Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01517

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  /РД:Т8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ргал /РД:6/-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Х.А оролцов. /Зохигч талууд хүрэлцэн ирээгүй/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ү нь 2012 оноос Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Зуслан, 3059/2943,18642333727340 нэгж талбарын дугаар бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж ирсэн юм.

Ингээд ү нь АНУ-д суралцахаар явсан бөгөөд энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн газрын албанаас миний газартай давхцуулан, хууль бусаар хэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан бөгөөд улмаар х нь Г Батжаргалд газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлсэн байдаг.

Ингээд дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, х, б нарт олгосон газар эзэмшүүлэх шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Ингээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх гэхэд б нь үл хөдлөх хөрөнгө барьсан гээд миний газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний эзэмшлийн газрыг бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ү нь хариуцагч б холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч б нь, үы нэхэмжлэлтэй, б холбогдох хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэсэн хүсэл зоригийг илэрхийлж шүүхэд хүсэлт ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    Хариуцагч бд холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ү татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч үы улсын тэмдэгтийн мэдгтий хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ