Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2024/00308

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 11 дүгээр баг, ******* 19-19******* тоотод оршин суух, ЖМ78073*******3 регистрийн дугаартай, овогт д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8 212 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат /цахимаар/

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь хариуцагч И.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 212 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч И.ын “банкны зээлээ хаагаад хүүтэй нь өгье, 4 500 000 төгрөг зээлүүлээч” гэсэн хүсэлтийн дагуу тохиролцож мөнгө зээлдүүлсэн. Нэг хоногийн хүүг 1.5 хувь буюу 67 500 төгрөгөөр тооцохоор тохиролцож, миний бие И.ын ХААН банкны тоот харилцах дансанд 4 500 000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Анх мөнгө зээлэхдээ “5 хоногийн дотор өгнө” гэж тохиролцсон боловч хугацаандаа өгөөгүй. Хариуцагч нь зээлээ төлөхгүй янз бүрийн шалтаг тоочиж, сүүлдээ утсаа авахгүй байсан тул би 75 000 төгрөгөөр такси хөлсөлж Дорнод аймгийн төвөөс Чойбалсан сум руу очиж хариуцагчтай уулзан мөнгөө шаардахад “одоо өгөх боломжгүй байгаа тул 20******* оны 10 сарын 10-ны дотор хүүгийн хамт төлнө” гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн. Энэхүү бичгийн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан хэлцэл юм. Хэлцлийг байгуулахад хэн нэгний дарамт шахалт байгаагүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу 3 712 500 төгрөгийн хүү төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан болон шууд татгалзсан зүйл байхгүй. Иймд хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч талаас 4 500 000 төгрөг биш 6 000 000 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрэх санал гаргасан. Үүнээс харахад хариуцагч хүү төлөх үүргээ ухамсарлаж, мэдэж байгаа гэж үзэж байна. Иймд хариуцагч И.аас үндсэн зээл 4 500 000 төгрөг, 55 хоногт тооцсон хүү 3 712 500 төгрөг, нийт 8 212 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч И., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нар хариу тайлбартаа: ...20******* оны 08 сарын 14-ний өдөр *******аас 4 500 000 төгрөг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин хүү 3 712 500 төгрөгийг төлөх боломжгүй. Намайг төлж чадахгүй байхад “төлнө гэж бичиж өг” гэсээр байгаад тийм бичиг хийлгэсэн. Хүний мөнгийг төлж чадахгүй удааж байгаадаа харамсаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно” гэж заасны дагуу хэлцлийг бичгээр хийгээгүй, амаар харилцан тохиролцсон учраас хүү, алданги нэхэмжлэх эрх байхгүй. Хэлцэл байгуулсан гэж байгаа боловч нэг талын хүсэл зориг тусгагдсан. Иймээс 4 500 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, 1.5 хүүтэйгээр тооцож 4 837 500 төгрөгийг төлөх саналтай байна. Бусад шаардлага нь хуулийн шаардлага хангахгүй байна... гэв.

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банк дахь тоот дансны хуулга, 20******* оны 08 сарын 14-ний өдрийн шилжүүлгийн баримт, хариуцагч И.ын зээл төлөх тухай гараар бичсэн баримт, 20******* оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0878 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг,

Хариуцагчаас: 2024 оны 01 сарын *******-ны өдрийн 0051 дугаартай итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.   

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь хариуцагч И.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 212 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлээс 4 837 500 төгрөгийг хангаж, 3 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагчийн “банкны зээлээ хаагаад хүүтэй нь өгье, 4 500 000 төгрөг зээлүүлээч” гэсэн хүсэлтийн дагуу 4 500 000 төгрөгийг хоногийн 1.5 хувийн хүүтэй, 5 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. ...Хариуцагч нь хугацаандаа зээлээ төлөхгүй янз бүрийн шалтаг тоочиж, сүүлдээ утсаа авахгүй байсан тул би 75 000 төгрөгөөр такси хөлсөлж Дорнод аймгийн төвөөс Чойбалсан сум руу очиж хариуцагчтай уулзан мөнгөө шаардахад “одоо өгөх боломжгүй байгаа тул 20******* оны 10 сарын 10-ны дотор хүүгийн хамт төлнө” гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн. Энэхүү бичгийн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан хэлцэл юм. Хэлцлийг байгуулахад хэн нэгний дарамт шахалт байгаагүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу 3 712 500 төгрөгийн хүү төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд хариуцагч И.аас үндсэн зээл 4 500 000 төгрөг, 55 хоногт тооцсон хүү 3 712 500 төгрөг, нийт 8 212 500 төгрөг нэхэмжилж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...20******* оны 08 сарын 14-ний өдөр *******аас 4 500 000 төгрөг зээлсэн нь үнэн. Харин хүү 3 712 500 төгрөгийг төлөх боломжгүй. Намайг төлж чадахгүй байхад “төлнө гэж бичиж өг” гэсээр байгаад тийм бичиг хийлгэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно” гэж заасны дагуу хэлцлийг бичгээр хийгээгүй, амаар харилцан тохиролцсон учраас хүү, алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд 4 500 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, хоногийн 1.5 хүүтэйгээр тооцож 4 837 500 төгрөгийг төлөх саналтай байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Голомт банк дахь тоот дансны хуулга, 20******* оны 08 сарын 14-ний өдрийн шилжүүлгийн баримт, хариуцагч И.ын зээл төлөх тухай гараар бичсэн баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ******* нь 20******* оны 8 сарын 14-ний өдөр  4 500 000 төгрөгийг хариуцагч И.д шилжүүлсэн байна.

4.2. Хариуцагч И. нь “...10 сарын 10-ны дотор авсан мөнгөө хүүтэй нь тооцож өгөх нь үнэн, 55 хоногийн хүү 3 712 500 төгрөг, үндсэн зээл 4 500 000 төгрөг, нийт 8 212 500 төгрөгийг өгнө...” гэсэн бичгийг үйлдсэн байна.

5. Талууд 4 500 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, хоногийн 1.5 хувийн хүүтэй зээлсэн талаар маргадаггүй, харин хариуцагч нь хүү төлөхөөр тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү төлөхгүй гэж маргадаг.

6. Хариуцагч И. нь 20******* оны 8 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч *******аас 4 500 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, хоногийн 1.5 хувийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээг амаар байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь “...И. нь 10 сарын 10-ны өдрийн дотор үндсэн зээл 4 500 000 төгрөг, 55 хоногийн зээлийн хүү 3 712 500 төгрөг, нийт 8 212 500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон хэлцэл байгуулсан, ...Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу 3 712 500 төгрөгийн хүү төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн...” гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасан.

Хариуцагч И.ын зээлийг хэрхэн төлөх талаар бичсэн баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасны дагуу хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу хүү авахаар тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хүү авах эрхээ алдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 4 500 000 төгрөгийг 5 хоногийн хүү 337 500 төгрөгийн хамт нийт 4 837 500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу дээрх төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч И.аас зээлийн гэрээний үүрэгт 4 837 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч И.аас улсын тэмдэгтийн хураамжид 92 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.

8. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 138/ШЗ2024/00462 дугаартай захирамжаар хариуцагч И.ын Хаан банк дахь тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээг авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар хариуцагч И.аас зээлийн гэрээний үүрэгт 4 837 500 /дөрвөн сая найман зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч И.аас улсын тэмдэгтийн хураамжид 92 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ