| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2023/04710/И |
| Дугаар | 181/ШШ2024/01716 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/01716
2024 04*******5 181/ШШ2024/01716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, Алтай констракшн ХХК-д холбогдох,
2021 оны 09 дүгээр сарын*******7-ны өдрийн 81 дугаартай гэрээнээс татгалзаж, хариуцагч*******-иас 135,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан*******021 оны 09 дүгээр сарын*******7-ны өдрийн 81 дугаартай гэрээнээс татгалзаж, хариуцагч*******-иас 135,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: овогтой Ганболд миний бие*******-тай*******021 оны 09-р сарын*******7 өдөр 81 дугаартай "*******ны нутаг дэвсгэрт байрлах саруул хороолол барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр Гүйцэтгэгч нь гэрээний 1.2-т заасан *******,*******,******* тоот, 43.75 м.кв******* өрөө орон сууцыг 1 м.кв нь 3,100,000 төгрөг буюу нийт 135,625,000 төгрөгөөр тооцож,*******022 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх нөхцөлөөр тохирсон. Харин энэхүү орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн болох нь гэрээний хавсралтын 1- т "Талуудын хооронд байгуулагдсан*******021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Эн энд би алтай ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож шилжүүлж байгаа болно",*******022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "төлбөр тооцоогүй" гэсэн тооцоо нийлсэн актаар нотлогдоно. Энэхүү гэрээ нь МУ-ын Иргэний хуулийн*******43.1 дүгээр зүйлд заасан ХХАГ бөгөөд тус гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуульд заасны дагуу худалдан авагчийн зүгээс гэрээний төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэтгэсэн. Харин******* нь дээрх орон сууцыг*******022 оны 4 дүгээр улиралд оруулж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглалтад оруулаагүй байдаг. Харин******* нь*******023 оны 07 дугаар сарын*******6-ны өдөр 01/179 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг "Саруул хороолол төслийн 6-р ээлжийн А2, А3 блокийн орон сууцны захиалагч ******* танаа" гэж хаяглан ирүүлсэн. Тус албан бичигтээ "Бидний зүгээс захиалагч болон*******-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа боловч улс даяар үүсэж буй санхүүгийн хямрал, барилгын бараа, материалын үнийн өсөлт, болон түр хугацааны компанийн дотоод санхүүгийн хүндрэлээс үүдэн тус барилгын ашиглалтад орох хугацаа хойшилсонд бид гүнээ хүлцэл өчиж байна. Иймд та бүхэнд доорх хүсэлт, мэдэгдлийг албан ёсоор хүргүүлж байна. Саруул хороолол төслийн 6-р ээлжийн А2, А3 блок барилга нь*******024 оны 3, 4-р улиралд ашиглалтад орно. Энэхүү хугацааг хүлээх боломжгүй нөхцөлд Захиалагч та орон сууц захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу тус орон сууц захиалгын гэрээг цуцлах эрхтэй бөгөөд гэрээг цуцлах хүсэлтэй тохиолдолд хүсэлтийг бичгээр ирүүлэн гэрээний мэргэжилтэнд өгнө үү. Ингэсний бид таны төлсөн төлбөрийг 3 сарын хугацаанд буцаан олгоно" гэж бичсэн.
Нэхэмжлэгч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд орохыг удаан хугацаанд хүлээсэн боловч ашиглалтад орох хугацаа хойшлох нь тодорхой болсон тул гэрээнээс татгалзаж, өгсөн гэрээний төлбөрөө буцаан шаардах шаардлагыг*******023 оны 09 дүгээр сарын*******9 өдөр гаргасан. Гүйцэтгэгч нь энэхүү албан бичигт хариу бичиг өгөөгүй. Гэрээнээс татгалзах хүсэлтийг*******-ийн албан ёсны хаяг болох *******,******* хороо, Твин тауэр оффисын 7 давхарт очиж өгсөн. Гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл нь анх гэрээгээр тохиролцсон цаг хугацаанаас******* жилээр хойшилж байгаа явдал юм. Мөн тухайн орон сууц нь*******024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орж, хүлээлгэн өгөх нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн*******25 дугаар зүйлийн*******25.4-т гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлүүдийг заасан бөгөөд энэхүү татгалзал нь дээрх татгалзаж болохгүй нөхцөлүүдэд үл хамаарна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн*******04 дүгээр зүйлийн*******04.1-т аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу*******023 оны 09 сарын*******9-ний өдөр биечлэн очиж, мэдэгдлээ өгсөн. Иймээс тус гэрээнээс татгалзаж байгаа үйлдэл нь хуульд заасан журмыг зөрчөөгүй. Иргэний хуулийн*******05 дугаар зүйлийн*******05.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан.
овогтой Ганболд миний бие*******-тай*******021 оны 09-р сарын*******7-ны өдөр 81 дугаартай "*******ны нутаг дэвсгэрт байрлах саруул хороолол барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын гэрээ-г анх байгуулах үед тус байрны шаардах эрхийг Сүхбаатар овогтой Пүрэв-Очоос худалдан авсан. Харин-той төлбөр тооцооны асуудлыг дуусгавар болгож, дээрх байрны шаардах эрхийг шилжүүлж авсан. нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхийг зохих ёсны дагуу шилжүүлж өгч, нэхэмжлэгч нь хариуцагчтэй худалдах, худалдан авах гэрээг хийсэн юм. Харин нь*******-д*******021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эн энд би алтай ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн байдаг. Иймээс Иргэний хуулийн 123.1-д заасны дагуу дээрх байрны шаардах эрх нь нэхэмжлэгч овогтой Ганболдод шилжиж, орон сууцыг хүлээн авах эрхийг олж авсан. Гэтэл энэхүү орон сууц нь ашиглалтад хугацаандаа орохгүй нь илт тодорхой байна. Иргэний хуулийн*******05 дугаар зүйлийн*******05.2-т мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтыг тусгасан. Гэрээгээр шилжүүлсэн Эн энд би алтай ХХК нь өөр этгээдэд шилжсэн байгаа тул ИХ-ийн*******05.2.2-т заасны дагуу мөнгөөр нэхэмжилж байгаа болно. Иймээс*******021 оны 09 дүгээр сарын*******7-ны өдрийн 81 дугаартай гэрээнээс татгалзаж, хариуцагч*******-иас 135,625,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч******* нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Орон сууц захиалгын гэрээний хуулбар/Хх5-8/,*******-ийн албан бичгийн хуулбар/Хх9/,*******-д хүргүүлсэн албан бичиг/Хх10/, захиалагчийн тооцооны хуулбар/Хх11/, иргэний үнэмлэхний лавлагаа/Хх12/, итгэмжлэл/Хх13/,
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан нотлох баримтаар: итгэмжлэл/Хх19,35/,*******-ийн албан бичиг/Хх48/,
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь*******-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч хугацаандаа орон сууцыг барьж, ашиглалтанд өгөөгүй тул гэрээг цуцалж, худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 135,625,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Талууд*******021 оны 09 дүгээр сарын*******7-ны өдрийн 81 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, *******нд байрлах Саруул хотхон орон сууцны хотхоны А2 блок, 4 дүгээр давхар,******* тоот 43,75 мкв талбайтай******* өрөө орон сууцыг*******022 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 1 мкв үнийг 3,100,000 төгрөгөөр тооцож, нийт 135,625,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулжээ.
- Талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр хавсралтад Талуудын хооронд байгуулагдсан*******021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн -ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож, шилжүүлж байгаа болно, төлөлтийн дүн 135,625,000, төлөлтийн хувь 100% гэж тэмдэглээд хариуцагч*******-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч О.Ганчимэг, нэхэмжлэгч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан баримт, мөн хэрэгт авагдсан захиалагчийн тооцооны баримтаар Төлбөр тооцоогүй болно гэж тодорхойлж,*******-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч Ц.Соёлоо, хариуцагч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д төлбөрөө бүрэн төлсөн болох нь эдгээр баримтуудаар тогтоогдож байна.
- Хариуцагч*******-иас*******023 оны 07 дугаар сарын*******6-ны өдөр барилгыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх хугацаа хойшлох тухай, гэрээг цуцлах эсвэл цааш үргэлжлүүлэх талаар мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгч нь*******023 оны 09 дүгээр сарын*******9-ний өдөр гэрээнээс татгалзах хүсэлтээ илэрхийлж, хариуцагч талаас хүлээн авсан талаар тэмдэглэжээ. Ингэснээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахад баримтлах журмыг хэрэгжүүлсэн байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн*******43 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн*******43.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
6. Мөн түүнчлэн нэхэмжлэгч*******023 оны 09 дүгээр сарын*******9-ний өдөр гэрээнээс татгалзах хүсэлтийг хариуцагчид хүргүүлж, хариуцагч хүлээн авсан байх тул Иргэний хуулийн*******05 дугаар зүйлийн*******05.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шилжүүлэн авсан 135,625,000 төгрөгийг хариуцагч нь буцааж, нэхэмжлэгч *******од төлөх үүрэгтэй байна.
7. Иймээс нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн*******43.1,*******05 дугаар зүйлийн*******05.1,*******25 дугаар зүйлийн*******25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч*******-иас 135,625,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас 906,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ