Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Хохирогч, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД -1824/,

Хохирогч, шүүгдэгч Р.Т,

Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н Б, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Р-н Т, Б овогт Ө-н Э нарт холбогдох 201626012733 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д туслах ажилтан, ам бүл 4, эх, эмээ, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаа ял шийтгэгдсэн,

  • Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн 6 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр суллагдсан,
  • Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 91 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Б овогт М-н Б /РД: .../,

 

                  Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Р-н Т /РД: .../,

                   Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ө-н Э /РД: .../

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Яллах талын нотлох баримтууд:

                   Шүүгдэгч Р.Т мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Караокед ороход текэн дээр зогсож байсан залуу юу байна гэж мэндлэхээр нь би, чи хэн бэ, би чамайг танихгүй юм байна гэж хэлэхэд намайг тэр залуу танихгүй байна уу чи, гөлөг минь гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би намайг гөлөг гэдэг чи хэн бэ гэж хэлээд тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгэхэд тэр залуу урдаас дайраад хоорондоо цохилцож зодолдсон. ...Тэр үед миний нуруу, бөөр хэсэг рүү 3 удаа хутгалсан. ...Би хутгалуулсан гэдгээ мэдээд байж байх хооронд Э, О 2 тэр залуугийн гарнаас хутгыг нь авах гээд булаацалдаад, Э тэр залууг унагаагаад өшиглөж байхаар нь би хутгалуулсандаа уурлаад тэр залууг 2 удаа өшиглөсөн. ...Тархинд гэмтэл учирсан гэж байна. Би караокед түүнийг түрүүлж цохих үед учирсан гэмтэл байх. Шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг өшиглөж байх үедээ гар руу нь өшиглөсөн байх. ...Маргалдаж байхдаа хутга гаргаад зангаад байхаар нь би Б-н нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд Б намайг араас 3 удаа хутгалсан. Тэрний дараа Э Б-н гарт байсан хутгыг нь тавиулах гэж Б-той ноцолдоод газар унасан хойно нь өшиглөсөн байсан. Би хутгалуулсан гэдгээ мэдээд буцаж очоод Б-г 2 удаа өшиглөсөн. ...Би Б-н нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Дараа нь газар байхад нь 2 удаа нуруу, гар хэсэгт нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 66-69 хуудас, 2-р хавтас, 1-2 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

             Шүүгдэгч Ө.Эмөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т араас орж ирэхэд Б Т-г юугаа харсан юм, юу минь ч гэлээ үг өдөж хэрэлдээд байсан. Б О бид хоёрыг таньдаг болохоор хэрүүл хийхгүй, Т-г танихгүй болохоор хэрүүл хийгээд байхаар нь би битгий хэрүүл хийгээд томроод бай гэж Б-д хэлсэн. Миний харж байснаар Т Б-г муу бацаан минь гэж хэлээд түрүүлээд цохисон. Тэгээд хоорондоо зодолдож эхэлсэн. ...Б, Т хоёрыг салгаад харахад Т-н зүүн бөөр хэсгээс нь цус гарч байгааг хараад Т дээр очоод чи хүн хутгалсан байна гэж хэлэхэд, та нар яадаг болсон юм бэ, хэзээ ийм болсон юм бэ, ямар том болчихсон юм бэ гэж хэлэхээр нь би Б-г шатан дээрээс татаж унагаах гэхэд би өөрөө цуг унасан. Тэгээд би түрүүлж босоод Б-н цээжин тус газар 2 удаа, гар нуруу хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэр үед Т цаанаас гүйж гарч ирээд миний хажууд Б-г өшиглөж байсан. ...Ер нь Т-г өмөөрч Б-г зодох болсон. ...Б-н биед учирсан гэмтлүүдийг Т бид 2 учруулсан. ...Би Б-н гар шуунд учирсан гэмтлийг учруулсан. Би толгой хэсэг рүү нь цохиж өшиглөөгүй. ...Би Бн гарт нь байсан хутгыг тавиулах гэж татаж унагаагаад Б газар унасан мөртлөө хутгаа хаяхгүй байхаар нь хутга барьчихсан гар руу нь болон нуруу руу нь 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 71-13, 245-246 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           Шүүгдэгч М.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Э, О нартай сонин юу байна гээд ярилцаад байж байтал хажуугаас нь Т наад бацаан чинь хэн юм гэж Э ахаас асуусан. Тэгэхэд Э манай кондуктор бацаан гэж хэлж байсан. ...Би ах яах гэсэн юм бэ гэхэд чи яадаг бацаан бэ, нааш ир гэж хэл амаар доромжлоод өдсөн. Тэгэхээр нь би зүгээр байгаарай ах хүү гээд байж байтал миний нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь өдөр машиндаа юм хийж байсан эвхэгддэг ногоон иштэй хутгыг өмднийхөө халааснаас гаргаж дэлгээд Т-н бөөр, нуруу руу нь хутгатай гараараа 2 удаа цохисон. Тэгээд салаад зугатаагаад гарах гэтэл миний араас нэг нь татаж унагаасан. Тэгээд миний дээрээс нүдэж зодсон. Хөлөөрөө дэвсэлж өшиглөсөн. Тэгээд би зугтааж гараад гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явах замдаа ногоон иштэй дэлгэдэг хутгаа Хилчний гүүрэн дээгүүр гарахдаа жалга руу шидсэн. Би Т-н биед эвхэгддэг ногоон бариултай хутга барьсан гараараа 3 удаа цохиж гэмтэл учруулсан. ...Би санаатайгаар хутгалаагүй, айсандаа хутгатай гараараа цохиход хутгалагдсан байсан. Учир нь надаас ах хүн над руу дайраад байсан болохоор би айсандаа дээрх үйлдлийг хийх болсон. ...Т намайг 1 удаа нүүр рүү цохихоор нь өмдний халаасанд байсан жижиг хутгыг гаргаж ирээд Т-н нуруу хэсэгт нь 3 удаа хутгалсан. Тэгээд Т-тай хамт явж байсан Э гэдэг ах над руу дайрч газар унагаагаад миний гар, нуруу хэсэг рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн. Дараа нь Т ирээд дахиж намайг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 62-65, 2-р хавтас, 7-8 хуудас/

 

            Хохирогч Р.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтай караокед ороход текний хажууд зогсож байсан саравчтай малгайтай залуу юу байна гэж хэлэхээр нь би танихгүй болохоор мэндлээгүй. Тэгэхэд танихгүй байна уу гөлөг минь гээд над руу дайрахаар нь би чамайг таних ёстой юм уу, чи хэн юм гээд шууд л маргаан үүсэж эхэлсэн. Тэгээд хэл амаар доромжпоод дайраад байхаар нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгэхэд тэр залуу миний урдаас дайраад ирэхээр нь би цохилцоод зууралдахад О болон Э нар салгасан. Тэгээд зууралдаад салсны дараа миний зүүн бөөр болон нуруунаас цус гарсан. Намайг 3 удаа хутгалсан байсан. Тэгээд хутгаа бариад дайраад байх үед нь манай найз Э хутгыг нь авах гэж ноцолдож, газар унагаагаад 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед нь би хажуунаас нь баруун хөлөөрөө нуруу руу нь өшиглөсөн. ...Ямарч шалтгаангүйгээр надаас хэрүүл өдөж танина, танихгүй гэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би түрүүлж нэг удаа цохисон. Тэгэхэд намайг 3 удаа биедээ явсан хутгаар хутгалсан. ...” гэх мэдүүлэг/1-р хавтас, 25-27 хуудас/,

 

            Хохирогч Р.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Караоке дотор Т гэх залуу миний толгой руу 3-4 удаа цохисон. Дараа нь намайг Т-г хутгалсан байна гэх шалтгаанаас болж Э, Т 2 караокены үүдэнд шатан дээрээс татаж унагаагаад толгой, гар, дух хэсэгт гэмтэл учруулсан. ...Миний толгой хөдөлсөн, дух шалбарсан, гар зулгарч гэмтэл авсан. ...Т анх дээрэнгүй зангаар харьцаж намайг цохиж хэрүүл маргаан эхлүүлсэн. Харин сүүлд нь намайг Т-г хутгаллаа гэж Э, Т 2 нийлж намайг зодсон...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 29-31 хуудас/,

 

           Хохирогч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би араас нь караокед ороход ...Б Т 2 хоорондоо маргалдчихсан муудалцаад Б, Та-г ална гэж хэлээд байж байхаар нь би Т дээр очоод ахын дүү боль, яах гээд байгаа юм бэ гэж хэлээд хорьсон. Тэгэхэд Б та нар яадаг болсон юм, хүн зоддог болсон юмуу гэсэн. Тэгээд миний үгэнд орохгүй болохоор нь би хорихоо больсон. Тэгэхэд хэн нь түрүүлж цохисныг нь хараагүй, нэг мэдэхэд хоорондоо цохилцоод эхэлсэн. Тэгэхээр нь би голоос нь холдсон. Тэгээд караокены үүдэн дээр ноцолдоод байхаар нь би салгах гэж оролдоод салахгүй болохоор караокены үүдний шатан дээр зогсож байтал караоке дотроос хутгалчихсан байна ш дээ гэж хэлж байсан. Тэгэхэд Б гартаа хутга барьчихсан гараад ирэхээр нь би Б-г яаж байгаа юм, хүн аллаа гэж хэлээд хутгыг нь авах гээд баруун гартаа барьчихсан байсан гарын ханцуйнаас нь татсан. Тэгэхэд хутгаа зүүн гар руугаа шилжүүлээд барьсан. Тэгэхээр нь би гарыг нь тавьсан. Тэр үед Б өөрийнхөө барьж байсан хутгаараа гараа зүсчихсэн байсан. Тэгэхэд Э караокенаас гарч ирээд үүдний шатан дээр хутгыг нь авах гэж ноцолдож байгаад татаж унагаагаад өшиглөөд байсан. Тэр үед цаанаас Т гарч ирээд Б-г өшиглөсөн. ...Миний харснаар Э, Т хоёр өшиглөж байсан. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй, санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,

 

           Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б сүүлд орж ирсэн хар хувцастай намхан залуутай шууд л маргалдаад хэрэлдээд байсан. ...Караоке дотор текний урд Б улаан малгайтай өндөр залуутай хамт орж ирсэн намхан залуутай зууралдаж зодолдож эхэлсэн. Тэгээд зодолдоод байж байхад нь тэнд байсан хүмүүс салгаад караокены үүд хэсгийн шатан дээр очиход үүдний хаалга хааж байгаад Б-г газар унагаагаад улаан малгайтай өндөр залуу /шүүгдэгч Ө.Э/ сүүлд орж ирсэн намхан залуутай нийлээд зодоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 

             Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед Э-тай гаднаас дахиад 1 залуу орж ирсэн. Тэгэхэд Б тэр хүмүүстэй мэндлээд яриад байсан. ...тэр залуу нь Б-г чамайг мэдэхгүй юм байна, бацаан минь гэж хэлж байсан. Тэгэхэд Б урдаас нь арцалдаад хэрэлдээд, маргалдаж байгаад тэр залуу түрүүлээд Б-г цохисон. Тэгээд намайг харж байхад хоорондоо урд, урдаасаа цохилцоод зодолдож эхэлсэн. Тэгээд надад хамааралгүй болохоор би салгаж дундуур нь оролгүй хараад байж байтал шууд зууралдаж, зодолдоод караокены үүд рүү гараад явсан. ...Тэгээд хараад байж байтал Б-г караокены үүдэнд Э гэж залуу тэр хутгалуулдаг залуутай нийлээд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас, 35 хуудас/, 

 

             Гэрч Э.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гаднаас микронд явдаг Э гэж залуу орж ирсэн. Тэгээд тэр залуутай Б гар бариад мэндлээд байж байтал араас нь хохирогч гээд байгаа залуу халамцуу согтуу орж ирээд Э-тай юм ярьж байсан. Б-г чи хэн бэ, юун хүн бэ, гэж хэлж маргаан үүссэн. Тэгээд хараад сонсоод байж байтал Б тэр залуутай хэрэлдээд чи хэн бэ, намайг таних уу, мэдэх үү гэж яриад байсан. Тэр үед караокед дуу явж байсан болохоор яг юуны талаар яриад маргалдаад байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгэхэд тэр залуу Б-г шууд цохисон. Тэгээд би дундуур нь ороод салгах гэхэд Б тэр залуу руу өөрөө дайрсан. Тэгээд хоорондоо цохилцоод зодолдоод караокены текний урдаас зууралдаж зодолдоод караокены үүдний гарах хэсэг рүү явсан. ...Б-г Э гэдэг залуу, нөгөө залуутай нийлж караокены үүдэнд зодсон. Би араас нь гараад салгах гэхэд хаалгаа хаачихаад хаалганы цаана Б-г зодоод байсан. Тэгээд би хаалга онгойлгоод салгах гэхэд Э гэж залуу намайг татаж гаргаад зодох гээд байсан. ...Э гэж залуутай хамт орж ирсэн хохирогч /Т/ гээд байгаа залуу Б-г Э /Э/-тай юм ярьж байхад нь чи хэн юм гэж хэлснээс болж хоорондоо маргалдах шиг болсон гэж бодож байна. Тухайн үед караокед дуу яваад байсан болохоор яг юу гэж хэлж хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй байна. ...Миний харснаар хутгалуулсан гэх хохирогч залуу Б-н нүүр рүү цохиж байхыг харсан. Мөн караокены үүдэнд Э гэж залуу, тэр хохирогч гэх залуу 2 Б-г газар унагаагаад зодож байхыг харсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 36 хуудас/,

 

            Шинжээчийн 15577 дугаартай дүгнэлт

                 1. Р.Т-н биед нуруу, хэвлий хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  3. Уг гэмтэл нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй болно...” гэх дүгнэлт /1-р хавтас, 45 хуудас/,

Шинжээчийн 15649 дугаартай дүгнэлт

                1.М.Б-н биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд

 нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хавтас, 43 хуудас/

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн "...Тархи доргилт нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин духанд зулгаралт, тархи доргилт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно...” гэх мэдүүлэг /2-р хавтас, 11 хуудас/,

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 10-22 х/

Ахлах мэргэжилтэн Д.Чулуунбаатарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 12-13 х/

 

Хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

М.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас 74 х/

М.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас 75 х/

Ө.Э-н  иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас 76 х/

Ө.Э-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас 77 х/

Р.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас 78 х/

Р.Т-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас 79 х/

М.Б-н оршин суугаа газрын тодорхойлолт /1 дүгээр хавтас 103 х/

Ө.Э-н оршин суугаа газрын тодорхойлолт /1 дүгээр хавтас 104 х/

Р.Т-н оршин суугаа газрын тодорхойлолт /1 дүгээр хавтас 106 х/

М.Б-н ажлын газрын тодорхойлолт /1 дүгээр хавтас 76 х/

Шүүгдэгч Р.Т, Ө.Э нарын өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтүүд /хх-ийн 80, 81 х/

 

Хохирлын баримтууд:

Интермед эмнэлгийн кассын баримт /1 дүгээр хавтас, 113 х/

Бэлэн мөнгөний орлогын баримт /2 дугаар хавтас, 67 х/

Хохирлын мөнгө төлсөн тухай баримт /2 дугаар хавтас, 66 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Р.Т-н өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүгдэгчийн зүгээс өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох мөн шүүгдэгч Ө.Э өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн бөгөөд тэдгээрт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа заавал өмгөөлөгчтэй явагдах хуулийн шаардлагад хамаарахгүй учраас өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

            Харин 2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан “Бэлэн мөнгөний орлогын баримт” нь мөнгө тушаагч, хүлээн авагч, дарга, нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй, мөн яллах талын нотлох баримт болох 2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсан дахь ахлах мэргэжилтэн Д.Ч-н тайлбар нь гэрч, шинжээчийн мэдүүлэгт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.3 дугаар зүйлд заасан мэргэжилтэнд хамаарахгүй, энэ хэрэгт хамааралгүй дүгнэлт гаргахад оролцоогүй хүнээс гэмтлийн зэргийн талаар тайлбар гаргуулж авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5, 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамд нийцэхгүй тул дээрх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шүүх үзсэн учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

           М.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” караоке дотор архидан согтуурсан үедээ иргэн Р.Т-тай “юу байна” хэмээн мэндлэхэд өөдөөс нь Р.Т “чи хэн бэ би чамайг танихгүй хэмээн” хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр лүү гараараа цохиж авсны улмаас түүний хэвлийн тус газарт нь 3 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Р.Т, Ө.Э нар нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 00 цагийн үед архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай" караоке дотор Р.Т нь М.Б-г мэндлэхэд “чи хэн бэ, би чамайг танихгүй юм байна” хэмээн маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт гараар цохих, өшиглөх, Ө.Э нь газарт татан унагааж өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд “тархи доргилт” /духанд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцралуудад гэмтлийн зэрэг тогтоогдохгүй/ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь:

            Шүүгдэгч/хохирогч Р.Т: “...Караокед ороход текэн дээр зогсож байсан залуу юу байна гэж мэндлэхээр нь би, чи хэн бэ, би чамайг танихгүй юм байна гэж хэлэхэд намайг тэр залуу танихгүй байна уу чи, гөлөг минь гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би намайг гөлөг гэдэг чи хэн бэ гэж хэлээд тэр залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгэхэд тэр залуу урдаас дайраад хоорондоо цохилцож зодолдсон. ...Тэр үед миний нуруу, бөөр хэсэг рүү 3 удаа хутгалсан. ... Э тэр залууг унагаагаад өшиглөж байхаар нь би хутгалуулсандаа уурлаад тэр залууг 2 удаа өшиглөсөн. ...Тархинд гэмтэл учирсан гэж байна. Би караокед түүнийг түрүүлж цохих үед учирсан гэмтэл байх. Шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг өшиглөж байх үедээ гар руу нь өшиглөсөн байх ...” /1-р хавтас, 66-69 хуудас, 2-р хавтас, 1-2 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

             Шүүгдэгч Ө.Э: “...Т араас орж ирэхэд Б Т-г юугаа харсан юм, юу минь ч гэлээ үг өдөж хэрэлдээд байсан. Б нь О бид хоёрыг таньдаг болохоор хэрүүл хийхгүй, Т-г танихгүй болохоор хэрүүл хийгээд байхаар нь би битгий хэрүүл хийгээд томроод бай гэж Б-д хэлсэн. Миний харж байснаар Т Б-г муу бацаан минь гэж хэлээд түрүүлээд цохисон. Тэгээд хоорондоо зодолдож эхэлсэн. ...Б, Т хоёрыг салгаад харахад Т-н зүүн бөөр хэсгээс нь цус гарч байгааг хараад Т дээр очоод чи хүн хутгалсан байна гэж хэлэхэд, та нар яадаг болсон юм бэ, хэзээ ийм болсон юм бэ, ямар том болчихсон юм бэ гэж хэлэхээр нь би Б-г шатан дээрээс татаж унагаах гэхэд би өөрөө цуг унасан. Тэгээд би түрүүлж босоод Б-н цээжин тус газар 2 удаа, гар нуруу хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэр үед Т цаанаас гүйж гарч ирээд миний хажууд Бадамдоржийг өшиглөж байсан. ...Ер нь Т-г өмөөрч Б-г зодох болсон. ...Б-н биед учирсан гэмтлүүдийг Т бид 2 учруулсан. ...” /1-р хавтас, 71-13, 245-246 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           Шүүгдэгч/хохирогч М.Б-н: “...Би Э, О нартай сонин юу байна гээд ярилцаад байж байтал хажуугаас нь Т наад бацаан чинь хэн юм гэж Э ахаас асуусан. Тэгэхэд Э манай кондуктор бацаан гэж хэлж байсан. ...Би ах яах гэсэн юм бэ гэхэд чи яадаг бацаан бэ, нааш ир гэж хэл амаар доромжлоод өдсөн. Тэгэхээр нь би зүгээр байгаарай ах хүү гээд байж байтал миний нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь өдөр машиндаа юм хийж байсан эвхэгддэг ногоон иштэй хутгыг өмднийхөө халааснаас гаргаж дэлгээд Т-н бөөр, нуруу руу нь хутгатай гараараа 2 удаа цохисон. Тэгээд салаад зугатаагаад гарах гэтэл миний араас нэг нь татаж унагаасан. Тэгээд миний дээрээс нүдэж зодсон. Хөлөөрөө дэвсэлж өшиглөсөн. Тэгээд би зугтааж гараад гэр рүүгээ явсан. ...” /1-р хавтас, 62-65, 2-р хавтас, 7-8 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Гэрч Д.О: “...Би араас нь караокед ороход ...Б Т 2 хоорондоо маргалдчихсан муудалцаад Б, Т-г ална гэж хэлээд байж байхаар нь би Т дээр очоод ахын дүү боль, яах гээд байгаа юм бэ гэж хэлээд хорьсон. Тэгэхэд Б та нар яадаг болсон юм, хүн зоддог болсон юмуу гэсэн. Тэгээд миний үгэнд орохгүй болохоор нь би хорихоо больсон. Тэгэхэд хэн нь түрүүлж цохисныг нь хараагүй, нэг мэдэхэд хоорондоо цохилцоод эхэлсэн. ...Миний харснаар Э, Т хоёр өшиглөж байсан. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй, санахгүй байна...” /хх-ийн 32-33 хуудас/,

 

           Гэрч Б.Х: “...Б сүүлд орж ирсэн хар хувцастай намхан залуутай шууд л маргалдаад хэрэлдээд байсан. ...Караоке дотор текний урд Б улаан малгайтай өндөр залуутай хамт орж ирсэн намхан залуутай зууралдаж зодолдож эхэлсэн. Тэгээд зодолдоод байж байхад нь тэнд байсан хүмүүс салгаад караокены үүд хэсгийн шатан дээр очиход үүдний хаалга хааж байгаад Б-г газар унагаагаад улаан малгайтай өндөр залуу /шүүгдэгч Ө.Э/ сүүлд орж ирсэн намхан залуутай нийлээд зодоод байх шиг байсан...” /хх-ийн 34 хуудас/,

 

             Гэрч Э.Г: “...Тэр үед Э-тай гаднаас дахиад 1 залуу орж ирсэн. Тэгэхэд Б тэр хүмүүстэй мэндлээд яриад байсан. ...тэр залуу нь Б-г чамайг мэдэхгүй юм байна, бацаан минь гэж хэлж байсан. Тэгэхэд Б урдаас нь арцалдаад хэрэлдээд, маргалдаж байгаад тэр залуу түрүүлээд Б-г цохисон. Тэгээд намайг харж байхад хоорондоо урд, урдаасаа цохилцоод зодолдож эхэлсэн. ...Тэгээд хараад байж байтал Б-г караокены үүдэнд Э гэж залуу тэр хутгалуулдаг залуутай нийлээд зодоод байсан...” /1-р хавтас, 35 хуудас/, 

 

             Гэрч Э.У-н: “...Гаднаас микронд явдаг Э гэж залуу орж ирсэн. Тэгээд тэр залуутай Б гар бариад мэндлээд байж байтал араас нь хохирогч гээд байгаа залуу халамцуу согтуу орж ирээд Э-тай юм ярьж байсан. Б-г чи хэн бэ, юун хүн бэ, гэж хэлж маргаан үүссэн. Тэгээд хараад сонсоод байж байтал Б тэр залуутай хэрэлдээд чи хэн бэ, намайг таних уу, мэдэх үү гэж яриад байсан. ... Тэгэхэд тэр залуу Б-г шууд цохисон. ...Б-г Э гэдэг залуу, нөгөө залуутай нийлж караокены үүдэнд зодсон. ...Миний харснаар хутгалуулсан гэх хохирогч залуу Б-н нүүр рүү цохиж байхыг харсан. Мөн караокены үүдэнд Э гэж залуу, тэр хохирогч гэх залуу 2 Б-г газар унагаагаад зодож байхыг харсан...” /1-р хавтас, 36 хуудас/,

 

            Шинжээчийн 15577 дугаартай дүгнэлт:

                 1. Р.Т-н биед нуруу, хэвлий хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  3. Уг гэмтэл нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй болно...” гэх дүгнэлт /1-р хавтас, 45 хуудас/,

Шинжээчийн 15649 дугаартай дүгнэлт:

                1.М.Б-н биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд

 нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хавтас, 43 хуудас/

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн "...Тархи доргилт нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зулгаралт, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин духанд зулгаралт, тархи доргилт гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно...” /2-р хавтас, 11 хуудас/,

 

Хяналтын камерийн бичлэг /1 дүгээр хх-ийн 10-22 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь “тархи доргилт” гэж тогтоогдсон бөгөөд Р.Т нүүрэн тус газарт нь гараараа цохисон, унасан хойно нь өшиглөсөн, Ө.Э нь хохирогчийг шалан дээр татаж унагаасан, өшиглөсөн зэргээс үзэхэд шүүгдэгч нарын аль аль нь хохирогчийн тархинд доргилт өгөхүйц хэмжээний үйлдэл хийсэн болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн нь тэдний үйлдэлд тохирсон хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар:

Хохирогч М.Б-н “толгойн бариа, бумба тавиулсны төлбөр 120,000 төгрөг нэхэмжилсэн” баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй талаар дээр дурьдсан тул уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Р.Т, Ө.Э нарт холбогдуулан иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хохирогч Р.Т-н үзлэг шинжилгээний төлбөрт 297,600 төгрөгийн зардал гаргасан болох нь Интермед эмнэлгийн кассын баримт /1 дүгээр хавтас, 113 х/-аар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч М.Б-н зүгээс 243,000 төгрөгийг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирлын мөнгө төлсөн тухай баримт /2 дугаар хавтас, 66 х/-аар тогтоогдож байгаа тул М.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            М.Б нь гэм хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Р.Т, Ө.Э нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч М.Б, Р.Т, Ө.Э нар хувийн байгууллагад болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажил хөдөлмөр хийх бүрэн боломжтой, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинжээр болон учруулсан хохирлын хувьд их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     1.Б овогт М-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Х овогт Р-н Т, Б овогт Ө-н Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Т-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар, Ө.Э-г  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан М.Б, Р.Т, Ө.Э нарт үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Б, Р.Т, Ө.Э нарт танилцуулсугай.

 

5.Ялтан М.Б, Р.Т, Ө.Э нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, М.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерийн бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Хохирогч М.Б нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Б, Р.Т, Ө.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ