Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0912

 

2023 11 29 128/ШШ2023/0912

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлттэй, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Д*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө******* шүүхэд гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 77 дугаар прокурорын дүгнэлтдээ: ...Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Д*******гийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн холбогдогчийн нэрийг, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын холбогдогчийн нэрийг тус тус Б******* ХХК гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Д******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө*******ын гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 77 дугаарт дүгнэлтээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулах №******* дугаартай шийтгэлийн хуудсын олсон нь хэсгийн холбогдогчийн нэрийг шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын холбогдогчийн Б******* ХХК-ний захирал Н.О*******ийн нэрийг Б******* ХХК болгож өөрчлөх дугнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлтээр Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Д*******д холбогдуулан ...Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Д*******гийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн холбогдогчийн нэрийг, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын холбогдогчийн нэрийг тус тус Б******* ХХК гэж өөрчлүүлэх-ээр прокурорын дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Д******* нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 77 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын газрын Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Д*******гийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн холбогдогчийн нэрийг, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын холбогдогчийн нэрийг тус тус Б******* ХХК гэж өөрчлүүлэх прокурорын дүгнэлт-ийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Д*******гийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаар шийтгэлийн хуудсын олсон нь хэсгийн холбогдогчийн нэрийг, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын холбогдогчийн нэрийг тус тус Б******* ХХК гэж өөрчлүүлэх тухай Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 77 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН