, -ийн удирдах зөвлөлийн шийдвэр /Хх118-127/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичиг /Хх128/, лавлагаа /Хх129/, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт /Хх130/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг /Хх131/,т нэхэмжлэгчийн гаргасан тайлбар /Хх132-135/, зарлан дуудах мэдэгдэл /Хх136/, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол /Хх137/, зарлан дуудах мэдэгдэл /Хх138-139/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх140/, эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас /Хх141-143/, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол /Хх144/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай /Хх145/, лавлагаа мэдээлэл хүсэх тухай /Хх146/, ийн гаргасан хүсэлт /Хх147/, хариу мэдэгдэх хуудас /Хх148/, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг /Хх148/, итгэмжлэл /Хх150/, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичиг /Хх151/,т хүргүүлсэн албан бичиг /Хх152/, -ийн албан бичиг /Хх153/, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлт /Хх154-155/, -ийн бага хурлын шийдвэр /Хх156/, -ийн 18-р их хурлын тогтоол /Хх157-166/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичиг /Хх167-168/,т хүргүүлсэн албан бичиг /Хх169/, -ийн албан бичиг /Хх170/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг /Хх171, 173-174, 194, 206, 229, 234/, хариу мэдэгдэх хуудас /Хх172/,т хүргүүлсэн албан бичиг /Хх175, 195, 207, 230/, -ийн 18-р Их хурлын тогтоол /Хх176-182/, нэхэмжлэгч оос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүүд хүргүүлсэн хүсэлт /Хх183-186/, -д хүргүүлсэн албан бичиг /Хх187/, мэдэгдэл /Хх188-189/, -ийн удирдах зөвлөлийн шийдвэр /Хх190/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай /Хх191-192/, хариу мэдэгдэх хуудас /Хх193/, гомдлын хариу /Хх196/, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол /Хх197/, ШШГЕГ-ын Хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очирт гаргасан нэхэмжлэгчийн гомдол /Хх198-204/, хүсэлтэд хариу өгөх тухай албан бичиг /Хх205/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол /Хх208-212/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /Хх213/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх214-215/, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай албан бичиг /Хх216/, нэхэмжлэгчийн гаргасан гомдол /Хх217-219/, хүсэлт /Хх220/, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт /Хх221/, албан бичиг /Хх222/, мэдэгдэл /Хх223-224/, -ийн удирдах зөвлөлийн шийдвэр /Хх225/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг /Хх226-227/, хариу мэдэгдэх хуудас /Хх220/, гомдлын хариу /Хх231/, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол /Хх232/, хүсэлтэд хариу өгөх тухай албан бичиг /Хх233/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /Хх233, 238/, албан бичиг /Хх236/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /Хх237/,шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /Хх239, 241/, мэдэгдэл /Хх240/, хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /Хх242-244/, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлт /Хх245/, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэнд хүргүүлсэн албан бичиг /Хх246/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Б.Батмөнхөд хүргүүлсэн албан бичиг /Хх247/, шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас /Хх248/, итгэмжлэл /Хх249/-ийг баримтаар өгсөн байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 дугаар Хх9/, -ийн дүрэм /Хх5-8/-ийг баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгжүүлж, хүчингүй болсон 17-р хурлаар хуралдсан гишүүдийн эрхийг хүчингүй болгож, өмнөх 16-р хурлаар сонгогдсон гишүүдийн эрхийг сэргээх буюу нэхэмжлэгч миний -ийн Удирдах зөвлөлийн гишүүний эрхийг сэргээж хуралд нь оролцуулах ёстой байсан. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/Ш32021/08647 дугаар захирамжийг гүйцэтгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч миний биет гаргаж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 6 удаагийн мэдэгдэл, сануулга, зөрчлийн хэрэг үүсгэсэн шийдвэр, Улсын бүртгэл дээр тавигдсан хориг зэргийг үл ойшоон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэн өөрсдийнхөөрөө тайлбарлан хэрэгжүүлэхгүй хоёр жилийн хугацааг өнгөрөөсөн. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг гаргасан. Эдгээр ажиллагаа нь хууль бус байх тул 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол"-ыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр болон шийдвэрийг гүйцэтгэх хуудаст тодорхой ажиллагаа хийх талаар заагаагүй. ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг шийдвэрт хэзээний хүчингүйд тооцож, шийдвэрлэчихсэн байсан тул бид ажиллагаа явуулах шаардлагагүйгээр биелэгдсэн шийдвэр байна гэж үзэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар Нэхэмжлэгч ийн хариуцагч ГҮББТ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл-ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож гэж шийдвэрлэжээ.

-       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08647 дугаартай захирамж, тус өдрийн 00529 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж, үүний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-ыг гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

-       Дээрх ажиллагааны хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 02-н өдөр 4-154/21159 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4/154-24469 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 4-154/1423 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-154/2542 дугаартай мэдэгдлүүдийг хүргүүлж, шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэж байжээ.

-       ийн удирдах зөвлөлийн 4 дугаартай шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан -ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь -ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6.1-4.6.6 дахь заалт, мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.18.1-4.18.9 дэх заалт, мөн дүрмийн 4.26.1-4.26.9 дэх заалт, Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдаагүй харилцаа болохыг дурдсугай. -ийн дүрэм болоод бологдох хуулийн зохицуулалтгүй харилцааг биелүүлэх боломжгүй болохыгт -ийн дүрмийн хамт хүргүүлсүгэй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд ийн дүрэмд заагдаагүй, Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдаагүй гэсэн үндэслэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

-       Сүхбаатар дүүргийн 154 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад У.Энхсоёлоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Р.Цэнд-Аюушт хандаж, ийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай нь холбоотойгоор зөрчлийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн байна.

-       Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт ийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар хурлаас гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэл түр хугацаанд бүртгэхгүй байхыг мэдэгдэж, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэлийг түдгэлзүүлсэн талаар хариу албан бичиг ирүүлсэн байна. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ээст улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгосон албан бичгийг явуулж өгөхийг хүсч, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт ийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан 18 дугаар их хурлаар Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн талаар шийдвэрлэж, шийдвэр гаргасан байх тул 2022 оны 4/13431 дүгээр албан бичгээр хийгдсэн хоригийг цуцлахыг мэдэгдье гэж албан бичиг хүргүүлсэн нь үндэслэлгүй буюу тухайн хоригийг цуцлах болсон шалтгаан нь өөрөө үндэслэлгүй байсан болох нь тогтоогдож байна.

-       Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т заасныг үдэслэн гаргасан байна.

-       Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ,д хандаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх гомдлоо гаргасан байх тул энэ маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар зохицуулсан бөгөөд хуулийн 29.1.5-т тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэл тусгагджээ. Энэ нь шүүхийн шийдвэрээр ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагааг хийж гүйцэтгэхээр даалгасанг хариуцагч хийж биелүүлсэн, эсвэл хийхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн буюу хийгээгүй байх тохиолдолд энэ заалтаар шүүхийн шийдвэрийг биелэгдсэн гэж үзэж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох зохицуулалт юм.

 

6.    Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 722 дугаар магадлалаар Нэхэмжлэгч ийн хариуцагч ГҮББТ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл-ийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцсон буюу өөрөөр хэлбэл 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцсон байна. Шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон хурлаар сонгогдсон гишүүдийн эрх хэрэгжих боломжгүй бөгөөд харин өмнөх гишүүдийн эрх сэргэх замаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл-ийн үйл ажиллагаа цааш хэрэгжих нь тухайн шийдвэрийг биелэгдсэнд тооцох үндэслэл болох байжээ.

 

7.    Хэдийгээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл-ийн хурлын хуралдуулах үүрэггүй хэдий ч шүүхийн шийдвэрийг биелүүлэх бүхий л арга хэмжээг авч, тус байгууллагыг шүүхийн шийдвэр биелүүлэхийг даалгаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь хүчингүйд тооцогдсон хурлын сонгуулиар сонгогдсон бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулсаар байгааг шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлсэнд тооцохгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр, магадлалыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл-ээр хэрэгжүүлүүлсэн буюу шийдвэрийг биелүүлүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй байна.

 

8.    Нэгэнт шийдвэр, магадлалыг биелүүлээгүй байхад шийдвэр магадлалыг биелүүлсэн гэх үндэслэлээр тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

9.    Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол"-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан тул Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл-ийн өгсөн хариу, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үндэслэлд нарийн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

11. Мөн энэ маргаанд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хариуцагчаар оролцоогүй, маргааны агуулга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой учир шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ийнт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ