Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/04043

 

 

 

 

 

 

 

 

2023 09 18 101/ШШ2023/04043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн хороо, байр тоот хаягт оршин суух, ******* овогт Б*******ийн А*******/регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  хороо,  дугаар хороолол,  байр тоот хаягт оршин суух, ******* овогт Ж*******гийн У*******/регистрийн дугаар: *******/-т холбогдох,

 

Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох Б******* э ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Ж.У*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, Н.М, гэрч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б******* Э ХХК-д 30 хувийн хувьцаа эзэмшдэг ба уг ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Миний бие геологич мэргэжилтэй тул тус компаниг үүсгэн байгуулагчийн нэг буюу 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Э та энэ салбарын хүн энэ чиглэлээр ажиллах туршлагатай тул гүйцэтгэх захиралаар ажиллаж өгөөч гэсэн санал тавьж үүний дагуу 2018 оны 9 дүгээр сараас тус компаний гүйцэтэх захирлаар ажиллаж өдөр тутмын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж тэр дундаа компаний нэр дээрх X лицензийг А лиценз болгох бүх үйл ажиллагааг хариуцан хөөцөлдөж гүйцэтгэх удирдлагаар ханган хэвийн үйл ажиллагааг хангаж ирсэн.

Н.Э нь надад Б******* Э ХХК-ийн 30 хувийн хувьцааг худалдах болж бид 2021 оны 3 сарын 26-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийж 30 хувийн хувьцааг надад шилжүүлэх үүргийг хүлээсэн юм. 30 хувийн хувьцааг шилжүүлэхэд хувьцаанд оногдох татварыг төлөх ёстой ба энэ нь талийгаачаас хамааралтайгаар хугацаа алдаж хойшлогдсоор байсан. Миний бие ч харилцаа хэвийн байдаг тул юу ч бодохгүй хүлээж байтал Н.Э маань зуурдаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Н.Эыг нас барах хүртэл компанийн үйл ажиллагаа, санхүүгийн асуудалд түүний ар гэр болоод эхнэрийн зүгээс оролцдоггүй байсан.

Миний зүгээс ч гэсэн Монгол уламжлал, хүн ёсны үүднээс хандаж, хань ижлээ алдсан байхад нь учир зүггүй наад компаний чинь 30 хувийн хувьцаа нь миний байх ёстой гэсэнгүй. Өвлөх эрх нь 1 жил болдог гэж сонсон учир хугацаа орох юм байна гэж байтал Ж.У******* 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан байсан ба ахаа уулзах шаардлагатай байна гэсэн учир нь түүнтэй уулзахад өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан одоо хувьцаагаа шилжүүлж аваад компаний үйл ажиллагааг явуулъя, хоёулаа яаж ажиллах вэ? Энэ тухай гэрээ хэлцэл хийе гэхэд нь би талийгаач амьд сэрүүн байхдаа компаний 30 хувийн хувьцааг ахад нь худалдсан ах нь шилжүүлж амжаагүй байтал ийм юм болсон гэдгээ хэлэхэд эхлээд би шилжүүлж авч байж танд шилжүүлэх боломжтой болно гэхэд нь нээрээ л тийм байх гэж түүний үгэнд итгээд одоо тэгээд яах ёстой вэ? Гэтэл урьдчилаад бэлдсэн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэх шийдвэр, шинэчилсэн дүрэм дээр гарын үсэг зуруулж тамга даруулж авч энэ өдрөө ахаа хоёулаа хамтран ажиллах гэрээ хийе та гүйцэтгэх захирал, тэгээд ч энэ чиглэлийн хүн үйл ажиллагаагаа хариуц энэ тэр гэсэн зүйл яриад явсан боловч эдгээр бичиг баримтууд дээр гарын үсэг зуруулж тамга даруулж авсанаас хойш харилцаа нь сонин болж илт зугтах цаараглах, худал хэлэх болсон.

Надад хувьцааг өвөлж авчихаад талийгаачийн худалдсан 30 хувийн хувьцааг шилжүүлэх бүү хэл нягтлан, нарийн бичгийн ажил хавсран гүйцэтгэж байсан манай ажилтнаас худал хэлж очоод компаний тамга тэмдэг авч явчихаад одоо хүртэл өгөхгүй алга болж үүгээр үл барам хувьцаа эзэмшигчдийн хурал гэх хууль бус хурлыг зохион байгуулж зүй бус авирласан ба миний бие тамга тэмдэг болон хууль бус хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгох тухай мөн шүүхэд хандсан байгаа болно.

2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Худалдагч өөрийн эзэмшлийн 70 ширхэг хувьцаанаас 30 ширхэг хувьцаагаа худалдан авагчид шилжүүлнэ. Энэ нь компаний нийт хувьцааны 30 болно. Гэрээний хоёр дугаар зүйлийн 2.1 худалдагч нь 2021 оны 3 дугаарх сарын 26-ны өдрөөс хэтрүүлэхгүйгээр хувьцааг худалдан авагчид шилжүүлнэ гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж хуульчилсан. Гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадалгүй худалдагч буюу Н.Э маань бурхан болсон.

Харин Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дахь хэсэгт Өв хүлээн авсан өвлөгч ... өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж хуульчилсан боловч Ж.У******* нь талийгаачийн Б******* Э ХХК-д эзэмшдэг 70 хувийн хувьцааг өвлөж авсан боловч надад худалдсан 30 хувийг хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй холбоогүй болсон.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дахь хэсэгт Иргэний эрхийг дараах аргаар хамгаална тус хуулийн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар иргэний эрхийг хамгаалах талаар хуульчилсан байна.

2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох Б******* э ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг хариуцагч Ж.У*******т даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 515 дугаар зүйлд өвлөх эрхийн харилцааг зохицуулсан. Өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. Энэ 30 хувийн хувьцааг авах ёстой байсан боловч Ж.У******* гэх хүн өвлөж авчихаад бидэнд өгөх ёстой 30 хувийг өгөхгүй асуудал гаргаж байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон. Талийгаач Э болон Б.А******* нарын хооронд 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Компанийн эрх шилжүүлэх гэрээ хамт хийгдээд талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Талийгаач Э өөрийн эзэмшдэг 70 хувийн хувьцаанаас 30 хувийг шилжүүлэх хүсэл зориг байсан. Өөрөөр хэлбэл 30 хувийг шилжүүлэх гээд байгаа шалтгаан нь гаргасан санхүүжилттэй холбоотой. Таныг байгаагүй бол энэ А лицензтэй болж чадахгүй байлаа. Хэдийгээр өмнөх 30 хувийн хувьцаанд дүйцүүлж компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсонч та үйл ажиллагаатай холбоотой зардлыг гаргаж чадаагүй бол манай компани А лицензтэй болж чадахгүй байсан. Таньтай ярих юм алга. Үнэхээр би санхүү мөнгөө гаргаж чадсангүй үнэн. Ийм учраас танд 30 хувиа нэмж өгье гэдэг шийдвэр гаргаад талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Би сая Ж.У*******ээс асуултуудаар тодрууллаа. Яагаад энэ гэрээг хийгдэх гэж байна гэж хэлсэн юм бэ, хэлсэн юм уу, хэлээгүй юм уу, хэлсэн бол та юу гэсэн юм. Ашиглалтын лицензтэй болохын тулд танай байгууллага хэдэн төгрөгийн санхүүжилт гаргасан юм. Танай хүн хэдийг гаргасан. Б.А******* хэдийг гаргасан юм гэхээр мэдэхгүй, хариулмааргүй байна гэх хариултаар асуултын үе шатыг дуусгалаа. Тэгэхээр я******* замыг туулж, я******* хүнд нөхцөлд санхүүжилтийг босгож, өөрөөсөө нууж зээл авч, тэтгэврийн зээл авч, хүнээс хүүтэй мөнгө зээлж, яг тухайн процесс явагдаж байгаа эрчимийг алдагдуулахгүйгээр буюу өөрөөр хэлбэл Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамаар хуралд орно. ТЭЗҮ батлуулна. Тухайн жилдээ багтахгүй бол дараа жил нь хугацаа алдана гэх мэт тухайн үеийн А лецензтэй холбоотой эрчийг алдагдуулахгүйгээр бүх санхүүжилтийг босгоод өөрийнхөө бүх хүчийг гаргаад А леценз болсон. Тийм учраас энэ хүн 30 хувиа өгье. Та үнэхээр байж болох бүх хичээл зүтгэлийг гаргалаа. Миний хувьд үнэхээр харж суухаас өөр юм хийж чадсангүй гэдэг. Ийм зүйлийг яриад талуудын хооронд гэрээ хийгдсэн байдаг. Тийм учраас тухайн үед талууд яагаад энэ гэрээ хийх болсон шалтгаан нь ердөө энэ юм. Талууд хүсэл зоригийн илэрхийлээд гэрээний нөхцөлөө тохиролцоод бичгийн хэлбэрээр гэрээ байгуулснаар талуудын хооронд энэ гэрээний эрх зүйн харилцаа үүсэж байгаа юм. Гэрээ байгуулагдсан уу гэвэл байгуулагдсан. Гэрээ байгуулагдаад нотариат орсон. Нөхцөлөө тохиролцсон. Гарын үсэгээ зурсан байна. Хэлбэрийн хувьд талууд гэрээ байгуулагдах бүх шинжийг хангаад гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх гээд Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан. Гэрээний хавсралт болгоод төлбөр төлөгдсөн гээд талууд орлогын падаан үйлдэж байна. Ахиад талууд хоёр талаасаа төлбөр тооцоо дууссан талаар акт үйлдэж байгаа. Тэгэхээр энэ нь гэрээ байгуулагдаад гэрээний дагуу төлбөр мөнгө нь төлөгдсөн байна гэдэг агуулгаар талууд тооцоо дууссан байна гээд хүсэл зоригоо илэрхийлээд акт үйлдээд байгаа юм. 3000 төгрөг болон 30 ширхэг хувьцааны талаар асуудлууд ярьж байна. Гэрээний нөхцөлүүдийг талууд өөрсдөө тохиролцдог. Тухайн үед талууд нийт гаргасан санхүүжилт болох 154,000,000 төгрөгт дүйцүүлж худалдаж байгаа гэдэг байдлаар төлбөрийн нөхцлийг тусгаагүй нь я******* учиртай юм бэ гэхээр нэгдүгээрт дүрэм дээрээ нэгж бүрийн хувьцаа нь 100 төгрөг гээд заасан байна. Хоёрдугаарт 150,000,000 төгрөг гээд төлвөл татвар хураамжны асуудал яригдана. Нэгэнт бид худалдаж байгаа нь үнэн, худалдаж авч байгаа нь үнэн учраас 30 хувийн үнийг нэгж бүрийн үнийг 100 төгрөг гэдэг байдлаар талууд тохиролцоод төлбөр тооцоо дууссан баримтыг үйлдэхдээ төлбөр тооцоо дууссан байдлаар үйлдсэн. Энэ нь гэрээний гол нөхцөлүүдийг талууд тохиролцоно гэх байдлаар талууд ийм агуулгаар баримтуудыг үйлдэж бэхжүүлээд явсан. Тэгэхээр талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Гэрээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ талийгаач Э биелүүлж чадаагүй байж байгаад нас барсан. Тэр хүн өөрийгөө тухайн цаг хугацааны дараа бурхан болно гэдгээ мэдэхгүй. Б.А*******ын хувьд энэ хүнийг бурхан болно гэдгийг мэдэх боломжгүй байж байтал нас барсан. Нас барчихаар дараагийн харилцаа Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан өвлөх эрхийн харилцаагаар цааш харилцаа үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл өвлөх эрхийн харилцааг дамжихгүйгээр дундаас нь би 60 болъё, чи 40 хувь бол гэдэг байдлаар энэ процесс Улсын бүртгэлийн байгууллага дээр явагдах боломжгүй. Өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч олгодог. Тэгэхээр энэ 70 хувийн хувьцаа Эын нэр дээр байсан гэдэг холбогдох баримтыг хараад би 40 хувийг хувилах юм. Энэ хүн 30 хувийг өвлөх юм гэдэг ийм байдлаар өвлөгдөх боломжгүй. Тэгэхээр заавал өвлөх эрхийн харилцааг дамжиж байж өвлөж авсан өвлүүлэгчээс буцаагаад тэр хүний бусдад гүйцэтгэх ёстой байсан үүргийг үргэлжлүүлээд өвлөж авсан хүнээс нэхэх ёстой гэсэн агуулга харагдаж байгаа юм. Хоёрдугаарт талууд эхлээд өвлөж аваад дараа нь больё гэдэг байдал яригдхаар нь учиргүй муудалцаад яахав, цаашид хамтарч ажиллах хүмүүс байна. Я*******тай ч дуулгачихлаа. Өвлөж аваад дараа нь болъё гэхээр нь процесс саад хийгээд яахав гээд өвлөх процессыг зөвшөөрөөд явсан. Тэгээд энэ хүн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өвлөж авангуутаа энэ хүн 7 хоногийн дараа шууд хурал хийгээд гүйцэтгэх захирлаас чөлөөлөх асуудал яригдсан. Яагаад өвлөж авснаас хойш 7 хоногийн дараа ийм үйлдэл хийж байгаа гэхээр энэ хүн 30 хувийн хувьцааг яриад унах юм байна. Би 40 хувийн хувьцаатай болох юм байна. Энэ хүн 60 хувийн хувьцаатай болчих юм байна. Тийм учраас энэ хүнтэй хамтарч ажиллахад миний ашиг багасах юм байна гэж үзсэн юм уу, ингээд л улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 7 хоногийн дотор ийм юм болохоор нь бид нар тамга, тэмдэг аваад явсан болохоор тамгаа авъя. Хууль бус хурал хийж гүйцэтгэх захирлаас чөлөөллөө. Үргэжлүүлээд авах ёстой 30 хувийн асуудлаа ч хөндөе гэдэг шийдвэрт хүрээд шүүхийн байгууллагад тухай бүрд нь хандаад явсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр бичигдсэн байгаа. Эхлээд энэ хүн өвлөж байж бид нар 30 хувиа ярина гэдэг асуудал яригдсан учраас Ж.У*******ийг я*******ч гэсэн өвлөөд авчих. Чи өвлөж авахгүй бол миний 30 хувийн хувьцаа ч хэрэгжих боломжгүй учраас өвлөөд авчих гэсэн процесс дээр нь бид яагаад санаачлагатай хандсан бэ гэхээр энэ хүн өвлөж байж бид 30 хувийн хувьцааг ярина. Тэгж байж компанийн үйл ажиллагаа явна гэдэг тооцоолол хийсэн учраас энэ дээр нь дэмжсэн. Гэтэл энэ хүн өвлөж авангуутаа 7 хоногийн дараа гүйцэтгэх захирлаас чөлөөлөөд өөрөө энэ байгууллагын гүйцэтгэх удирдлага болоод бүх юмыг нь захиран зарцуулахаар доторх бодлууд нь илрээд ирэхээр нь бид нар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл энэ бүртгэлийг хүчингүй болгож өгөөч гэдэг асуудлаар хандсан. Захиргааны хэргийн шүүх юу гэсэн бэ гэхээр бүртгүүлэх үйлдэл нь хууль зөрчсөн юм алга. Та нарын хооронд өв залгамжлахтай холбоотой асуудалд энэ шийдвэр нөлөө үзүүлэхгүй, энэ шийдвэр хамаарагдахгүй гэсэн дүгнэлтийг хэлээд дууссан. Тийм учраас бид үргэлжлүүлээд Захиргааны хэргийн шүүхэд хандаад Захиргааны хэргийн шүүх бүртгэл зөв боловч өвийн болон 30 хувийн хувийн холбогдолтой *******гаанд нөлөөлөл үзүүлэхгүй гэдэг шийдвэр гаргасан учраас бид тэгвэл Иргэний шүүхэд 30 хувийг явуулахаас аргагүй гэдэг шийдвэрт хүрээд холбогдох хуулийн байгууллагад нь нэхэмжлэл гаргаад явсан. Бусдаар бол энэ компани яагаад үнэ цэнд хүрэв. Ашиглалтын леценз гэдэг нь тодорхой хэмжээний алтны нөөц байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүнь ийм л юм бодогдож байгаа би 70 хувь байвал. Энэ төлбөрийн үйл ажиллагаа явуулдаг хүнд зарвал 70 хувийн ашиг авна. 1 тэрбумаар зарвал 700,000,000 төгрөгийн ашиг авна гэдэг юм уу, 2 тэрбум төгрөгөөр зарвал 1 тэрбум 400,000,000 төгрөгийг авна гэдэг юм уу, ийм агуулгатай учраас ердөө лиценз 70 хувь байх ёстой. Би 70 хувийн хувьцаа эзэмшигч гэж байгаа юм. Бусдаар яаж яваад А лицензтэй болсон. Я******* учиртай санхүүжилт гарсан. Үнэхээр Б.А******* гэх хүн тухайн санхүүжилтийг гаргасан юм уу, миний нөхөр гаргасан юм уу эсхүл үнэхээр яаж явж байгаад энэ компани А лицензтэй болсон бэ гэдэг энэ бодит байдлыг харахгүйгээр нүдээ аничихаж байгаа юм. Ерөөсөө бодит байдал нь энэ юм. Бусдаар нөхрийг нь нас барснаар далимдуулаад энэ хүнийг хохироох гэж байгаа асуудал ердөө байхгүй. Би ч гэсэн өмгөөлөгчийн хувьд бодит байдлаас гажуудсан гэдэг юм уу эсхүл бологүй байгаа зүйлийг болгох гээд зүтгээд хүчлээд байгаа зүйл байхгүй. Хуульчийн хувьд ч гэсэн итгэл үнэмшлийн хувьд ч гэсэн энэ хүнээс зөвлөгөө мэдээллийг нь аваад ийм байдлаар хууль зүйн туслалцаа үзүүлээд явж байгаа. Ж.У******* хурал болгон дээр өөр өөр юм ярьдаг. Ярьж байгаа зүйлд нь итгэх арга байхгүй. Өмнөх Хан-Уулын шүүх дээр би компанийн үйл ажиллагаанд, та яагаад анхы хувьцааг хийгдэх үед яагаад энэ гэрээ хийгдэх болсон талаар та яаж мэдэж байгаа юм бэ гэхээр ерөөсөө би анхнаасаа компанийн процесст оролцоод явдаг байсан учраас мэдэлгүй яадаг юм. Ажлыг хийлгүүлэхийн тулд энэ хүнтэй гэрээ хийсэн гэж хэлж байгаа юм. Өнөөдөр болохоор би компанийн процесст оролцодгүй байсан. Мэдэхгүй, мэдэдгүй байсан гэсэн юм ярьж байна. Тэгэхээр шааардлагаа хангуулах гэдэг юм уу, гаргасан шаардлага болгондоо зөрөлдүүлээд худал тайлбар мэдүүлэг гаргаад ийм байдлаар асуудалд хандаж байгаа юм. Яг санхүүгийн баримт дээр жишээ аваад ярье. Үүнийг яриад өмгөөллийн үгээ дуусгая. Бид жилийн өмнө анх нэхэмжлэл гаргахдаа энэ үндэслэлээ дурдсан. Энэ гэрээ хийгдэх болсон шалтгаан бидний гаргасан шалтгаан дүйцүүлээд энэ гэрээ хийгдэх болсон юм. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод холбогдох баримтуудыг бүрдүүлээд явсан. Хэрэв ийм шалтгаанаар энэ гэрээ хийгдээгүй худлаа гэж байгаа бол 38.2, 25.2.2-оор татгалзлаа нотлох үгүйсгэх эрх нь хариуцагчид хадгалагдаж байгаа. Гэтэл Б.А******* гэх хүн санхүүжилт гаргаагүй. Өөрөр хэлбэл нийт санхүүжилтийн 80 хувийг гаргаагүй гэдгийг няцаагаагүй. Энэ тайлан үндэслэлгүй байна гэж аудит болон санхүүгийн шинжээч томилуулъя гэж хандаагүй. Тэгээд сая нягтлан хэлж байна. 2018 оных 2018 ондоо, 2019 оных 2019 ондоо тухайн цаг хугацаандаа жилд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр удаа зарим 2020 оноос хоёр удаа гараад явсан гэдэг. Өөрөөр хэлбэл 2018 он буюу өнгөрсөн цаг хугацаанд ярихад 2018 оны санхүүгийн тайлан гарахад эд нар ирээдүйд *******галдана. Э нас барна гэдгийг мэдэхгүй байсан. Тэр цаг хугацаандаа эд нар Э хэдэн төгрөг гаргасан Б.А******* хэдэн төгрөг гэдэг нь он оноороо санхүүгий тайландаа тусгагдаад холбогдох татварын байгууллагадаа илгээгдээд тайлан нь баталгаажаад явж байсан 2019 онд ч ялгаагүй Э хэдэн төгрөг гарагсан Б.А******* хэдэн төгрөг гаргасан гэдэг санхүүгийн тайланд тусгаад баталгаажаад явж байсан. Бид төрийн байгууллага руу тухайн онд илгээсэн. Илгээсэн тайланг төрийн байгууллаг хүлээж аваад баталгаажсан хэлбэрээр он оноор нь сүүлж судлуулаад байгаа баримтыг гаргаж өгсөн. Тэгээд он оноор нь Б.А*******ын гаргасан санхүүжилтийг гаргаад өгсөн. Жишээлбэл банк бус санхүүгийн байгууллагаас 12,000,000 төгрөгийн зээл аваад тэр зээлийн гэрээг хавсаргаад тэр зээлийн гэрээнээс Б.А*******ын данс руу орж ирсэн дансны хуулгыг хавсаргаад буцаагаад тэр 12,000,000 төгрөг нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хайгуул өрөм хийсэн хүмүүсийн данс руу гаргаад явсан байдлаар санхүүгийн эх үүсвэртэй холбогдолтой гэдэг томъёог хийгээд гаргаад өгсөн. Э гэдэг гүйлгээний утга дээр Эаас бусад руу шилжүүлсэн. Татвар хураамж төлсөн. Ажил хийсэн. Хайгууль өрөм хийсэн хүмүүс рүү шилжүүлсэн байдлаар холбогдох санхүүгийн баримт гаргаж өгсөн. Мэр сэр Эаас бусад руу шилжүүлсэн баримт байхгүй ч гэсэн тухайн үедээ Э бэлнээр өгч байсан учраас Э өгч байсан гэдгийг тайланд нь тулгуурлаад холбогдох баримтыг бүрдүүлээд гаргаад явсан. Энэ компани А лицензтэй болоод үнэлэмж нь өссөн асуудал бол энэ хүн өөрөөсөө гаргах санхүүжилт болон зээлийг бүгдийг гаргасан. Үүнийг хэн мэдэж байгаа вэ гэхээр ганц мэдэж байгаа хүн нь Э юм. Энэ хүн зээл тавиад бусдаас санхүүжилт босгоод байгууллагын үйл ажиллагааг явуулж чадахгүй байхад Б.А******* гэх хүн өөрийгөө золиослоод байгаа бүхнээрээ зээл аваад үйл ажиллааг нь тасалдуулахгүй яваад А лицензийг гаргасан учраас энэ хувьцааг өгөхөөр болсон. Тэгтэл одоо өв залгамжлагч нарыг гэнэт баяжигч нарын төрөл гэдэг. Ийм байдлаар орж ирэнгүүтээ шудрага ёс яриад хохирсон байдал яриад байдаг. Яг санхүүгийн баримтыг нь тулгуурлаад бодит байдлыг нь асуухад юу болсон талаар мэдэхгүй. Ийм болсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч. Бодит байдал дээр ийм замыг туулж бид баталгаажсан. Ийм учраас гол агуулгын хувьд гэрээг я******* янзаар хийгдсэн гэдгийг хоёр янзаар тайлбарлаж байна. Нэгдүгээрт Бы тодорхойлолтыг үндэслэж байна. Өөрөөр хэлбэл энэ гэрээг хийхэд Б байсан. Б я******* гэрээ хийгдсэн талаар мэднэ гээд Баар тодорхойлолт гаргуулж байна. Бид онолын хувьд баримтыг шууд болон шууд бус гэж хоёр ангилдаг. Шууд бус нотлох баримтад нэг талаас үйлдэгдэх боломжтой, нэг талаас гарах боломжтой. Түүнчлэн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн тайлбар мэдүүлэг нь шууд бус тодорхойлолтын ангилалд ордог. Өөрөөр хэлбэл хоёр талаасаа гарын зурсан. Хоёр талаасаа нотариатаар батлуулсан баримт шууд нотлох баримтын буюу нотлох баримтын ач холбогдол нь өндөр баримтын ангилалд ордог. Тэгэхээр Бы хийж өгч байгаа ээжийнх нь заргын асуудалд ээждээ туслах гэдэг юм уу, ийм байдлаар хийж өгч байгаа тодорхойлолт энэ гэрээг я******* учиртай хийгдсэн гэдгийг үгүйсгэх гэдэг юм уу, дэмжих нотлох баримт болж чадахгүй. Хоёр дахь татгалзлын үндэслэлийг юу болгоод байгаа вэ гэхээр өвтэй холбоотой процесс дээр энэ хүн үнэхээр 30 хувийн хувьцааг өвлөж авах байсан бол тухайн үед улсын бүртгэлд 70 хувиар өвлөхгүй байсан улсын бүртгэлд 70 хувиар өөрчлөлт орохгүй байсан гэж яриад байгаа. Тэгэхээр эхлээд өвлөж авч байж өвлөж авсан хүнээс буцаагаад нэхэх учраас бид юм яриагүй. Тийм процессоор эхлээд өвлөж авсан гэдэг нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн харилцааг үгүйсгэх үндэслэлгүй болгох тухайн өнгөрсөн цаг хугацаанд хийсэн харилцааг няцаах чиглэлийн баримт болохгүй. Тийм учраас иш татаад байгаа хоёр үйл баримт болон энэ чиглэлийн баримт үндэслэлгүй буюу шууд баримтын төрөлд хамаарагдаж байгаа учраас бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.У******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* э ХХК анх байгуулагдахдаа Ноён уулын Засгийн газарт хураагдсан лецензид гомдол гаргаад Хэнтий аймгийн Хэрлэн сумд А лиценз, Баяннуур суманд Б лиценз байгаа. Энэ компанийг манай нөхөр 100 хувь өөрийнхөө нөхөр Ариунбат гэх залуутай компани байгуулсан. Б.А******* 2015 онд байгуулагдсан компани дээр 2018 онд орж ирсэн байдаг. Б.А******* гуайг яагаад оруулж ирсэн бэ гэхээр Ноён уулд байсан лиценз Засгийн газарт хураагдахад манайх өндөр төлбөртэй үлдсэн. Тэгээд мөнгө төгрөгөө ахиж зарж чадахгүйгээс Засгийн газартай 2 жил шүүхдээд Авлигатай тэмцэх газарт 1 жил шалгуулаад дараа нь Б.А******* гуайг оруулж ирсэн байдаг. Энэ талаар Б.А******* өөрөө мэдэж байгаа. Өмнө гарсан энэ 2 лиценз дээр бид нар өмнө 500 хэдэн төгөргийн төлбөртэй байсан учраас Б.А******* гуайг манай нөхөр олж ирээгүй талийгаач геологич Ганчулуун гэх залуу энэ хүнээр юм аа хийлгэ гээд оффис дээр авч ирсэн байдаг. Манайх дээд шүүхийн өмнөх 7 давхар оффисын 3, 5 давхарын 240 метр квадрат том оффис эзэмшдэг байсан. Үүнийгээ Б******* э ХХК-ийн үйл ажиллагааг явуулахад өрөнд өгөөд зарагдсан байдаг. Нэхэмжлэл дээр гаргасан 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь шаардлага гаргасан байгаа. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажууд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариат Өлзий-Орших, талийгаач, миний том хүү Б, нэхэмжлэгч Б.А*******, түүний төрсөн эгч гээд байгаа Т нар хамт очиж Э хүсэл зоригоо яаж илэрхийлсэн нь тодорхойгүй байдаг. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийхэд үл ойлголцол үүсээд миний нөхөр Э байрнаас гараад явахад Б.А*******, Т нартай миний том хүү Б үлдэхэд тойргийн нотариат Өлзий-Орших аав руугаа залгаж хэлээрэй. Нэг гарын үсэг дутуу байна. Тэгэхээр энэ гэрээг хүчин төгөлдөр гэж хэлэх боломжгүй гэж хэлсэн байдаг. Мөн нэхэмжлэлд Ж.У******* нь 3 дугаар сарын 21-ний өдөр өвлөгдөх эрхийн гэрээгээ авсан, ах аа уулзах шаардлагатай байна гэсний дагуу түүнтэй уулзахад өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваад хувьцаагаа шилжүүлж аваад үйл ажиллагаагаа хоёулаа явуулъя энэ тухай гэрээгээ хийе гэхэд талийгаач амьд сэрүүн байхдаа 30 хувийг өгсөн гэдэг я*******ч яриа яригдаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр Б.А******* өөрөө захирамж гаргаад 70 хувийн хувьцааг шилжүүлэх, өвлөх эрхийг нээх тогтоол дээр өөрөө захирамж гаргаад захирлын хувьд бүртгүүлсэн байдаг. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр очихын өмнө өөрийгөө хамгаалах гэрээ гээд хэрэгт хавсаргагдсан байгаа гэрээ дээр 50, 50 хувийн үйл ажиллагаатай явна. 70 хувийн өвлөх эрхийг эзэмшигч Ж.У******* мөн гэж өөрөө баталж ярьчихаад 2-3 удаагийн шүүх хуралдааны явцад энэ материалыг бичиг хэрэг дотроосоо дараа нь олсон болов уу гэж бодож байгаа. Тэгээд намайг хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бусаар хийсэн. Тэгээд тамга тэмдэг хууль бусаар авсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн 2 шатны шүүхэд өгсөн байдаг. Энэ хурал нь гуравдах нь болсон байдаг. Яагаад 70 хувийн хувьцаа эзэмшигчийг хүчингүй гээд байгааг ойлгохгүй байна. Та өмгөөлөгчтэйгээ, нягтлан Ттай ирсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр гээд шийдвэр гарсан байгаа. Манай талаас өмгөөлөнчтэй, өмгөөлөгчийн нарийн бичигтэй хурлыг зарлаад хэргийн материалд бүртгэгдсэн байгаа. Би энэ хүнээс ганцхан зүйлийг хүссэн. Манайк нөхөр энэ компанийг үүсгэн байгуулаад өнгөрсөн онд Ковидын вакцины 3 дугаар тунг хийлгэж ирээд гэртээ газар дээрээ нас барсан. Энэ үйл ажиллагааг яваад эхлэхийн өмнө Б.А******* гуайг юм аа аваад юм аа хий гэж байсан хэрнээ би нягтлан гэдэг хүнтэй нь уулзаад юм ярихад маш өндөр хэмжээний зардал гаргасан байдаг. Зардлын тооцоог нь би үзсэн. Их сонин зүйлд зардал гаргасан байсан. Би ганцхан энэ компанийн үйл ажиллагааг мэдэхийн тулд 70 хувийн хувьцаа эзэмшигчийн өвлөх эрхээр орж ирсний хувьд би ерөнхий захирлын тамгыг авъя. Компанийн дансаар орж байгаа нэг ширхэг тооцоо болгоныг зөвхөн компанийн захирлын тамгаар нэг дансаар гаргая гэдэг санал тавьсан. Тэгээд энэ саналыг тавьсны дараа хууль бус гээд янз бүрээр хэлээд би Баянзүрх дүүргийн шүүхэд 2 удаа дуудагдаж байна. Би өнөөдөр 49 настай 3 хүүтэй. Би ийм муухай зүйлийг 3 хүүхэддээ үзүүлэх ёстой юм уу. Би 586,000,000 төгрөгийн өртэй үлдсэн. Би Б.А*******аас та компаниа ав, юмаа хий. Эсвэл зөвхөн компанийн орж гарч байгаа дансаа надад өг. Би мэдэх эрхээ эдлье гэсний төлөө өнөөдөр 2 дахь удаагаа дуудагдаж байна. Надад я******* хэцүү байна гэж бодож байна. Миний хүү Австрали улсын улсын тэтгэлгээр явсан. Аавыгаа нас барангуут 2 жил Солонгост сурч байгаад хүчээр ирсэн. Дунд хүү маань 8 дугаар сарын 12-ны өдөр Америкийн Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр Монгол улсад буцаж ирэхгүйгээр Засгийн газрын тэтгэлгээр явсан. Би одоо бага хүүэтйгээ амьдардаг. Энэ бүх муу болгоныг би заавал үзэх ёстой юм уу. Юм болгонд талийгаачийн нэрийг та сүүлийн мөч хүртэл манай гэрийн гадаанаас мөнгөө аваад явдаг байсан. Худлаа яриад байна гэв.

Хариуцагчин өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дан ганц Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу тусгайлан хийгддэг гэрээ харилцаа биш. Хуульд тусгайлсан нь заавал хийгдэж улсын бүртгэлд бүртгүүлж байж энэ гэрээ хуулийн хүчин төгөлдөр хэрэгждэг гэрээ юм. Өөрөөр хэлбэл компанийн тухай хуулийн 17.4-т заасны шаардлагыг хангасны үндэсэн дээр хуульд заасан хугацаатай. 15 хоногийн дотор компани өөрөө хувьцаа эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар дүрмээ шинэчлэнэ. 17.1-д заасан шаардлагыг хангасны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлж байж энэ гэрээ хүчин төгөлдөр болдог эрх зүйн зохицуулалттай. Гэрээний эрх шаардах нэхэмжлэл боломжгүй болсон. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу 15 хоногийн дотор энэ компанийн хувьцаа эзэмшигч нар хурлаа хийгээд нотариатын байгууллага дээр очихоос өмнө буюу очихын өмнө эсхүл дараа хурлаа хийгээд Б******* э ХХК-ийн шинэчлэсэн дүрмийг батлаад энэ дүрэм дээ я******* хувьцаа эзэмшигч нэмэгдэж, эсхүл хасагдаж орж байгаа эсэх, я******* хувьцаа эзэмшигч хэдэн хувийн хувьцааг нэмж эзэмшиж байгаа эсэх асуудлаар тодорхой тусгаж дүрмээ шинэчлэн батлана. Хууль үүнийг шинэчлэн найруулга гэж байгаа. Энэ компанийн хуулийн энэ заалт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тодорхой заалтууд хүчингүй болсон. Тухайн үед талуудын хооронд 2021 оны 3 дугаар сард энэ хууль үйлчилж байсан. Ийм учраас энэ заалтыг гэрээний талууд дагаж мөрдөх үүрэгтэй. Б гэдэг хүнтэй хамааралтай өмгөөлөгч тайлбар гаргаж байна. Б гэдэг хүн яагаад хариуцагчийн өмгөөлөгчид бичгээр тайлбар гаргасан холбогдох баримтуудыг ирүүлсэн бэ гэхээр хэргийн оролцогчын хүсэлтээр шүүх Б гэх хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авах хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн. Гэрч гадаадад ажиллаж амьдарж байгаа учраас Монголд ирэх боломжгүй болсон учраас хуульд заасан арга хэрэгслээр хариуцагч тал баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хүлээж авсан. Энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт байна гэж үзсэн. Ийм учраас өнөөдөр мэтгэлцээний шатанд энэ нотлох баримт хуульд заасны дагуу үнэлэгдэж яригдах ёстой. Яагаад гэвэл 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний ар талд Б, Б.А*******, Э гэх гурван хүний иргэний үнэмлэх хавсаргагддаг. Яагаад Их гүн нуур компанид болон Б гэх хүнд энэ цаг хугацаанд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б******* э ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших шилжүүлэх болсон. Энэ гэрээ яагаад давхар хийгдээд байдаг юм. Энэ өөрөө яагаад нэхэмжлэлийн шаардлагад Б гэдэг хүнд 40 хувийг өгсөн гээд бичигдээд байдаг юм. Өнөөдрийн шүүх хуралдааны нэхэмжлэлдээ нэхэмжлэгч тал нийт Б.А*******аас гаргасан компанийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг тооцоод Э гэдэг хувьцаа эзэмшигчтэй тохиолцсоны үндсэн дээр Б******* э ХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлж авч байгаа гэж тайлбарлаад байдаг юм. Гэтэл яг энэ асуудал үгүйсгэгддэг. Яаж үгүйсгэгддэг вэ гэхээр 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 704 дүгээр шийдвэр дээр энэ хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр учраас би процесс хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар үүнийг дахин нотлох шаардлагагүй баримт учраас үнэлээд зориуд иш татаад байгаа юм. Энэ дээр шүүх тодорхойлох хэсэгтээ нэхэмжлэгч Б.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг 4 зүйлээр тодорхойлсон байна гээд шүүх үзээд шийдвэрлэсэн. Энэ 4 зүйл юу вэ гэхээр нэхэмжлэгч Б.А******* улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татаад гуравдагч этгээдээр хувьцаа эзэмшигч Ж.У*******ийг оролцуулсан хурал дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэгдүгээрт тухайн компанид оруулсан хөрөнгө оруулалтыг оруулахгүй байгаа гээд эхний үндэслэлийг тодорхойлно. 2 дахь үндэслэлээ тамга тэмдгийг авсан учир үйл ажиллагаа явуул болохгүй байгаа гэж тодорхойлно. 3 дахь үндэслэлээ гүйцэтгэх үндэслэлийг авах гэж байна. 4 дэхь үндэслэлийг давуу эрхээрээ өр зээл тавих гэж байгаа гэсэн үндэслэлүүдийг дурдаж шүүхэд *******гаж мэтгэлцсэн. Энэ Захиргааны хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Т оролцсон байна. Энэ нь хуралдааны шүүхийн шийдвэрт бичигдсэн байна. Ийм учраас яг энэ шүүхэд гаргаж байгаа үндэслэл дээр өнөөдрийн Иргэний хэргийн шүүхэд яригдаад байгаа нэмж авах гэж байгаа 30 хувийн хувийн хувьцаа эзэмших эрхийн худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэж я*******ч байдлаар яригдаагүй.

Зөрчлийн тухай хуулий 15 дугаар зүйлийн 15.23 дугаар зүйлд улсын бүртгэлд энэ компанийн дүрэм, холбогдох бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг хугацаандаа бүртгүүлээгүйгээс үүсэх хариуцлагын асуудлыг зохицуулсан байдаг. Хуулийн этгээд тухайн хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол өөрөөр хэлбэл 15 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хариуцлага оногдуулахаар заасан. Энэ заалтыг би яагаад тодорхойлж байна гэхээр өнөөдрийн байдлаар энэ заалтаар Б******* э ХХК-д хамаараад аливаа хариуцлага яригдаагүй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын хууль зүйн үндэслэлд хамаараад байгаа. Эцэс нь нэхэмжлэгч Б.А*******ын хувьд тодорхой хэргийн оролцогчын асуулт болон гэрч тодорхой тайлбарласан. Гэрч я******* үйл баримтыг нотолсон гэхээр нэхэмжлэгч Б.А******* болон талийгаач Э нарын хооронд Б******* э ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэхтэй холбоотой аливаа асуудлыг мэдэхгүй байгаа юм. Компанид үүссэн өр төлбөр, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан зардал нь өөр ойлголт юм. Компанийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн хувьцаа эзэмшигч тухайн компаниас шаардах эрхтэй. Гэтэл Б.А******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ энэ компанид зарцуулсан учраас, Э гэдэг хүнтэй тохиролцсон учраас би энэ 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг авна гэж шүүхэд шаардлага гаргаад байгаа юм. Би гэрээний үүрэг даалгах шаардлага больсон. Өнөөдөр хэлэлцэгдээгүй гэж ойлгосон. Тийм учраас гэрээний үүрэг шаардаж байгаа асуудал биелэгдэх бололцоогүй болсон. Яг энэ компанид зарцуулсан зардлыг хариуцагч Ж.У******* болон гэрээнд гарын үсэг зурсан. Талийгаач Э нарын хувьд аливаа байдлаар энэ дүнд оролцуулаад төлнө гэсэн бичгийн болон бусад бусад баримт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хэлээд байгаа шууд болон шууд бус байдлаар нотлох баримт өнөөдрийн байдлаар хэрэгт авагдаагүй. Сая хэрэгт авагдсан компанитай холбоотой санхүүгийн бүх баримт бол Б******* э ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа зардлууд энэ зардлуудыг Б******* э ХХК төлөх төлөхгүй гэдэг асуудал өөр асуудал. Шүүхийн *******гаан дууссаны дараа Б******* э ХХК-ийн захирал Ж.У*******ийн зүгээс энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх хууль зүйн бололцоотой. Энэ зардал үнэхээр хуульд заасны дагуу зарцуулагдсан зардал уу эсхүл Б.А******* гэдэг хүнээс гарсан зардал уу гэдгийг тодорхойлчихно. Энэ бол тусдаа хийгддэг ажиллагаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй баримтуудыг яланг Б******* э ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай гарсан гээд байгаа зардлуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нь хууль бус болж байгаа юм. Тийм учраас хуульд заасан хугацааны буюу 15 хоногийн дотор нэхэмжлэгч буюу хэргийн оролцогчоос Билүүдс ХХК-ийн дүрмийг өөрчлөөгүй. Мөн тухайн үед талийгаач Э 70 хувийн хувьцаа эзэмшигч амьд мэнд байсан. Энэ хүний асуудал энэ дээр зөвшөөрөл шаардлагатай байсан боловч 15 хоногийн хугацаанд үүнийгээ биелүүлээгүй. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны улсын бүртгэлд нэг хувьцаа эзэмшигч нэмэгдэж, нэг хувьцаа эзэмшигч хасагдаж, хувьцаа эзэмшигчдийн тоо хоёр болж өөрчлөгдсөн бүртгэл өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Мөн Б******* э ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр нэг иргэнийг бүртгэсэн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл хэвээрээ байгаа. Энэ бол Ж.У******* гэдэг хүнийг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн. Ийм үйл баримтуудаас хамаараад нэхэмжлэгчийн хүсэл зориг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэхэд энэ гэрээ байгуулагдсанаас даруй 1 жил, 1 сарын дараа энийг авах хүсэл зорилго огт байгаагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.А*******аас 70 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд албан бичгээ гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хэлцэл байгуулагдаад тухайн 70 хувийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Мөн өвлөх эрхийг авсны дараа Захиргааны хэргийн шүүхээс хэргийг шийдээд Ж.У******* нь 70 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэдгийг тогтоосон. Энэ шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн. Мөн асуулт хариултын шатанд нэхэмжлэгч Б.А*******аас асуусан. Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл төлбөр төлөгдсөн тухай байдал хамаарна. Гэтэл асуулт хариултын шатанд Б.А*******аас 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн *******гаан бүхий гэрээний үнийг төлсөн үү гэхэд төлсөн. Хэзээ төлсөн бэ гэхэд яг тухайн өдрөө гэсэн. Гэтэл хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 3,000 төгрөгийг төлсөн баримт байхгүй. Энэ төлсөн гээд байгаа баримтыг өөрсдөө хэлээгүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн баримтыг төлсөн гэж үзэж байгаа үндэслэл гэж нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт гэж үзэж байгаа. Гэтэл яг энэ гэрээ 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Гэтэл бүтэн жилийн өмнө тухайн гэрээг байгуулна гээд хэн нь ч мэдээгүй ийм гэрээний үнийг төлөөд явж байна гэдэг нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.03.26 өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2021.03.26 Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Б******* э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Б******* э ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2022.04.22№22/01 шийдвэр, Нийслэлтийн тойргийн нотариатч М.Сийн /83 дугаартай/ гэрчилсэн 2022.03.21 өдрийн 0010 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, Н.Эын нас барсны гэрчилгээний хуулбар, Н.Э, Ж.У******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б******* э ХХК-ийн Татварын албаны тодорхойлолт, өмгөөлөгч Б.Т, нэхэмжлэгч Б.А******* нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх 2022.06.10 гэрээ, хариуцагийн хариу тайлбар, Голден пэйж аудит ХХК-иас Б******* э ХХК-д хаягласан 2022.10.21№б/104 албан бичиг, Голден пэйж аудит ХХК-иас Б******* э ХХК-д хаягласан 2022.10.21 өдрийн 3,250,000 төгрөгийн нэхэмжлэх, 2021.03.26 өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2021.03.26 Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, гүйцэтгэх захирал Б.А*******ын хувьцааны 30 хувийн худалдан авалтын мөнгө төлсөн утгатай, 3,000 төгрөг төлсөн тухай 2020.03.26-ны огноотой Б******* э ХХК-ийн Кассын зарлагын ордер, 2020.03.26 өдөр гүйцэтгэх захирал Б.А*******ын хувьцааны 30 хувийн хувьцааны эзэмшигч бөгөөд тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Эаас 30 хувь хувьцааны үнэ болох 3,000 төгрөгийг Н.Эт төлсөн гэх баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2022/21455 дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0704 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2022/0743 магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/04540 дүгээр захирамж, Гомдол шийдвэрлэх тухай тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШТ2023/00135 дугаар тогтоол, Ихгүн нуур ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, шинэчилсэн дүрэм, Н.Эаас Ж.Бд компанийн эрх шилжүүлэх тухай 2021.03.22 гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай 2021.03.26 гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Ихгүн нуур ХХК-иас өмгөөлөгч Н.Мад гаргасан гэх 2023.08.10№18 дугаартай тайлбар, Татваын асуудал хариуцсан төрийн захиргааны багууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хүсэлт гаргах тухай Б******* э ХХК-ийн бланктай, гарын үсэггүй хуудас, Татваын асуудал хариуцсан төрийн захиргааны багууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хүсэлт гаргах тухай гараар бичсэн хүсэлт, Б******* э ХХК-д 2018 онд оруулсан хувьцаа эзэмшигч Н.Э, Б.А*******ын санхүүжилт болон зардлын баримт -77 хуудастай бор хавтаст материал, Б******* э ХХК-д 2019 онд оруулсан хувьцаа эзэмшигч Н.Э, Б.А*******ын санхүүжилт болон зардлын баримт -38 хуудастай бор хавтаст материал, Б******* э ХХК-д 2020 онд оруулсан хувьцаа эзэмшигч Н.Э, Б.А*******ын санхүүжилт болон зардлын баримт -34 хуудастай бор хавтаст материал, 2018-2022 онд Б******* э ХХК-д оруулсан Б.А*******ын орлогын эх үүсвэртэй холбоотой баримт -67 хуудастай бор хавтаст материал, Б******* э ХХК-д 2021 онд оруулсан хувьцаа эзэмшигч Н.Э, Б.А*******ын санхүүжилт болон зардлын баримт -73 хуудастай бор хавтаст материал, Б******* э ХХК-д 2022 онд оруулсан хувьцаа эзэмшигч Ж.У*******, Б.А*******ын санхүүжилт болон зардлын баримт -137 хуудастай бор хавтаст материал;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А******* нь хариуцагч Ж.У*******т холбогдуулан, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох Б******* э ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурьдсанаар тайлбарласан.

- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх 30 хувийн хувьцаанд оногдох татварыг төлөх асуудал нь талийгаачаас хамааралтайгаар хугацаа алдаж хойшлогдсоор байсан ба харилцаа хэвийн байдаг тул юу ч бодохгүй хүлээж байтал хувьцаа худалдагч тал Н.Э зуурдаар 2021 оны 10 сарын 01-ний өдөр нас барсан.

- Өвлөх эрх нь 1 жил болдог гэж сонсон учир хугацаа орох юм байна гэж байтал Ж.У******* 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан байсан ба надай уулзъя гэхэд нь 30 хувийн хувьцааг надад худалдаад шилжүүлж амжаагүйг хэлэхэд Ж.Уранчимэг нь эхлээд өөртөө шилжүүлж авч байж надад шилжүүлэх боломжтой болно гэхэд нь итгэсэн, улмаар урьдчилаад бэлдсэн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гэх шийдвэр, шинэчилсэн дүрэм дээр гарын үсэг зуруулж тамга даруулан авч, энэ өдрөө ахаа хоёулаа хамтран ажиллах гэрээ хийе та гүйцэтгэх захирал, тэгээд ч энэ чиглэлийн хүн үйл ажиллагаагаа хариуц гэсэн зүйл яриад явснаас хойш харилцаа нь сонин болж илт зугтах цаараглах, худал хэлэх болсон.

- Надад хувьцааг өвөлж авчихаад талийгаачийн худалдсан 30 хувийн хувьцааг шилжүүлэх бүү хэл нягтлан, нарийн бичгийн ажил хавсран гүйцэтгэж байсан манай ажилтнаас худал хэлж очоод компаний тамга тэмдэг авч явчихаад одоо хүртэл өгөхгүй алга болж үүгээр үл барам хувьцаа эзэмшигчдийн хурал гэх хууль бус хурлыг зохион байгуулж зүй бус авирласан ба миний бие тамга тэмдэг болон хууль бус хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгох тухай мөн шүүхэд хандсан;

 

2. Харицуагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.А******* Улсын бүртгэлийн ерөнхий газарт өөрөө очиж холбогдох бичиг баримтуудыг бэлдэж, гарын үсэг зурж, бүрдүүлж өгөхөд тусалсан атлаад шүүхэд бодит байдлыг үгүйсгэж, нөхрийг минь нас барсан байдлыг ашиглаж нэхэмжлэл гаргасан хэмээн, хариуцагчийн өмгөөлөгч нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар, компани өөрөө хувьцаа эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар дүрмээ шинэчлэх ба хуулийн 17.1-д заасан шаардлагыг хангасны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлж байж энэ гэрээ хүчин төгөлдөр болдог эрх зүйн зохицуулалттай, хуульд заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй хэмээн тус тус мэтгэлцсэн.

 

3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

3.1. 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б******* э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Э /үүсгэн байгуулагч/ болон Б.А******* /эрх хүлээн авагч/ нарын хооронд Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, эрх шилжүүлэгч Н.Э нь захирлаар томилогдсон эрх хүлээн авагчид компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус бүх эрх үүргийг бүрэн шилжүүлэх, компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө 10,000 төгрөг болон үйл ажиллагааны санхүүгийн тайлан баланс, тэмдгийг хүлээлцэх,

2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б******* э ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Э нь өөрийн эзэмшлийн хувьцаанаас 30 хувийг худалдан авагч Б.А*******т худалдахаар тохиролцож, хувьцаа нэг бүрийн үнэ 100 төгрөг, нийт үнэ 3000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хэтрүүлэхгүй хувьцааг худалдан авагчид шилжүүлэхээр тус тус тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ.

4. Дээр дурьдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байна.

5. Гэрээний худалдагч тал Н.Э 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

5.1. Б******* э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Э 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барснаар, Н.Эын эзэмшлийн Б******* э ХХК-ийн 70 хувь хуьцааг түүний эхнэр Ж.У*******т өвлүүлэх тухай Өвлөх эрхийн гэрчилгээг Нийслэлийн тойргийн нотариатч М.С гэрчилсэн байна.

6. Хариуцагч Ж.У******* нь дээр дурьдсанаар 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өв хүлээн авч Б******* э ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшиж, Б******* э ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 22/01 дугаартай шийдвэр гарч Ж.У*******т өвлөн эзэмшихийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх захирал Б.А******* шийдвэрт гарын үсэг зурсан, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр уг бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн болох нь Б******* э ХХК-ийн улсын бүртгэлийн лавалгаагаар тогтоогдож байх ба ийнхүү бүртгэлийн байгууллагад хандсан үйл баримтын талаар зохигч талууд *******гаагүй.

7. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1.-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө., 515.2.-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж тус тус зааснаар хариуцагч Ж.У******* нь өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.

8. Н.Э болон Б.А******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу Б******* э ХХК-ийн 30 хувийн хувьцааг Н.Эаас Б.А*******т шилжүүлэх хэлцэл нь Б******* э ХХК-ийн дүрмийн Тавдугаар зүйлд заасан Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн талаар зохицуулсан Компанийн хувь нийлүүлэгчдийн эзэмших хувьцааны хэмжээг заасан заалтад өөрчлөлт оруулах үр дагаартай байна.

8.1. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ. гэж заасны дагуу дээрх бүртгэл хийгдээгүй байна.

8.1.1. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан хугацаа дууссан бөгөөд хувьцаа худалдагч тал нь Иргэний хулуийн 243 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргээ гүйцэтгэж чадалгүй нас барсан гэж нэхэмжлэлд дурьдсан боловч дурьдсан хугацаанаас хойш 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр худалдагч тал Н.Э нас барсан тул уг тайлбар үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.У******* өвлөх эрхийнхээ дагуу Б******* э ХХК-ийн 70 хувийн хувьцаагаа эзэмшилдээ авсны дараа 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу Б******* э ХХК-ийн 30 хувийн хувьцааг Ж.У*******ээс өөртөө шилжүүлэн авахаар тохиролцсон хэмээн тайлбарлаж байх боловч нотлох баримтаар нотлогдсонгүй.

10. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

11. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасныг баримтлан, хариуцагч Ж.У*******т холбогдох 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох Б******* э ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА