| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2023/00481/И |
| Дугаар | 138/ШШ2024/00323 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2024/00323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 10 дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 11 дүгээр баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би өөрийн өмч байсан ******* сумын 10 дугаар баг, 1-02 тоот хашааг хүнд түрээсэлдэг байсан. Гэтэл “ ” ХХК нь манай баруун талын газрыг худалдаж аваад, дунд тусгаарлаж байсан хамар хашааг буулгасан. Тэгээд 2021 оны 07 дугаар сард манай хашаанд байсан айлыг нүүхийг шаардаж нүүлгээд, түүнээс хойш манай газрыг зөвшөөрөлгүй ашиглаж барилгын материалаа буулгаж эхэлсэн. Тэгэхээр нь тус компанийн захирал тай уулзаж манай хашааг ашигласны төлбөрийг нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож түрээслэхээр тохиролцсон. нь 2021 оны 11 дүгээр сарын 28-нд нэг сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөгийг надад шилжүүлсэн. Түүнээс хойш түрээсийн төлбөрөө шилжүүлэхгүй байсан тул төлбөрөө төлөхийг шаардаж монгол шуудангаар бичиг явуулсан боловч надад ямар нэгэн хариу ирүүлээгүй. Түрээсээ ч төлөөгүй, манай хашааг үргэлжлүүлэн ашигласаар байсан. Би уг газраа 2022 оны 07 дугаар сарын 04-нд Б.Оюунчимэгт худалдсан ба тэр хүртэл газрыг маань ашигласаар байсан. Уг хашааг маань нэг айл түрээслээд мөнгөө өгөхгүй байхаар нь 08 дугаар сард очиход нүүгээд явчихсан байсан. Тэр айлын хүнээ олж уулзахад “...барилгын хүмүүс хажуу хашааг онгойлгоод барилгын ажил хийж байсан учраас хашаанаас нүүсэн” гэж хэлсэн. Би тай уулзаад хашаагаа 300 000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж хэлэхэд юм дуугараагүй. Миний хувьд хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Тэгээд мөнгөө төлөхгүй удаад байхаар нь мөнгөө шаардахад нэг сарын түрээсийн төлбөр гэж 300 000 төгрөг төлсөн. Ер нь барилга барьж байгаа тохиолдолд журмаараа барилгын түр хашаа барих ёстой. Ямар ч хашаа барихгүйгээр манай хашаагаар дамжуулан барилгын бүх материалаа зөөсөн. Манай хашаанд айл буух, хүн орох, өөрөө ашиглах ямар ч боломжгүй байсан. Иймд 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны 10 сарын түрээсийн төлбөр болох 3 000 000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох хариу тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс “2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэдэг хүнээс П.*******гийн хөрш залгаа газрыг эрх шилжүүлж авсан. Эрх шилжүүлэх гэрээ хийгдсэний дараа нь юмнуудаа бага багаар зөөж аваад, хамгийн сүүлд П.*******гийн хашааг заагласан хамар хашаа үлдсэн байсан. Үүнийг авахад 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхэн үе байсан. Манайх тухайн газарт барилгын ажил огт эхлээгүй. Өвөл болох үеэр барилгын материал болох элс, хайрга, дайрга нөөцлөх шаардлагатай болсон учраас 2021 оны 10 дугаар сарын эхээр ХХК-тай уулзаж элс, хайрга, дайрга авахаар болсон. ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрөөс эхлээд 10 дугаар сарыг дуустал хугацаанд элс, хайрга, дайргыг зөөж байсан. 11 дүгээр сарын эхээр П.******* надтай уулзаж, манай хашаанд элс, хайрга асгасан байна гэж хэлсэн. Тэр үед очоод харахад 3, 4 машин элс газар дээр нь асгасан байсан. Үүнийг холдуулж газрыг чөлөөлөх зорилгоор ХХК-д ажилладаг Адъяа гэдэг хүний машинаар элсийг манай газар луу зөөсөн. Тухайн газрыг ашигласан зүйл байхгүй, түрээслэх шаардлага байгаагүй. Иймд түрээсийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн үед 1 өрөө байрыг 300 000 төгрөгөөр түрээсэлдэг байсан байхад тухайн газрыг би 300 000 төгрөгөөр түрээсэлнэ гэж байхгүй. П.*******гийн газар дээрх элсийг холдуулаад тухайн газарт нь элс асгаж, төвөг удсандаа уучлалт гуйх зорилгоор 300 000 төгрөгийг төлсөн. 2022 оны 03, 04 дүгээр сарын үед хүүхдийн эмнэлгийг барьж дуусгаад түүнд байсан ажилчдын байр болох кемп, сендвичин барилгыг аас авсан газар дээр буулгах үүргийг ажилчдадаа өгсөн боловч ажилчдын зүгээс П.*******гийн газрыг мэдэлгүй тухайн газар дээр нь зарим хэсгийг нь буулгасан байсан. Үүнийг би сүүлд нь мэдээд П.*******гийн газраас холдуулж байсан. Үүнээс өөрөөр бусдын газрыг ашигласан зүйл байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа учир талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байх ёстой. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульд заасан. Гэтэл талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Мөн хариуцагч ын “IPhone 15” загварын 990*******479 дугаартай утсан дээр байгаа болон П.******* нарын хооронд харилцсан мессежинд шүүхэд хүсэлт гарган баталгаажуулж авсан. Уг харилцсан мессежнээс үзэхэд ч түрээсийн гэрээ байгуулагдаагүй нь харагдаж байна. нь ХХК-иас 8, 9 дүгээр сард элс, хайрга авч байгаагүй. Түүнд газраа шилжүүлсэн гэгч нь 9 сарын сүүлээр бүх зүйлээ авч газраа хүлээлгэн өгсөн. Тэгээд ХХК-иас 10 дугаар сарын 4-нөөс эхлэн элс, хайрга авахад тус компанийн ажилтнууд П.*******гийн хашаанд зарим элсийг буулгасныг мэдсэн. Тэгээд Адьяа гэж жолоочийг хөлслөн өөрийн газар луу овоолсон байдаг. Энэ талаарх баримтуудыг шүүхэд өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэх болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, газрын байршлын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, “ХААН банк” ХХК дахь 5405*******1480 тоот дансны хуулга, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0659 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, “ ” ХХК-ийн захиралд хүргүүлсэн шаардлага, Монгол шуудангийн и-баримт, “ ” ХХК-ийн хашааг ашиглаж байсан зургууд, 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хашааны эзэн П.*******д бичиж өгсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг,
Хариуцагчаас: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0252 дугаартай итгэмжлэл, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0146 дугаартай итгэмжлэл, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2468 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ХААН банкны шилжүүлгийн баримт, 0176455 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, авто машины дагалдах хуудас зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс талуудын хүсэлтээр гэрчээр Н.Төмөрчөдөр, Б.Адъяа нарыг асууж, мэдүүлэг авах, үзлэг хийх зэрэг ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би өөрийн өмч байсан ******* сумын 10 дугаар баг, 1-02 тоот хашааг хүнд түрээсэлдэг байсан. Гэтэл “ ” ХХК нь манай баруун талын газрыг худалдаж аваад, дунд тусгаарлаж байсан хамар хашааг буулгасан. Тэгээд 2021 оны 07 дугаар сард манай хашаанд байсан айлыг нүүхийг шаардаж нүүлгээд, түүнээс хойш манай газрыг зөвшөөрөлгүй ашиглаж барилгын материалаа буулгаж эхэлсэн. Тус компанийн захирал тай уулзаж нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож түрээслэхээр тохиролцсон. 2021 оны 11 дүгээр сарын 28-нд нэг сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөгийг надад шилжүүлсэн. Түүнээс хойш түрээсийн төлбөрөө шилжүүлэхгүй байсан тул төлбөрөө төлөхийг шаардаж монгол шуудангаар бичиг явуулсан боловч надад ямар нэгэн хариу ирүүлээгүй. Түрээсээ ч төлөөгүй, манай хашааг үргэлжлүүлэн ашигласаар байсан. Би уг газраа 2022 оны 07 дугаар сарын 04-нд Б.Оюунчимэгт худалдсан ба тэр хүртэл газрыг маань ашигласаар байсан. Иймд 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны 10 сарын түрээсийн төлбөр болох 3 000 000 төгрөг нэхэмжилнэ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Н.аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авч 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн уг газар дээр барилгын материал элс, хайрга, дайрга буулгасан. Тус газрын зүүн талын газар нь нэхэмжлэгч П.*******гийнх бөгөөд 4 машин элс тэдний хашаанд буулгасныг мэдээд Адьяа гэж хүнийг хөлслөн баруун тал руу овоолсон, ...хүний хашаанд элс асгаж, төвөг удсандаа уучлалт гуйх зорилгоор 300 000 төгрөгийг төлсөн. ын хувьд П.*******тай түрээсийн гэрээ байгуулаагүй, тус газрыг түрээслэх ямар ч шаардлага байгаагүй. Хуульд зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой боловч талуудын хооронд түрээсийн гэрээ огт байгуулагдаагүй. Энэ нь хоорондоо бичсэн мэссэжнээс нь харагдана...
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч П.******* нь ******* сумын 10 дугаар баг Цаг уурын 1-02 тоот хаягт байршилтай 1200 м.кв газрын өмчлөгч байсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Б.Оюунчимэгт худалдсан байна.
4.2. Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Н.аас ******* сумын 10 дугаар баг 2193 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан.
4.3. Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн төлбөр гэж 300 000 төгрөгийг нэхэмжлэгч П.*******гийн дансанд шилжүүлжээ.
5. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхгүй гэж маргадаг.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч, нэхэмжлэгч нар нь хөрш залгаа газрыг эзэмшиж байсан бөгөөд нь өөрийн газар дээр барилгын элс, хайрга, дайрга буулгахдаа нэхэмжлэгч П.*******гийн өмчлөлийн газар дээр тодорхой хэсгийг буулгах зэргээр ашиглах эрхийг нь зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна.
Гэхдээ талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээ байгуулах санал гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түрээсийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.
Хариуцагч нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч 300 000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг нэг сарын түрээсийн төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд аас түрээсийн төлбөрт 300 000 төгрөг гаргуулах тухай П.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч аас түрээсийн төлбөрт 300 000 төгрөг гаргуулах тухай П.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ