| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00409/И |
| Дугаар | 130/ШШ2024/00488 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2024/00488
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: К . Хаяг: Б аймаг, Ө сум, 8 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө хот дахь мал аж ахуй үржил селекцийн улсын станцад 1987 оны 11 дүгээр сарын 15-аас 1988 оны 3 дугаар 01-ний хүртэл, Б аймгийн М газрын үржил селекцийн улсын станцын үхрийн фермд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус малын бага эмчээр болон тус аймгийн М газрын ариун цэврийн станцад 1988 оны 9 дүгээр сарын 19-ээс 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуустал санитарчин, малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч К анх шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж, Б аймгийн Ө хот дахь мал аж ахуйн үржил селекцийн улсын станцад 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малын бага эмчээр, Б аймгийн М газарт 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малын бага эмчээр, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуустал санитарчаар, Б аймгийн М үйлдвэрт 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нормчноор ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохыг хүсжээ.
Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үед хүсэлтийн шаардлагаа багасгаж, Б аймгийн Ө хот дахь мал аж ахуй үржил селекцийн улсын станцад 1987 оны 11 дүгээр сарын 15-аас 1988 оны 3 дугаар 01-ний хүртэл, Б аймгийн М газрын үржил селекцийн улсын станцын үхрийн фермд 1988 оны 02 дугаар сарын 01-ээс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус малын бага эмчээр болон тус аймгийн М газрын ариун цэврийн станцад 1988 оны 9 дүгээр сарын 19-ээс 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуустал санитарчин, малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч К нь малын бага эмч мэргэжилтэй бөгөөд малын бага эмч мэргэжил эзэмшсэн тухай дипломын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
1.2 Хүсэлт гаргагч К Б аймгийн Ө хот дахь мал аж ахуй үржил селекцийн улсын станцад 1987 оны 11 дүгээр сарын 15-аас 1988 оны 3 дугаар 01-ний хүртэл, Б аймгийн М газрын үржил селекцийн улсын станцын үхрийн фермд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус малын бага эмчээр болон тус аймгийн М газрын ариун цэврийн станцад 1988 оны 9 дүгээр сарын 19-ээс 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуустал санитарчин, малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа эцсийн байдлаар багасгаж байна.
1.3 Өмнө нь Б аймгийн М үйлдвэрт 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нормчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагаас татгалзаж, эцсийн байдлаар шаардлагаа дээрх байдлаар багасгаж байна Холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа.
1.4 К нь 2024 оны 10 дугаар сард 57 нас хүрээд хувь тэнцүүлж өндөр насны тэтгэвэрт гарахаар болсон тул өмнө нь авч байсан группийг цуцалсан байна. Улсаас 8 жилийг нөхөн төлөлт авагдсан байгаа. Хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг шүүхэд гаргаж өгсөн.
1.5 Хүсэлт гаргагч К нь тус аймгийн архивын тасгаас 2-3 сар ажилд орсон, гарсан тушаалуудаа шүүлгэж явж хугацаа алдсан байна. Өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах гэхээр шинэ хуулиараа 8 жил нь байгаа мөөртлөө хүүхдийн тоогоор ажилласан жил нэмж өгөхөө больсон. Хувь тэнцүүлэн өндөр насны тэтгэвэрт гаргахад ажилласан жил нь 10 жил 1 сараас дээш байх ёстой байна. Тийм учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д аймаг дахь Х техникумын захирлаас олгосон 000 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БНМАУ, Б аймгийн мал бэлтгэлийн конторын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “ажилд томилох тухай” 62 дугаар тушаал, Б аймгийн М газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “ажилд томилох тухай” 18 дугаартай тушаал, мөн даргын 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “ажилд томилох тухай” 04 дугаартай тушаал, 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 39 дугаартай тушаал, 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 000 дугаартай баталгаажилтын хуудас, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан Б ийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, хүсэлт гаргагчаас 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өмгөөлөгч С эд олгосон итгэмжлэл, №3999 дугаартай Малын бага эмчийн мэргэжлийн үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн Ө хот дахь мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” 45 дугаар тушаал, Б аймгийн М газрын даргын 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “ажилд томилох тухай” 10 дугаартай тушаал, Б аймгийн М газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “зарим мэргэжилтэн нарыг ажилд томилох тухай” 42 дугаартай тушаал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийнхээ шаардлагыг тодруулсан тухай бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШЗ2024/01439 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 230 дугаартай албан бичгээр тэтгэврийн байцаагч А д олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 549, 550 дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 234 дугаартай, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 474 дугаартай албан бичгээр ирүүлсэн К болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн зааварлагч, арга зүйчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 188 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ө хот дахь мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” 45 дугаар, мөн даргын 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 7 дугаар, Б аймгийн М газрын даргын 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “ажилд томилох тухай” 10 дугаар, мөн М газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 31 дугаар, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “зарим мэргэжилтэн нарыг ажилд томилох тухай” 42 дугаартай тушаалууд, 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай тушаал, тус аймгийн Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “ажилд авах тухай” 37 дугаартай тушаал зэргийн хуулбар, тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, уг үзлэгээр хуулбарлаж авсан Б аймгийн Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1992 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 63 дугаартай тушаал болон хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний шаардлагын зарим хэсэг болох К ы Б аймгийн Ө хот дахь мал аж ахуй үржил селекцийн улсын станцад 1987 оны 11 дүгээр сарын 15-аас 1988 оны 3 дугаар 01-ний хүртэл, Б аймгийн М газрын үржил селекцийн улсын станцын үхрийн фермд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус малын бага эмчээр болон тус аймгийн М газрын ариун цэврийн станцад 1988 оны 9 дүгээр сарын 19-ээс 1989 оны 11 дүгээр сарын 28-ны хүртэл, 1990 оны 3 дугаар сарын 10-аас 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл санитарчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус М газарт 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны хүртэл, 1990 оны 12 дугаар сарын 30-аас 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуустал санитарчин, малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргагч К нь 2024 оны 10 дугаар сард 57 нас хүрээд хувь тэнцүүлж өндөр насны тэтгэвэрт гарахаар болсон тул өмнө нь авч байсан группийг цуцалсан байна. Өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах гэхээр шинэ хуулиараа 8 жил нь байгаа мөөртлөө хүүхдийн тоогоор ажилласан жил нэмж өгөхөө больсон. Хувь тэнцүүлэн өндөр насны тэтгэвэрт гаргахад ажилласан жил нь 10 жил 1 сараас дээш байх ёстой байна. Тийм учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.
6.Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчид Д аймаг дахь Х техникумаас 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Х, нэр К, 1968 онд төрсөн, мэргэжил малын бага эмч, Хөдөлмөрийн дэвтэр олгосон ХААТ-ын захирал гэж бичиж, хүсэлт гаргагчийн тухайн үед авхуулсан зургийг нааж, тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Д дахь Х техникумын сургуулийн захирлын 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 132 тоот тушаалаар 1984 оны 9 дүгээ сарын 01-ний өдрөөс тус техникумын М ангид элсүүлж, БНМАУ-ын Х яамны харьяа Д дахь Х техникумын сургуулийн захирлын 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-40 тоот тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс малын бага эмчээр мэргэжлээр төгсөж, Б аймгийн ХАА-н удирдах газарт хуваарилав гэсэн ба энэ нь 1987 оны 6 дугаар 29-ний өдөр тус сургуулийн захирлаас олгосон №3999 дугаартай малын бага эмчийн Дипломтой тохирч байна.
7.Хүсэлт гаргагч К 1984 онд БНМАУ Х яамны харьяа Д дахь Х техникумын сургуулийн М ангид элсэн орж, улсын шалгалтын комиссын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өрийн 04-р хурлын шийдвэрээр Малын бага эмч мэргэжлээр төгссөн болох нь БНМАУ Х яамны харьяа Д дахь Х техникумын сургуулийн захирлаас олгосон №399 дугаартай Дипломоор тогтоогдсон.
8.Улмаар хүсэлт гаргагч К Б аймгийн Ө хот дахь мал аж ахуй үржил селекцийн улсын станцад 1987 оны 11 дүгээр сарын 15-аас 1988 оны 3 дугаар 01-ний хүртэл, Б аймгийн М газрын үржил селекцийн улсын станцын үхрийн фермд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус малын бага эмчээр болон тус аймгийн М газрын ариун цэврийн станцад 1988 оны 9 дүгээр сарын 19-ээс 1989 оны 11 дүгээр сарын 28-ны хүртэл, 1990 оны 3 дугаар сарын 10-аас 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл санитарчинаар ажиллаж байсан байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
8.1 Хүсэлт гаргагчид Д аймаг дахь Х техникумаас 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Б аймгийн Ө хот дахь мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 46 тоот тушаалаар 1987 оны 11 дүгээр сарын 26-аас эхлэн их булан дахь үнээний фермд бага эмчээр томилж, мөн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд мөн даргын 1988 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай тушаалаар 1988 оны 3 дугаар сарын 01-ээс эхлэн бага фермийн бага эмчийн ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж тус улсын станцын тамгыг дарж баталгаажуулсан ба энэ нь аймгийн архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн тухайн тушаалуудтай тохирч байна.
8.2 Уг дэвтрийн 6-9 дүгээр хуудсанд Б аймгийн М газрын даргын 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот тушаалаар 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн үржил селекцийн улсын станцад үхрийн фермийн бага эмчээр томилж, М газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 31 тоот тушаалаар 1988 оны 6 дугаар сарын 20-оос эхлэн бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тус тус бичилт хийгдэж тус М газрын тамгыг дарж баталгаажуулсан ба энэ нь энэ нь аймгийн архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн тухайн тушаалуудтай тохирч байна.
8.3 Дэвтрийн 12-13 дугаар хуудсанд Б аймгийн М газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 42 тоот тушаалаар 1988 оны 9 дүгээр сарын 19-ээс М газрын ариун цэврийн станцын санитарчаар томилсон тухай бичилт хийж тамга дарж баталгаажуулсан ба энэ нь аймгийн архивын тасгаас хуулбарлаж ирүүлсэн тухайн тушаалтай тохирч байна. Мөн газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар санитарчийн ажлаас чөлөөлсөн байна.
8.4 Уг дэвтрийн 14-15 дугаар хуудсанд М газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 18 тоот тушаалаар 1990 оны 3 дугаар сарын 10-аас санитарчаар түр томилж, мөн газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 57 тоот тушаалаар 1990 оны 12 дугаар сарын 30-аас санитарчийн ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдэж тамга дарж баталгаажуулсан байна.
8.5 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн зааварлагч, арга зүйчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 188 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн:
8.5.1 Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт нь 1987 оны 11 дүгээр сарын 26-аас эхлэн ажилласан тухай бичилт хийгдсэн боловч Б аймгийн Ө хот дахь мал аж ахуйн үржил селекцийн улсын станцын даргын 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 46 тоот тушаалын 01 дэх заалтаар нэр бүхий хүмүүсийг ажилд 1987 оны 11 дүгээр сарын 15-аас түр томилсны дотор малын бага эмчээр Күлданыг томилсон байх тул ажилд орсон өдрийг тушаалын дагуу 1987 оны 11 дүгээр сарын 15-аас эхлэн томилогдсон байна гэж дүгнэлээ.
8.5.2 Мөн улсын станцын даргын 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаартай тушаалын 01 дэх заалтаар түр ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг 3-р сарын 01-ээс эхэн ажлаас чөлөөлсний дотор Күлданы нэр байв.
8.5.3 Б аймгийн М газрын даргын 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот тушаалын 01 дэх заалтаар аймгийн үржил селекцийн улсын станцын үхрийн фермийн малын бага эмчээр К ыг 1988 оны 3 дугаар сарын 01-ээс томилсон байна.
8.5.4 Мөн М газрын даргын 1988 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 31 тоот тушаалаар 01 дэх заалтад Үржил селекецийн станцын фермд малын их эмж ажиллах шаардлагатай болсон тул малын бага эмч К ыг 1988 оны 6 дугаар сарын 20-оос эхлэн чөлөөлсөн байна.
8.5.5 Тус аймгийн М газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “зарим мэргэжилтэн нарыг ажилд томилох тухай” 42 тоот тушаалын 01 дэх заалтаар нэр бүхий хүмүүсийг ажилд томилсны дотор М газрын ариун цэврийн станцын санитарчинаар К ыг 9-р сарын 19-ээс томилсон байв.
8.6 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 474 дугаартай албан бичгээр ирүүлсэн К ы 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хөтөлсөн ХААТР-1 (А) маягтын нийгмийн бүлэг хэсэгт ажилчин, 14-рт ажилладаг байгууллага гэдэг дээр Мал эмнэлэг, ажилд орсон 1987 он, эрхэлдэг ажил малын бага эмч гэж бичигдсэн зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
9.Харин хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн М газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “ажилд томилох тухай” 04 дугаартай, мөн газрын даргын 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 39 дугаартай тушаалуудад дарагдсан тамга нь тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй М газрын даргын тушаалуудад дарагдсан тамгатай тохирохгүй байна. Учир нь, тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй аймгийн М газрын даргын тушаалуудад дарагдсан тамга нь бөөрөнхий хэлбэртэй Б аймгийн гэж бичигдэж, 5 одтой, дотроо М газар гэсэн бичээстэй байхад хүсэлт гаргагчийн тушаалуудад дарагдсан тамга нь өөр тамга байна.
10.Нөгөөтээгүүр хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн 16-17 дугаар хуудсанд аймгийн М газрын даргын 1991 оны 01-р сарын 10-ны өдрийн 4 тоот тушаалаар тухайн өдрөөс тус газрын ариун цэврийн станцын малын бага эмчээр томилсон тухай бичилт хийгдсэн мөн хүсэлт гаргагчийн нотлох баримтаар өгсөн тус газрын 1991 оны 4 дугаартай тушаалаар зөвхөн хүсэлт гаргагчийг ажилд томилсон тушаал байсан ба харин тус аймгийн архивын тасагт хадгалагдаж буй 1991 оны 4 дугаартай тушаал нь 1991 оны ажилтан, албан хаагчийн цалинг хавсралтаар баталсан өөр тушаал болох нь тус шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, тус аймгийн архивын тасгийн зааварлагч, арга зүйчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 188 дугаар албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн тушаалаар тогтоогдсон тул хүсэлт гаргагчийн тус М газарт 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 10-ны хүртэл, 1990 оны 12 дугаар сарын 30-аас 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуустал санитарчин, малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11.Хүсэлт гаргагч К аас Б аймгийн Ө хот дахь мал аж ахуй үржил селекцийн улсын станц, тус аймгийн М газрын үржил селекцийн улсын станцын үхрийн ферм болон М газарт малын бага эмч, санитарчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
12.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Кы Б аймгийн Ө хот дахь мал аж ахуй үржил селекцийн улсын станцад 1987 оны 11 дүгээр сарын 15-аас 1988 оны 3 дугаар 01-ний хүртэл, Б аймгийн М газрын үржил селекцийн улсын станцын үхрийн фермд 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус тус малын бага эмчээр болон тус аймгийн М газрын ариун цэврийн станцад 1988 оны 9 дүгээр сарын 19-ээс 1989 оны 11 дүгээр сарын 28-ны хүртэл, 1990 оны 3 дугаар сарын 10-аас 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл санитарчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн тус М газарт 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны хүртэл, 1990 оны 12 дугаар сарын 30-аас 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дуустал санитарчин, малын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ