Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/01492

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч:йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: -д холбогдох,

 

Нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл 970,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хнь Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, шарга морьт 1,440 тоот буюу Шарга морьтын 1-р буудалд Намуун шарга морьт нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. Хунбээж ХХК-ийн Намуун шарга морьт хүнсний дэлгүүр нь манай байгууллагаас 2023.07.01 -ний өдөр 906,960 төгрөгийн үнийн дүнтэй Dr.Diesel, Harbin шар айраг худалдан авсан боловч худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог төл гэдэг шаардлагыг удаа дараа тавьсны эцэст 2023.08.29-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан. Гэрээний дагуу 906,960 төгрөгийг 2023.09.06-ны өдрийн дотор төлж дуусгах байсан боловч төлбөр төлөлт хийгдээгүй тул гэрээний 3.3, 5.1 дэх заалтыг баримтлан шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. хнь 906,960 төгрөгийг 2023.09.06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2023.09.20-ны өдрийг хүртэл нийт 14 хоног хэтэрсэн байгаа ба алданги нь 7 хувь буюу мөнгөн дүнгээр 63,487 төгрөг болж байгааг нэхэмжлэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзэн үндсэн төлбөрийн хамт гаргуулан авахаар ийнхүү хандаж байна. Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр болох 906,960 төгрөг, алданги 63,487 төгрөг, нийт 940,447 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2024.04.10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч тухайн асуудлаар харилцан тохирч, 970,447 төгрөгийг хариуцагч хнь дараахь нөхцөлөөр төлөхийг хүлээн зөвшөөрч буюу

-2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 970,447 төгрөгийг нэхэмжлэгч Агар Юнайтед ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Агар Юнайтед ХХК нь хариуцагч Хунбээж ХХК-д холбогдуулан 970,447 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах нөхцөлөөр буюу

-2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 970,447 төгрөгийг нэхэмжлэгч Агар Юнайтед ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,840 төгрөгийг хариуцагч Хунбээж ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Агар Юнайтед ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ