Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 123

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                                         Шүүх хуралдаанд:          

 

      Прокурор                                                      А.Ариунзаяа

      Нарийн бичгийн дарга                 С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Тайж овгийн Отгоны Эрдэнэтуяад холбогдох 1731000000017 дугаартай хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 14 сарын 16-нд Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8-р баг,  Буур хээр 2-р хэсэг 149 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Отгоны Эрдэнэтуяа /РД:МЮ93041603/

 

  Шүүгдэгч О.Эрдэнэтуяа нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний 23 цагийн үед Сэлэнгэ амйгийн Сүхбаатар сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” бааранд Ж.Эрхэмбаярын зүй бус харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч О.Эрдэнэтуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Би зөөгч хийдэг байсан. Баар хаагаад гарах гэтэл Эрхэмбаяр эхнэрээ авах гээд ирсэн байсан. Эхнэр нь согтуу гартаа пиво барьсан байсан. Гэтэл Эрхэмбаяр булааж аваад арагшаа асгаад манаач ах бид хоёр руу цацсан. Тэгээд би “Чи бид хоёр руу цацчихлаа” гэсэн чинь эргэж хараад “Өөр рүүгээ л цацаагүй бол болоо юм биш үү” гээд намайг алгадсан. Тэгэхээр нь би уурлаад “Чи намайг алгадчихлаа” гэсэн чинь дахиад цохих гээд байсан. Тэгээд манаач ах гарыг нь барихаар нь би 2 удаа цохьсон гэв...

2.Хохирогч Ж.Эрхэмбаярын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 23-ны орой 23 цагийн үед би эхнэр Өлзийдэлгэр рүү залгаад хаана байгааг асуусан чинь “Коллектив бааранд байна” гэхээр нь би эхнэрийг авах гэж 23 цаг 30 минутын үед Коллектив бааранд очсон. тэгээд удалгүй баарнаас манай эхнэр нилээн согтуу гараад ирсэн гарч ирэхдээ эхнэр гартаа нэг шил дүүрэн пиво барьчихсан гарч ирэхээр нь эхнэрийнхээ барьж байсан пивийг аваад хойшоо асгасан юм. Тэр үед миний хойно байсан баарны зөөгч эмэгтэйн хөлд хүрчихсэн юм. Тэгэхэд тэр эмэгтэй “чи над руу цацчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “чам руу санаатай асгасан асуудал байхгүй” гэсэн чинь тэр эмэгтэй эрэгтэй хүн шиг миний нүүр рүү нүүрээрээ тулаад чанга чанга орилоод байхаар нь нөгөө эмэгтэйгийн нүүр рүү гараараа түлхсэн юм. Тэр үед хажууд байсан нэг залуу миний гарнаас бариад “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гэсэн чинь нөгөө эмэгтэй намайг элдэв янзын үгээр хараагаад миний нүүр хэсэг рүү тасралтгүй хөл гараараа цохиод байхаар нь би тэр эмэгтэйд “одоо ахын дүү болио нүд намар өвдөөд байна” гэсэн чинь болихгүй намайг цохиод л байсан. Тэгээд өөрөө ядарсан юм уу намайг цохиж зодож ханасан юм уу больчихсон. Тэгээд хашаанаасаа түлхэж гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж өргөдөл өгсөн. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 11-12 дугаар  хуудас/

             3.Гэрч О.Чинзоригийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 08 сарын 26-ны өдөр шиг санаж байна Энэ өдрийн орой 23 цаг 40 минутанд хаагаад зөөгч Эрдэнэтуяа бид хоёр баарны гадаа такси хүлээгээд зогсож байтал баарны гадаа үүдэн хэсэгт танихгүй залуу согтуу эмэгтэйтээ байж байснаа уг залуу эмэгтэйн барьж байсан шилтэй пивийг аваад арагшаа цацахдаа бид хоёрыг пивоор норгосон. Пиво цацаж дуусаад шилээ үүдэнд хаясан. Эрдэнэтуяа “..чи хүн рүү пиво цацаад байна ..” гэхэд үгийн зөрүүгүй шууд алгадаад зодох гээд дайраад байхаар нь би мэдээж хамт ажилладаг Эрдэнэтуяаг зодуулахгүйн тулд танихгүй залууд “.. болио эмэгтэй хүнд битгий гар хүрээд бай” гэж хэлээд салгаад шатнаас буулгасан. Энэ үед ч танихгүй залуутай хамт байсан эмэгтэй яваад танихгүй залуу Эрдэнэтуяа бид гурав үлдсэн. Дахин маргалдаж зодолдоогүй. Удалгүй такси ирээд Эрдэнэтуяа яваад би баарандаа орж амарсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хүний биед хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ № 300 тоот:

       1.Ж.Эрхэмбаярын биед шилбэнд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй  тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

5.Шүүгдэгч О.Эрдэнэтуяагийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах “Коллектив” нэртэй бааранд зөөгч ажил хийдэг. 2017 оны 08 сарын 24-ний өдөр 23 цаг 40 минутын үед баараа хаагаад үүдэн дээр байх хүмүүсийг явуулж байх үед нэг үл таних залуу нэг эмэтэйгийн пивийг булааж аваад арагшаагаа цацсан. Тэгэхэд тэр цацсан пиво нь миний хувцас руу цацагдахаар нь би нөгөө залуу “чи над руу пиво цацчихлаа шүү дээ” гэсэн чинь нөгөө залуу над руу хандаж “би өөррүүгээ цацаагүй бол ямар хамаа байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “чи юу гээд байгаа юм “ гэсэн чинь нөгөө залуу үгийн зөрөөгүй намайг нэг удаа алгадахад нь би нөгөө залууг түлхээд шатны уруу буулгасан. Тэгсэн чинь нөгөө залуу намайг цохих гэж байхад манай бааранд манаач ажил хийдэг Чинзориг гарнаас нь бариад “чи эмэгтэй хүн алгадчихаад яах гээд байгаа юм бэ” гэж хэлэх үед миний уур хүрээд нөгөө залуугийн хөлнийх нь шилбэ хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, нүүр рүү нь хоёр удаа алгадсан. Тэгээд нөгөө залууг хашаанаас гаргаад явуулсан. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

6.Шүүгдэгч О.Эрдэнэтуяагийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах “Коллектив” нэртэй бааранд зөөгч ажил хийдэг. 2017 оны 08 сарын 24-ний өдөр 23 цаг 40 минутын үед баараа хаагаад үүдэн дээр байх хүмүүсийг явуулж байх үед нэг үл таних залуу нэг эмэтэйгийн пивийг булааж аваад арагшаагаа цацсан. Тэгэхэд тэр цацсан пиво нь миний хувцас руу цацагдахаар нь би нөгөө залуу “чи над руу пиво цацчихлаа шүү дээ” гэсэн чинь нөгөө залуу над руу хандаж “би өөррүүгээ цацаагүй бол ямар хамаа байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “чи юу гээд байгаа юм“ гэсэн чинь нөгөө залуу үгийн зөрөөгүй намайг нэг удаа алгадахад нь би нөгөө залууг түлхээд шатны уруу булгасан. Тэгсэн чинь нөгөө залуу намайг цохих гэж байхад манай бааранд манаач ажил хийдэг Чинзориг гарнаас нь бариад “чи эмэгтэй хүн алгадчихаад яах гээд байгаа юм бэ” гэж хэлэх үед миний уур хүрээд нөгөө залуугийн хөлнийх нь шилбэ хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, нүүр рүү нь хоёр удаа алгадсан. Тэгээд нөгөө залууг хашаанаас гаргаад явуулсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

7.Хохирогчид Аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал/ хамтаст хэргийн 17 дугаар хуудас/

8. Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 30 дугаар  хуудас/

9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

10.Шүүгдэгчийн оршин суугаа газрын лавлагаа/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

11.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

12.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

 

    Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Отгоны Эрдэнэтуяаг 2017 оны 08 дугаар сарын 24-ний 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” баарны гадна тус сумын иргэн Ж.Эрхэмбаярын зүй бус харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийтвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасны дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна.

 Учир нь: Шүүгдэгч О.Эрдэнэтуяа нь “Коллектив” бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 24-ний оройн 23 цагийн үед Сүхбаатар сумын иргэн Ж.Эрхэмбаярыг “өөдөөс пиво цацлаа” гэснээс үүдэн маргаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж,  зүүн шилбэний урд хэсэгт 20х6 см талбайд улаан эрээн цус хуралт, шилбэний 3-ны 1 дээд хэсэгт 2х2 см, доод хэсэгт 3х2 см, улаан хүрэн зулгаралт, баруун нүд улайсан зулгаралт  зэрэг гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжээр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танлцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүдэд заасныг тус тусудирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тайж овгийн Отгоны Эрдэнэтуяаг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Тайж овгийн Отгоны Эрдэнэтуяаг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Эрдэнэтуяагийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.О.Эрдэнэтуяа нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6.О.Эрдэнэтуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

       10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг дурьдсугай  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ