| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05207/И |
| Дугаар | 101/ШШ2023/04093 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/04093
2023 09 21 101/ШШ2023/04093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, хотхоны тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ******* овогтой П*******ийн Д******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо, тоот хаягт байрлах, Э******* э******* ц******* БСБ /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: : Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо, гудамж, тоот хаягт оршин суух, ******* овогт Цийн М/регистрийн дугаар:/-т тус тус холбогдох,
Өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Д.Д******* миний бие Баянзүрх дүүргийн хороо, дүгээр гудамжны тоот хаят байршилтай нэгж талбарын дугаартай, 270 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд Нийслэлийн улсын бүртгэлийн газарт дугаарт бүртгүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрчилгээ авсан болно. Өмчилсөн газрынхаа кадастрын зургийн дагуу Г л в" ХХК-иар эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг хийлгэхэд хойд талын залгаа хөрш болох Э******* Э******* хувийн ц******* нь хашаагаа миний өмчлөлийн газар луу 5 метр дотогш оруулж барьсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл миний өмчлөлийн 270 м.кв газраас 62.8 м.кв газар нь хөршийн хууль бус эзэмшил, ашиглалтанд орж, миний өмчлөх эрх зөрчигдсөн байна. Энэ талаар тус ц*******ийн эрхлэгч Ц.М гэх эмэгтэйтэй уулзаж, газар чөлөөлөх шаардлага тавихад манайх олон жил болсон, үйл ажиллагаа тогтмол явуулдаг, хашаагаа дотогш татаж чадахгүй гээд хүлээж аваагүй. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд очиж холбогдох мэргэжилтэнтэй уулзахад манайх өмчлөлийн газартай холбоотой иргэд хоорондын маргааныг шийдвэрлэх боломжгүй, иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн. Иргэний хуульд өмчлөгч нь өмчлөлийн газраа өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байх бөгөөд эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг шаардсан боловч хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, жанжин 24 дүгээр гудамжны 479а тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай Д.Д*******ийн өмчлөлийн газрын 62.8 м.кв газрыг Э******* Э******* ц*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
Монгол Улсын ирг газар өмчлүүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-дэх хэсэгт заасны дагуу иргэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэсэн заалттай. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан газар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгосон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарынхаа дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж захиран зарцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзээд Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч, хариуцагч нарын газрыг анх олгохдоо ямар нэгэн давхцалгүй бүртгэсэн. Одоо ч хүртэл давхцал бүртгэгдээгүй. Нэхэмжлэгчийн газраас 59 м.кв талбайг хариуцагч хашаалсан болох нь тогтоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан. Бидний хувьд нэхэмжлэлийн шаардлагаа 62.8 м.кв гэж гаргасан. Яагаад гэвэл бид анх хатгасан компанийн эргэлтийн цэгээс харж байгаад өөрсдөө тооцоолж гаргасан хэмжээ энэ. Гэхдээ миний үйлчлүүлэгч нэгэнт шинжээчийн дүгнэлтээр 59 м.кв гэж гарсан юм бол энэ хэмжээгээр нь өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлээд бетон хашааг буулгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Д*******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Иргэн Д.Д******* нэхэмжлэлийн шаардлага болох өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн утга Баянзүрх дүүргийн р хороо, жанжин гудамжны тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 270 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчилсөн бөгөөд Нийслэлийн улсын бүртгэлийн газарт дугаартай бүртгүүлж 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрчилгээ авсан гэж бичсэн байна. Учир нь "Э******* э*******" ц******* БСБ-ийн эрхлэгч болох Ц овогтой Менхтогос миний бие 2000 оноос хойш энэ байршилд олон жил амьдарч ирсэн бөгөөд 2007 онд хөрш болох Зоригтбаатараас газрын хойд хэсгийг таллан худалдаж аваад үйл ажиллагаа тогтмол явуулж ирсэн тус газрын өмнө эзэмшиж байсан эзэмшигч иргэн газрынхаа урд хэсгийг ахин 2 хувааж зарсан бөгөөд тэдгээр газрыг авсан хүн цааш 2-оос 3 дахь хүмүүст дамжуулан худалдаж өмчлөл болгож олон жил айл хөрш буюу өөрийн хашаагаараа одоог хүртэл ямар нэгэн газрын зөрчил байхгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Дээрх иргэдтэй газрын асуудлаар маргаан байхгүй бөгөөд өөрийн эзэмшлийн хашаагаар эзэмшиж, өмчилсөн гэж үзэж байгаа бөгөөд газрын мэдээллийн санд анхны зурган мэдээлэл оруулахад зөрүүтэй мэдээлэл оруулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлч өөрөө анх 2022 онд худалдан авахдаа одоогийн байгаа байршил буюу хашаагаараа харан үзэж худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн хүсэл эрмэлзлийн хүрэ хийгдсэн гэж үзэж байгаа "Э******* э*******" ц******* БСБ нь нэхэмжлэлгчийн хууль ёсөөр өмчлөх эрх халдаагүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Ц.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбартаа: Э******* Э******* ц******* БСБ болон Ц.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа байршилд 2000 оноос хойш амьдарч байсан. 2007 онд газрынхаа хойд хэсгийг Зоригтбаатар гэх хүнээс худалдаж аваад үйл ажиллагаагаа тогтмол явуулж байсан. Тухайн үед нөгөө талд байсан хөршүүд нь газраа хоёр хуваагаад түүнийхээ нэгийг хоёр дахь гуравдагч этгээдэд дамжуулан зарсан гэсэн зүйл ярьдаг. Гэхдээ тухайн үед хоёр дахь гуравдагч этгээдүүд худалдан авах үед тэдний бетон хашааг буулгах, манай 50, 60 м.кв талбай орсон байна гэдэг үндэслэлээр ерөөсөө маргаж байгаагүй. Хамгийн сүүлд Д.Д******* дээр энэ газар очсон. Д.Д******* нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед Д.Д******* уг газрыг авах үедээ ирж үзээд ямар байршилд байгаа. Хашаа нь хаагуур байгааг харж үзэж байгаад худалдаж авсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Д******* нь хариуцагч Э******* эдрэм ц******* БСБ болон Ц.Мт холбогдуулан өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
1.1. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахдаа 62.8 м.кв газар хэмээн тодорхойлж байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 59 м.кв талбайн хэмжэ газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороо, гудамж тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 270 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцэээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Д******* бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан 000624803 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр тогтоогдож байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/05 дугаартай дүгнэлтээр дараах нөхцөл байдлыг тогтоосон. Үүнд:
- 2022 ны 8 дугаар сарын 17-ны өдөр нэгж талбарын дугаартай газар нь иргэн Д.Д******* дээр өөрчлөгдөн бүртгэгдсэн;
- 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нэгж талбарын дугаар өөрчлөгдөн , дугаар өөрчлөгдөн , 18649309404809 дугаар өөрлөгдөн дугаартай тус тус болсон байх бөгөөд талбайн хэмжээ болон эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй;
- Э******* э******* ц******* БСБ болон Ц.Мын хашаалсан газрын мэдээлэлтэй харьцуулан үзэхэд, өөрийн эзэмшлийн нэгж талбарын 1331401523 дугаартай газрын 610 м.кв талбай, бусдын эзэмшилд олгогдсон нэгж талбарын 1331401500 дугаартай газрын 626 м.кв, дугаартай газрын 56 м.кв талбай, иргэн Д.Д*******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай газрын 59 м.кв талбайг, өмн нийтийн эзэмшлийн 390 м.кв талбайг хашаалсан болох нь тогтоогдсон. /хавтаст хэрийн 47, 51 дүгээр тал/
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохьцуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна., 106.4-т ...энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж заасан тул нэхэмжлэгч нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/05 дугаартай дүгнэлтийн 4 дүгээр хавсралт зурагт тусгагдсан, хариуцагч Э******* э******* ц******* БСБ болон Ц.М нарын хашаалсан 1803 м.кв газраас нэхэмжлэгч Д.Дамдоржийн өмчлөлийн нэгж талбарын дугаар бүхий 270 м.кв талбайтай газарт баригдсан хашааг буулгаж, нэхэжлэгч Д.Д*******ийн өмчлөлийн газрыг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* э******* ц******* БСБ болон Ц.М нараас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА