Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2024/00499

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Хүсэлт гаргагч: А. Хаяг:Б аймаг, Б  сум, 3 дугаар багт оршин суух, /харилцах утас:98837788, 94174812/

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б  сумын мал тооллогын 1996 оны баримтад А нь малчин өрх-өөр мал тоолуулсныг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч А нь Б  сумын мал тооллогын 1996 оны баримтад малчин өрх-өөр мал тоолуулсныг тогтоолгохыг хүсэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1.1 А би өндөр насгай 2004 онд тэтгэвэрт гарсан тэтгэврийн хүн билээ. Одоо 80 настай. Хүүхдүүдийн хамт Баян Өлгий аймгийн Б  сумын Б  хэсэг /бригад/ мал маллан амьдарч байгаа юм. Насаараа мал малласан миний 50 настай хүү Ж нь малчины тэтгэвэрт гарах гэхэд бүх баримт бичиг нь байгаа ба 1996 оны малын тооллого зөрчилтэй болсон байсныг би танилцаж мэдсэн. Бусад онуудын тооллогод малчин өрх гэж бичигдсэн. Нийгмийн даатгалын байцаагч хүүхэд ч “Тооллого хийсэн хүн нь мал тоолуулсан хүмүүсийг малтай хүн гэж бүгдийг нь буруу бүртгэгчихсэн байна. Мөн тооллогыг таны нэр дээр бүртгэжээ. Та нар үүнийгээ шүүхэд өгч малчин өрх гэж залруулан залруул. 1996 оны тооллогоор танай өрхөд 7 хүн байжээ гэснээр энэ зөрчлийг шүүхээр засуулахаар тодруулбал:

1.2 Б  сумын 1996 оны байдлаар мал болон хүмүүсийг тоолоход “А  хувийн малтай хүн, ам бүл 7 гэж буруу бичиж тооллогыг алдаж бичсэнийг “А  малчин өрх 1 /нэг/, ам бүлийн тоо 7 байсан гэж гогтоолгохоор шүүхэд хандаж байна.

1.3 Б  сумын мал тооллогын 1996 оны баримтанд А  миний өрхийн мал тооллогыг “хувийн малтай тоо”-гэж буруу бичигдсэнийг “малчин өрх” болгон бүртгүүлсэнээр буюу 1996 онд малчин өрхөөр мал тоолуулсанаар тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч М.А ы хариу тайлбар, татгалзлал:

2.1 Баян Өлгий аймтйн Б  сумыи 3 дугаар багийн иргэн өндөр настай тэтгэвэртэн 000  регистрийн дугаартай, А  би 2024 оны 4 дүгээр сарын 01-нд тус Шүүхэд “Б  сумын мал тооллогын 1996 оны баримтанд А  миний өрхийн мал тооллогыг “Хувийн маптай тоо” гэж буруу бичигдсэнийг “Малчин орх болгон бүртгүүлсэн, 1999 онд малчин өрхөөр мал тоолуулсан” гэж тоггоож өгнө үү?-гэж хүсэлт гаргасан юм. Би ингэж хүсэлт гаргасны учир юу бэ!?-гэвэл,

2.2 Би  өөрөө мапчнаар 2004 онд өндөр насны тэтгэвэрт гарсан болохоор надад малын тооллого, мал малласан байдал бол ямар ч хэрэггүй, хамаагүй юм. Гагцхүү би өөрөө хүмүүжүүлэн өсгөсөн, одоо хамтран амьдарч байгаа отгон хүү минь болох, голомтыг залгаж буй 50 настай Ж нь бага наснаасаа эхлэн мал маллаж байсан бөгөөд энэ хүү маань малчнаар тэтгэвэр тоггоолгох гэж баримт матерталаа бүрдүүлж байгаа юм. “Энэ баримт материалд нь 1999 оны мап тооллогын баримтийг засуулах, залруулбал чухал нотлох баримт болж Ж д мал малласан нэг жил нь нэмэгдэх, жил нь гүйцэх учиртай юм. Шүүхэд өг!” гэж нийгмийн даатгалын газрын байцаагч нар хэлснээр би өөрийн нэрээр хүсэлт гаргаж шүүхэд өгсөн билээ.

2.3 Одоо би 80 гарсан өвгөн мөн мал маллах чадваргүй бөгөөд 1996 онд мал тооллогыг хариуцлагагүй тоолсоныг залруулж хүү Ж д тус болохоор бичсэн миний энэ хүсэлтийн, шаардлагаас А би татгалзаж байна.

2.4 Миний хүү Ж нь 1974 онд 3 дугаар сарын 15-нд Б  сумд төрсөн одоо 50 настай, эхнэр хүүхдүүдийн хамт намайг тэжээж насаараа мал маллаж байгаа болохоор нэхэмжлэл, хүсэлтийг болон шаардлагыг Ж өөрөө гаргаж дээрх 1996 оны мал тооллогын баримтийг малчин өрх гэж өөрийн нэр дээр тогтоолгосон нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

2.5 Иймд Б аймгийн Б  сумын 1996 оны мал тооллогын баримтанд албан тушаалтанууд А нь  “хувийн малтай” гэж буруу бичигдсэнийг малчин өрхөөр мал тооллуулсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг татгалзсан гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Хүсэлт гаргагч М.А ы хүсэлттэй Б  сумын мал тооллогын 1996 оны баримтад малчин өрх-өөр мал тоолуулсныг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч А нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.А ы хүсэлттэй тус аймгийн Б  сумын мал тооллогын 1996 оны баримтад малчин өрх-өөр мал тоолуулсныг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.




 

ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ