Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/03840

 

 

 

 

 

 

 

 

2023 09 01 101/ШШ2023/03840

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  хороо,  хороолол,  байр,  тоотод оршин суух ******* ******* овогт Д*******гийн О******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  хороо, байр, тоотод оршин суух Ж******* овогт Т*******ын М******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Тавилга гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 11 дүгээр сарын 02-нд Т.М*******гаас Баянзүрх дүүргийн  хороо, гудамж байр  тоот хаягт байрлах 92,25 м.кв 2 өрөө орон сууцыг 185,000,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн ээжийнх нь санал болгосноор, гэрийнх нь бүх тавилгыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж гэрээ хийж мөнгөө бэлнээр өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байраа хүлээн авахгээд очтол аав нь гэх хүн бид тавилгаа зарахаа больсон гээд түлхүүрээ өгсөн ба бүх тавилгаа аваад явсан байсан. Т.М******* утсаа огт аваагүй. Би цагдаад хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Иймээс 14 ширхэг тавилгыг маань гаргуулж өгнө үү. Үүнд: үүдний шкаф 1, камен зуух 1, гал тогооны тавилга 1, гал тогооны стенк 1, том өрөөний буйдан 3, хоолны ширээ 1, сандал 6, том өрөөний стенк ком 3, том өрөөний буйдангийн ширээ 1, унтлагын ор 1, хувцасны шкаф 1, тумбочка 2, гоо сайханы толь 1, жижиг сандал 1 ширхэг байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний дунд 2022 оны 11 дүгээр сарын 02-нд гэрээ байгуулагдаж, өөрийн өмчлөлийн 92,2 м.кв талбайтай орон сууцыг худалдсан нь үнэн. Энэхүү гэрээ нь хулуийн дагуу хийгдсэн. Бид тус орон сууцанд байсан тавилгыг оролцуулж зарсан юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө.

Харин миний төрсөн эцэг Т*******а нь уг тавилгыг авч явсныг миний бие мэдээгүй. Анхнаасаа аав бид хоёр тавилгатай нь зарна гэж байгаад зарсан. Үүнтэй маргах юмгүй. Одоо энэ эд хогшил, тавилга аавынд байгаа гэж бодож байна. Аав Т*******атай ярихаар ямар нэг шалтаг хэлэхгүй байгаа. Тавилгаа өгөөчээ гэхээр шүүхэд өг гээд байх юм.

Иймд аав Т*******ыг гуравдагч этгээдээр татаж оролцуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдагч тал Т.М*******, худалдан авагч тал Д.О******* нарын хооронд 2022.11.02 өдөр байгуулагдсан, 14 нэр төрлийн тавилга, гэрийн эд хогшил Худалдах-худалдан авах тухай гэрээ, /тавилгын фото зураг, тавилгын жагсаалтын хамт үйлдэгдэж, нийслэлийн тойргийн нотариатч Ш.Сгаар гэрчлүүлсэн/, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай 2022.11.02 өдрийн гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М******* бүртгэлтэй тухай 2020.05.28-ны өдрийн огноотой Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т.М*******, Д.О******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар, хариуцагч Т.М*******гаас Р.Т*******ад олгосон, хэрэг хянан шийдэврлэх ажиллагаанд төлөөлүүлэх тухай 2023.01.31 өдрийн итгэмжлэл,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч Т.М*******д холбогдуулан, Хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 нэр төрлийн тавилга гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан боловч тайлбарт дурьдагдсан түүний эцэг Р.Т*******а нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, тухайн тавилгуудыг бусдад өгөх эрхгүй хэмээн төлөөлүүлэгч Т.М*******гийн тайлбарыг эсэргүүцсэн.

3. Хариуцагч нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.1-д тус тус заасныг үндэслэн Р.Т*******ад итгэмжлэл олгож, өөрийгөө төлөөлүүлэн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

3.1. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрх нь итгэмжлэлийн үндсэн дээр үүсэн ба мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан хүрээнд, 63.3 дахь хэсэгт зааснаар Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. байна.

3.2. Хариуцагч Т.М******* нь дээр дурьдсан итгэмжлэлээсээ татгалзаагүй тул түүний шүүхэд гаргасан тайлбараас өөр байр суурийг шүүхэд илэрхийлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шууд үгүйсгэх бус хариуцагчийн өөрийн тайлбарыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй мэтгэлцэх зарчмыг алдагдуулахгүй байх нь зүйтэй.

3.3. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодорхой тайлбарыг шүүхэд бичгээр гаргаагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцоно, автомашин дугаарын хязгаарлалттай тул нийтийн тээврээр 2 дүүрэг дамжиж хуралд оролцох боломжгүй хэмээн мөн өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон энэхүү хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хэмээн хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.

Хэргийн оролцогч нь Иргэний хуулийн 62 дугаар 64 дүгээр зүйлд тус тус зааснаар бусдаар төлөөлүүлэх эрхтэй бөгөөд төлөөлөгч нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т зааснаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчдээ өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн үүрэг хүлээгээгүй тул өөр шүүх хуралдаан давхцах буюу төлөөлүүлэгчийн эрх ашигаас ангид шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгааг хүндэтгэн шалтгаан гэж үзэхгүй.

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

4. Хэрэгт авагдсан, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.М******* бүртгэлтэй тухай 2020.05.28-ны өдрийн огноотой Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд, худалдагч тал Т.М******* нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 101 байр, 101 тоот хаягт байршилтай 92.25 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Д.О*******т худалдахдаа, тухайн орон сууцанд байсан 14 нэр төрлийн тавилга, гэрийн эд хогшлыг 20,000,000 төгрөгөөр худалдсан байх ба 20,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бэлнээр төлсөн, худалдагч тал эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

4.1. Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр, үүдний шкаф 1, камен зуух 1, гал тогооны тавилга 1, гал тогооны стенк 1, том өрөөний буйдан 3, хоолны ширээ 1, сандал 6, том өрөөний стенк ком 3, том өрөөний буйдангийн ширээ 1, унтлагын ор 1, хувцасны шкаф 1, тумбочка 2, гоо сайханы толь 1, жижиг сандал 1 ширхэг хэмээн жагсаалт үйлдэж, фото зургийг хавсаргаж, нийслэлийн тойргийн нотариатч Ш.С /дугаар 109/-аар гэрчлүүлсэн байна.

5. Талуудын байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын тайлбар, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Т.М*******гаас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний жагсаалтад тусгасан үүдний шкаф 1 ширхэг, камен зуух 1 ширхэг, гал тогооны тавилга 1 ширхэг, гал тогооны стенк 1 ширхэг, том өрөөний буйдан 3 ширхэг ком, хоолны ширээ 1 ширхэг, сандал 6 ширхэг, том өрөөний стенк ком 3 ширхэг, том өрөөний буйдангийн ширээ 1 ширхэг, унтлагын ор 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, тумбочка 2 ширхэг, гоо сайханы толь 1 ширхэг, жижиг сандал 1 ширхэгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.О*******т олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М*******гаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О*******т олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА