| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00379/И |
| Дугаар | 130/ШШ2024/00487 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2024/00487
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: М . Хаяг:Б аймаг, С сум, 01 дүгээр багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын 01 дүгээр багт 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М нь анх шүүхэд Мал тооллогын 2003-2009, 2009-2011 онууд “А” дансны баримтад байгаа М гэдэг нэрийг М болгож тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан.
Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагын үндэслэлийг өөрчилж Б аймгийн С сумын 01 дүгээр багт 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч М Б аймгийн С сумын 01 дүгээр багт насаараа хөдөө мал маллаж малчин байсан. Эхнэр нь өндөр насны тэтгэвэрт гарахад хүсэлт гаргагчийн мал тооллогын А картад хүсэлт гаргагчийн нэрийг М болгож бичсэн байна. Цахим үнэмлэхэд М гэж бичигдсэн.
1.2 Хүсэлт гаргагчийн нэрийн үсгийн алдаанаас болж асуудал гарч байна. Тэгэхээр хүсэлт гаргагч М Б аймгийн С сумын 01 дүгээр багт 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж байна.
1.3 Тус сумын ард түмний дунд М гэж явдаг юм байна. Багийн Засаг дарга нар мал тооллогын А дансанд М гийн жинхэнэ нэрийг мэдэхгүй М гэж бүртгэснээс болоод эхнэр нь өндөр насны тэтгэвэрт гарья гэхээр нөхрийнх нь нэр М байна гэсэн зөрчил гарсан. Хүсэлт гаргагчийн цэргийн батлах дээр М гэж бичигдсэн байгаа. Гэрч нарын мэдүүлэг болон багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар Уах овогт Шаулейн М гэдэг хүн байна.
1.4 Хүсэлт гаргагч өндөр насны тэтгэвэрт гарах болоогүй байгаа. Эхнэр нь малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарахад нөхрийн нэр дээр мал бүртгүүлдэг байгаа. Нийгмийн даатгалын газраас нөхөр нь мөн эсэхийг шалгахад хүсэлт гаргагч Ш.М г нутгийн хүмүүс түүний хоч нэр нь болох М гаар дууддаг тул Ш.М гэж гарч ирж байгаа. Хэрэв шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохилолд эхнэр нь энэ оны 6 сард өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Бусад жилүүдэд маргаан байхгүй гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ш.М , С нарын иргэний үнэмлэх, хамт ажилласан гэх К , А , П нарын тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон 2003-2005, 2009-2011 онуудын М нэрээр гарсан мал тооллогын баримтууд, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт гаргагчаас өмгөөлөгч С олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагыг тодруулсан тухай тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШЗ2024/01434 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 227 дугаартай албан бичгээр тэтгэврийн байцаагч С эд олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 538,539,540 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 601,602 дугаартай, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 618 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 483 дугаартай албан бичгээр ирүүлсэн М болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б.М нэртэй нэг иргэн гарсны оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Засаг даргын дэргэдэх С ийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаар албан бичигт хавсралтаар ирүүлсэн Ш.М гийн 2014-2022 оны жилийн эцсийн мал тооллогын мэдээлэл, тус шүүхээс К , А , П нараас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн зааварлагч, арга зүйчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн С сумын “Е ” нэгдлийн Өмч хувьчлалаар мал хөрөнгө авсан жагсаалт, мөн архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 195 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Ш.М нэрээр гарсан 2003-2005, 2009-2011 онуудын мал тооллогын “А” дансны баримтууд, Б аймгийн С сумын 01 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай албан бичиг, тус сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/141 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хүсэлт гаргагч Ш.М г нутгийн хүмүүс түүний хоч нэр нь болох М гаар дууддаг ба түүний мал тооллогын 2003-2005, 2009-2011 онуудын “А” дансны баримтад хоч нэрээр бичсэнээс тухайн жилүүд нь мал маллаж, малчин байсанд тооцогдохгүй байгаагийн улмаас шүүхэд энэхүү хугацааг мал маллаж, малчин байснаар тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэжээ.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 483 дугаар албан бичиг, уг албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар С сумын бүх багт бүртгэлтэй, насанд хүрсэн иргэдээс шүүн үзэхэд Б үсгээр эхэлсэн хүсэлт гаргагчийн нэртэй адилхан М нэртэй нэг иргэний мэдээлэл гарсан байх ба харин тус сумын бүх багт Ш үсгээр эхэлсэн М нэртэй хүн байхгүй мөн С сумын 01 дүгээр багт М нэртэй хүн байхгүй болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 210 тоот албан бичгээр, хүсэлт гаргагч Ш.М г ард иргэд М гэх хоч нэрээр нь дууддаг, М хоч нэртэй болох нь тус багийн иргэн болох К , А , П нарын тодорхойлолт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.
6.2 Мөн түүнчлэн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 483 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.М гийн ХААТР-21 (Б) маягтад хүсэлт гаргагчаас М гэж гарын үсэг зурсан, мөн 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөтөлсөн гэрлэсний бүртгэх ХААТР-15 дугаар маягт, түүний хүүхэд нь болох 2003 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Р , 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А , 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин К нарын ХААТР-11 (А) маягтуудад эцэг нь болох хүсэлт гаргагчийн нэрийг М гэж тус тус бичигдсэн байх тул шүүхээс хүсэлт гаргагч М нь М гэсэн хоч нэртэй, уг хоч нэрээр нь хүүхдийн төрсний бүргэх анкетад хүртэл жинхэнэ нэр нь болох М гаар бус М гаар бичигдсэн байх тул М , М нар нь нэг хүн байна гэж шүүх дүгнэлээ.
6.3 Иймээс тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон М нэрээр олгосон 2003-2005, 2009-2011 онуудын мал тооллогын А дансны баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж 2003 оны мал тооллогын баримтын 21-рт, 2004 болон 2009 оны 8-рт, 2005 оны 16-рт, 2010 оны 10-рт, 2011 оны 11-рт тус тус Ш.М , М гэж мөн хувийн малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 6, малчин өрхийн тоо 1, малчдын тоо 2, үүнээс 16-34 нас 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж тус тус бичигдэж тухайн жилүүдэд тоолуулсан малын тоо бичигдсэн байв
6.4 Б аймгийн Засаг даргын дэргэдэх С ийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус аймгийн С сумын 01 дүгээр багийн иргэн Ш.М гийн 2014-2022 онуудын жилийн эцсийн мал тооллогын мэдээллээр М нь малчин өрхөөр бүртгэгдэж ам бүлийн тоо 6 байх бөгөөд тухайн онуудад 126 дээш мал тоолуулж байсан байна.
6.5 Мөн тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 483 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ш.М гийн 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөтөлсөн гэрлэснийг бүртгэх ХААТР-15 дугаар маягт, түүний хүүхэд нь болох 2003 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Р , 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А , 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин К нарын ХААТР-11 (А) маягтуудад эцгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал гэдэг дээр тус тус “малчин” гэж бичигдсэн байв.
6.6 Б аймгийн С сумын 01-р багийн Засаг дарга С ы 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай албан бичигт: С сумын нэгдүгээр багт М 1971 онд төрсөн, 000 регистрийн дугаартай ганц иргэн бүртгэлтэй байна. Өөр М , М нэртэй хүн байхгүй болохыг уламжлан тодорхойлов гэх зэрэг бичгийн нотлох баримт авагдсан байна.
7.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд хүсэлт гаргагч М нь М нэртэй хоч нэртэй, уг нэрээрээ гарын үсэг зурдаг, тухайн хоч нэрээр түүний 1997-1998, 2003 онуудад төрсөн хүүхдийн төрсний анкетад буюу ХААТР маягтууд бичигдсэн мөн С сумын бүх багт болон 01 дүгээр багт М нэртэй хүн байхгүй байдлыг харьцуулан үнэлж, тус аймгийн архивын тасгаас Ш.М , М нэрээр олгосон 2003-2005, 2009-2011 онуудын мал тооллогын А дансны баримтыг хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлж түүнийг Б аймгийн С сумын 01 дүгээр багт 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байсан гэж шүүх дүгнэлээ.
8.Харин шүүхийн санаачилгаар нотлох баримтаар цугларсан нотлох баримт болох Өмч хувьчлалаар хүсэлт гаргагч Ш.М гийн мал хөрөнгө авсан жагсаалт нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас өмнөх хугацааны бичгийн нотлох баримт байх тул шүүхээс шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
9.Иймээс хүсэлт гаргагч М нь дээрх нөхцөл байдлын улмаас тус аймгийн С сумын 01 дүгээр багт мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
10.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан М гийн Б аймгийн С сумын 01 дүгээр багт 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байснаа тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ