| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00426/И |
| Дугаар | 130/ШШ2024/00508 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00508
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Д . Хаяг:Б аймаг, Б сум, 3 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д ,
Гэрч Б ,
Орчуулагч Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д нь Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Д миний бие Б аймгийн Б сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Миний бие 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Б тай гэр бүл болсон ба мал тооллогын баримтад малыг өрхийн тэргүүн Б ы нэр дээр бүртгэдэг. Гэтэл 1998 оны мал тооллогын баримтад бидний тоолуулсан малын тоог бичсэн боловч тухайн үед мал тооллого явуулсан албан тушаалтнуудын буруугаас болж өрхийн тэргүүн Б ы нэр нь бичигдээгүй орхигдсон байна.
1.2 Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын байгууллагад хандахад 1998 оны 01 жилийн /1998.01.01-1998.12.31/ мал маллаж, малчин байснаа шүүхээр тогтоолгож ирэхийг зөвлөсөн юм.
1.3 Иймд миний Б сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж хариу тайлбар, татгалзал:
2.1 Б сумын иргэн Д ийн хүсэлт болон холбогдох нотлох баримтуудтай танилцлаа. Тус иргэн 1998.01.01-1998.12.31-ний хоорондох мал маллаж,малчин байсныг тогтоолгохыг хүссэн ба тус онд малчин байсныг нотлох ямар нэгэн баримт байхгүй байна.
2.2 Иймд дээрх онд Д ийг ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ы 1999, 2002, 2003, 2007, 2008, 2010, 2011, 2012, 2013, 2015 онуудын мал тооллогын баримтуудын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, Б , Д нарын гэрлэлтийн гэрчилгээ, Д ийн иргэний үнэмлэх, 000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд, Б аймгийн Б сумын Засаг даргын 1/176, 1/182 дугаартай, Б сумын 3 дугаар багийн Засаг даргын 36, 38 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШЗ2024/01582 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 258 дугаартай албан бичгээр үйлчилгээний тасгийн дарга Ж д олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 619, 620 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дүгээр сарын 08-ны өдрийн 561 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаар албан бичгээр хуулбарлаж архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн 1999 оны мал тооллогын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Д ийн Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Д миний бие Б аймгийн Б сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Миний бие 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Б тай гэр бүл болсон ба мал тооллогын баримтад малыг өрхийн тэргүүн Б ы нэр дээр бүртгэдэг. Гэтэл 1998 оны мал тооллогын баримтад бидний тоолуулсан малын тоог бичсэн боловч тухайн үед мал тооллого явуулсан албан тушаалтнуудын буруугаас болж өрхийн тэргүүн Б ы нэр нь бичигдээгүй орхигдсон байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын байгууллагад хандахад 1998 оны бүтэн жилийн мал маллаж, малчин байсныг шүүхээр тогтоолгож ирэхийг зөвлөсөн тул тухайн хугацаанд мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.
7.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
7.1 Хүсэлт гаргагч Д болон Б нар хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан IIА 87 дугаартай гэрлэгсдийн гэрчилгээгээр нотлогдож байна.
7.2 Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Б сумын мал тооллогын “А” дансны 1999 оны баримтын 17-рт түүний нөхөр Б ы нэр байгаа ба, хувийн малтай өрх 1, малчин өрх 1, түүний ам бүлийн тоо 2, нийт малчдаас эмэгтэй 1 гэж тухайн ондоо тоолуулсан малын тоо бичигдсэн байна.
7.3 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 561 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Д ийн хүүхдүүд нь болох 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин А , 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т нарын ХААТР-11 (А) маягтуудын эхийн мэдээлэл бичигдсэн хэсэгт нийгмийн бүлэг “малчин”, эрхэлдэг ажил “малчин” гэж тус тус бичигдсэн байв.
7.4 Хүсэлт гаргагч Д ийн 000 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 00 дугаартай баталгаажилтын хуудаст 1991 оны 7 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мөн түүний №02581956 дугаартай баталгаажилтын хуудаст 2003, 2007-2008, 2010-2015 оныг дуустал тус тус 7 жил 6 сарыг малчнаар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн байна.
8.Хэдийгээр Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1998 оны мал тооллогын А дансны баримтуудыг архивд шилжүүлээгүй байхгүй байгаа боловч дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар хүсэлт гаргагч Д ийн хууль ёсны нөхөр нь болох Б ы 1999 онд мал маллаж, малчин байсан нь нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд түүний өмнөх оны мал тооллогын баримтыг архивд шилжүүлээгүй асуудал нь эрх бүхий албан тушаалтны буруу болохоос иргэн хүн буруугүй тул түүний нөхрийн 1999 онд малчин өрхөөр бүртгэгдэж мал тоолуулсан байдал болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан, хүсэлтийн шаардлагад хамааралтай ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж хүсэлт гаргагчийг Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан гэж шүүх үзлээ.
9.Харин хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн нөхөр Б ы 2002, 2003, 2007, 2008, 2010, 2011, 2012, 2013, 2015 онуудын мал тооллогын баримтууд нь хүсэлтийн шаардлагаас хойших хугацааны мал тооллогын баримтууд байх тул хүсэлтийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.
10.Хүсэлт гаргагч Д ээс Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний дуустал хугацааны мал тооллогын А дансны баримтыг архивд шилжүүлээгүйн улмаас тэрээр тухайн хугацаанд мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна
11.Иймд хавтаст хэрэгт хүсэлт гаргагчаас болон шүүхийн санаачилгаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д ийн Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ